Бичлэгийн тоо 372

Манай улсын эдийн  засаг хүндэрч, хөрөнгө  оруулалт багассаны нэгэн  шалтгааныг гаднын хөрөнгө оруулагчдад  Монгол Улс хууль, эрх зүйн тогтвортой  баталгаа гаргаж өгч чадахгүй байгаагийнх гэж үзсэн юм.

Тиймээс Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчлөн шинэчилж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Төв Азийн өндөрлөг дэх манай  оронд хөрөнгө оруулах гэсэн хэн бүхэнд  “Тавтай  морил” гэж хэлээд, хэн хэндээ ашигтай хууль  гаргасанаа зарлалаа.

16.2.1 Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт: 


Энэ хуулийн 16.2.1-д зааснаас бусад салбарт:
http://stat.gogo.mn/news/2013/10/17/2.jpg
Хөрөнгө оруулагчдад Тогтворжуулах гэрчилгээг олгохдоо мөнгөний хэмжээ, бүс нутгаар нь ангилан ялгаатай нөхцөл тавьжээ.


Одоогоор бүрэн  эхээрээ  нийтэд ил  болоогүй байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг  батлахаас нь өмнө баахан хэл  ам  болж  байгаад  чимээгүй болов. Тэгвэл  15  хоногийн  дараа  буюу ирэх сарын 1-ний  өдрөөс хэрэгжиж эхлэх  энэ хууль  хөрөнгө оруулагчдад ямар  боломж, давуу талыг олгов, монголчуудад  хэрхэн  ашиг тусаа өгөх хууль гэдгийг УИХ-ын дарга хараахан гарын үсгээ  зураагүй байгаа  эцсийн хувилбараас нь  иш татаж уншигчиддаа мэдээлэл  хүргэе. 

Монголд  хөрөнгө оруулах гадаад, дотоодын  компани, хувь хүмүүст  зориулсан хууль нийт  7  бүлэг,24  зүйлтэй. Энэ хуулийн  зорилт  нь Монгол Улсын  нутаг дэвсгэрт  хөрөнгө оруулагчийн  хууль ёсны  эрх  ашиг, сонирхлыг  хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх  зүйн  нийтлэг  баталгааг тогтоох,  хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө  оруулалтын талаар төрийн байгууллагын эрх  хэмжээ, хөрөнгө  оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох  болон хөрөнгө  оруулалттай  холбоотой бусад  харилцааг зохицуулахад  оршино гэжээ. 

Юуны  түрүүнд энэ  хууль гадаад, дотоод хамаарахгүйгээр  иргэд, компаниудад адилхан үйлчилнэ. Хуулиас анхаарал  татаж  байгаа  хамгийн чухал асуудал нь хэдэн  төгрөгийн хөрөнгө оруулсан  хүнд Тогтворжуулах гэрчилгээ  олгох/ Энэ гэрчилгээ нь татварын хөнгөлөлт эдлэх гол  баримт  бичиг болно/, хэнийг  Монголд хөрөнгө оруулагч гэж үзэх,  хэдэн төрлийн татварыг тогтвортой  байлгах  эсвэл чөлөөлөх, газрыг  ямар хугацаанд  эзэмшүүлэх гэх мэт заалт юм.  Энэ хуулийн 7,2,7-д Монголын ард  түмний  үндэсний өв  уламжлал, ёс заншлыг хүндэтгэх тухай заалт  оруулсан нь  содон байна. Монгол улс  хөрөнгө оруулагчдадаа  олгох  дэмжлэгийн тухай энэ хуулийн IV бүлэг, Хөрөнгө оруулалтын дэмжлэг гэдэгт

10.1.Хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь татварын болон татварын бус дэмжлэгээс бүрдэнэ.

11 дүгээр зүйл. Татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг 

11.1.Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр татварын дэмжлэг үзүүлнэ:

11.1.1.албан татвараас чөлөөлөх;

11.1.2.албан татварын хөнгөлөлт үзүүлэх;

11.1.3.албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох;

11.1.4.албан татвар ногдох орлогоос хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох;

11.1.5.ажилтны сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох.

11.2.Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0”  хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

11.2.2.нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;

11.2.3.эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих” гэжээ. Энэ бүхэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг  урин дуудах  тогтвортой  байдлын  нэг  үзүүлэлт  гэж  үзсэн  байна. Мөн хуулийн 14-р зүйлд  Тогтворжуулах  татварын төрөл  гэдэгт  “14.1.Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна:

14.1.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

14.1.2.гаалийн  албан татвар;

14.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

14.1.4.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэмээн  зааж  өгчээ.

Харин тамхи , согтууруулах  ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл  ажиллагаанд  татварын хувь хэмжээг  тогтворжуулахгүй юм байна.  Энэ хуульд  мөн татварын  бус аргаар хөрөнгө  оруулагчдад дэмжлэг  үзүүлэх тухай  заасан. Энэ тухай 12-р  зүйлд

“12.1.Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно:

12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

12.1.2.чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

12.1.3.дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

12.1.4.инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд  батлан даалт гаргах

12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон  байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох” хэмээн заажээ.

Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур хугацааны  тухайд уул уурхайн олборлолт,  хүнд үйлдвэр, дэд  бүтцийн  салбарт, бусад  салбарт  хэмээн ялгаж, өөр, өөрөөр тогтоосныг 1-р  нүүрт  хүснэгтээр  хэвлэснээс  хараарай. Харин Хуулийн 16-р  зүйлийн 3,1-д зааснаар “Улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий импортыг орлох болон экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан өдрийн Төв банкны албан ханшаар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тооцоотой, бүтээн байгуулалтын ажилд гурваас дээш жил шаардагдах төслийг байршил, салбар харгалзахгүйгээр татвар тогтворжуулах  хугацааг 1,5  дахин уртасгаж  тооцох  ажээ.

