Бичлэгийн тоо 275

E-MART mongold

Уншсан 3779 vote 0 2016.01.20 17:01:53
Би үүнийг яг сайхан мэдээ гэх үү эсвэл муу мэдээ гэх үү хэлж сайн мэдэхгүй байна, МУУ л гэх байх даа, яагаад гэдгийг тайлбарлая. 2016 онд Улаанбаатар хотод Чингис Зочид Буудлын хойд талбай дээр Солонгосын хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох Emart Монголын Алтай Холдинг ХХК-тай хамтран Монгол дахь анхныхаа салбарыг нээх гэж байгаа бөгөөд уг дэлгүүрийн барилгын ажил тун хурдацтай явагдаж байгаа билээ. 

Сайн мэдэхгүй нэгэнд нь хэлхэд Emart нь анх 1993 онд байгуулагдсан бөгөөд өдгөө зөвхөн Солонгос улсад 140 гаруй салбар дэлгүүртэй жинхэнэ SUPERMARKET юм. Тэд Америкийн Wal-Mart -ын Солонгос хувилбар гэж хэлж болно, дашрамд хэлхэд тэд 2006 онд Солонгос дахь Wal-Mart-ыг худалдаж авсан байна. Мөн тэд дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох зорилгоор Хятадад 20 гаруй 
дэлгүүр нээсэн болов ч өдгөө 15 болтлоо буурсан байна. 

