Бичлэгийн тоо 372

Хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Зургаахан настай балчир багачууд томдсон цүнхэндээ үүртсэн шинжгүй баяр хөөртэйгөөр сургуульдаа явж байгаатай хүн бүхэн таарсан. Хүүхэд бол хүн бүрийн баяр баясгалан, аз жаргалтай амьдралын түлхүүр.
Манай томчууд харин ардынхаа хүүхдүүдэд нэлээн хатуу хандаж байна. Хүүхэд автобусаар явахдаа 200 төгрөг төлж явна. Шийдвэр гаргагчдын хүүхдүүд бол гоё ганган машинаар сургуульдаа хүргүүлнэ.Харин оюутан бол үнэмлэхээ үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ. Оюутан бас мөнгө авна. 500 мянган төгрөгийн тэтгэлэг бас дээрээс нь сар бүрийн 70 мянган төгрөг. Түүнийг нь оюутнуудын шоуны мөнгө гэж албан бусаар нэрлээд байгаа.
Төр засаг хүүхдэдээ юу өгч байна вэ. Өмнө нь хүүхдийн мөнгө гэж гурван мянган төгрөг сар бүр өгдөг байв. Одоо тэр мөнгийг өгөхөө больсон. Энхрий баяцхан үрсээсээ улам бүр л харамлах болжээ.
Учир нь хүүхдүүд сонгууль өгдөггүй. Сонгууль өгдөггүй учир хүүхдээсээ нүүр буруулсан байна, төр засаг.
Хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг ч бас булаадаг. Хүүхдэд зориулсан, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зориулалтаар сүүлийн жилүүдэд юу барьж байгуулав. Аймгуудад спортын төв ордон нэртэй спорт цогцолбор байгуулжээ. Энэ ч  бас томчуудад зориулсан. Хүүхдүүдэд зориулсан номын сан байгуулагдсаныг би лав ойрын хугацаанд дуулж мэдсэнгүй.
Бүх зүйл томчуудад зориулагддаг болжээ. Сонгууль өгдөг томчуудад байдаг бүхнээ хамаад өгчихдөг болжээ. Сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлджээ. Байдаг бүхнээ сонгуулийн дэнчин болгож байна. Тавантолгой, Оюутолгой байдаг бүхнээ сонгуулийн амлалтад тавиад туучихав.
Одоо бүр газар шороогоо цөмийн хаягдлын агуулах болгохоор бөөн мөнгөний сураг сонсон баярлаад гүйж байгаа томчууд ч байна. Үүний хор хөнөөл мөн л хүүхдүүдэд очно. Та бидний аймшгийн киноноос төрхийг нь олж хардаг тийм дүр төрхтэй ирээдүйг сонгуулийн амлалт буюу мөнгөөр худалдаж авах гэж байна.
“Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэдэг үг “Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө за гэж хэлье” гэдэг үгээр солигджээ.
Хүүхдийн эрх манай улсад  түүнийг төрөөгүй, төнгөж л эс байхаас нь эхлэн зөрчигдөж эхэлдэг ажээ. Улаанбаатарын хорт утаа хүүхдийг хамгийн ихээр хордуулдаг. Утаа хүйгээр дамжин хэвлий дэх үрийг хордуулдаг онцлогтой. Хамгийн таатай орчинд торниж байгаа хүүхдийн эрүүл өсөх эрх ингэж зөрчигддөг. Дээрх хорт нөхцөлийн гайгаар суурь өвчтэй, наанадаж л тархины даралттай хүүхэд төрөх нь нэмэгджээ.
ЭМЯ-ны мэдээгээр өнгөрсөн жил улс даяар 10 мянга гаруй үр хөнджээ. Энэ бол албаны тоо. Хууль бусаар хэрхсэн талаар мэдээлэл алга. Албан бусаар 35 мянган үр хөнддөг гэсэн тоо бий. Ийнхүү цөөвтөр хүнтэй нэг аймгийнхаа оршин суугчидтай тэнцэхүйц иргэдээ бид эхийн хэвлийд нь жил бүр Ерөнхийлөгчийн зарлиггүйгээр "цаазалдаг" болж. Дээр нь тэжээж чадахгүйгээс хаягдах, харь, хар элгийнхэнд үрчлэгдэх, хүний наймааны золиос болох гээд хүүхдийн эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн хүмүүн бус үйлдэл захаас аван байна.
Та гудамжинд гараад хараарай. Хаа сайгүй л халтайсан жаалууд хүйтэн цементэн дээр суун гуйлга гуйж, тэрэг түрж байхтай таарч учиргүй өрөвдөж хайрлахгүй юм гэхэд өр өвтгөдөг. Тэдгээр балчир хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй. Тэднийг эцэг, эхийн хайр халамжинд өсгөх хатуу хууль эрхзүйн зохицуулалт манайд алга. Хүүхдээ хаясан эцэг эхэд ямар чхариуцлага тооцдоггүй учраас тэд ийнхүү өнчирч, золбирч, зовж, тарчилж байна. Тэр хүүхэд сонгууль өгөхгүй. Харин түүнийг өсгөх үүргээ биелүүлээгүй эцэг эх нь сонгууль өгдөг учраас тэдний толгойг илж байна гэж ойлгогдохоор эрх зүйн тогтолцоотой.
Томчуудыг дүн өвлийн хүйтэнд нимгэхэн хувцастай цементэн шалан дээр суугаад гуйлга гуй гэвэл миний эрхийг зөрчлөө, энэтэр гээл олон юм ярина. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадваргүй.
Тиймээс манай томчууд хүүхэд багачуудынхаа эрхээ хамгаалах чадваргүйг нь далимдуулан үр хүүхдээ маш муухайгаар эрхийг нь хөсөрдүүлж байна.
Автобусны кондуктор бараг л том хүн болсон оюутнаас мөнгө авахгүй, харин жоохон хүүхдээс 200 төгрөг нэхэж чимхэнэ гээд та бод доо.
Ийм л бодлого, ирээдүйн төлөөх хууль, тушаал, шийдвэр, захирамж манай улсад үйлчилдэг. Ирээдүй чинь таныг их буугаар буудахаас айхгүй байна уу, сонгуульчид аа.
Б.Ёст
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5075024/ac5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청