Бичлэгийн тоо 294

E-MART mongold

Уншсан 5031 vote 0 2016.01.20 17:01:53
Би үүнийг яг сайхан мэдээ гэх үү эсвэл муу мэдээ гэх үү хэлж сайн мэдэхгүй байна, МУУ л гэх байх даа, яагаад гэдгийг тайлбарлая. 2016 онд Улаанбаатар хотод Чингис Зочид Буудлын хойд талбай дээр Солонгосын хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох Emart Монголын Алтай Холдинг ХХК-тай хамтран Монгол дахь анхныхаа салбарыг нээх гэж байгаа бөгөөд уг дэлгүүрийн барилгын ажил тун хурдацтай явагдаж байгаа билээ. 

Сайн мэдэхгүй нэгэнд нь хэлхэд Emart нь анх 1993 онд байгуулагдсан бөгөөд өдгөө зөвхөн Солонгос улсад 140 гаруй салбар дэлгүүртэй жинхэнэ SUPERMARKET юм. Тэд Америкийн Wal-Mart -ын Солонгос хувилбар гэж хэлж болно, дашрамд хэлхэд тэд 2006 онд Солонгос дахь Wal-Mart-ыг худалдаж авсан байна. Мөн тэд дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ дэлгүүр болох зорилгоор Хятадад 20 гаруй 
дэлгүүр нээсэн болов ч өдгөө 15 болтлоо буурсан байна. 

