Бичлэгийн тоо 213

Хамгийн шударга бус сонгууль

Уншсан 47916 vote 0 2008.07.03 12:25:25

Их Британийн The Times сонин дэлхийн хамгийн будлиантай арван сонгуулийг нэрлэв.

1. 2002 онд болсон Иракийн Ерөнхийлөгчийн сонгуульд Саддам Хуссейн 99.96 хувийн дэмжлэг авсан хэмээн эрх баригчид мэдээлжээ.

2. Кенийн 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Мваи Кибаки ялсан. Гэвч нэр дэвшигч Раила Одинга өрсөлдөгчөө илт давуугаар ялна гэж сонгуулийн өмнө болсон бүх нийтийн санал асуулга, судалгаа харуулж байсан аж. Сонгуулийн дараа үүссэн эмх замбараагүй байдал талууд эрх мэдлээ хуваахаар өнгөрсөн хоёрдугаар сард шийдэхэд дуусгавар болсон. Үймээний үеэр 1000 гаруй хүн амь үрэгджээ.

3. Алжирт 1991 онд болсон парламентын сонгуулийн дүн олны эсэргүүцэлтэй тулгарсан. Эрх баригчид 1992 онд сонгуулийн дүнг хүчингүйд тооцсоноор иргэний дайн дэгдэж, сүүлийн арваад жилийн дотор энэ хямралын улмаас 160 мянган хүн амь эрсэдсэн.

4. Украины 2004 оны Ерөнхийлөгчийн сонуульд Виктор Янукович ялснаа мэдэгдсэн ч булхайтай болсон гэж өрсөлдөгчид нь үзсэн. Өрсөлдөгч В.Ющенко “улбар шар хувьсгал” зарлан, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан. Тус улсын Дээд шүүх дахин сонгууль явуулахаар шийдсэнээр В.Ющенко өрсөлдөгчөөсөө 12 хувийн саналаар илүү буюу 54 хувийн дэмжлэг авч, 2005 оны нэгдүгээр сарын 23-нд ажлаа авсан.

5. Хуучин Югославийн удирдагч агсан Слободан Милошевич 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн үймээн дэгдээсэн ч үр дүнд хүрээгүй.

6. Дэлхийн II дайны дараахан Польшид коммунистуудын хяналтыг сайжруулахыг уриалсан олон нийтийн санал асуулга явуулжээ. Хожим энэхүү санал асуулга зохион байгуулалттай болсоныг тогтоосон аж. Тэр үед коммунист үзлийг эсэргүүцсэн 10 мянган орчим иргэн алагдсан байна.

7. Египтийн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олон нэр дэвшигч оролцохыг хориглож, зарим иргэд саналаа хэд дахин өгч, эсэргүүцлийн арга хэмжээг нухчин дарж байв. Тус сонгуульд Хосни Мубарак /өнөөгийн Ерөнхийлөгч/ 88.9 хувийн дэмжлэг авсан.

8. Хуучин ЗХУ-ын түүхэнд сонгогчдод зөвхөн нэг л сонголт байж. Хувьсгалт намын нэр дэвшигчээс өөр хүнд саналаа өгөх боломж оросуудад анх 1989 онд тохиожээ.

9. 30 гаруй жил цэргийнхнээр төрөө бариулсан Мьянмад 1990 онд анх удаа олон нийтийн сонгууль болжээ. Аун Сан Су Жи болон түүний талынхан парламентын 489 мандатын 392-ыг авсан байна. Гэвч Засгийн газар сонгуулийг хүчингүйд тооцож, Су Жиг гэрийн хорионд оруулсан юм. Тэрбээр өнөөг хүртэл гэрийн хорионд буй.

10. Нигерт 2007 оны дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нийт саналын хуудсын 30 хувийг иргэдэд тараасан ба Умару Яр-Адуа 70 хувийн дэмжлэг авснаар Ерөнхийлөгч болов.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/469491/78a/trackback

96843226

2008.07.03 13:58:08
*.142.217.132

Монголын нийслэлд онц байдал тогтоов
О.ТОГОО (2008-07-03)

VOA: Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ням гаригт болсон парламентын сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан онц байдал зарлалаа.

Лхагва гаригийн шөнөөс хэрэгжиж эхэлсэн Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор нийслэл Улаанбаатар хот олон нийтийн цуглаан хийх болон бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Онц байдал дөрвөн хоног үргэлжлэх аж. Сонгууль булхайтай болсон гэж үзсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эрх баригч намын байранд гал тавьсан байна. Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар МАХН 76 суудалтай парламентад 40 гаруй суудал авчээ. 20 гаруй суудал авсан АН сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Сонгуулийн кампанит ажлын үеэр гол хоёр нам уул уурхайн том төслүүдийг хэрэгжүүлж, сонгогчдод бэлэн мөнгө тараах амлалт өгсөн.

МАХН бол нэг намын тогтолцоотой коммунист дэглэмийн үед төрийн эрхийг олон жил барьсан агаад 1990-ээд оноос олон намын тогтолцоо, зах зээлийн эдийн засгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Ройтер: Сонгууль шударга болоогүй хэмээн үзсэн монголчууд цагдаа нартай түнжин хагарч, эрх баригч намын байрыг түймэрдсэний дараахан тус улсын Ерөнхийлөгч дөрвөн өдрийн онц байдал зарлалаа гэж МҮОНТ дамжууллаа.

Цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Олон улсын ажиглагчид сонгууль чөлөөтэй, шударга болсон хэмээн мэдэгдсээр атал АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Говь, Хангай хосолсон өргөн уудам нутагтай энэ орон Төв Азийн ардчиллын загвар хэмээн тооцогддог. Гэвч энэ удаа сонгуулийн системээ сольж томсгосон тойргоор явуулах болсон нь санал тоолох ажилд хүндрэл гарч, сөрөг үр дагавар авчирлаа.

