Бичлэгийн тоо 294

E-MART mongold

Уншсан 5030 vote 0 2016.01.20 17:01:53
Би үүнийг яг сайхан мэдээ гэх үү эсвэл муу мэдээ гэх үү хэлж сайн мэдэхгүй байна, МУУ л гэх байх даа, яагаад гэдгийг тайлбарлая. 2016 онд Улаанбаатар хотод Чингис Зочид Буудлын хойд талбай дээр Солонгосын хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох Emart Монголын Алтай Холдинг ХХК-тай хамтран Монгол дахь анхныхаа салбарыг нээх гэж байгаа бөгөөд уг дэлгүүрийн барилгын ажил тун хурдацтай явагдаж байгаа билээ. 

Сайн мэдэхгүй нэгэнд нь хэлхэд Emart нь анх 1993 онд байгуулагдсан бөгөөд өдгөө зөвхөн Солонгос улсад 140 гаруй салбар дэлгүүртэй жинхэнэ SUPERMARKET юм. Тэд Америкийн Wal-Mart -ын Солонгос хувилбар гэж хэлж болно, дашрамд хэлхэд тэд 2006 онд Солонгос дахь Wal-Mart-ыг худалдаж авсан байна. Мөн тэд дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох зорилгоор Хятадад 20 гаруй 
дэлгүүр нээсэн болов ч өдгөө 15 болтлоо буурсан байна. 

