Бичлэгийн тоо 91

-Ураны салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Анатолъевич Медведев нар улс хоорондын стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд өчигдөр гарын үсэг зурлаа.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдрийн амгаланг эрээд, Ерөнхийлөгч
Д.А.Медведев Төрийн айлчлалаар өнөөдөр манай оронд хүрэлцэн ирж, бид албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Бид уулзалт хэлэлцээний явцад Монгол, Оросын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцлоо” хэмээн хэвлэлийн бага хурлыг нээлээ.

Тэрээр хоёр улсын удирдагчдын хоорондын ойр дотно, итгэмжилсэн харилцаа холбоо, өндөр дээд хэмжээнд тогтмол явагдаж байгаа улс төрийн яриа хэлэлцээ нь Монгол, Оросын нийт харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх нэн чухал хүчин зүйл гэдгийг онцлон тэмдэглэв. Тэд Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн харилцааг улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өрнүүлэн хөгжүүлэх чиглэлүүдээр ярилцав. Айлчлалын дүнгээр гаргаж байгаа Хамтарсан тунхаглалд энэ талаар тодорхой тусгасан байна.

Тэд стратегийн түншлэлийг хөгжүүлэх өнөөгийн зорилттой уялдуулан Монгол, Оросын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны шинэ хөтөлбөрийг боловсруулж байгуулахаар тохиролцлоо. Мөн хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааны ихээхэн хэсэг ногддог хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх үүднээс хамгийн тааламжтай эрхзүй, худалдаа-эдийн засгийн болон бусад орчныг бий болгох тодорхой төлөвлөгөө боловсруулахаар тохиролцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев төрийн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд маргааш Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 70 жилийн ойн баярт оролцох юм. Мөн ОХУ-ын Соёлын өдрүүд болон Орос хэлний төвийн нээлтэд оролцох ажээ. Эдгээр арга хэмжээ нь манай хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Ерөнхийлөгчид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг 2011 онд, Найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээний 20 жилийн ойг 2013 онд өргөн хүрээтэй зохион байгуулах замаар хамтран тэмдэглэхээр тохиролцсоноо мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлж байна” гэлээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев “Миний бие найрсаг зочломтгой Монгол Улсад ирээд байгаадаа баяртай байна. Зочноо чин сэтгэлээсээ хүлээж авдаг монгол заншлаар намайг угтсанд талархаж байна. Энэ айлчлал манай хоёр орны харллцаанд чухал алхам болно гэж найдаж байна. Орос, Монголын ард түмэн олон зуун жилийн нөхөрсөг харилцаатай. Бид бие биенээ хүндэтгэж, хамтран бүтээж, дайсны эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байсан түүхтэй. Өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнг би Эрхэм Ерөнхийлөгчийн адил дүгнэж байна. Энэ хэлэлцээр бодитой, ажил хэрэгч боллоо. Бид хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурснаас хамгийн чухал нь Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхащал билээ. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд ажил хэрэг болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
“Эрдэнэт”, “Монросцветмет” гэх мэт сайн хэрэгжиж байгаа уламжлалт төслүүдээс гадна цоо шинэ төслүүд, тухайлбал ураны салбарт хамтран ажиллах чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал. Өнөөдөр энэ бүсэд хийгдэж байгаа худалдаа, манай хоёр орны нийт худалдаа эргэлтийн 70 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа мөн хөгжиж байгаа.
Үүний нэг илрэл нь, маргааш бидний очиж үзэх, хоёр талын хамтарсан “Дархан-2″ нэртэй хээрийн сургууль. Халхын голын байлдааны 70 жилийн ой бол дайчин нөхөрлөлийн илэрхийлэл болсон тэмдэглэхгүй байхын аргагүй түүхэн ой. Цаашдаа хоёр орны харилцааны 90 жилийн ой болон найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээний 20 жилийн ой гээд түүхэн дурсгалт тэмдэглэлт ойнууд биднийг хүлээж байна. Би өнөөдөр Эрхэм Ерөнхийлөгч манай оронд айлчлах урилгыг минь хүлээж авсанд талархаж байна” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчийн тавьсан их өрийн асуудалд Д.А.Медведев “Өрийн тухай асуудал бас чухал юм. 2003 онд ажлын хэсэг байгуулагдаж, тухайн үед их өрийн тодорхой хувийг чөлөөлсөн. Гэвч зарим шийдэгдээгүй асуудал үлдсэн байгаа. Стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Би Эрхэм Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Энэ асуудлыг богино хугацаанд шийдэх даалгаврыг зохих хүмүүст өгсөн байгаа. Ямар улстай хамтрахаа сонгох нь тухайн улсын эрхийн асуудал байдаг. Гэвч бид түүхээ мартаж болохгүй, бас өөрчилж болохгүй. Манай хоёр орны харилцаа мянган жилийн түүхтэй. Амжилттай сайн хөгжиж байгаа уламжлалт төслүүдээс гадна эрчим хүч, ураны салбарт шинэ шинэ төслүүд яригдаж байгаад бид бүхэн баяртай байгаа. Нэг үгээр хэлбэл бидний харилцаа сайн явж байна” хэмээн өгүүллээ.

Дашрамд дурдахад 2011 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиох юм. Энэ хугацаанд Орос улс Монголын хөгжилд чухал хувь нэмрээ оруулж ирснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглээд “Бидний харилцааны түүх бол ард түмний маань хүч хөдөлмөр, хөлс цусаар гагнагдсан найрамдлын түүх юм. Үүний илрэл болсон олон бүтээн байгуулалт манай улсад бий. Өнөөдрийн бидний зурсан баримт бичгүүд эдийн засгийн салбарт олон боломж нээнэ гэж найдаж байна. Үүнд бид дэд бүтцийн салбар, төмөр замыг тухайлан дурдмаар байна. Ураны болон цэрэг техникийн салбарын хамтын ажиллагааны гэрээнүүд ч бидэнд шинэ шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэж байна” хэмээн өгүүллээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2146119/8c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
배너신청
자생병원

배너신청