Бичлэгийн тоо 372

Хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Зургаахан настай балчир багачууд томдсон цүнхэндээ үүртсэн шинжгүй баяр хөөртэйгөөр сургуульдаа явж байгаатай хүн бүхэн таарсан. Хүүхэд бол хүн бүрийн баяр баясгалан, аз жаргалтай амьдралын түлхүүр.
Манай томчууд харин ардынхаа хүүхдүүдэд нэлээн хатуу хандаж байна. Хүүхэд автобусаар явахдаа 200 төгрөг төлж явна. Шийдвэр гаргагчдын хүүхдүүд бол гоё ганган машинаар сургуульдаа хүргүүлнэ.Харин оюутан бол үнэмлэхээ үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ. Оюутан бас мөнгө авна. 500 мянган төгрөгийн тэтгэлэг бас дээрээс нь сар бүрийн 70 мянган төгрөг. Түүнийг нь оюутнуудын шоуны мөнгө гэж албан бусаар нэрлээд байгаа.
Төр засаг хүүхдэдээ юу өгч байна вэ. Өмнө нь хүүхдийн мөнгө гэж гурван мянган төгрөг сар бүр өгдөг байв. Одоо тэр мөнгийг өгөхөө больсон. Энхрий баяцхан үрсээсээ улам бүр л харамлах болжээ.
Учир нь хүүхдүүд сонгууль өгдөггүй. Сонгууль өгдөггүй учир хүүхдээсээ нүүр буруулсан байна, төр засаг.
Хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг ч бас булаадаг. Хүүхдэд зориулсан, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зориулалтаар сүүлийн жилүүдэд юу барьж байгуулав. Аймгуудад спортын төв ордон нэртэй спорт цогцолбор байгуулжээ. Энэ ч  бас томчуудад зориулсан. Хүүхдүүдэд зориулсан номын сан байгуулагдсаныг би лав ойрын хугацаанд дуулж мэдсэнгүй.
Бүх зүйл томчуудад зориулагддаг болжээ. Сонгууль өгдөг томчуудад байдаг бүхнээ хамаад өгчихдөг болжээ. Сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлджээ. Байдаг бүхнээ сонгуулийн дэнчин болгож байна. Тавантолгой, Оюутолгой байдаг бүхнээ сонгуулийн амлалтад тавиад туучихав.
Одоо бүр газар шороогоо цөмийн хаягдлын агуулах болгохоор бөөн мөнгөний сураг сонсон баярлаад гүйж байгаа томчууд ч байна. Үүний хор хөнөөл мөн л хүүхдүүдэд очно. Та бидний аймшгийн киноноос төрхийг нь олж хардаг тийм дүр төрхтэй ирээдүйг сонгуулийн амлалт буюу мөнгөөр худалдаж авах гэж байна.
“Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэдэг үг “Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө за гэж хэлье” гэдэг үгээр солигджээ.
Хүүхдийн эрх манай улсад  түүнийг төрөөгүй, төнгөж л эс байхаас нь эхлэн зөрчигдөж эхэлдэг ажээ. Улаанбаатарын хорт утаа хүүхдийг хамгийн ихээр хордуулдаг. Утаа хүйгээр дамжин хэвлий дэх үрийг хордуулдаг онцлогтой. Хамгийн таатай орчинд торниж байгаа хүүхдийн эрүүл өсөх эрх ингэж зөрчигддөг. Дээрх хорт нөхцөлийн гайгаар суурь өвчтэй, наанадаж л тархины даралттай хүүхэд төрөх нь нэмэгджээ.
ЭМЯ-ны мэдээгээр өнгөрсөн жил улс даяар 10 мянга гаруй үр хөнджээ. Энэ бол албаны тоо. Хууль бусаар хэрхсэн талаар мэдээлэл алга. Албан бусаар 35 мянган үр хөнддөг гэсэн тоо бий. Ийнхүү цөөвтөр хүнтэй нэг аймгийнхаа оршин суугчидтай тэнцэхүйц иргэдээ бид эхийн хэвлийд нь жил бүр Ерөнхийлөгчийн зарлиггүйгээр "цаазалдаг" болж. Дээр нь тэжээж чадахгүйгээс хаягдах, харь, хар элгийнхэнд үрчлэгдэх, хүний наймааны золиос болох гээд хүүхдийн эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн хүмүүн бус үйлдэл захаас аван байна.
Та гудамжинд гараад хараарай. Хаа сайгүй л халтайсан жаалууд хүйтэн цементэн дээр суун гуйлга гуйж, тэрэг түрж байхтай таарч учиргүй өрөвдөж хайрлахгүй юм гэхэд өр өвтгөдөг. Тэдгээр балчир хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй. Тэднийг эцэг, эхийн хайр халамжинд өсгөх хатуу хууль эрхзүйн зохицуулалт манайд алга. Хүүхдээ хаясан эцэг эхэд ямар чхариуцлага тооцдоггүй учраас тэд ийнхүү өнчирч, золбирч, зовж, тарчилж байна. Тэр хүүхэд сонгууль өгөхгүй. Харин түүнийг өсгөх үүргээ биелүүлээгүй эцэг эх нь сонгууль өгдөг учраас тэдний толгойг илж байна гэж ойлгогдохоор эрх зүйн тогтолцоотой.
Томчуудыг дүн өвлийн хүйтэнд нимгэхэн хувцастай цементэн шалан дээр суугаад гуйлга гуй гэвэл миний эрхийг зөрчлөө, энэтэр гээл олон юм ярина. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадваргүй.
Тиймээс манай томчууд хүүхэд багачуудынхаа эрхээ хамгаалах чадваргүйг нь далимдуулан үр хүүхдээ маш муухайгаар эрхийг нь хөсөрдүүлж байна.
Автобусны кондуктор бараг л том хүн болсон оюутнаас мөнгө авахгүй, харин жоохон хүүхдээс 200 төгрөг нэхэж чимхэнэ гээд та бод доо.
Ийм л бодлого, ирээдүйн төлөөх хууль, тушаал, шийдвэр, захирамж манай улсад үйлчилдэг. Ирээдүй чинь таныг их буугаар буудахаас айхгүй байна уу, сонгуульчид аа.
Б.Ёст
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5075024/e91/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
102 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4524
101 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4521
100 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
99 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
98 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
97 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
96 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4491
95 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
» Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4486
93 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
92 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4473
91 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
90 Туркэд газар хөдөлж, 500-1000аад хүн амиа алдлаа admin 2011-10-24 4461
89 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4457
88 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
87 Өвөрхангайд анхны цас орлоо admin 2011-09-06 4446
86 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
85 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
84 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
83 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
82 Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө admin 2011-08-31 4433
81 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
80 Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна admin 2011-08-31 4423
79 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
78 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4422
77 Линдсей Лоханы аав хүчингийн хэргээр баривчлагджээ admin 2011-10-27 4421
76 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
75 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
74 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
73 ГАЙХАМШИГТ ШОХОЙН УРЛАГ admin 2011-10-19 4417
72 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
71 ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ admin 2011-09-27 4374
70 AUE : Авана автын ослоор нас барлаа. admin 2011-09-27 4371
69 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4368
68 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
67 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4358
66 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
65 Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ admin 2011-11-08 4346
64 Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ admin 2011-10-17 4340
63 “Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ admin 2011-09-21 4339
62 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
61 Америкийн хамгийн азтай хотоор Сан-Диего нэрлэгдлээ admin 2011-10-17 4332
60 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
59 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
58 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
배너신청
자생병원

배너신청