Бичлэгийн тоо 372
Зууны мэдээ” сонины редакцийг нулимстай нүдтэй зорьж ирсэн эмэгтэйг хараад амнаас үг унасангүй. Хүүгийнх нь талаар бичих гэж байгаа хэрнээ асуулт асуухаас ч халширч байсан юм. Бидэнд хандсан эмэгтэйн хүү нь 12 настай. Нэрийг нь Д.Жигүүр гэдэг. Хүүгийн аав нисгэгч. Хөх тэнгэрт дүүлэн нисдэг бахархам мэргэжлээ хүүдээ өвлүүлнэ гэж утга төгөлдөр энэ нэрийг хайрласан бололтой.

Одоогоос гурван жилийн өмнө Д.Жигүүр хүүгийн бие гэнэт хавагнаад эхэлсэн байна. Тухайн үедээ бөөрний хурц үрэвсэлтэй гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн боловч өнгөрсөн оны есдүгээр сард бөөрний дутагдалд орчихож. Яагаад ийм жаахан хүүхэд бөөрний дутагдалд орсныг нь эмч нар гайхдаг боловч бөөр солиулахаас нааш аврал байхгүй гэдгийг санал нэгтэйгээр хэлжээ.

Ээж нь хүүдээ нэг бөөрөө өгнө гэнэ. Хүү нь л хөл дээрээ босч байвал хоёуланг нь өгсөн ч бэлэн гэлээ. Гагцхүү ээжийнх нь цусны бүлэг гурав, хүүгийнх нэг. Тиймээс бөөр солиулах хагалгааг Солонгос улсад хийлгэхээр болж. Манай улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг боловч цусны бүлгийг өөрчлөх аргагүй. Тиймээс л Солонгос улсыг зорих шаардлагатай болсон юм байна.

Уг нь хүүд аав нь бөөрөө өгөх байсан. Адилхан нэгдүгээр бүлгийн цустай болохоор Улсын нэгдүгээр эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийнхан хагалгаанд оруулахаар бэлдэж байжээ. Хэдийгээр манайд хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан туршлага үгүй ч эмч нар Д.Жигүүр хүүд зориулан зоригтой алхам хийхээр төлөвлөсөн байж. Гэвч энэ гэр бүлийг бурхан даанч харж үзсэнгүй. Хүүдээ өрөөсөн бөөрөө өгөхөөр төлөвлөж, аль хэдийнэ өгчихөөд хүү нь эрүүл болчихсон юм шиг баярлаж явсан нисгэгч аав нь энэ цагаан сарын өмнөхөн гэнэт нас баржээ.

Аав нь яагаад өнгөрчихөв гэж ээжээс нь асууж зүрхэлсэнгүй. Хамгийн гол нь тэр аав хүүдээ бөөрөө өгч амжсангүй. Ээж, хүү хоёр Солонгосыг зорихоос өөр аврал үлдсэнгүй. Тэдэнд 50 сая төгрөг л хэрэгтэй гэнэ. Өнөөдөр 50 сая төгрөг хэр их мөнгө вэ. Ханиа алдчихаад, араас нь хүүгээ явуулчихгүй гэсэндээ нулимсаа барьж ядан, тусламж эрж яваа энэ эмэгтэйг харахаар үнэхээр өрөвдмөөр.

Д.Жигүүр хүүгийн биеийн байдал тун тогтворгүй байгаа гэнэ. Даралт нь байнгын өндөр, зүрх нь савлана. Долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар гемодиализийн аппаратанд ордог. Бөөрний дутагдал нь аль хэдийнэ бусад эрхтэндээ нөлөөлөөд эхэлчихсэн. Аппаратанд орохгүй 3-4 хоноход л хүүгийн зүрх зогсох аюултай. Тоглож наадах насандаа гэрийнхээ, эсвэл эмнэлгийн орон дээр хүзүүндээ цус шүүлгэх гуурс хийлгэчихээд хэвтэж байгаа Д.Жигүүр хүүгийн мөрөөдлийг биелүүлэх сэн.

Мөрөөдөл нь тун энгийн. Тэр аав шигээ нисгэгч болохыг хүсдэг гэнэ. Сайн санаат хүмүүс минь түүнд туслаач. 50-хан сая төгрөгийг энэ бяцхан хүүд гаргаад өгөхөд тийм ч хэцүү биш болов уу. Бурхны орноос санаа нь зовоод харж суугаа аавынх нь хүүдээ өгч чадаагүй бөөрийг ээж нь өгөх гэж байна. Тэдэнд туслахыг хүссэн хүн бүр 150450 тусгай дугаарт мессеж бичээрэй. Таны бичсэн мессеж бүр хүүгийн авралын дансанд мөнгө болж орно. Хүүгийн ээжтэй холбогдох утас 89050620. ХААН банкны дансны дугаар нь 5031662383.                                           Б.Уран     ЭХ СУРВАЛЖ  http://news.gogo.mn/mr/118870
Хүүдээ бөөрөө өгч амжаагүй аавын хүслийг биелүүлье
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7069034/a4b/trackback