Харин Монгол дахь салбар нь миний дээр бичсэнчлэн анхны салбар бөгөөд дахин нэмж хэд хэдийг барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Гэвч энэ миний гол санаа биш юм. Би энд Emart-ыг сурталчилж магтан дуулах гэсэнгүй. 
Харин энэ нь манай "үндэсний" хэдэн компаниудад том дохио болж байгааг анхаарах хэрэгтэй байх. Магадгүй энэ дэлгүүр нь нээгдсэнээр Номин Супермаркет баяртай, Миний Дэлгүүр баяртай, бас бусад бөөний худалдааны сүлжээ дэлгүүрүүд баяртай болохвий дээ.
Монголчууд маань 1990-ээд оны дунд үеээс эхлэн амьдралаа дээшлүүлэх зорилготой Солонгос улс руу "хар" ажил хийхээр олноороо явсан, тэндээ ч манайхан сайн муугаараа дуудуулж, Сөжү дарсыг нь ууж, Кимчи кимбабных нь амтанд нь орсон билүү. Харин Солонгос руу явах Монголчуудын урсгалыг сөрөөд залуу ардчилсан орны шинэхэн зах зээл дээр шинэ боломжийг эрэлхийлсэн Солонгосчууд Монгол руу шуурсан юм. Тэд нааш ирэхдээ өөрсдийн бизнесс ухаан болон соёлынхаа хэсгээс нь чирээд ирсэн. Ингээд л Солонгос улсын Монгол руу зарлалгүй эхлүүлсэн Соёлын Довтолгоо эхэлсэн юм. Шинэ Солонгос хоолны газрууд, Со эзэдтэй сайн душ, Со эзэнтэй видео прокат, Со эзэнтэй дэлгүүрүүд... Ер нь л дандаа баялаг бүтээдэг бус илүүтэй үйлчилгээ үзүүлдэг салбарт илүүтэй нэвтэрсэн гэж хэлж болно. Ер нь нэг тийм ашгийн 80 хувь нь Солонгост 20 хувь нь Монголд үлдэнэ гэсэн ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаагүй ч гэсэн бүгд хүлээн зөвшөөрсөн хэний ч хараагүй гэрээ байгуулсан. За тэгээд араас нь Солонгосын олон ангит кинонуудаар Монголчуудын тархийг угаах аян эхэлсэн. Хүүхэд залуу нь ч K-Pop сонсож, Корея стильтэй хүүхдүүд ч олон болов. Энэхүү контентын довтолгоонд ч гэсэн Солонгосчууд Монгод ямар ч баялаг бүтээхгүй ч гэсэн тархийг нь хөөрхөн угаачихаад манайхантай "ашгийн 80 хувь нь манайх 20 хувь нь танайх" гэдэг гэрээ байгуулж байв. Бүгд инээмсэгэлэн хүлээн зөвшөөрөөд Жангум аа үзэж уйлцгааж сэтгэлийн таашаал авав. Цааш юу болсон болон юу болж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байлгүй дээ... хамгийн сүүлийн онигоо нь бол Монголын зэвсэгт хүчнийхэн Чингисийн талбай дээр новшийн Gangnam Style-аа бүжиглэж энэхүү Соёлын дайнд бид ялагдаж байгааг улам тод харуулсан юм.
За Emart дээрээ эргээд очъё. Emart нь өөрөө "E-Mart is the oldest and largest discount store chain in Korea" (wikipedia) буюу "Солонгос дахь хамгийн хуучны бөгөөд хамгийн том хямдралтай барааны сүлжээ дэлгүүр" юм. Энд Discount буюу Хямдрал гэдгийг онцлох хэрэгтэй. Хэрэв та нар мэддэггүй бол иймэрхүү Аврага сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгч нараас барааг нь бөөнөөр нь маш хямдаар худалдаж авдаг юм. Тиймээс тэд өөрсдийн дэлгүүрүүдээр ижил барааг бусдаас хамаагүй илүү хямд үнээр хэрэглэгч нарт хүргэх боломжтой байдаг. Тэгхээр Emart-аар дамжин Монголын зах зээл дээр хямд үнэтэй ч гэсэн сайн чанартай Солонгос барааны урсгал хүчтэй орж ирэх болно. Бас Emart нь мэдээж өөрсдийн менежмент, гайхалтай үйлчилгээг оруулж ирэх болно. Тэгхээр худалдан авагч үйлчлүүлэгч нарт зориулсан таатай орчин, өндөр зэрэглэлийн үйлчилгээ болон хямд үнийг тэд санал болгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ тэрэн хэрээр нөгөө л ашгийн 80 хувь нь Солонгос руу, үлдсэн 20 хувь нь Монголд үлдэх гэрээнд бид дуртай дургүй гарынхаа үсгээ зурж байгаа бололтой. Солонгосчууд Монголд "ГОЁ" үйлчилгээгээ л авчирч байна. Баялаг бүтээж байгаа үгүйн хариуг та нар өөрсдөө тунгааж бодно биз дээ?
Харин манай Монголын хэд маань энэ өрсөлдөөнд тэсэх болов уу??? Номин супермаркет, Миний супермаркет, Оргил супермаркет тэгээд бас бусад СУПЕР МИНИ МАРКЕТ-ууд бүгд навс даруулах байх даа. Тэд хөөрхий тэгээд энүүхэндээ л үйлчилгээгээ сайжруулах гэж ажилчидтайгаа дайтна, илүү том дэлгүүр нээнэ, илүү хямд үнээр өрсөлдөнө, тэгээд хүмүүс нь ч гэсэн тэр дэлгүүрүүдээр орох ангилал зиндаатай болсон мэт. Гайгүй мөнгөтэй хэд нь Номингийн фэнүүд харин мөнгө муутай дундаж нэг нь Миний болон бусад хэдэн суперуудаар нь үйлчлүүлнэ. Би ч гэсэн заримдаа Миний дэлгүүрийн өглөөний 8-аас 12 цаг хүртлэх Тусгай Хямдралтай Үнээр нь үйлчлүүлдэг юмөө. Гэхдээ би магадгүй хичнээн эх оронч царайлаад ч сэтгэл гаргаад ч нэмэргүй нөгөө илүү таатай орчинтой, илүү сайхан үйлчилгээтэй, олон машины зогсоолтой, хямд үнэтэй Emart руу нь л гүйж байх л байх даа. Үүн дээр мөн Predatory Pricing гэж байна, Emart мэдээж бизнессийн байгууллага учраас өрсөлдөгч нарыгаа зах зээлээс шахах бодлоготой байж таарна. Тэд Predatory Pricing буюу Араатны Үнэ тогтоох бодлогыг явуулна. Үүн дээр Шудрага Бус Өрсөлдөөнийхөн арга хэмжээ аваад ч амжихгүй өрсөлдөгч нь хэдийнээ зах зээлээс арчигдчихсан байна биз. Үүн дээр манай цөөн хэдэн үндэсний гэгдэх үйлдвэрлэгч нар ямар байдалтай байх бол гэдэг асуулт байна. Тэд хожих бол уу эсвэл магадгүй хямд үнээр орж ирэх гадаадын бараанд цохиулах болуу? Ер нь яг Монгол эзэнтэй манай энэ хэдэн супермаркетын нөхдүүд бодож байгаа байлгүй дээ цаашид яах аа?
Эцэст нь УИХ-ын гишүүн Уянга нэгэнтээ Уул уурхайн салбарынхан бол баялаг бүтээгчид БИШ гээд хэлчихсэн байдаг. Бас ардын баатар эх оронд Ганбаатар гишүүн Оюу Толгойн гэрээ Монголчуудад ашиггүй гээд л тэмцээд байгаа. Гэтэл цаана чинь Солонгосчууд нь чимээгүйхэн далд дайн хийсээр Монголыг эзэлчихээд байгаа юм бишүү? Тэд Монгол улсад үлдэцтэй баялаг бүтээхгүй, бидний "баасыг" бэлдэж өгчихөөд, өөрсдөө ашигаа аваад л явчихаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд Уянга, эсвэл Ганбаатар, Бат-Эрдэнэ аврага, Алтай Холдингийн эзэн Сү.Батболд болон МАН, АН-ынхан юу гэмээр байгааг сонсохсон.

