Бичлэгийн тоо 372
-Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж,
100 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ-

Хувь эзэмшигч нь гадны компаниас ихээхэн хэмжээний зээл авч, түүнийгээ төлж чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орсон Хадгаламж банкны талаарх дуулианд Монголбанк тайлбар хийлээ.  Хоёр жилийн өмнөөс буюу 2011 оноос эхлэн  санхүүгийн байдалд нь хүндэрсэн Хадгаламж банкинд үүссэн асуудлыг төв банкны зүгээс мэдэж байсан бөгөөд өдгөө тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банктай нэгтгэхээс өөр зөв гарц байхгүй байгаагаа Монголбанкны удирдлагууд учирлалаа. Хадгаламж банкны цорын ганц хувь эзэмшигч буюу “Жаст”-ын гэдгээрээ олны танил болсон Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин байж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан ч үүнийгээ төлж чадаагүйн улмаас банкиа дампууруулахад хүрчээ. Төв банкны зүгээс Хадгаламж банкинд үүсээд байгаа асуудлыг хоёр жилийн өмнөөс гадарлаж,  санхүүгийн чадварыг нь дэмжих үүднээс  тэтгэвэр тэтгэмж болон төрийн  зарим үйлчилгээг тус банкаар дамжуулж байсан аж. Гэсэн ч Монголын урдаа барьдаг таван банкны нэг болох Хадгаламжийн санхүүгийн асуудал хүндэрсээр байсан тул ийнхүү Төрийн банкинд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрөөс эхлэн Хадгаламж банкны зарим салбар нэгж, актив хөрөнгийг Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг төв банкны удирдлагууд дуулгасан. 

Хадгаламж банк нь нийтдээ 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд үүний 800 тэрбум нь  харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм байна. Хоёр банкны актив хөрөнгийг нийлүүлснээр Хадгаламж банкны 1,7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгийг хамгаалах, эрсдлээс хамгаалах үйлдэл болсон гэдэг тайлбарыг ч төв банкныхан өглөө. Хадгаламж банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчийн хөрөнгө шууд автоматаар Төрийн банкинд шилжиж байгаа бол мөн Хадгаламж банкны ажилтнууд ч мөн Төрийн банкинд шууд харьяалагдах болно гэдгийг дуулгасан.  Яагаад өөрийн хөрөнгөөсөө давсан зээл авч байхад төв банк хяналт тавиагүй вэ гэдэг асуултад Монголбанкны удирдлагуудын зүгээс “Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг мэдэж байсан. Төрөөс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлсэн ч  болоогүй” гэдэг тайлбар хийсэн. Төрийн банкинд шилжүүлэх болсон шалтгаан нь гэвэл сүүлийн гурван жил Төрийн банкны үйл ажиллагаа сайн явж байгаа, тиймээс Хадгаламж банкийг нэгтгэж, актив хөрөнгийг нь томсгосны дараа хоёр гурван жилийн дараа хувьчлах зорилготой нь холбоотой бололтой. Төрөөс уг хоёр банкийг нэгтгэсний дараа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт болохоос хохирогчдын мөнгийг төлсөн “Зоос”, “Анод”-ын асуудлаас тэс өөр зүйл, өөр арга зарчим гэдгийг төв банкныхан анхааруулна лээ. “Анод”, “Зоос” банкныханд өр төлбөрийн асуудал үүссэн. Харин энэ удаад өр төлбөрийн асуудал үүсэхээс өмнө Төрийн банкинд нэгтгэж, урьдчилсан арга хэмжээ авч байгаагаараа өөр гэв.

Хадгаламж банкны хувьд харилцагчийн хадгаламжийг буцаан өгөх чадвартай байгаа ч зээлийн чанар нь илт муудсан гэнэ. Хадгаламж банк нь  Монгол Улсын бүх аймаг, сумдад 503 салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцдаг байжээ.  Нийт 3268 ажилчинтай, Монголын топ таван банкны нэг байв. Тус банк өмнө нь төрийн мэдэлд байсан бөгөөд Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны дарга байх үед оросуудад хувьчлагдаж,  тухайн үедээ мөн л бөөн хэл ам таталж байсан. Учир нь тус банкны ерөнхий нягтлан бодогч Ч.Чимэдцэрэн 14 тэрбумыг зувчуулсан хэрэг илэрч, үүний хохирол төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж байсан. Ч.Чимэдцэрэнгийн хувьд гурван жил шоронд ял эдэлсэн бөгөөд хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа билээ.  Ямар ч байсан цорын ганц хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгээс болж Хадгаламж банкны 1,7 сая харилцагчийн эрх ашгийг хамгаалахаар Монголбанк арга хэмжээ аваад байгаагаа зарлалаа. Харин “Жаст”-аар овоглосон Ш.Батхүүгийн асуудлыг хууль хяналтынхан шийдвэрлэх бололтой.

Ж.ЭРХЭС

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7456615/6c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
282 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
281 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4473
280 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4480
279 Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4486
278 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
277 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4491
276 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
275 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
274 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
273 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4505
272 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4521
271 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4524
270 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
269 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
268 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4540
267 5настай террорист admin 2011-07-11 4564
266 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
265 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
264 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4581
263 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4595
262 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
261 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4621
260 1секундын дараа.... admin 2011-10-19 4622
259 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4625
258 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
257 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
256 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4646
255 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
254 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
253 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4687
252 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
251 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4699
250 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4704
249 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4705
248 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
247 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4721
246 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
245 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4731
244 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4732
243 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
242 УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4738
241 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
240 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4753
239 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4769
238 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4782
배너신청
자생병원

배너신청