Бичлэгийн тоо 294

E-MART mongold

Уншсан 5030 vote 0 2016.01.20 17:01:53
Би үүнийг яг сайхан мэдээ гэх үү эсвэл муу мэдээ гэх үү хэлж сайн мэдэхгүй байна, МУУ л гэх байх даа, яагаад гэдгийг тайлбарлая. 2016 онд Улаанбаатар хотод Чингис Зочид Буудлын хойд талбай дээр Солонгосын хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох Emart Монголын Алтай Холдинг ХХК-тай хамтран Монгол дахь анхныхаа салбарыг нээх гэж байгаа бөгөөд уг дэлгүүрийн барилгын ажил тун хурдацтай явагдаж байгаа билээ. 

Сайн мэдэхгүй нэгэнд нь хэлхэд Emart нь анх 1993 онд байгуулагдсан бөгөөд өдгөө зөвхөн Солонгос улсад 140 гаруй салбар дэлгүүртэй жинхэнэ SUPERMARKET юм. Тэд Америкийн Wal-Mart -ын Солонгос хувилбар гэж хэлж болно, дашрамд хэлхэд тэд 2006 онд Солонгос дахь Wal-Mart-ыг худалдаж авсан байна. Мөн тэд дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох зорилгоор Хятадад 20 гаруй 
дэлгүүр нээсэн болов ч өдгөө 15 болтлоо буурсан байна. 