amjilttai_

2013.02.25 13:56:22
*.122.96.157

ЭНЭ ХҮҮД ТУСЛАХ САЙХАН СЭТГЭЛТ ЭМЧ ЭМНЭЛЭГ БАЙГАА БОЛОВ УУ ХҮМҮҮС ЭЭ

ЭНЭ ХҮҮД ТУСЛАХ ЮМСАН... ЧАДАХ ЧАДАХААРАА ЭНЭ ХҮҮД ТУСАЛЦГААЯ ХҮМҮҮС ЭЭ

profile

jemo

2013.02.25 14:53:43
*.95.162.18

tiimee  tuunii ireeduin  husel  bieleh  boltugai,dem demeeree  jaalhuuud  tusalamjiin  garaa sungatsgaay.zaluusaa

profile

admin

2013.02.25 15:27:46
*.7.254.155

KOREA.s msg bichiheer bol yaj bichdeg tuhai medeelel hvsie!!!

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258

Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ

  • admin
  • 2011-08-30
  • Уншсан 4974

Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ

  • admin
  • 2011-08-30
  • Уншсан 5138

“Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв

  • admin
  • 2011-08-30
  • Уншсан 5266

Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна

  • admin
  • 2011-08-31
  • Уншсан 4423

Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө

  • admin
  • 2011-08-31
  • Уншсан 4433

Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2]

  • admin
  • 2011-09-01
  • Уншсан 4595

Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1]

  • admin
  • 2011-09-01
  • Уншсан 9275

“Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга

  • admin
  • 2011-09-02
  • Уншсан 6934

Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна

  • admin
  • 2011-09-02
  • Уншсан 5644

20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ

  • admin
  • 2011-09-05
  • Уншсан 4521

Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1]

  • admin
  • 2011-09-05
  • Уншсан 4732

2010он IQ - МОНГОЛ УЛС

  • admin
  • 2011-09-05
  • Уншсан 4625

Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй

  • admin
  • 2011-09-06
  • Уншсан 4486

Өвөрхангайд анхны цас орлоо

  • admin
  • 2011-09-06
  • Уншсан 4446

13инч бэлхүүстэй загвар өмсөгч

  • admin
  • 2011-09-07
  • Уншсан 5172

Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай

  • admin
  • 2011-09-07
  • Уншсан 4753

Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1]

  • admin
  • 2011-09-08
  • Уншсан 4867

Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив

  • admin
  • 2011-09-08
  • Уншсан 4894

Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно

  • admin
  • 2011-09-15
  • Уншсан 4934

Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ

  • admin
  • 2011-09-15
  • Уншсан 5428

Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд

  • admin
  • 2011-09-15
  • Уншсан 4921

Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна

  • admin
  • 2011-09-19
  • Уншсан 3983

Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав

  • admin
  • 2011-09-19
  • Уншсан 4283

“Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ

  • admin
  • 2011-09-21
  • Уншсан 4339

Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров

  • admin
  • 2011-09-21
  • Уншсан 4293

Итгэмээргүй нүүр будалтын техник

  • admin
  • 2011-09-22
  • Уншсан 5773

КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?"

  • admin
  • 2011-09-22
  • Уншсан 5229

Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан

  • admin
  • 2011-09-22
  • Уншсан 4885

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш

  • admin
  • 2011-09-26
  • Уншсан 4738

Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо

  • admin
  • 2011-09-26
  • Уншсан 3962

AUE : Авана автын ослоор нас барлаа.

  • admin
  • 2011-09-27
  • Уншсан 4371

ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ

  • admin
  • 2011-09-27
  • Уншсан 4374

"Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1]

  • admin
  • 2011-09-27
  • Уншсан 4700

150мянган долларын үнэтэй жинсэн өмд

  • admin
  • 2011-09-28
  • Уншсан 4687

Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй

  • admin
  • 2011-09-28
  • Уншсан 4491

Ямар ч шалтгаангүйгээр зоджээ

  • admin
  • 2011-09-29
  • Уншсан 4473

11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ

  • admin
  • 2011-09-29
  • Уншсан 4288

Чулуун хутгаар хүний махыг идсэн байх

  • admin
  • 2011-10-04
  • Уншсан 4581

Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг

  • admin
  • 2011-10-04
  • Уншсан 4853

Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө

  • admin
  • 2011-10-06
  • Уншсан 5224

Харвардын сургууль номер нэг байхаа больжээ

  • admin
  • 2011-10-07
  • Уншсан 4524

Шакира Обамагийн зөвлөх болов

  • admin
  • 2011-10-07
  • Уншсан 4284

Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1]

  • admin
  • 2011-10-10
  • Уншсан 5150

Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий

  • admin
  • 2011-10-10
  • Уншсан 5166

ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО.

  • admin
  • 2011-10-13
  • Уншсан 4833
배너신청
자생병원

배너신청