Харин Монгол дахь салбар нь миний дээр бичсэнчлэн анхны салбар бөгөөд дахин нэмж хэд хэдийг барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Гэвч энэ миний гол санаа биш юм. Би энд Emart-ыг сурталчилж магтан дуулах гэсэнгүй. 
Харин энэ нь манай "үндэсний" хэдэн компаниудад том дохио болж байгааг анхаарах хэрэгтэй байх. Магадгүй энэ дэлгүүр нь нээгдсэнээр Номин Супермаркет баяртай, Миний Дэлгүүр баяртай, бас бусад бөөний худалдааны сүлжээ дэлгүүрүүд баяртай болохвий дээ.
Монголчууд маань 1990-ээд оны дунд үеээс эхлэн амьдралаа дээшлүүлэх зорилготой Солонгос улс руу "хар" ажил хийхээр олноороо явсан, тэндээ ч манайхан сайн муугаараа дуудуулж, Сөжү дарсыг нь ууж, Кимчи кимбабных нь амтанд нь орсон билүү. Харин Солонгос руу явах Монголчуудын урсгалыг сөрөөд залуу ардчилсан орны шинэхэн зах зээл дээр шинэ боломжийг эрэлхийлсэн Солонгосчууд Монгол руу шуурсан юм. Тэд нааш ирэхдээ өөрсдийн бизнесс ухаан болон соёлынхаа хэсгээс нь чирээд ирсэн. Ингээд л Солонгос улсын Монгол руу зарлалгүй эхлүүлсэн Соёлын Довтолгоо эхэлсэн юм. Шинэ Солонгос хоолны газрууд, Со эзэдтэй сайн душ, Со эзэнтэй видео прокат, Со эзэнтэй дэлгүүрүүд... Ер нь л дандаа баялаг бүтээдэг бус илүүтэй үйлчилгээ үзүүлдэг салбарт илүүтэй нэвтэрсэн гэж хэлж болно. Ер нь нэг тийм ашгийн 80 хувь нь Солонгост 20 хувь нь Монголд үлдэнэ гэсэн ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаагүй ч гэсэн бүгд хүлээн зөвшөөрсөн хэний ч хараагүй гэрээ байгуулсан. За тэгээд араас нь Солонгосын олон ангит кинонуудаар Монголчуудын тархийг угаах аян эхэлсэн. Хүүхэд залуу нь ч K-Pop сонсож, Корея стильтэй хүүхдүүд ч олон болов. Энэхүү контентын довтолгоонд ч гэсэн Солонгосчууд Монгод ямар ч баялаг бүтээхгүй ч гэсэн тархийг нь хөөрхөн угаачихаад манайхантай "ашгийн 80 хувь нь манайх 20 хувь нь танайх" гэдэг гэрээ байгуулж байв. Бүгд инээмсэгэлэн хүлээн зөвшөөрөөд Жангум аа үзэж уйлцгааж сэтгэлийн таашаал авав. Цааш юу болсон болон юу болж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байлгүй дээ... хамгийн сүүлийн онигоо нь бол Монголын зэвсэгт хүчнийхэн Чингисийн талбай дээр новшийн Gangnam Style-аа бүжиглэж энэхүү Соёлын дайнд бид ялагдаж байгааг улам тод харуулсан юм.
За Emart дээрээ эргээд очъё. Emart нь өөрөө "E-Mart is the oldest and largest discount store chain in Korea" (wikipedia) буюу "Солонгос дахь хамгийн хуучны бөгөөд хамгийн том хямдралтай барааны сүлжээ дэлгүүр" юм. Энд Discount буюу Хямдрал гэдгийг онцлох хэрэгтэй. Хэрэв та нар мэддэггүй бол иймэрхүү Аврага сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгч нараас барааг нь бөөнөөр нь маш хямдаар худалдаж авдаг юм. Тиймээс тэд өөрсдийн дэлгүүрүүдээр ижил барааг бусдаас хамаагүй илүү хямд үнээр хэрэглэгч нарт хүргэх боломжтой байдаг. Тэгхээр Emart-аар дамжин Монголын зах зээл дээр хямд үнэтэй ч гэсэн сайн чанартай Солонгос барааны урсгал хүчтэй орж ирэх болно. Бас Emart нь мэдээж өөрсдийн менежмент, гайхалтай үйлчилгээг оруулж ирэх болно. Тэгхээр худалдан авагч үйлчлүүлэгч нарт зориулсан таатай орчин, өндөр зэрэглэлийн үйлчилгээ болон хямд үнийг тэд санал болгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ тэрэн хэрээр нөгөө л ашгийн 80 хувь нь Солонгос руу, үлдсэн 20 хувь нь Монголд үлдэх гэрээнд бид дуртай дургүй гарынхаа үсгээ зурж байгаа бололтой. Солонгосчууд Монголд "ГОЁ" үйлчилгээгээ л авчирч байна. Баялаг бүтээж байгаа үгүйн хариуг та нар өөрсдөө тунгааж бодно биз дээ?
Харин манай Монголын хэд маань энэ өрсөлдөөнд тэсэх болов уу??? Номин супермаркет, Миний супермаркет, Оргил супермаркет тэгээд бас бусад СУПЕР МИНИ МАРКЕТ-ууд бүгд навс даруулах байх даа. Тэд хөөрхий тэгээд энүүхэндээ л үйлчилгээгээ сайжруулах гэж ажилчидтайгаа дайтна, илүү том дэлгүүр нээнэ, илүү хямд үнээр өрсөлдөнө, тэгээд хүмүүс нь ч гэсэн тэр дэлгүүрүүдээр орох ангилал зиндаатай болсон мэт. Гайгүй мөнгөтэй хэд нь Номингийн фэнүүд харин мөнгө муутай дундаж нэг нь Миний болон бусад хэдэн суперуудаар нь үйлчлүүлнэ. Би ч гэсэн заримдаа Миний дэлгүүрийн өглөөний 8-аас 12 цаг хүртлэх Тусгай Хямдралтай Үнээр нь үйлчлүүлдэг юмөө. Гэхдээ би магадгүй хичнээн эх оронч царайлаад ч сэтгэл гаргаад ч нэмэргүй нөгөө илүү таатай орчинтой, илүү сайхан үйлчилгээтэй, олон машины зогсоолтой, хямд үнэтэй Emart руу нь л гүйж байх л байх даа. Үүн дээр мөн Predatory Pricing гэж байна, Emart мэдээж бизнессийн байгууллага учраас өрсөлдөгч нарыгаа зах зээлээс шахах бодлоготой байж таарна. Тэд Predatory Pricing буюу Араатны Үнэ тогтоох бодлогыг явуулна. Үүн дээр Шудрага Бус Өрсөлдөөнийхөн арга хэмжээ аваад ч амжихгүй өрсөлдөгч нь хэдийнээ зах зээлээс арчигдчихсан байна биз. Үүн дээр манай цөөн хэдэн үндэсний гэгдэх үйлдвэрлэгч нар ямар байдалтай байх бол гэдэг асуулт байна. Тэд хожих бол уу эсвэл магадгүй хямд үнээр орж ирэх гадаадын бараанд цохиулах болуу? Ер нь яг Монгол эзэнтэй манай энэ хэдэн супермаркетын нөхдүүд бодож байгаа байлгүй дээ цаашид яах аа?
Эцэст нь УИХ-ын гишүүн Уянга нэгэнтээ Уул уурхайн салбарынхан бол баялаг бүтээгчид БИШ гээд хэлчихсэн байдаг. Бас ардын баатар эх оронд Ганбаатар гишүүн Оюу Толгойн гэрээ Монголчуудад ашиггүй гээд л тэмцээд байгаа. Гэтэл цаана чинь Солонгосчууд нь чимээгүйхэн далд дайн хийсээр Монголыг эзэлчихээд байгаа юм бишүү? Тэд Монгол улсад үлдэцтэй баялаг бүтээхгүй, бидний "баасыг" бэлдэж өгчихөөд, өөрсдөө ашигаа аваад л явчихаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд Уянга, эсвэл Ганбаатар, Бат-Эрдэнэ аврага, Алтай Холдингийн эзэн Сү.Батболд болон МАН, АН-ынхан юу гэмээр байгааг сонсохсон.

