Бичлэгийн тоо 23

Дуучид чанартай уран бүтээл хийж чадахаа больжээ гэх яриа ард түмний дунд аль хэдийнээс гарах болсон. Үнэхээр дуучид тэр бүр уран бүтээл хийхээ больсон. Дөрвөн жилд нэг удаа болдог улс төрийн сонгууль урлагийнхныг амилуулав. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй таг чиг байсан дуучид хэдэн халтар төгрөг халааслахаар сонгуулийн шоугаар хөдөө орон нутаг руу явна. Зохиолын дуучид дундаа толгой цохидог дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар ч зүгээр суусангүй. Дуучин С.Жавхлан нэг хэсэг таг чиг бүгсэн. Хүүхэн шуухан эргүүлж, баар саванд хонож, бор дарсанд толгойгоо мэдүүлж явна гэж хэвлэлээр нэлээдгүй шуугисан. Ямартаа ч мань эр хэл аманд багагүй унасны эцэст хань ижлээ олсон гэдэг. “СТА дуучин С.Жавхлан эхнэр авчээ, хүүхэдтэй болжээ” гэх мэдээлэлд ард түмэн итгэж чадахгүй үнэн худлын хооронд багагүй хугацаа өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч дуучин эрийн хадам аав хэвлэлд ярилцлага өгснөөр дуучин С.Жавхлан эхнэр хүүхэдтэй болох нь нотлогдсон. Ямартаа ч дуучин С.Жавхлан хэл амнаас айсан уу хэсэг хугацаанд уран бүтээл хийлгүй таг чиг байсан. Мань эр саяхан нутагтаа очиж хөгөө чиржээ. Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж буй Нямдорж, Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын сонгуулийн шоунд дуучин С.Жавхлан ая дуугаа өргөжээ. Дуучин С.Жавхлан хэзээнээс ХУ намын улаан фэн гэгддэг. Удаан хугацаанд барааг нь хараагүй нутгийн дуучныхаа дуулахыг сонсохоор Улаангомчууд тэр аяараа цугларсан аж. Увсчууд дуучинаараа онгирдог гэдэг. Тийм ч болохоор тухайн өдөр мань эрийн дууг сонсохоор улайрсан хэрэг. Дуучин С.Жавхлан цугларсан олныг үл хүндэтгэн гудамжинд бөмбөг өшиглөж яваа хүүхэд шиг биеийн тамирын хувцас өмсчихсөн гарч ирсэн аж. Түүний энэхүү байдалд нутгийн фэнүүд нь ихэд дургүйцжээ. Цугларсан хүмүүс С.Жавхланг согтуу байна, үнэгүй тоглолт гэж ингэж ард түмнийг үл тоож байгаа юм байхдаа хэмээж байжээ. Арга ч үгүй биз. Дуучин С.Жавхлан хаа яваа газартаа байнга л онийтол инээж явдаг хойно. Ямар ч уран бүтээлч хүн тайзны наад захын соёлтой байх ёстой. Харамсалтай нь мань эр үүнийг мартчихсан тууж яваа бололтой. Тайзны соёл энэ тэрийг нь мартчихсан байлаа гэхэд төрсөн нутаг усныхаа ард түмнийг хүндлэх хэрэгтэй сэн. Сонгуулийн буянаар тэрээр халаасаа чамгүй түнтийлгээд авчээ. Понаграмм тавьж гурван дуу дуулаад л 20 саяыг халаасалж байгаа аж. 20 сая гэдэг үнэхээр их мөнгө. Дуучин С.Жавхлан энэ сонгуулиар 100 саяыг олжээ. Тэгвэл бүхэл бүтэн 100 сая төгрөг олсон хүнээс татвар авах ёстой санагдана.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/947752/765/trackback

[Level:3]dine

2008.12.06 19:07:20
*.142.10.218

ooroo chadlaara bish ard tumniig hyyrchaad tiim ih mongo olsondoo ooriigoo tiim surhii hun gej bodoj yavaa yum bish biz dee.tegeed ch alivaa ajil hiij baigaa buhen ylsad tatvar ogch baidag bolohoor Javhlan ch gesen ylsad zohih yosnii tatvaraa toloh yostoi.zah deer arav,horihon myangan togrogiin baraa uilee uzej baij zarj baigaa humuusees tatvar avaad l baidag yum chini Javhlan ch gesen zugeer olj baigaa mongondoo tatvar baigaa gedgiig medej baigaa baih aa.hun zov yavbal olson joohon ch gesen mongo ih yum bolno,bodol byryy hun bol hichneen ih mongo baigaad ch yu ch bolohgui.yhamsartai hun ooroo medej baigaa bailgui.ard tumnii hucheer onoodor nertei bolson oo medej baigaa bailgui dee.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. image [3] [Level:30]id: id: Levi`s 2010-01-22 4587
22 Хэлний хүчирхийлэл [6] [Level:6]id: adminadmin 2009-03-16 11722
21 МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ image [1] [Level:6]id: adminadmin 2009-02-20 12970
20 Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш [Level:6]id: adminadmin 2009-01-13 11388
19 Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2] [Level:6]id: adminadmin 2008-12-31 12527
18 Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2] [Level:6]id: adminadmin 2008-12-02 11453
» Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1] [Level:6]id: adminadmin 2008-12-02 11667
16 Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1] [Level:6]id: adminadmin 2008-11-04 14041
15 Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү [Level:6]id: adminadmin 2008-10-20 11702
14 Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2] [Level:6]id: adminadmin 2008-09-26 17247
13 ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ image [3] [Level:6]id: adminadmin 2008-09-22 19913
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь image [2] [Level:6]id: adminadmin 2008-09-11 17249
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд imagefile [Level:8]ADVertisement 2008-09-05 22399
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ imagefile [Level:6]id: adminadmin 2008-09-05 17211
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД imagefile [1] [Level:6]id: adminadmin 2008-09-05 15957
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал image [2] [Level:6]id: adminadmin 2008-09-03 16198
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй image [2] [Level:6]id: adminadmin 2008-09-03 16066
6 Алла тав дахиа гэрлэнэ image [4] [Level:6]id: adminadmin 2008-08-21 17945
5 Хунт нуур imagefile [Level:6]id: adminadmin 2008-07-30 15737
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог image [2] [Level:6]id: adminadmin 2008-07-08 23135
3 Унтлагын өрөөний толиноос татгалз image [Level:6]id: adminadmin 2008-07-04 18449
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН [Level:6]id: adminadmin 2008-07-03 18974
1 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг image [Level:6]id: adminadmin 2008-07-03 15602