Харин Монгол дахь салбар нь миний дээр бичсэнчлэн анхны салбар бөгөөд дахин нэмж хэд хэдийг барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Гэвч энэ миний гол санаа биш юм. Би энд Emart-ыг сурталчилж магтан дуулах гэсэнгүй. 
Харин энэ нь манай "үндэсний" хэдэн компаниудад том дохио болж байгааг анхаарах хэрэгтэй байх. Магадгүй энэ дэлгүүр нь нээгдсэнээр Номин Супермаркет баяртай, Миний Дэлгүүр баяртай, бас бусад бөөний худалдааны сүлжээ дэлгүүрүүд баяртай болохвий дээ.
Монголчууд маань 1990-ээд оны дунд үеээс эхлэн амьдралаа дээшлүүлэх зорилготой Солонгос улс руу "хар" ажил хийхээр олноороо явсан, тэндээ ч манайхан сайн муугаараа дуудуулж, Сөжү дарсыг нь ууж, Кимчи кимбабных нь амтанд нь орсон билүү. Харин Солонгос руу явах Монголчуудын урсгалыг сөрөөд залуу ардчилсан орны шинэхэн зах зээл дээр шинэ боломжийг эрэлхийлсэн Солонгосчууд Монгол руу шуурсан юм. Тэд нааш ирэхдээ өөрсдийн бизнесс ухаан болон соёлынхаа хэсгээс нь чирээд ирсэн. Ингээд л Солонгос улсын Монгол руу зарлалгүй эхлүүлсэн Соёлын Довтолгоо эхэлсэн юм. Шинэ Солонгос хоолны газрууд, Со эзэдтэй сайн душ, Со эзэнтэй видео прокат, Со эзэнтэй дэлгүүрүүд... Ер нь л дандаа баялаг бүтээдэг бус илүүтэй үйлчилгээ үзүүлдэг салбарт илүүтэй нэвтэрсэн гэж хэлж болно. Ер нь нэг тийм ашгийн 80 хувь нь Солонгост 20 хувь нь Монголд үлдэнэ гэсэн ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаагүй ч гэсэн бүгд хүлээн зөвшөөрсөн хэний ч хараагүй гэрээ байгуулсан. За тэгээд араас нь Солонгосын олон ангит кинонуудаар Монголчуудын тархийг угаах аян эхэлсэн. Хүүхэд залуу нь ч K-Pop сонсож, Корея стильтэй хүүхдүүд ч олон болов. Энэхүү контентын довтолгоонд ч гэсэн Солонгосчууд Монгод ямар ч баялаг бүтээхгүй ч гэсэн тархийг нь хөөрхөн угаачихаад манайхантай "ашгийн 80 хувь нь манайх 20 хувь нь танайх" гэдэг гэрээ байгуулж байв. Бүгд инээмсэгэлэн хүлээн зөвшөөрөөд Жангум аа үзэж уйлцгааж сэтгэлийн таашаал авав. Цааш юу болсон болон юу болж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байлгүй дээ... хамгийн сүүлийн онигоо нь бол Монголын зэвсэгт хүчнийхэн Чингисийн талбай дээр новшийн Gangnam Style-аа бүжиглэж энэхүү Соёлын дайнд бид ялагдаж байгааг улам тод харуулсан юм.
За Emart дээрээ эргээд очъё. Emart нь өөрөө "E-Mart is the oldest and largest discount store chain in Korea" (wikipedia) буюу "Солонгос дахь хамгийн хуучны бөгөөд хамгийн том хямдралтай барааны сүлжээ дэлгүүр" юм. Энд Discount буюу Хямдрал гэдгийг онцлох хэрэгтэй. Хэрэв та нар мэддэггүй бол иймэрхүү Аврага сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгч нараас барааг нь бөөнөөр нь маш хямдаар худалдаж авдаг юм. Тиймээс тэд өөрсдийн дэлгүүрүүдээр ижил барааг бусдаас хамаагүй илүү хямд үнээр хэрэглэгч нарт хүргэх боломжтой байдаг. Тэгхээр Emart-аар дамжин Монголын зах зээл дээр хямд үнэтэй ч гэсэн сайн чанартай Солонгос барааны урсгал хүчтэй орж ирэх болно. Бас Emart нь мэдээж өөрсдийн менежмент, гайхалтай үйлчилгээг оруулж ирэх болно. Тэгхээр худалдан авагч үйлчлүүлэгч нарт зориулсан таатай орчин, өндөр зэрэглэлийн үйлчилгээ болон хямд үнийг тэд санал болгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ тэрэн хэрээр нөгөө л ашгийн 80 хувь нь Солонгос руу, үлдсэн 20 хувь нь Монголд үлдэх гэрээнд бид дуртай дургүй гарынхаа үсгээ зурж байгаа бололтой. Солонгосчууд Монголд "ГОЁ" үйлчилгээгээ л авчирч байна. Баялаг бүтээж байгаа үгүйн хариуг та нар өөрсдөө тунгааж бодно биз дээ?
Харин манай Монголын хэд маань энэ өрсөлдөөнд тэсэх болов уу??? Номин супермаркет, Миний супермаркет, Оргил супермаркет тэгээд бас бусад СУПЕР МИНИ МАРКЕТ-ууд бүгд навс даруулах байх даа. Тэд хөөрхий тэгээд энүүхэндээ л үйлчилгээгээ сайжруулах гэж ажилчидтайгаа дайтна, илүү том дэлгүүр нээнэ, илүү хямд үнээр өрсөлдөнө, тэгээд хүмүүс нь ч гэсэн тэр дэлгүүрүүдээр орох ангилал зиндаатай болсон мэт. Гайгүй мөнгөтэй хэд нь Номингийн фэнүүд харин мөнгө муутай дундаж нэг нь Миний болон бусад хэдэн суперуудаар нь үйлчлүүлнэ. Би ч гэсэн заримдаа Миний дэлгүүрийн өглөөний 8-аас 12 цаг хүртлэх Тусгай Хямдралтай Үнээр нь үйлчлүүлдэг юмөө. Гэхдээ би магадгүй хичнээн эх оронч царайлаад ч сэтгэл гаргаад ч нэмэргүй нөгөө илүү таатай орчинтой, илүү сайхан үйлчилгээтэй, олон машины зогсоолтой, хямд үнэтэй Emart руу нь л гүйж байх л байх даа. Үүн дээр мөн Predatory Pricing гэж байна, Emart мэдээж бизнессийн байгууллага учраас өрсөлдөгч нарыгаа зах зээлээс шахах бодлоготой байж таарна. Тэд Predatory Pricing буюу Араатны Үнэ тогтоох бодлогыг явуулна. Үүн дээр Шудрага Бус Өрсөлдөөнийхөн арга хэмжээ аваад ч амжихгүй өрсөлдөгч нь хэдийнээ зах зээлээс арчигдчихсан байна биз. Үүн дээр манай цөөн хэдэн үндэсний гэгдэх үйлдвэрлэгч нар ямар байдалтай байх бол гэдэг асуулт байна. Тэд хожих бол уу эсвэл магадгүй хямд үнээр орж ирэх гадаадын бараанд цохиулах болуу? Ер нь яг Монгол эзэнтэй манай энэ хэдэн супермаркетын нөхдүүд бодож байгаа байлгүй дээ цаашид яах аа?
Эцэст нь УИХ-ын гишүүн Уянга нэгэнтээ Уул уурхайн салбарынхан бол баялаг бүтээгчид БИШ гээд хэлчихсэн байдаг. Бас ардын баатар эх оронд Ганбаатар гишүүн Оюу Толгойн гэрээ Монголчуудад ашиггүй гээд л тэмцээд байгаа. Гэтэл цаана чинь Солонгосчууд нь чимээгүйхэн далд дайн хийсээр Монголыг эзэлчихээд байгаа юм бишүү? Тэд Монгол улсад үлдэцтэй баялаг бүтээхгүй, бидний "баасыг" бэлдэж өгчихөөд, өөрсдөө ашигаа аваад л явчихаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд Уянга, эсвэл Ганбаатар, Бат-Эрдэнэ аврага, Алтай Холдингийн эзэн Сү.Батболд болон МАН, АН-ынхан юу гэмээр байгааг сонсохсон.

