Бичлэгийн тоо 372

Монголд шатахууны хомсдол үүссэн нь Оросоос хараат хэвээр байгаа шүү гэдгийг нь дахин нэг сануулав. Монголын улс төрчид, хараат бус шинжээчид түлш, шатахууны салбарт Оросоос хараат байдлаа багасгах хэрэгтэй гэж үе үе ярих нь Брюссельд суугаа Европын Холбооны албан тушаалтнуудыг санагдуулж байгаа юм. ОХУ дотоодын хэрэгцээнд нь түлш дутагдаж эхэлсэн гэж тайлбарлан хилийн чанадад нийлүүлж байгаа шатахууны гаалийн татварыг 40 хувиар нэмэгдүүлсэний дараа Монголд түлшний хомсдол үүсэж эхэлсэн юм. Шатахуун, түлшний 90 хувийг ОХУ-аас авдаг тул Монголын шатахуун түгээх станцийнхан бензин түгээхдээ хязгаарлалт тогтооход хүргэв. Мөн үүнтэй зэрэгцээд шатахууны үнэ Монголд хоёр дахин нэмэгдсэн. Хил залгаа оршдог орнуудаасаа ямар нэгэн ашиг хонжоо олохын тулд Кремль эрчим хүчний салбараар түрий барьдаг. Энэ бол Оросуудын башир арга гэдгийг олон тоймчид хэлдэг юм. Монголын тухайд гэвэл Таван толгойн коксжсон нүүрсний уурхайгаас олборлолт хийх компани тодруулах тендертэй холбоотойгоор шатахууны хомсдол үүссэн гэж үзэж болно. Энэ зун Монголчууд тендерийн ялагчийг тодруулах юм. Таван Толгойн ордыг ухах саналаа өгөөл байгаа орнууд нь ОХУ, Хятад, АНУ, Япон, Солонгос юм. Монголын mongolianeconomy.mn сайтад бичсэнээр бол Оросууд Монголд нийлүүлэх шатахууны хэмжээгээ багасгаж өөрсдөөс нь хараат хэвээр байгааг сануулахад хамгийн тохиромжтой үе нь ирээд байгаа юм. Шатахууны хязгаарлалт нь хаврын тариалалт, хөдөө аж ахуйн ажил эхэлдэг үетэй давхацжээ. Улаанбаатарт нийтийн тээврийн автобусны үнэ 33 хувиар, харин таксины хөлс 20 хувиар нэмэгдсэн байна. Би үйлчлүүлэгчдийнхээ тэн хагасыг нь алдсан. Одоо хүмүүс автобусаар л зорчихыг илүүд үздэг болсон гэж Улаанбаатарын таксины жолооч Намжилын Баямбажав (Namjil Byambajav) ярьж байна. 6-р сарын сүүлээр Монголын эрх баригчид Хятадаас газрын тос авах хэлэлцээр хийж, Оросуудтай шинэ гэрээ байгуулан  шатахууны хомсдолыг зогсоож, байдлыг хяналтандаа авлаа гэж мэдэгдсэн юм. Хятад улс сар бүр Монголд 10 мянган тонн түлш нийлүүлэх амлав. Харин “РОСНЕФТЬ” сард 50 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болжээ. Гэвч Монголд түлшний хямрал дууссан гэдэгт итгэх хүн цөөхөн байна. Түлшний үнэ Улаанбаатарт хямралын өмнөх үед хүрсэн боловч нийтийн тээврийн үйлчилгээний үнэ өндөр хэвээр үлджээ. Учир нь нийтийн тээврийн компаниуд дахин шатахууны үнэ өснө гэж болгоомжилж ийнхүү тасалбарын үнийг бууруулаагүй байна. Монголд ирэх 9-р сараас хойш  ургац хураалтын дараа шатахууны зах зээл дээр байдал намжих болно. Тэр үед ургац хураал гэж New Star Energy компаний эрхлэгч Гомбо Эрдэнэбаяр (Gombo Erdenebayar) ярьж байна. Оросын “РОСНЕФТЬ” компани 2008 онд Монголд шатахуун түгээх 100 станц байгуулж, Монголын шатахууны зах зээлийг бүрэн хяналтандаа авахыг завдсан юм. Хэдийгээр Оросын дотоодын зах зээлд бензины хомсдол үүссэн боловч энэ нь хөрш орнуудад ингэтлээ нөлөөлөх хэмжээнд байгаагүй гэж Гомбо Эрдэнэбаяр ярьж байгаа юм. Монголын “Сант Марал” судалгааны төвийн захирал, улс төр судлаач Лусандэндэвийн Сумати (Luvsandendev Sumati)-ийн хэлснээр Орос улс эрчим хүчний салбараар далимдуулан өөрийн геополитикийн эрх ашигаа хамгаалж, Монголд байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. Саяхан Монголын эрх баригчид Москваг барайлгах шийдвэр гаргасаны нэг нь өөрийн нефть боловсруулах үйлдвэр барих байлаа. Түүхий нефть бол Монголын экспортын орлогийг бүрдүүлдэг байгалийн баялагийн 5-рт бичигддэг юм.  2010 онд Монгол Улс 2,2 сая баррель түүхий газрын тосыг экспортоор гаргасан байна. Монголын газрын тосыг бүгдийг нь Хятадууд олборложээ.  Монгол улс 6 тэрбум баррель газрын тосны нөөцтэй юм. 1949-1969 оны хооронд Монголд газрын тос боловсруулдаг жижиг үйлдвэрүүд байжээ. 20 жилийн турш Монгол улс газрын тосныхоо хэрэглээний 30 хувийг хангаж байжээ. Бидэнд газрын тос байхад яагаад үүнийгээ боловсруулж болохгүй гэж хэмээн Монголын эрдэс баялаг, эрчим хүчний яамны түлшний бодлого эрхэлсэн орлогч Нанзад Болдхуу (Nanzad Boldkhuu) ярьж байна. Монгол өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох хүсэл байгаа ч дорвитой урагшлаагүй байна. Өнгөрсөн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах лицензийг 17 компанид өгсөн байна. Гэвч олон асуудал шийдэгдээгүй үлдсэн байна. Монголын парламент энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэж Монголын энэ албан тушаалтан ярьжээ. 2010 онд Японы Marubeni фирм орон нутгийн компанитай хамтран Улаанбаатараас 200 км-ын алсад байдаг Дархан хотод 2014 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тохиролцсон байна. 600 сая доллараар сүндэрлэх энэ үйлдвэрийг барих ажил ямар шатандаа яваа нь одоо тодорхойгүй байгаа юм. Японы фирмээс мэдээлэл өгөх хүсэлт гаргасан боловч тэд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсаар ирсэн юм. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад цаг хугацаа шаардагдах тул Монголчууд хойд, урд хоёр хөршөө  аргадан байж түлш авахаас өөр гарцгүй.

Перли Жейкоб

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4913876/2a5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
282 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
281 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
280 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
279 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
278 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
277 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
276 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
275 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
274 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
273 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
272 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
271 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
270 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
269 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
268 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
267 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
266 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
265 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
264 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
263 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
262 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
» Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
260 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
259 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
258 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
257 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
256 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
255 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
254 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
253 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
252 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
251 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
250 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
249 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
248 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
247 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
246 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
245 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
244 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
243 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
242 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
241 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
240 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
239 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
238 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
배너신청
자생병원

배너신청