Бичлэгийн тоо 91
Цахиагийн Элбэгдорж /товч намтар/


Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй..  
Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Уркайны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй.


Ц.Элбэгдорж нь дараах ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна:
1981-1982: “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист,
1982-1983: Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга
1988-1990: “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн  эрхлэгч (энэ хугацаандаа ардын армид байсан “оны ялгаа”-ны харгис шинж чанарыг уйгагүй илчилж, шүүмжилж, цэргийн эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэж байв.)
1989-1991: МоАХ-ны тэрүүлэгч (энэ хугацаандаа Ардчиллыг авчрах анхны цуглааныг нээж байжээ)
1990:     “Ардчилал” сонины эрхлэгч (энэ хугацаандаа ардчиллын үнэт зүйлсийн тухай мэдээллийг ард түмэнд түгээж, монгол хүн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг эдлэх ёстой гэдгийг сурталчилж нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт авчрав.)
1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн (энэ хугацаандаа Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцаж, улс төрийн эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийх, Монгол улсын ардчилал зах зээлд тууштай шилжүүлэх байр суурийг баримталж байв.)
1991:     Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн (энэ хугацаандаа малыг малчдад хэмээх хөдөлгөөн өрнүүлж мал хувьчлах тухай шийдвэр гаргуулав.)
1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишүүн (энэ хугацаандаа хувьчлалыг гүнзгийрүүлэх, газар хувьчлахыг эрх баригчдаас шаардаж байв.)
1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн
1993 оноос: Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн
1994-1996: МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
1994-1996: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
1996-1999: МҮАН-ын дарга
1996-2000: УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга (энэ хугацаандаа орон сууц хувьчилах, татварыг багасгах, их хувьчлал явуулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, АНУ-ын зах зээлийн Монголын үйлдвэрлэгчдэд нээж өгөх гэх мэт олон ажлыг хийсэн)
1996-1998: УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга (энэ хугацаандаа төр ард түмнээсээ уучлал гуйх тухай шийдвэрийг гаргуулж, хэлмэгдэгсдийн ар гэрт нэг сая төгрөгийн нөхөн олговорыг олгуулсан байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй болов.)
1996-2000: УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга (энэ хугацаандаа Монголын парламентын гадаад харилцааг эрс нэмэгдүүлэв.)
1998:         Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч (энэ хугацаандаа бөхийн өргөөг байгуулахад туслалцаа үзүүлсэн, татварын орлогыг бүрдүүлэх зоримог алхам хийсэн.)
2000 оноос:  “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч.
2004-2006:  Монгол Улсын Ерөнхий сайд (энэ хугацаандаа хүүхдийн мөнгийг анх олгох, мэргэжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх, Чингис хааны хөшөө цогцолборыг байгуулах, мэдээлэл харилцаа холбооны газрыг байгуулж интернэтийн үнийг хямдруулах, Европын Холбооны зах зээлийг Монголчуудад нээж өгөх зэрэг ажлуудыг хийжээ.)
2005-2008: Ардчилсан Намын дарга (энэ хугацаанд Ардчилсан Нам “Дөрвөн 10” хэмээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж бүх төрлийн татварыг 10 хувь болтол бууруулах, ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг 10 хувь болгож бууруулах ажлыг амжилттай хийж татвар төлөгч, ажил олгогчдын ачааллыг эрс багасгав. Хүүхдийн мөнгөний амлалтаа бүрэн биелүүлэв)
2008-оноос: УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулаад байна.

Тэрбээр 8 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан тухай АН-ын удирдлагууд болон тус намын сонгуулийн төв штабаас өнөөдөр өглөө 6 цагт нижигнэсэн алга ташилтын дунд, баяр хөөртэйгээр олон нийтэд мэдээлж, ардчиллыг дэмжсэн сонгогчиддоо талархаж буйгаа илэрхийллээ.

Харин МАХН-аас нэр дэвшигч Намбарын  Энхбаяр 13 аймагт өрсөлдөгчөөсөө илүү санал авчээ. Hийлбэр дүнгээрээ Ц.Элбэгдорж илт давж, өрсөлдөгчөөсөө нийт 35 мянган саналын зөрүүгээр тасарсан мэдээтэй байна.

