Бичлэгийн тоо 372
-Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж,
100 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ-

Хувь эзэмшигч нь гадны компаниас ихээхэн хэмжээний зээл авч, түүнийгээ төлж чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орсон Хадгаламж банкны талаарх дуулианд Монголбанк тайлбар хийлээ.  Хоёр жилийн өмнөөс буюу 2011 оноос эхлэн  санхүүгийн байдалд нь хүндэрсэн Хадгаламж банкинд үүссэн асуудлыг төв банкны зүгээс мэдэж байсан бөгөөд өдгөө тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банктай нэгтгэхээс өөр зөв гарц байхгүй байгаагаа Монголбанкны удирдлагууд учирлалаа. Хадгаламж банкны цорын ганц хувь эзэмшигч буюу “Жаст”-ын гэдгээрээ олны танил болсон Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин байж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан ч үүнийгээ төлж чадаагүйн улмаас банкиа дампууруулахад хүрчээ. Төв банкны зүгээс Хадгаламж банкинд үүсээд байгаа асуудлыг хоёр жилийн өмнөөс гадарлаж,  санхүүгийн чадварыг нь дэмжих үүднээс  тэтгэвэр тэтгэмж болон төрийн  зарим үйлчилгээг тус банкаар дамжуулж байсан аж. Гэсэн ч Монголын урдаа барьдаг таван банкны нэг болох Хадгаламжийн санхүүгийн асуудал хүндэрсээр байсан тул ийнхүү Төрийн банкинд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрөөс эхлэн Хадгаламж банкны зарим салбар нэгж, актив хөрөнгийг Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг төв банкны удирдлагууд дуулгасан. 

Хадгаламж банк нь нийтдээ 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд үүний 800 тэрбум нь  харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм байна. Хоёр банкны актив хөрөнгийг нийлүүлснээр Хадгаламж банкны 1,7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгийг хамгаалах, эрсдлээс хамгаалах үйлдэл болсон гэдэг тайлбарыг ч төв банкныхан өглөө. Хадгаламж банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчийн хөрөнгө шууд автоматаар Төрийн банкинд шилжиж байгаа бол мөн Хадгаламж банкны ажилтнууд ч мөн Төрийн банкинд шууд харьяалагдах болно гэдгийг дуулгасан.  Яагаад өөрийн хөрөнгөөсөө давсан зээл авч байхад төв банк хяналт тавиагүй вэ гэдэг асуултад Монголбанкны удирдлагуудын зүгээс “Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг мэдэж байсан. Төрөөс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлсэн ч  болоогүй” гэдэг тайлбар хийсэн. Төрийн банкинд шилжүүлэх болсон шалтгаан нь гэвэл сүүлийн гурван жил Төрийн банкны үйл ажиллагаа сайн явж байгаа, тиймээс Хадгаламж банкийг нэгтгэж, актив хөрөнгийг нь томсгосны дараа хоёр гурван жилийн дараа хувьчлах зорилготой нь холбоотой бололтой. Төрөөс уг хоёр банкийг нэгтгэсний дараа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт болохоос хохирогчдын мөнгийг төлсөн “Зоос”, “Анод”-ын асуудлаас тэс өөр зүйл, өөр арга зарчим гэдгийг төв банкныхан анхааруулна лээ. “Анод”, “Зоос” банкныханд өр төлбөрийн асуудал үүссэн. Харин энэ удаад өр төлбөрийн асуудал үүсэхээс өмнө Төрийн банкинд нэгтгэж, урьдчилсан арга хэмжээ авч байгаагаараа өөр гэв.

Хадгаламж банкны хувьд харилцагчийн хадгаламжийг буцаан өгөх чадвартай байгаа ч зээлийн чанар нь илт муудсан гэнэ. Хадгаламж банк нь  Монгол Улсын бүх аймаг, сумдад 503 салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцдаг байжээ.  Нийт 3268 ажилчинтай, Монголын топ таван банкны нэг байв. Тус банк өмнө нь төрийн мэдэлд байсан бөгөөд Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны дарга байх үед оросуудад хувьчлагдаж,  тухайн үедээ мөн л бөөн хэл ам таталж байсан. Учир нь тус банкны ерөнхий нягтлан бодогч Ч.Чимэдцэрэн 14 тэрбумыг зувчуулсан хэрэг илэрч, үүний хохирол төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж байсан. Ч.Чимэдцэрэнгийн хувьд гурван жил шоронд ял эдэлсэн бөгөөд хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа билээ.  Ямар ч байсан цорын ганц хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгээс болж Хадгаламж банкны 1,7 сая харилцагчийн эрх ашгийг хамгаалахаар Монголбанк арга хэмжээ аваад байгаагаа зарлалаа. Харин “Жаст”-аар овоглосон Ш.Батхүүгийн асуудлыг хууль хяналтынхан шийдвэрлэх бололтой.

Ж.ЭРХЭС

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7456615/402/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255

Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 53331

Унтлагын өрөөний толиноос татгалз [5]

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 49275

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3]

  • admin
  • 2008-09-22
  • Уншсан 48890

АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file

Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2]

  • admin
  • 2008-09-11
  • Уншсан 46269

Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 45846

Алла тав дахиа гэрлэнэ [7]

  • admin
  • 2008-08-21
  • Уншсан 41775

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 41385

Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 40541

Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 40413

ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1]

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 39927

Хунт нуур file

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 39795

Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39253

Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39020

Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1]

  • admin
  • 2008-11-04
  • Уншсан 37449

МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2]

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 37328

Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 37011

Хэлний хүчирхийлэл [8]

  • admin
  • 2009-03-16
  • Уншсан 36554

Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2]

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 34983

Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 34747

Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 33591

Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 32452

Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3]

  • Levi`s
  • 2010-01-22
  • Уншсан 23911

ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР

  • admin
  • 2010-11-09
  • Уншсан 21100

Хойд Солонгосын довтолгооны үр дагавар

  • admin
  • 2010-11-24
  • Уншсан 18502

А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2]

  • Levi`s
  • 2010-08-02
  • Уншсан 18325

АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1]

  • "MK"
  • 2010-12-21
  • Уншсан 15419

mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл......

  • admin
  • 2010-11-11
  • Уншсан 15395

Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 13263

Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 13215

Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126]

  • admin
  • 2012-07-05
  • Уншсан 12421

Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4]

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 12134

Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6]

  • admin
  • 2012-03-19
  • Уншсан 11902

Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил

  • admin
  • 2012-02-09
  • Уншсан 11371

Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2]

  • admin
  • 2012-07-05
  • Уншсан 11107

Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2]

  • Levi`s
  • 2013-08-02
  • Уншсан 11001

Цалин нэмэгдлээ.

  • admin
  • 2012-03-09
  • Уншсан 10879

Үйлдвэрийн осол гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 10799

Самандын Жавхлан элэглэл

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 10764

Шумуул үргээх 5 гайхалтай арга

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 10525

Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол

  • Levi`s
  • 2014-10-14
  • Уншсан 10190

1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ

  • admin
  • 2011-12-27
  • Уншсан 10169

КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ.

  • admin
  • 2012-04-06
  • Уншсан 9966

Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь

  • admin
  • 2012-02-15
  • Уншсан 9836
배너신청
자생병원

배너신청