Харин Монгол дахь салбар нь миний дээр бичсэнчлэн анхны салбар бөгөөд дахин нэмж хэд хэдийг барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Гэвч энэ миний гол санаа биш юм. Би энд Emart-ыг сурталчилж магтан дуулах гэсэнгүй. 
Харин энэ нь манай "үндэсний" хэдэн компаниудад том дохио болж байгааг анхаарах хэрэгтэй байх. Магадгүй энэ дэлгүүр нь нээгдсэнээр Номин Супермаркет баяртай, Миний Дэлгүүр баяртай, бас бусад бөөний худалдааны сүлжээ дэлгүүрүүд баяртай болохвий дээ.
Монголчууд маань 1990-ээд оны дунд үеээс эхлэн амьдралаа дээшлүүлэх зорилготой Солонгос улс руу "хар" ажил хийхээр олноороо явсан, тэндээ ч манайхан сайн муугаараа дуудуулж, Сөжү дарсыг нь ууж, Кимчи кимбабных нь амтанд нь орсон билүү. Харин Солонгос руу явах Монголчуудын урсгалыг сөрөөд залуу ардчилсан орны шинэхэн зах зээл дээр шинэ боломжийг эрэлхийлсэн Солонгосчууд Монгол руу шуурсан юм. Тэд нааш ирэхдээ өөрсдийн бизнесс ухаан болон соёлынхаа хэсгээс нь чирээд ирсэн. Ингээд л Солонгос улсын Монгол руу зарлалгүй эхлүүлсэн Соёлын Довтолгоо эхэлсэн юм. Шинэ Солонгос хоолны газрууд, Со эзэдтэй сайн душ, Со эзэнтэй видео прокат, Со эзэнтэй дэлгүүрүүд... Ер нь л дандаа баялаг бүтээдэг бус илүүтэй үйлчилгээ үзүүлдэг салбарт илүүтэй нэвтэрсэн гэж хэлж болно. Ер нь нэг тийм ашгийн 80 хувь нь Солонгост 20 хувь нь Монголд үлдэнэ гэсэн ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаагүй ч гэсэн бүгд хүлээн зөвшөөрсөн хэний ч хараагүй гэрээ байгуулсан. За тэгээд араас нь Солонгосын олон ангит кинонуудаар Монголчуудын тархийг угаах аян эхэлсэн. Хүүхэд залуу нь ч K-Pop сонсож, Корея стильтэй хүүхдүүд ч олон болов. Энэхүү контентын довтолгоонд ч гэсэн Солонгосчууд Монгод ямар ч баялаг бүтээхгүй ч гэсэн тархийг нь хөөрхөн угаачихаад манайхантай "ашгийн 80 хувь нь манайх 20 хувь нь танайх" гэдэг гэрээ байгуулж байв. Бүгд инээмсэгэлэн хүлээн зөвшөөрөөд Жангум аа үзэж уйлцгааж сэтгэлийн таашаал авав. Цааш юу болсон болон юу болж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байлгүй дээ... хамгийн сүүлийн онигоо нь бол Монголын зэвсэгт хүчнийхэн Чингисийн талбай дээр новшийн Gangnam Style-аа бүжиглэж энэхүү Соёлын дайнд бид ялагдаж байгааг улам тод харуулсан юм.
За Emart дээрээ эргээд очъё. Emart нь өөрөө "E-Mart is the oldest and largest discount store chain in Korea" (wikipedia) буюу "Солонгос дахь хамгийн хуучны бөгөөд хамгийн том хямдралтай барааны сүлжээ дэлгүүр" юм. Энд Discount буюу Хямдрал гэдгийг онцлох хэрэгтэй. Хэрэв та нар мэддэггүй бол иймэрхүү Аврага сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгч нараас барааг нь бөөнөөр нь маш хямдаар худалдаж авдаг юм. Тиймээс тэд өөрсдийн дэлгүүрүүдээр ижил барааг бусдаас хамаагүй илүү хямд үнээр хэрэглэгч нарт хүргэх боломжтой байдаг. Тэгхээр Emart-аар дамжин Монголын зах зээл дээр хямд үнэтэй ч гэсэн сайн чанартай Солонгос барааны урсгал хүчтэй орж ирэх болно. Бас Emart нь мэдээж өөрсдийн менежмент, гайхалтай үйлчилгээг оруулж ирэх болно. Тэгхээр худалдан авагч үйлчлүүлэгч нарт зориулсан таатай орчин, өндөр зэрэглэлийн үйлчилгээ болон хямд үнийг тэд санал болгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ тэрэн хэрээр нөгөө л ашгийн 80 хувь нь Солонгос руу, үлдсэн 20 хувь нь Монголд үлдэх гэрээнд бид дуртай дургүй гарынхаа үсгээ зурж байгаа бололтой. Солонгосчууд Монголд "ГОЁ" үйлчилгээгээ л авчирч байна. Баялаг бүтээж байгаа үгүйн хариуг та нар өөрсдөө тунгааж бодно биз дээ?
Харин манай Монголын хэд маань энэ өрсөлдөөнд тэсэх болов уу??? Номин супермаркет, Миний супермаркет, Оргил супермаркет тэгээд бас бусад СУПЕР МИНИ МАРКЕТ-ууд бүгд навс даруулах байх даа. Тэд хөөрхий тэгээд энүүхэндээ л үйлчилгээгээ сайжруулах гэж ажилчидтайгаа дайтна, илүү том дэлгүүр нээнэ, илүү хямд үнээр өрсөлдөнө, тэгээд хүмүүс нь ч гэсэн тэр дэлгүүрүүдээр орох ангилал зиндаатай болсон мэт. Гайгүй мөнгөтэй хэд нь Номингийн фэнүүд харин мөнгө муутай дундаж нэг нь Миний болон бусад хэдэн суперуудаар нь үйлчлүүлнэ. Би ч гэсэн заримдаа Миний дэлгүүрийн өглөөний 8-аас 12 цаг хүртлэх Тусгай Хямдралтай Үнээр нь үйлчлүүлдэг юмөө. Гэхдээ би магадгүй хичнээн эх оронч царайлаад ч сэтгэл гаргаад ч нэмэргүй нөгөө илүү таатай орчинтой, илүү сайхан үйлчилгээтэй, олон машины зогсоолтой, хямд үнэтэй Emart руу нь л гүйж байх л байх даа. Үүн дээр мөн Predatory Pricing гэж байна, Emart мэдээж бизнессийн байгууллага учраас өрсөлдөгч нарыгаа зах зээлээс шахах бодлоготой байж таарна. Тэд Predatory Pricing буюу Араатны Үнэ тогтоох бодлогыг явуулна. Үүн дээр Шудрага Бус Өрсөлдөөнийхөн арга хэмжээ аваад ч амжихгүй өрсөлдөгч нь хэдийнээ зах зээлээс арчигдчихсан байна биз. Үүн дээр манай цөөн хэдэн үндэсний гэгдэх үйлдвэрлэгч нар ямар байдалтай байх бол гэдэг асуулт байна. Тэд хожих бол уу эсвэл магадгүй хямд үнээр орж ирэх гадаадын бараанд цохиулах болуу? Ер нь яг Монгол эзэнтэй манай энэ хэдэн супермаркетын нөхдүүд бодож байгаа байлгүй дээ цаашид яах аа?
Эцэст нь УИХ-ын гишүүн Уянга нэгэнтээ Уул уурхайн салбарынхан бол баялаг бүтээгчид БИШ гээд хэлчихсэн байдаг. Бас ардын баатар эх оронд Ганбаатар гишүүн Оюу Толгойн гэрээ Монголчуудад ашиггүй гээд л тэмцээд байгаа. Гэтэл цаана чинь Солонгосчууд нь чимээгүйхэн далд дайн хийсээр Монголыг эзэлчихээд байгаа юм бишүү? Тэд Монгол улсад үлдэцтэй баялаг бүтээхгүй, бидний "баасыг" бэлдэж өгчихөөд, өөрсдөө ашигаа аваад л явчихаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд Уянга, эсвэл Ганбаатар, Бат-Эрдэнэ аврага, Алтай Холдингийн эзэн Сү.Батболд болон МАН, АН-ынхан юу гэмээр байгааг сонсохсон.

