Бичлэгийн тоо 372

Дуучид чанартай уран бүтээл хийж чадахаа больжээ гэх яриа ард түмний дунд аль хэдийнээс гарах болсон. Үнэхээр дуучид тэр бүр уран бүтээл хийхээ больсон. Дөрвөн жилд нэг удаа болдог улс төрийн сонгууль урлагийнхныг амилуулав. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй таг чиг байсан дуучид хэдэн халтар төгрөг халааслахаар сонгуулийн шоугаар хөдөө орон нутаг руу явна. Зохиолын дуучид дундаа толгой цохидог дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар ч зүгээр суусангүй. Дуучин С.Жавхлан нэг хэсэг таг чиг бүгсэн. Хүүхэн шуухан эргүүлж, баар саванд хонож, бор дарсанд толгойгоо мэдүүлж явна гэж хэвлэлээр нэлээдгүй шуугисан. Ямартаа ч мань эр хэл аманд багагүй унасны эцэст хань ижлээ олсон гэдэг. “СТА дуучин С.Жавхлан эхнэр авчээ, хүүхэдтэй болжээ” гэх мэдээлэлд ард түмэн итгэж чадахгүй үнэн худлын хооронд багагүй хугацаа өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч дуучин эрийн хадам аав хэвлэлд ярилцлага өгснөөр дуучин С.Жавхлан эхнэр хүүхэдтэй болох нь нотлогдсон. Ямартаа ч дуучин С.Жавхлан хэл амнаас айсан уу хэсэг хугацаанд уран бүтээл хийлгүй таг чиг байсан. Мань эр саяхан нутагтаа очиж хөгөө чиржээ. Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж буй Нямдорж, Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын сонгуулийн шоунд дуучин С.Жавхлан ая дуугаа өргөжээ. Дуучин С.Жавхлан хэзээнээс ХУ намын улаан фэн гэгддэг. Удаан хугацаанд барааг нь хараагүй нутгийн дуучныхаа дуулахыг сонсохоор Улаангомчууд тэр аяараа цугларсан аж. Увсчууд дуучинаараа онгирдог гэдэг. Тийм ч болохоор тухайн өдөр мань эрийн дууг сонсохоор улайрсан хэрэг. Дуучин С.Жавхлан цугларсан олныг үл хүндэтгэн гудамжинд бөмбөг өшиглөж яваа хүүхэд шиг биеийн тамирын хувцас өмсчихсөн гарч ирсэн аж. Түүний энэхүү байдалд нутгийн фэнүүд нь ихэд дургүйцжээ. Цугларсан хүмүүс С.Жавхланг согтуу байна, үнэгүй тоглолт гэж ингэж ард түмнийг үл тоож байгаа юм байхдаа хэмээж байжээ. Арга ч үгүй биз. Дуучин С.Жавхлан хаа яваа газартаа байнга л онийтол инээж явдаг хойно. Ямар ч уран бүтээлч хүн тайзны наад захын соёлтой байх ёстой. Харамсалтай нь мань эр үүнийг мартчихсан тууж яваа бололтой. Тайзны соёл энэ тэрийг нь мартчихсан байлаа гэхэд төрсөн нутаг усныхаа ард түмнийг хүндлэх хэрэгтэй сэн. Сонгуулийн буянаар тэрээр халаасаа чамгүй түнтийлгээд авчээ. Понаграмм тавьж гурван дуу дуулаад л 20 саяыг халаасалж байгаа аж. 20 сая гэдэг үнэхээр их мөнгө. Дуучин С.Жавхлан энэ сонгуулиар 100 саяыг олжээ. Тэгвэл бүхэл бүтэн 100 сая төгрөг олсон хүнээс татвар авах ёстой санагдана.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/947752/b3e/trackback

dine

2008.12.06 19:07:20
*.142.10.218

ooroo chadlaara bish ard tumniig hyyrchaad tiim ih mongo olsondoo ooriigoo tiim surhii hun gej bodoj yavaa yum bish biz dee.tegeed ch alivaa ajil hiij baigaa buhen ylsad tatvar ogch baidag bolohoor Javhlan ch gesen ylsad zohih yosnii tatvaraa toloh yostoi.zah deer arav,horihon myangan togrogiin baraa uilee uzej baij zarj baigaa humuusees tatvar avaad l baidag yum chini Javhlan ch gesen zugeer olj baigaa mongondoo tatvar baigaa gedgiig medej baigaa baih aa.hun zov yavbal olson joohon ch gesen mongo ih yum bolno,bodol byryy hun bol hichneen ih mongo baigaad ch yu ch bolohgui.yhamsartai hun ooroo medej baigaa bailgui.ard tumnii hucheer onoodor nertei bolson oo medej baigaa bailgui dee.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청