Бичлэгийн тоо 91
Газар зүйн ялгаваргүй үнэ тарифт шилжих гэрээ, хөдөө орон нутагт интернэтийн үнийг хямдруулах баримт бичигт холбогдох албаны хүмүүс өчигдөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт гарын үсэг зурлаа. Ингэснээр харилцаа холбооны салбарт бүх төрлийн ярианы үйлчилгээ хот, хөдөө ялгалгүй адил болж, хөдөө орон нутагт интернэтийн үнэ дөрөв дахин хямдарна гэсэн үг юм.
 
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус газарт зочилж, салбарын ажил байдалтай танилцав. Ерөнхий сайд хэлэхдээ "Мэдээллийн технологийн салбар бол цаг хугацаа, газар нутгаас үл хамаарч, даяаршсан нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломж олгодог давуу талтай. Технологийн хөгжлийн энэ давуу тал болон оюунлаг чадвараа ашиглаж, эдийн засгийн өсөлтөд оролцох боломж бидэнд бий. Мэдээллийн технологийн тусгай боловсрол олгох дунд сургууль байгуулах, энэ чиглэлээр магистр, докторт сургах боломж олгох хэрэгтэй. Төрөөс технологийн салбарыг түшиглэн, мэдлэгт тулгуурласан салбар бий болгох зорилтыг дэмжинэ. Яам, агентлаг бүр 21 аймагт холбогдох мэдээллийн төв байгуулж байгаа нь үрэлгэн явдал учир бүгдийг нь нэгтгэх шаардлагатай. Мөн дэлхий нийтээр радио, телевизийг тоон технологид шилжүүлж байгаа өнөө үед бид зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой. Төрийн мэдээллийн санг нэгдсэн журмаар бүрдүүлж, мэдээлэл, аюулгүй байдлыг хангах асуудал чухал байна. Банк санхүү, халамжийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэгдсэн системд оруулах хэрэгтэй байна гэлээ. Эцэст нь энэ газрын удирдлагуудтай холбоотой хэвлэл мэдээллээр "Шударга бус үйл ажиллагаа явуулж, нэг компанийг онцгой дэмждэг, тендерийг хуулийн дагуу явуулдаггүй" гэх зэрэг мэдээлэл гарч байгаад анхаарах хэрэгтэйг сануулсан юм.
 
Энэ үеэр Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газрынхан тус салбарт гарч байгаа ахиц дэвшлийг мэдээлж, хүндрэл, бэрхшээлийн талаар санал бодлоо илэрхийлж байлаа. "Монгол шуудан" компанийн захирал О.Шаалуу "Манай компани одоогоор ашигтай ажиллаж байгаа ч үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах үүднээс шууданг цахимжуулах хэрэгтэй байна. Ховд аймгийн Дарви суманд нэг сонин хүргэхэд 224 төгрөгийн зардал гаргадаг. "Монгол шуудан" компани өөрийгөө аваад явах хөрөнгийн эс үүсвэр алга" гэсэн бол "Сити нэт" компанийн төлөөлөл хэлэхдээ "Дулааны шугам сүлжээ, зам засвар гээд дундын ажил үйлчилгээ хийж байгаа хүмүүс шилэн кабель таслах зэрэг хохирол их учруулах юм. Үүнийг хариуцах эзэн алга. Манай компани хэрэглэгчийнхээ хохирлыг зохих ёсоор барагдуулдаг. Цаашид иймэрхүү хөндлөнгийн зүйлд буруутай эзнийг олж, хариуцлага тооцдог болвол "нэргүй" хохирол багасна" гэлээ.
 
"Бизнесийн орчны шинэчлэлийн жил"-ийн хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрынхан цахим харилцааг зохицуулах, мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль батлуулах, цахим худалдаа, иргэний бүртгэл, хаягжилтийн гээд төрийн мэдээллийн нэгдсэн системтэй болохоор төлөвлөөд байгаа. Мөн тусгай зөвшөөрөл авах, цуцлах талаарх мэдээллийг ил тод байлгах, иргэдээс төрийн байгууллагад ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах нэгдсэн системтэй болохыг зорьж байна.
 
Үүнээс гадна БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 148 суманд интернэтийн сүлжээ хүргэх төсөл хэрэгжүүлээд байгаа. Үүрэн холбооны хэрэглэгч 2,1 сая болж, бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450 мянга болжээ. Тус салбарт 400 гаруй байгууллага ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувийг бүрдүүлэх болсон. Өнгөрсөн онд гэхэд улсад 49,1 тэрбум төгрөгийн татвар төлж, долоон мянга гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зөөврийн компьютерээр хангах хүрээнд хөдөө орон нутгийн 7524, нийслэлийн 3337 хүүхдийг зөөврийн компьютертэй болгож, интернэтийн олон улсын хэд хэдэн гарцтай болж, үнэ нь 2-3 дахин буурсан зэрэг ахиц дэвшил, амжилтаа дүрс бичлэгээр харууллаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2688918/580/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63300
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49290
91 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
90 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
89 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
88 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2981
87 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
86 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8116
85 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8327
84 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8512
82 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
81 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8704
80 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8753
79 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9031
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9597
77 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9721
» Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
75 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10486
74 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10707
73 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12418
72 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
71 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
70 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13589
69 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
68 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15540
67 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
66 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
65 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16429
64 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16495
63 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16513
62 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16772
61 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17090
60 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17134
59 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17481
58 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17496
57 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17546
56 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17741
55 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
54 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18202
53 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
52 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18427
51 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18467
50 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18511
49 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18531
48 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18541
47 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18602
배너신청
자생병원

배너신청