Бичлэгийн тоо 372

 

Ажилгүй иргэдийн тоо 51.7 хувиар өслөө

 

-Сайн уу, ажил төрөл тавлаг уу?

-Сайн. Гэр зуураа байна аа гэсэн  энэ яриа өнөөдрийн нийгмийн эмзэг сэдвийн нэгээхэн хэсэг. Өнөөдөр манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.8 мянган хүнээр буюу 51.7 хувиар өссөн гэсэн энэхүү судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргалаа. Ажил эрхлээгүй нийт хүн амын 72 орчим хувь нь 16-40 насны хүмүүс байна. Өөрөөр хэлбэл ид хийж бүтээх насныхан ажилгүй, гар хумхин сууж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн аймаг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийн тоо. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн ч мянган ажилгүй хүн байгааг хэлж мэдэхгүй юм.

Жил бүр орон нутгаас нийслэлийг зорьж ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаатай холбоотойгоор ажилгүйдэл өсч байгаа талаар албаны хүмүүс хэлдэг. Үүнээс гадна жил бүр их, дээд сургууль, коллежийг 40 гаруй мянган залуус төгсч, ажилгүйчүүдийн эгнээг “сэлбэж” байна. Гэтэл Монголд ажилгүйчүүдээсээ олон ажлын байр байна гэх юм. Өнгөрсөн жилийг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” хэмээн сүржин нэртэй даржин биелэлттэй нэгэн оныг үдлээ. Бүтэн жилийн турш хийсэн ажлын хаалтын арга хэмжээ гээчийг зохион байгуулж энэ онд 60 мянган ажлын байр бий болгох зорилтыг тавьсан ч үүнийгээ давуулан биелүүлж 72 мянган ажлын байр шинээр бий болголоо хэмээн ярьцгааж байсныг санаж байна. Харамсалтай нь энэ тоо зөвхөн цаасан дээр л үлдэж, ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өссөөр л байна.

           

Ажилгүйчүүдээсээ олон ажлын зар байна

“Ажилд авна”, “Ажил хайж байна” гэсэн зар сонины хуудас, телевизүүдийн дэлгэц, автобусны буудал, цайны газруудын цонхонд ярайж байна. Үнэндээ энэ бүхнийг харахад монголд ажилгүй хүн байхааргүй л баймаар. Гэтэл ажилгүйчүүдийн тоо буурахгүй л байна. Учир нь эдгээр зарын цаана байгаа ажлууд цалин бага ихэнхдээ бидний нэрлэдгээр сүлжээний бизнес байдаг. Түүнээс гадна төсөв хөрөнгөө хэмнэх гээд нэг хүнээр хэдэн хүний ажил нугалуулдаг, дээрээс нь тэрэндээ тохирсон хөлс олгодоггүй гээд олон шалтгаан байдаг. Ажилд орохоор байгууллагын үүд татсан зарим нь ажил олгогчийн тавьсан хэтэрхий өндөр шаардлага эсвэл  нас, мэргэжил, өндөр нам, царай зүсны шалгуурт бүдэрч унасаар байдаг нь нууц биш. Түүнээс гадна нийт ажилгүй байгаа иргэдийн 30 орчим хувь нь ажил хийх сонирхолгүй гэх юм уу, эсвэл ямар нэгэн шалтгаанаар ажил эрхлэхийг хүсдэггүй гэнэ. Ажлын байрны зар өгөөд шалгуурт тэнцэх хүн алга хэмээн ажил олгогч нар хэлцгээдэг. Энэ нь нэг талаараа манай улсын дээд боловсролын тогтолцооны гажуудлын хор уршиг. Түүнээс гадна “Өдрийн 15-25 мянган төгрөгийн цалин өгье гэхэд ажилчин олдохгүй юм” хэмээн зам, барилгын компанийн удирдлагууд аргаа барж суудаг. Ийнхүү иргэд өөрсдөө ажилгүй байх замыг сайн дураараа сонгож байгаа гэлтэй.

Монголд төр нь ажлын байр бий болгох гэхээсээ илүүтэй  мөнгө тараах хоббитой болсон нь нэг талаараа ажилгүйчүүдийг даврааж байна. Үүний нэг жишээ нь “Хүний хөгжил” сангаас 2012 оны нэгдүгээр сард л гэхэд 32 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байх юм.

Ажил хийгээд нэмэр байна уу

Ийм үг олон ч хүний амнаас гарах болж. Учир нь өнөөдөр манай улсад, ялангуяа нийслэлд ажил хийснээс хийгээгүй нь дээр байна гэж хэлэх хүн олон байна. Тэд яагаад ингэж хэлж байна вэ гэвэл. Өнөөдөр цалин хөлс нэмэгдэж байгаа ч манайд хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж хангалтгүй байна. Цалингийн доод хэмжээ л гэхэд ердөө 140400 төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөд үүнээс ч бага мөнгө гар дээрээ авч байгаа иргэд олон байгаа. Гэтэл өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр л. Автобус унаа, хоол хүнс, нүүрс түлээ, байр, түрээсийн мөнгө гээд ажил хийж байгаа нэг нь олсон хэдээ арай гэж амьдралдаа хүргэж, цалингаас цалингийн хооронд яваа нь хэчнээн байгаа билээ дээ. Гадаадад ажил олгогчид нь орлогынхоо 80 хувийг ажилчдадаа өгөөд, өөрсдөө 10-20 хувийг нь авдаг гэдэг. Харин манайд эсрэгээрээ. Хүмүүс хөдөлмөрөө шударга үнэлүүлж, ажилчин хүн ажлаасаа сэтгэл ханамжийг авдаг байх хэрэгтэй. Ингэж байж л ажлын бүтээмж сайжирч, үр дүнтэй ажилчидтай хүний бизнес цэцэглэнэ. Цалингаа голсон монгол залуус харь орныг зорьж, оронд нь өндөр ханшаар ажилладаг гадныхан ажлын байруудыг эзэгнэсээр л байна.

Д.Туяа

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5811063/bf7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
327 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9741
326 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9704
325 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9645
324 гэрээт ажилчдад анхааруулах нь "MK" 2011-04-12 9434
323 ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1] G-THINK 2011-05-02 9296
322 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9275
321 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9189
320 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8892
319 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8547
318 Виз гэж юу вэ? "MK" 2011-04-10 8419
317 Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1] "MK" 2011-04-16 8275
316 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8264
315 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 8212
314 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 8192
313 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 8167
312 Үнэгүй ардын эмчилгээ [1] "MK" 2011-04-22 8136
311 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 8107
310 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8055
309 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 8024
308 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 7999
307 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7997
306 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Levi`s 2014-05-23 7992
305 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7802
304 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7735
303 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7732
302 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7723
301 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7651
300 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7645
299 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7633
» Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7631
297 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7609
296 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7592
295 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7540
294 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7504
293 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7466
292 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7439
291 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7423
290 Сөүл Хотын захиргаанаас гадаад хүүхдүүдийн явдаг сургуулиудад тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна. "MK" 2011-04-16 7410
289 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7402
288 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7378
287 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7301
286 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7300
285 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7250
284 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7237
283 Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4] admin 2011-11-04 7208
배너신청
자생병원

배너신청