Бичлэгийн тоо 91


Та ийм анхааруулга хадсан газар тамхи татаж байсан уу? Харин одоо ийм тэмдэгтэй газар тамхи татах ахул та 50 мянган төг­рөгөөр торгуулна. Там­хины хянал­­­тын тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэг­жиж эхэлсэн билээ. Энэ хууль хэрэгжиж эхэлс­нээр нийслэлийн өнгө төрхийг төдийгүй тэнд алхаж яваа хам­гийн хээнцэр залуусыг ч гутааж чаддаг энд тэндгүй хөглөрөх тамхины хайрцаг, иш, хаа сайгүй хаясан шүлс, нус цэр гээд муухай бүхэн цэгцрэх учиртай. Энэ хууль маш их маргаан шүүмж­лэл дагуулсан ч ямар ч гэсэн гудамж талбайд тамхи татагсад цөөрч л байна, нийтийн тээврийн автобусны жолооч нь хүртэл цонхоороо цээжээ гарга­чихаад тамхи татаж явдаг байсныг бодвол... 

Ингээд тамхигүй өдрүүдийг тоймлоё.


-Гар утас худалдааны Теди гэх мэт төвүүдэд энгийн хувцас­тай “эргүүл” тамхи татагсдыг “ил­­рүүлж”, тор­гох сануулга өгч байна. 

-Баар цэнгээний газруудад хууль хэрэгжиж эхэлсэн эх­ний өдрүүдэд ямар ч гэсэн үйлч­лүү­­лэгч­­дээ тамхи татахгүй байхыг сануулж байна. Гэхдээ удах­гүй Засгийн газрын журам гарч, зохих шаардлага хангасан газруудад тамхи татах тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлт­­тэй байгаа бөгөөд нийслэлийн за­хир­гаанд эхнээсээ тамхи татуу­лах зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч эхлээд байна. 

-Гудамж талбайд тамхи шир­­хэг­лэн зарагсад “алга бол­жээ”. Гэхдээ зарим нэг ТҮЦ-үүд нууцаар тамхи ширхэглэн зарж байна гэсэн мэдээлэл байна. Харин ширхэгийн тамхиных нь үнэ 100 төгрөгөөр өсчээ. 

-Тамхи татаж болохгүй газ­руудад зохих, анхааруулга, тэмдэг­лэгээг байршуулж эхлээд байна. Тухайлбал, бүх нийтийн тээврийн хэрэг­сэлд хориглох анхааруулга тавьжээ. 

-Одоогоор тамхи татаж болохыг зөвшөөрөх тусгай цэг гар­гаа­­гүй байна. 

Тамхи татаж болох­­­гүй газруудыг дахиад нэг сануулья.


-Бүх төрлийн нийтийн тээв­рийн хэрэгсэл;

-Олон нийтийн үзвэр, үйлчил­гээний газар;

-Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэл­бэрэх бодис, материалын үйлд­вэр, түү­ний нөөцийн агуулах;

-Зорчигч тээврийн буу­дал, зочид буудлын ний­тийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

-Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

-Аж ахуйн нэгж, байгуул­ла­гын ажлын байрны дотоод орчин;

-Агаарын хөлөг, зорчигч тээв­рийн галт тэрэг;

-Цэцэрлэг, бүх шатны сур­гууль, сургуулийн дотуур байр, тэдгээ­рийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшин­гийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

Б.БИЛЭГ

news.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7088040/e65/trackback

nyamaa1

2013.09.17 20:24:31
*.140.105.80

bugd uhamsaraaraa huulia sain heregjuultsgeey manaihaan!

지민이

2015.04.15 00:57:28
*.138.75.9

tusgaa tamhi tatah gazar neegdeegui n ih haramsaltai yum

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
배너신청
자생병원

배너신청