Бичлэгийн тоо 372

Улсын баяр наадмын дараахан Батлан хамгаалахын сайд Л.Болд ОХУ-аас 4-5 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц худалдан авах болсноо мэдэгдсэн юм. Энэ худалдан авалт нь ОХУ-тай хийж буй батлан хамгаалахын хамтын ажиллагааны нэг хэсэг гэж сайд тайлбарлаж байлаа. Тэгвэл Америкийн “Strategy page” сайтад “Another MiG Mess For The Mongols” хэмээх гарчигтай нийтлэл гарсныг толилуулж байна.
”Монголчууд МиГ-29 онгоц худалдан авч байгааг ойлгохгүй байна”
Монгол Улс ОХУ-аас таван ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц худалдан авахаар болжээ. Уг нь Монгол Улс өөрөөс нь хамаагүй хүчирхэг ОХУ, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог учир түүнд МиГ-29 хэрэггүй юм. Тиймээс энд нэг учир байна. Магадгүй, монголчуудад хэрэгцээтэй батлан хамгаалахын хэрэгслүүдээр хангахаас илүүгээр МиГ-29 онгоцны үйлдвэрлэлийг хадгалж үлдэх гэсэн оросуудын наймаа болов уу.
МиГ-29 тийм ч эрэлттэй онгоц биш. Алжир, Малайзи, Ливан гээд олон орон энэ онгоцоос татгалзаж, байлдааны бүрэлдэхүүнээсээ хасч байгаа. Хамгийн гайхалтай нь, ганцхан Сири улс л өнгөрөгч онд энэ онгоцоос аль болох олныг худалдан авахаар чармайж байсан юм.Гэвч Сири улс дампуурлын эрмэг дээр ирээд байгаа бөгөөд түүнийг ивээн тэтгэдэг Иран улс өглөгч зангаа татан өөрт тулгараад буй эдийн засгийн асуудлуудаасаа улбаалан тус улсын байлдааны техникт өгдөг байсан мөнгөн тусламжаа багасгасаар байгаа юм.
Сири улс МиГ-29 маркийн 50 орчим онгоцтой хэдий ч өнгөрөгч онд ОХУ тус улсад 24 ба түүнээс дээш тооны МиГ-29 онгоцыг зарах болсноо мэдэгдэж байлаа. Уг нь Сири улс өөрт байгаа МиГ-29 онгоцуудаа улам боловсронгуй болгох хүсэлтэй байсан ч санхүүгийн боломж бүрдсэнгүй. Харин өнөөдөр Сирид хувьсгал болж байгаа тул шинээр бүрэлдэх Засгийн газар нь хэнд ч хэрэггүй болсон эдгээр онгоцыг худалдаж авах нь юу л бол.
Бусад орон энэ онгоцноос татгалзаж буй шалтгаан нь онгоцны аюулгүй байдал, эдэлгээтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд болсон аваар ослуудын улмаас ОХУ хэд хэдэн удаа энэ онгоц ашиглахыг бүрмөсөн хориглож байсан удаатай. МиГ-29 онгоцны загварт суурь нэг дутагдал бий гэж сэжиглэдэг. Үүнтэй холбоотой олон осол болж байсан ч онгоцуудыг засч сэлбээд эргүүлээд жагсаалд нь оруулдаг байсан юм. Бусад орон энэ онгоцноос хавьгүй том Су-27 эсвэл түүний сайжруулсан хувилбар болох Су-30 сөнөөгч онгоцуудыг илүү сонирхдог.
МиГ-29 сөнөөгчийн хувьд 1983 онд батлан хамгаалахын салбарт нэвтэрсэн техник. Америкийн F-16 хэмээх сөнөөгч онгоцын эсрэг оросуудын барьсан хариу гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 1600 ширхэг МиГ-29 онгоцыг үйлдвэрлэж 900-г нь гадны орнуудад заржээ. Энэтхэг улс хамгийн олныг худалдан авсан байдаг. 22 тонн жинтэй энэ техникийг үнэндээ F-16-тай зүйрлүүлж болно. Гэхдээ дахин хэлэхэд, найдвартай гэдэг нь эргэлзээтэй. F-16-тай харьцуулбал МиГ-29 сөнөөгч онгоцны ашиглалтын үзүүлэлтүүд нь 1/3-ээр бага (муу) байдаг.
Сири улсын нисгэгчдэд агаарт олон цаг сургууль хийх боломж хомс байдаг. Үүнээс улбаалан МиГ-29 онгоц мөддөө хуучирдаггүй. Өөрөөр хэлбэл, олон жил ашиглах нөхцөл бүрддэг. Тиймээс орчин үеийн F-16 сөнөөгч онгоцыг хөлөглөсөн Израилийн туршлагатай нисгэгч нар цаашдаа бэлтгэл сургуулилтынхаа явцад МиГ-29 онгоцуудыг бай болгож ашиглана гэж таамаглаж байна.
Тэгвэл Монгол Улс Сири улсаас өрсөж дампуурах аюулд ороод байна. 1970-1980-аад оны үед энэ улс оросуудаас МиГ-21 маркийн 44 ширхэг сөнөөгч онгоц худалдаж авсан байдаг. Монголчууд тэдгээр онгоцоор нэг их нисээгүй, тиймээс засварт нь ч нэг их хөрөнгө зарцуулаагүй. Харин өнөөдөр тэдгээрээс 10 орчим нь л нислэг үйлдэх чадвартай.
/Орчуулгыг Уянга /
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4942946/acf/trackback

profile

idersuh

2011.08.30 00:21:06
*.197.210.25

pizda nuud idej uuj l bgaa shd ee ih ur darlaa l gene buteen baiguulalt l gene ene bas har heden jiliin daraa tumuriin haygdald neg ni bas idne dee Avsan, ur darsan, buteen baiguulsan neriidleer ideed l ideed l yana daa ard irgedeee

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청