АР: Сонгуулийг луйврын аргаар явуулсан гэж үзсэн иргэд эрх баригч намын байр руу довтолж, үймээн дэгдээсний дараа Монголын нийслэл Улаанбаатарт дөрөв хоногийн онц байдал тогтоолоо. Даралттай ус, нулимс асгаруулагч, резинэн сум хэрэглээд ч цугларсан олныг тарааж барсангүй. Эцэст нь МАХН-ын төв байр түймэрт идүүллээ. Онц байдал зарласны дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил “Хувийн болоод төрийн өмчийг тонон дээрэмдэж буй гэмт этгээдүүдийн эсрэг цагдаа нар шаарддлагатай бүх арга хэмжээ авч, хүч хэрэглэх болно. 22.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл нийслэлд хөл хорио тогтооно” гэлээ.

Онц байдал зарласан авч үймээн самуун тэр даруй дарагдсангүй, балмад этгээдүүд Уран зургийн галлерейг тонож, иргэдийн машин тэргийг галдан шатаах зэргээр ёс бусаар авирласаар байв. Сонгуулийн дараа ердийн маргаан, мэтгэлцээн энэ улсад гарч байсан ч энэ удаагийнх шиг хэрээс хэтэрсэн хүчирхийлэл тохиолдож байсан удаагүй.

Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Ж.Сайнжаргал “Үүргээ гүйцэтгэж байсан 40 орчим ажилтан эмнэлэгт хүргэгдэж, нэг ажилтны нүд сохорсон. Толгойдоо хүнд шарх авсан Японы сэтгүүлчийн биеийн байдал хүнд байна” хэмээн мэдэгдлээ. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй зарим хүн СЕХ-г огцрохыг шаардлаа.

Иргэний хөдөлгөөн намын дэд дарга Отгонжаргалын Магнай “Монголчууд хуучин коммунистуудын төлөө бус ардчиллын төлөө санал өгсөн” гэж мэдэгдэв.

АВС: Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй уурлаж, хилэгнэсэн жагсагчид хуучин коммунист асан МАХН-ын төв байрыг түймэрдэв. Эсэргүүцэгчид АВС агентлагын Улаанбаатар дахь сурвалжлагч Ники Рэдлд өгсөн ярилцлагадаа “Гэмтэх, баривчлагдахаас айхгүй. Учир нь бид энэ агшинг олон жил хүлээсэн” хэмээн хэлж байв.

Жагсагчид ардчиллыг хүсч буйгаа илэрхийлээд “Ард түмний олонх нь ядуу хоосон байхад, МАХН Орос, Хятадаас хандив авч, хариуд нь улс орныхоо байгалийн баялагийг өгөх гэж байна” хэмээн буруутгаж байлаа.

Коммунизмаас ардчилсан тогтолцоо руу тайван замаар шилжиж чадсан энэ оронд үе үе улс төрийн тогтворгүй байдал үүсдэг ч хүчирхийлэл хэзээ ч гарч байгаагүй юм.

РИА “Новости”: Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар өнгөрсөн мягмар гаригийн 23-30 цагт дөрвөн өдрийн онцгой байдал зарлажээ. Өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд эмх замбараагүй байдал үүсгэснээс ийм арга хэмжээ авсан байна. Сонгуулийн дүнг дахин шалгах, санал хураалтыг дахин явуулахыг шаардсан 1000 орчим иргэн МАХН-ын төв байрыг уржигдар галдан шатаав.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хувьсгалт нам 76-аас 44 суудал авсан. Олон улсын ажиглагчид сонгуулийн үеэр зөрчил ажиглаагүй гэсэн ч сөрөг хүчин болох Ардчилсан нам үүнтэй санал нийлэхгүй байна. АН-ын дарга Ц.Элбэгдорж “Арван сонгогчийн найм нь манай намд саналаа өгсөн ч сонгуулийн дүн эсрэгээр гарлаа. Санал хураалтыг дахин явуулахыг шаардаж байна” гэв.

ОХУ-ын Төрийн думын Гадаад асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев “Монголын Засгийн газар байдлыг хяналтадаа авна гэдэгт найдаж байна. Үүнд хугацаа хэрэгтэй. Би сонгууль эргэлзээтэй болсон гэж бодохгүй байна. Мөн эсэргүүцэл илэрхийлж буй улс төрийн хүчнүүдийг дэмжих шалтгаан би олж хараагүй. МАХН тус сонгуульд ялсан. Сөрөг хүчнүүд үүнийг хүлээн зөвшөөрч, гудамжинд цуглахаа зогсоож, сүүлийн жилүүдэд тогтвортой төлөвшсөн ардчилсан тогтолцоог цаашид хөгжүүлэх бололцоог олгох нь зүйтэй” гэв.

kuya

2008.07.03 19:01:26
*.130.25.15

shibal seki yu gene we alna shvv mgl ulsaa iim bolgochihood chi bayarlaj bna uu aalzaa hayagaa ug duu alaad ugii tsaana chini chi bas bidni tuluu zaluus vhej bna CVHI YU WE END BAIJ AAL Z CHIN

kuya

2008.07.03 19:04:34
*.130.25.15

PIZDAA GADAADUUDAD DOLGINOJ BAIGAAD OROS HVN MNGLIIG MEDEH BOLOO YU BI 3 HONOD MGLD OCHINO ALJ UGII DUU UHAANTAI ULSUUDNI HAICHSAN YUM BE

elduur

2008.11.24 16:05:32
*.173.183.139

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
4 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
» Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
1 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
배너신청
자생병원

배너신청