Мөн энэ  хуульд зааснаар  500 тэрбум төгрөгөөс  дээш хэмжээний  хөрөнгө  оруулалт  хийвэл хөрөнгө  оруулалтыг  нь тогтвортой  байлгах зорилгоор  хөрөнгө  оруулалтын гэрээ  байгуулна.Уул уурхай, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа,  холбооны  салбарт  Монгол Улсын хуулийн этгээдийн  нийт гаргасан хувьцааны 33  буюу түүнээс  дээш хувийг гадаадын төрийн өмчит  этгээд эзэмших  тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл  авах  юм. 

Эцэст нь  хуулийн  VII  бүлэгт Хөрөнгө оруулалтын тухай  хуулийг  зөрчсөн  иргэн, аж  ахуйн  нэгжид  ногдуулах хариуцлагын тухайд

“23.1.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд   шүүгч, эсхүл хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан дараах захиргааны хариуцлага ногдуулна:

23.1.1.тогтворжуулах гэрчилгээг хууль бус бичиг баримт бүрдүүлэн авсан болох нь тогтоогдсон бол холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хууль бусаар олсон орлогыг хураах;

23.1.2.тогтворжуулах гэрчилгээ олгохоос хууль бусаар татгалзсан, хуульд заасныг зөрчиж тогтворжуулах гэрчилгээг олгосон, эсхүл тогтворжуулах гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

23.2.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 7.2.1-7.2.5, 7.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй  бол хяналтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулна” хэмээжээ.

Монгол  улсын  хөгжлийг түргэтгэнэ гэж үзэж  буй Хөрөнгө оруулалтын хуулийг товчхонд  нь танилцуулахад  ийм байна. “Зууны мэдээ”  энэхүү хуулийн төслийг  удахгүй бүрэн эхээр нь нийтэлж  уншигчиддаа  танилцуулах  болно.

Ө.Батхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7917994/712/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258

Хойноос үлээх салхи

  • Levi`s
  • 2013-01-27
  • Уншсан 2841

“Тиймээ, дандаа ийм байна”...

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3029

Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3031

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

  • Levi`s
  • 2013-01-02
  • Уншсан 3116

Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно

  • Levi`s
  • 2013-01-28
  • Уншсан 3184

Ази дахь “чичиргээ”

  • Levi`s
  • 2013-02-13
  • Уншсан 3184

Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв

  • Levi`s
  • 2013-04-28
  • Уншсан 3217

Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3232

Хойд Солонгос дахин анхааруулга өгөв

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3236

АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв

  • Levi`s
  • 2013-04-03
  • Уншсан 3256

Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг

  • Levi`s
  • 2013-02-15
  • Уншсан 3260

Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл

  • Levi`s
  • 2013-04-15
  • Уншсан 3264

Барак Обама Пак Кын Хетэй уулзана

  • Levi`s
  • 2013-04-16
  • Уншсан 3266

Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ

  • Levi`s
  • 2013-04-03
  • Уншсан 3278

Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3371

ӨНӨӨДӨР МОНГОЛД

  • admin
  • 2013-02-20
  • Уншсан 3381

Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө

  • Levi`s
  • 2012-12-06
  • Уншсан 3382

Монгол бүргэдийг ирэх хавар буцаана

  • Levi`s
  • 2012-11-19
  • Уншсан 3433

ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ.

  • admin
  • 2013-02-20
  • Уншсан 3439

Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин

  • Levi`s
  • 2013-02-05
  • Уншсан 3524

Элчин сайдууд ба томилгоо

  • Levi`s
  • 2012-12-06
  • Уншсан 3579

Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе

  • Levi`s
  • 2013-03-04
  • Уншсан 3590

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file

Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо.

  • Levi`s
  • 2013-03-24
  • Уншсан 3619

Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө

  • admin
  • 2013-03-27
  • Уншсан 3683

Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно

  • Levi`s
  • 2013-03-24
  • Уншсан 3702

"ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО.

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3714

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1]

  • Levi`s
  • 2012-11-22
  • Уншсан 3911

Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо

  • admin
  • 2011-09-26
  • Уншсан 3962

Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна

  • admin
  • 2011-09-19
  • Уншсан 3983

Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1]

  • Levi`s
  • 2013-03-28
  • Уншсан 4020

Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно

  • admin
  • 2011-08-24
  • Уншсан 4120

2012оны SorentoR худалдаанд гарна

  • admin
  • 2011-08-25
  • Уншсан 4156

2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4185

Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг

  • admin
  • 2011-07-26
  • Уншсан 4191

Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин

  • admin
  • 2011-07-05
  • Уншсан 4215

Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1]

  • Levi`s
  • 2012-11-08
  • Уншсан 4222

Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл

  • admin
  • 2011-07-06
  • Уншсан 4224

Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна

  • admin
  • 2011-07-25
  • Уншсан 4232

Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ

  • admin
  • 2011-07-21
  • Уншсан 4249

Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ

  • admin
  • 2011-08-03
  • Уншсан 4253

Тэр яах бол?

  • admin
  • 2011-08-08
  • Уншсан 4269

Нарны зам ашиглалтанд орно

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4278

АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР

  • admin
  • 2011-11-01
  • Уншсан 4281

Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ

  • admin
  • 2011-06-28
  • Уншсан 4282
배너신청
자생병원

배너신청