МАХН-ын хэвлэлийн бага хурал энэ өдөр хэдэнтээ хойшилсны эцэст 12.20 цагт Төрийн ордонд болж, Eрөнхийлөгч Н.Энхбаяр СЕХ-ны албан ёсны дүн гараагүй байгаа ч Ц.Элбэгдоржийг сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, өөрийнх нь төлөө саналаа өгсөн нийт дэмжигчиддээ баярлаcнаа мэдэгдэв.

Тэрбээр цааш нь  "Ерөнхийлөгчийн хувьд эв нэгдлээ илэрхийлж, ард түмнээ цулаар нь харж, тулгамдсан асуудлаа шийдэхийн төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллаарай. Би Ц.Элбэгдорж руу утасдаж, эсвэл урьж уулзаж энэ бүх саналаа хэлнэ. Би Монголынхоо ард түмэнд үргэлж баярлаж явдаг. Цаашид бидний хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, би өөрийнхөө мэдлэг боловсрол, туршлагаа улсынхаа хөгжлийн төлөө харамгүй дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлье" хэмээлээ.

Мөн МАХН-ын дарга С.Баяр "МАХН сонгуулийн дүнд будилаан гарлаа гэсэн байдлаар хандахгүй ээ. Сонгуулийн дүнг бид хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Одоо ч хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа ч хүлээн зөвшөөрнө гэдгийг МАХН-ын даргын зүгээс илэрхийлж байна. Энэ сонгуульд бидэнтэй өрсөлдсөн Ардчилсан нам, сонгогчдын олонхийн санал аваад байгаа нэр дэвшигч Ц.Элбэгдоржид баяр хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод Монгол Улсын Үндсэн хуулинд заасанчлан Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байж үүргээ чандлан биелүүлнэ гэж МАХН найдаж байна. МАХН-аас сонгуульд амласан, олон түмэндээ хүргэсэн олон санаа санаачлагаа ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ гэдгээ хэлэх байна" хэмээн ярьж байна.

Ийнхүү монголчуудын дийлэнх нь ардчилсан шинэ Ерөнхийлөгчид хувь заяагаа даатган маш их итгэл найдвар, өндөр хариуцлага хүлээлгэсэн нь тодорхой болоод байна.

Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны дүн хуулийн дагуу тав хоногийн дотор гарах юм байна. Гэхдээ СЕХ-г өнөөдөртөө багтаж урьдчилсан дүнгийн талаар албан ёсны мэдээлэл өгнө байх хэмээн сонгогчид хүлээсээр...

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1734053/52f/trackback

MiSHeeL_S

2009.05.26 00:24:34
*.35.115.71

hen ch garsan bugd idne doo. harin ih idhuu, baga idhuu gedeg asyydal bain, yutai ch shine eronhiilogchid bayar hurgieemoticon,baga yarij , ih zuil hiihee medjagaa bailgui,
profile

Munkh-munkh

2009.05.26 00:25:51
*.185.14.178

АВИЛГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БАЙЛАА. Сонгуулийн сурталчилгаа PR-n.
 Үр дүн ч тэгж л гарлаа.
 Монголы ардчилал, шударга ёс, авилгагүй эрүүл Монгол Улсад амьдрахыг хүссэн Монголчуудын итгэлийг хэрхэн даах л үлдлээ.
Мянга мянган монголчуудын хүсэл урам зоригыг одоо монгол улсын номер нэг хүн Ц. Элбэгдорж даах үлдлээ.
Амжилт хүсье.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63319
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49304
89 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107434
88 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43549
87 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42118
86 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38663
85 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37930
84 “Тайван айдас” admin 2008-07-30 33246
83 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33130
82 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32641
81 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32379
80 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31174
» АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30798
78 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29289
77 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 27977
76 Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 81-д бичигдлээ [3] sysop5 2008-06-29 27121
75 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26835
74 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26652
73 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25305
72 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25014
71 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24864
70 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24682
69 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24574
68 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23032
67 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22581
66 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22386
65 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21706
64 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21478
63 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21018
62 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20944
61 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20903
60 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20770
59 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20756
58 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20607
57 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20606
56 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20405
55 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20382
54 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20291
53 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20230
52 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20023
51 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19827
50 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19739
49 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19720
48 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19403
47 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19231
배너신청
자생병원

배너신청