Бичсэн: У.Үнэнхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8901218/9f0/trackback

몽골변호임

2016.01.22 14:43:12
*.228.129.31

Ямарваа нэгэн бизнест ~~
Өрсөлдөгч байж биесээ хөгжүүлдэг юм шүү дүү нар минь эерэгээр хүлээн авсан нь дээр


ayoen

2017.01.31 21:30:47
*.210.244.125

үнэншүү  монголчууд өөрсдөө толгойгоо ажилуулж улс орноо хөгжүүлж хийж бүтээж өөрсдийн бүтээгдхүүнг улам чанаржуулж боловсруулж борлуулавал улс оронч хөгжиж олон иргэд ажилтай болохсон 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5195
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5767
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9946
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
203 Онцгой албан татварын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ "MK" 2010-11-29 10701
202 ‘Нутаг буцахад зориулсан хөтөлбөр’ийн тухай тайлбар сургалт Korea News 2010-09-19 10810
201 Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1] Korea News 2013-04-24 10865
200 Монголчууд цахилгаан станц барьж байна "MK" 2010-11-29 10931
199 ТҮРГЭН ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ АРГА [1] admin 2010-11-11 10990
198 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file Levi`s 2014-03-18 11081
197 Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт "MK" 2010-11-29 11142
196 Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2] admin 2013-04-16 11150
195 Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ [1] "MK" 2010-12-05 11222
194 2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмтцээнд Солонгос улс дахин эрх авч чадсангүй. "MK" 2010-12-03 11334
193 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2] Korea News 2013-07-11 11335
192 Ёнпён өдөөн хатгалт 12 сарын 15ны өдөр үдээс хойш нийт иргэдийг хорогдох байрлуу зугатах болон иргэдийг хамгаалах сургалт [1] "MK" 2010-12-03 11563
191 ГОЛОМТ БАНК МЭДЭЭЛЖ БАЙНА admin 2010-09-01 11776
190 “Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2] ADVertisement 2013-03-21 11798
189 Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ... [1] "MK" 2010-12-07 11801
188 Монголд “харласан” солонгосууд Levi`s 2014-02-24 11869
187 Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ [2] "MK" 2010-11-29 11876
186 Хямралын загалмайлсан эцэг [2] Levi`s 2015-01-18 11949
185 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. [2] "MK" 2010-12-05 12031
184 НИЙТ ГИШҮҮД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ~ [4] admin 2010-12-31 12075
183 Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч асан Ну Мү Хён ий бодол.. [3] "MK" 2010-12-03 12140
182 МИАТ-ИЙН МЭДЭН БУДИЛАХ, МЭЛЗЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ "MK" 2010-12-07 12270
181 Кимчи болон Монгол хоолны өдөрлөгт хүрэлцэн.. file "MK" 2010-11-09 12535
180 Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1] "MK" 2010-12-03 12652
179 Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2] Korea News 2010-08-25 12759
178 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12870
177 ЧАТ АШИГЛАЛТАНД ОРЛОО file [1] admin 2010-12-16 12926
176 Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 13049
175 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. ADVertisement 2010-11-12 13082
174 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 13091
173 2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3] Korea News 2013-01-07 13145
172 World Peace Festival -2012 он file [1] mnsocial.org 2012-09-08 13251
171 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13282
170 3 БҮДҮҮН хамтлаг file [12] Levi`s 2010-11-16 13289
169 БНСУ-дахь Монголчуудын Төрийн бус байгууллага "MK" 2011-03-04 13345
168 Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file ADVertisement 2010-08-05 13394
167 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13454
166 Хэрэглээнд төвөг учруулсандаа хүлцэл өчие! [1] admin 2011-03-31 13559
165 ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4] "MK" 2010-12-07 13597
164 Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13720
163 НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2] Levi`s 2010-08-11 13810
162 Бөмбөг унаж байхад цэргийн хурандаанууд үзэмний дарсатай түүхий загас [2] "MK" 2010-12-07 13890
161 14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3] Levi`s 2010-11-23 13913
160 7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие admin 2010-07-12 14157
배너신청
자생병원

배너신청