Бичсэн: У.Үнэнхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8901218/1e5/trackback

몽골변호임

2016.01.22 14:43:12
*.228.129.31

Ямарваа нэгэн бизнест ~~
Өрсөлдөгч байж биесээ хөгжүүлдэг юм шүү дүү нар минь эерэгээр хүлээн авсан нь дээр


ayoen

2017.01.31 21:30:47
*.210.244.125

үнэншүү  монголчууд өөрсдөө толгойгоо ажилуулж улс орноо хөгжүүлж хийж бүтээж өөрсдийн бүтээгдхүүнг улам чанаржуулж боловсруулж борлуулавал улс оронч хөгжиж олон иргэд ажилтай болохсон 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5201
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6678
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5773
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8376
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9951
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11898

НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8]

  • admin
  • 2009-09-28
  • Уншсан 46116

БАРИВЧИЛГАА ЯВАГДНА [6] [2]

  • jak27
  • 2011-09-27
  • Уншсан 44701

Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1]

Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5]

СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ [7]

  • admin
  • 2010-09-03
  • Уншсан 41024

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА [5] [2]

  • admin
  • 2011-11-28
  • Уншсан 39912

АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! [10]

  • admin
  • 2010-09-17
  • Уншсан 39885

Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9]

Хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд [6]

  • "MK"
  • 2011-07-22
  • Уншсан 38842

외국인근로자 한국말 잘하기 대회 [11]

Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл

Хууль бус иргэдийн баривчилгаа [3]

  • "MK"
  • 2011-09-28
  • Уншсан 37546

МОНГОЛ ЗАЛУУСТ file [9]

  • admin
  • 2010-09-25
  • Уншсан 37477

САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1]

  • admin
  • 2010-03-26
  • Уншсан 37396

Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file

E-9 оршин суух эрхийг E-7 оршин суух эрхээр солих болов. [2] [5]

  • "MK"
  • 2011-10-12
  • Уншсан 36664

Гэрээт ажилчид E7 статусаар ангилал солиуулах [10]

  • manaa
  • 2011-10-13
  • Уншсан 35819

Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1]

Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1]

Air market file [4] [4]

ЭХ ХЭЛЭЭРЭЭ ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАЦГААЯ

  • admin
  • 2010-09-17
  • Уншсан 34751

Анхааруулага!!!!!!!!!!! [6]

  • admin
  • 2010-10-29
  • Уншсан 34710

*** ГЭРЭЭТ АЖИЛЧДАД (E-9) ЗОРИУЛАВ *** file

  • admin
  • 2011-05-11
  • Уншсан 34215

Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file

Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3]

Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3]

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2]

  • Levi`s
  • 2010-03-08
  • Уншсан 33054

Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1]

АНХААРУУЛГА АНХААРУУЛГА АНХААРУУЛГА [9]

  • admin
  • 2011-03-04
  • Уншсан 32909

Шууд очиж үзэх үйлчилгээ [3]

Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20]

  • "MK"
  • 2011-06-14
  • Уншсан 32733

Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1]

БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2]

Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file

Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file

  • Levi`s
  • 2009-10-30
  • Уншсан 32046

үнэ төлбөргүй зөвлөгөө file [1]

Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2]

Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5]

  • Levi`s
  • 2010-01-04
  • Уншсан 30419

ЦАЛИН, ХАНГАМЖ САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЭХ ОРОНД ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА! [4]

ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3]

  • admin
  • 2010-11-12
  • Уншсан 30165

축산농가 외국인 근로자 방역지침 file

Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file

Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10]

  • "MK"
  • 2011-10-15
  • Уншсан 29929

Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10]

배너신청
자생병원

배너신청