Бичлэгийн тоо 372
Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам

 

Энэ ертөнцөд юм бүхнийг худалдаж авч болдгийг Дэлхийн соёлын өвд дөнгөж бүртгэгдээд буй Монгол наадам яруу тод харуулав. Энэ тухай хэвлэлүүд ёс мэт л наадам бүрийн дараа бичдэг. Энэ удаа ч бичив. Олон начин төрөхөд начны ханш 100-200 сая хүрсэн тухай дуугараагүй биш дуугарсан. Гэвч бүгдийг худалдан авагчид, худалдагчид дүлий дүмбэ өнгөрч сурчээ. Наадамчин олны сэтгэлзүйг худалдаж наймаалцахыг гэмт хэрэгт тооцвал яасан юм. Тэгвэл өдийд “Ажнай” Бат-Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн захиарл Ч.Ганзориг нарын улсын наадмыг хувийн мэт наймаалж наадагчид хууль хяналтын байгууллагын өмнө мэдүүлэг өгч суугаа. “Эрдэнэт” үйлдвэрийн боссыг тэрбум шахам төгрөгтэй ирж наадсаныг олны ортой яриа үгүйсгэхгүй байна. Түүний хүү хоёрын хоёр насанд түрүүлсэн хурдан хүлэг түүний эрх танхи хүү Г.Тэмүүлэнгийн нэрийг гаргаад өгөв. “Эрдэнэс монгол” компанийн дэд захирал залуу энэ зунжин морио сойгоод, уяа сойлгод нь анхаараад ажлаа хийлгүй хээр гадаа өнжив үү, аль эсвэл наадамд уралдах хурдан хүлгийг мөнгө цохин худалдаж аваад нэрээ гаргачихав уу гэдгийг тааж ядах нэг их хэцүү биш. Юутай ч энэ удаагийн наадам аав нь “Эрдэнэт” үйлдвэрийг атгасан, хүү нь “Эрдэнэс монгол”-ыг толгойлсон Монголын нэгэн том салбарт нөлөө бүхий гэр бүлийн түрүүвчний энгээр тодорхойлогдож өнгөрлөө. Хурдан морьдын үнийг бизнесменүүд тэнгэрт хадаасан ч гэлээ энэ наймаа жил жилийн наадмаар улам газар авах болсон гэдэг. Одоо ямар ч хурдан хүлгийг наймаалцахдаа “Уяатай нь юмуу?” гэдэг үг дагалдах болсон байна. Энэ нь тухайн морийг уяачтай нь, уяачийнх нь цалин хөлстэй худалдаж авахыг хэлдэг аж. Малаа зовж зүдрэн арчилж маллаад бүтэн жилийнхээ хөдөлмөрийг баячуудад худалдан тэдний нэрийг гаргаж байгаа жирийн малчид, цолоо ахиулж амжилтаа бататган наадамчин олноо баясгахаасаа мөнгийг илүүд үзэн бүтэн жилийн бэлтгэл хөдөлмөрөө начны даваанд тавьж өгч байгаа бөхчүүд хоёр адилхан болжээ. Дундговь, Булганы бөхчүүдийг мөнгөөр зодоод нутгаасаа хоёр начин төрүүлсэн “Ажнай”-н Бат-Эрдэнийг энэ наадамд хамгийн их мөнгө зарлагадан бэнчингээрээ эрдэж наадсан бас нэг эрээр тодруулцгааж байгаа. Түүний наадам худалдаж авсан мөнгөн дүн 250 саяд сонстох юм билээ. Өөрийн нутгаасаа ганц начин төрүүлчих сэтгэлээсээ Бат-Эрдэнийн мөнгийг илүүд үзсэн нутгийн бөхдөө Дундговийн Алтанхуяг машид гомдож харууслын нулимс унагасан сурагтай.
Юм бүхнийг худалдаж болдгийг харуулсан монгол наадмаар “Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ нар зуун зуун саяар морь, бөх худалдан авч энэ жилийн “түрүү, магнайнууд” болсон бол жирийн ард иргэд мянгатын цэнхэр дэвсгэртээрээ наадмын хуушуураа авч “баян ходоод” нь болсон шигээ нийт олноороо САЙХАН наадлаа.
Б.Эрдэнэ
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4878050/23e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청