Бичсэн: У.Үнэнхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/index.php?document_srl=8901218&act=trackback&key=620

[Level:4]몽골변호임

2016.01.22 14:43:12
*.228.129.31

Ямарваа нэгэн бизнест ~~
Өрсөлдөгч байж биесээ хөгжүүлдэг юм шүү дүү нар минь эерэгээр хүлээн авсан нь дээр


[Level:0]Kazu Mon

2017.01.10 18:33:58
*.8.254.3

[Level:0]ayoen

2017.01.31 21:30:47
*.210.244.125

үнэншүү  монголчууд өөрсдөө толгойгоо ажилуулж улс орноо хөгжүүлж хийж бүтээж өөрсдийн бүтээгдхүүнг улам чанаржуулж боловсруулж борлуулавал улс оронч хөгжиж олон иргэд ажилтай болохсон 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! [Level:10]id: adminadmin 2017-01-08 2482
Зарлал 노래방 도우미 구인등 불법 게시물 금지 КАРАОКЕ ЗЭРЭГ БИЕ ҮНЭЛЭХ ҮЙЛДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ БУС СУРТАЛЧИЛГААГ ХОРИГЛОХ ТУХАЙ file [2] [Level:10]id: adminadmin 2016-06-22 8794
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file [Level:10]id: adminadmin 2016-03-03 6159
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [1] [Level:30]id: id: Levi`s 2016-02-26 7324
271 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] [Level:30]id: id: Levi`s 2017-01-30 2023
270 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [6] [Level:30]id: id: Levi`s 2016-06-21 2976
269 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [Level:30]id: id: Levi`s 2016-05-16 2601
268 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [3] [Level:30]id: id: Levi`s 2016-05-02 3469
267 Гэрэл зургийн уралдаан file [1] [Level:10]Korea News 2016-04-28 1990
266 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] [Level:30]id: id: Levi`s 2016-04-26 2010
265 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [3] [Level:30]id: id: Levi`s 2016-04-21 2108
264 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file [Level:30]id: id: Levi`s 2016-04-21 1562
263 Dj lesson 1:1 surgalt file [4] [Level:30]id: id: Levi`s 2016-04-08 1981
262 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file [Level:30]id: id: Levi`s 2016-04-05 1875
261 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file [2] [Level:30]id: id: Levi`s 2016-03-22 3201
260 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file [5] [Level:30]id: id: Levi`s 2016-03-15 1923
259 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file [4] [Level:30]id: id: Levi`s 2016-03-02 2522
258 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] [Level:30]id: id: Levi`s 2016-02-21 2761
257 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file [Level:30]id: id: Levi`s 2016-02-17 3569
256 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file [Level:10]id: adminadmin 2016-02-02 3037
255 МОНГОЛ ТЭВЭГ file [1] [Level:30]id: id: Levi`s 2016-01-27 2353
» E-MART mongold file [3] [Level:30]id: id: Levi`s 2016-01-20 3779
253 DJ гэж хэн бэ? file [Level:30]id: id: Levi`s 2016-01-18 2391
252 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] [Level:30]id: id: Levi`s 2015-11-06 5570
251 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file [Level:30]id: id: Levi`s 2015-11-04 4301
250 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] [Level:30]id: id: Levi`s 2015-10-23 5411
249 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [Level:10]Korea News 2015-08-18 5418
248 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file [Level:30]id: id: Levi`s 2015-08-15 5653
247 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file [Level:10]Korea News 2015-07-21 4737
246 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] [Level:30]id: id: Levi`s 2015-06-18 7113
245 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] [Level:30]id: id: Levi`s 2015-06-17 5969
244 Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file [Level:30]id: id: Levi`s 2015-06-06 5662
243 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] [Level:30]id: id: Levi`s 2015-04-15 6779
242 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file [Level:30]id: id: Levi`s 2015-04-10 5519
241 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо [Level:30]id: id: Levi`s 2015-02-24 6443
240 Хямралын загалмайлсан эцэг [Level:30]id: id: Levi`s 2015-01-18 7224
239 2014 Itaewon Global Village Festival file [Level:30]id: id: Levi`s 2014-10-08 6958
238 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [Level:30]id: id: Levi`s 2014-09-19 8987
237 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [2] [Level:30]id: id: Levi`s 2014-07-28 7887
236 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр [Level:10]Korea News 2014-07-04 7709
235 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] [Level:30]id: id: Levi`s 2014-06-23 8028
234 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд [Level:30]id: id: Levi`s 2014-05-16 7698
233 СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР [Level:30]id: id: Levi`s 2014-04-15 7844
232 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна [Level:10]Korea News 2014-04-10 7100
231 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file [Level:30]id: id: Levi`s 2014-03-18 10104