Бичсэн: У.Үнэнхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8901218/5f7/trackback

몽골변호임

2016.01.22 14:43:12
*.228.129.31

Ямарваа нэгэн бизнест ~~
Өрсөлдөгч байж биесээ хөгжүүлдэг юм шүү дүү нар минь эерэгээр хүлээн авсан нь дээр


ayoen

2017.01.31 21:30:47
*.210.244.125

үнэншүү  монголчууд өөрсдөө толгойгоо ажилуулж улс орноо хөгжүүлж хийж бүтээж өөрсдийн бүтээгдхүүнг улам чанаржуулж боловсруулж борлуулавал улс оронч хөгжиж олон иргэд ажилтай болохсон 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5196
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5768
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9947
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
294 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [52] admin 2008-06-26 187161
293 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [23] admin 2008-06-26 83268
292 회원님들의 아이디를 꾸며 보세요! [2] sysop7 2008-06-29 143349
291 Нийт гишүүдийн анхааралд [14] admin 2008-07-01 145953
290 СПЭМ-ИЙН ТУХАЙ САНАЛ АСУУЛГА file [3] ADVertisement 2008-07-06 157816
289 Webhard 서비스 file sysop5 2008-07-07 123144
288 ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА file [8] admin 2008-07-08 140095
287 @mglclub.com Вебмэйл Бета үйлчилгээ! file [1] sysop7 2008-07-09 171220
286 ГИШҮҮДИЙН АНХААРАЛД file [17] admin 2008-07-15 116042
285 Форум > Ажлын зар Stop Spam [91] admin 2008-07-17 124449
284 НЭЭЛТТЭЙ ДЭЛГҮҮР & MGL-ЛАВЛАХ НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ [9] admin 2008-07-21 169054
283 СОНОРДУУЛГА file [11] admin 2008-08-12 110082
282 НИЙТ ГИШҮҮДЭД СОНОРДУУЛАХ НЬ...ЧАТ ЧАТ ЧАТ file [13] admin 2008-10-02 114824
281 БНСУ-ын "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ"-ээс file [1] ADVertisement 2008-10-30 98385
280 Чулуун тавилганы үйлдвэрийн хотхон·Чонгсан фирмд БАРИВЧИЛГАА явагдлаа file [8] ADVertisement 2008-11-12 105135
279 2009 оны цалингийн доод хэмжээ file [27] admin 2009-01-05 99564
278 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖИХ ГЭЖ БАЙНА file [12] admin 2009-02-06 113046
277 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ file [15] admin 2009-02-11 89729
276 СПЭМ БИЧЛЭГ ОРУУЛАГЧДАД АНХААРУУЛГА file [5] admin 2009-02-18 83440
275 МОДЕРАТОР ХАЙЖ БАЙНА file [7] admin 2009-02-19 86935
274 남이섬 2.28에서 3.8까지 외국인 무료입장 file [11] ADVertisement 2009-02-23 81880
273 Clean Website болгоцгооё. file [9] admin 2009-03-02 87150
272 СӨҮЛ ХӨГЖМИЙН ОНЦГОЙ АВЪЯАСТАЙ СУРАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА file [3] admin 2009-03-17 85015
271 4сарын 1нээс БАНКНЫ АЖЛЫН ЦАГ ӨӨРЧЛӨГДНӨ file [2] admin 2009-03-19 95252
270 MGLCLUB-д баннераа гаргаарай file admin 2009-04-03 89198
269 Вирусээс болгоомжил file [2] admin 2009-04-07 89976
268 Гадаад ажилчдыг өндөр настны халамжийн даатгалаас чөлөөллөө file ADVertisement 2009-04-17 87808
267 Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8] ADVertisement 2009-04-17 91892
266 “Жэ-тек”! Хэцүү биш ээ file ADVertisement 2009-04-19 90255
265 Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1] ADVertisement 2009-04-21 99380
264 "Долоон бөхтэй тэмээ" file [4] ADVertisement 2009-04-22 85988
263 외국인근로자 한국말 잘하기 대회 [11] ADVertisement 2009-05-22 38218
262 Дэлхийн иргэний өдөр file [2] ADVertisement 2009-05-22 107364
261 Бага насны хүүхдийн асаргаа, боловсролын талаарх цогц мэдээллийг интэрнэтээр дамжуулан авах боломжтой боллоо. [2] ADVertisement 2009-05-22 87857
260 Амьдрал бэлэглэe залуусаа file [2] Levi`s 2009-05-26 83901
259 ''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4] daruuhan01 2009-06-01 108521
258 Photos - NAADAM 6-28nd file [6] moderator 2009-06-15 84032
257 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [8] ADVertisement 2009-07-01 80912
256 Сүвонь хот дахь Монгол - Наадам 2009. 7. 19 ням гариг 12:00 цагт file [4] Levi`s 2009-07-11 79610
255 НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8] admin 2009-09-28 46116
254 Гадаад ажилчныг хууран мэхлэх явдлаас сэрэмжил file [3] ADVertisement 2009-10-05 46681
253 12-ны өдрөөс шалгалт, баривчилгаа эхэлнэ file [8] ADVertisement 2009-10-14 51481
252 Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1] ADVertisement 2009-10-14 42626
251 Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл ADVertisement 2009-10-19 38034
250 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file ADVertisement 2009-10-20 37211
배너신청
자생병원

배너신청