Бичлэгийн тоо 3,329

 Нэрнээсээ эхлээд сонирхол төрүүлэх “Улаан дөрвөлжин” сэтгэхүйн эмгэнэлт кино энэ сарын эхээр нээлтээ хийсэн. Киног үзсэн хүн бүр цахим хуудсуудаар сэтгэгдлээ бичиж, нэг хэсэг нь өнөөгийн нийгмийн байдлыг шүүмжилсэн сайн кино гэцгээхэд нөгөөх нь нийгмийн хар барааныг хэтрүүлэн дүрсэлсэн гэх нь бий. Киноны үзэл санаа, шийдэл хүн бүрт өөрөөр тусдаг ч найруулагч чухам юуг хэлэхээр зорьсныг “Хамба” фильм студийн найруулагч Б.Ганболдын яриагаар хүргэе.

-Энэ киноны санаа хэрхэн төрсөн бэ?

-Уран бүтээлч хүн ихэнхдээ эргэн тойрноосоо бүтээлийнхээ санааг олдог. Энэ нийгмийн байдлыг хараад өөрийн эрхгүй бухимдаж байна. Улс төр, бөө мөргөл, хардах, донтох солиорол нийгэмд газар авлаа. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэдэг шиг уран бүтээлч хүн үүнийг хараад зүгээр сууж болохгүй. Энэ киног хэдэн жилийн өмнөөс хийхээр төлөвлөж, боловсруулж байгаад зохиолыг нь Д.Золзаяагаар бичүүлсэн. Хүмүүс “Улаан дөрвөлжин”-г аймшгийн кино хэмээн ярьж байна. Энэ бол сэтгэхүйн эмгэнэлт драм. Хэрвээ үүнийг аймшгийн кино гэвэл бид аймшгийн нийгэмд амьдарч байна гэсэн үг.

-Яагаад улаан өнгө, дөрвөлжин дүрсийг сонгов?

-Улаан өнгө аливаа зүйлд эрч нэмж, улам бадраадаг. Түүнээс гадна улаан бол төгс өнгө биш юм. Дөрвөлжин ч мөн төгс дүрс биш. Харин хар, цагаан өнгө болон эхлэл төгсгөл нь хаана байгаа нь үл мэдэгдэх тойрог нь төгс. Амьдрал цаг хугацааны урсгалыг дагаж тойргоор явах ёстой болохоос ямар нэг өнцгийг нь очиж мөргөөд зогсдог дөрвөлжин биш юм. Хүмүүс ямар нэг зүйлд дурлаад дэмийрээд явахаар амьдралын тойргоос гараад дөрвөлжинд орчихдог. Энэ дөрвөлжиндөө бид удаан байвал нийгэм даяараа галзуурах нь байна. Энэ бол зохиолчийн санаа байсан.

-Жүжигчдээ ямар шалгуураар сонгосон бэ?

-Тухайн дүрээр миний хэлэх гээд байгаа санаа, дотоод сэтгэлийг хүмүүст наалдахаар хэн гаргаж чадах вэ гэдгээр нь дүрүүдээ сонгосон. Зохиол бичиж эхлэхэд л бүх зүйлийн зангилаа болох эмнэлгийн даргын дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гуайг тоглуулахаа хэлсэн. Түүний дүрээр багадаа сэтгэцийн гэмтэлтэй бөгөөд тэр нь ужиг болж, үе үе сэдэрдэг ганц бие эмнэлгийн даргыг илэрхийлээд зогсохгүй, нэг хүний эсрэг нөгөөг хатгаж, хүмүүсийн хооронд хор хутгадаг эрх мэдэлтнүүдийг дүрслэхийг зорьсон. Кинонд гарч буй бүх дүр өөрийн онцлогтой. Урлагийн дэмийрэлтэй залуугийн дүрээр од болохыг хүссэн алиалагч нарыг дүрсэлсэн. Одооны эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь од болохын хүслэнд автуулж, нийгэм даяар өөрийгөө од гэж бодсон алиалагч нар дүүрэн байна. Мөн бөө болох хүсэлд хөтлөгдсөн хуурамч удганы дүр байхад түүний дэргэд эцэг, эх нь бөө гэдгийг нь мэдэхгүй галзуурсан гээд эмнэлэгт аваачаад өгчихсөн жинхэнэ бөөгийн дүр бий. Долоон дуурийн гол дүрд тоглосон архичин залуугийн дүр байна. Манайд өнгөтэй өөдтэй яваагаа сайн байна гээд архиар дайлсаар архичин болгодог тохиолдол цөөнгүй байгаа. Мөрдөх, хардах донтой хүмүүс гэр бүлүүдэд маш их байна. Хардалтаас үүдсэн хүн амины хэрэг цөөнгүй гардаг. Эдгээрээс гадна оюуны хомсдолтой, номын цагаан солиотой, PC тоглоомд донтсон хүүхэд зэрэг олон дүрээр энэ нийгмийн байдлыг илэрхийлсэн. “Улаан дөрвөлжин”-д галзуугийн эмнэлгийг гаргах гэж зориогүй. Харин дээрх дүрүүдээр нийгэмд байгаа галзуурах шахсан хүмүүсийг илэрхийлэх гэж зорьсон. Тиймээс ямар нэгэн өвчтэй хүмүүсийг энэ киногоор доромжлох гээгүй гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй.

-Та өмнө нь “Орхидос 1, 2”- ыг найруулж байсан. Яагаад заавал нийгмийн буруу гажууд зүйлсийг хөнддөг юм бэ?

-Найруулагч бүр өөрсдийн гэсэн уран бүтээл туурвидаг жанртай. Тэд юуны түрүүнд өөрт нь илүү ойр, өөрийг нь хөглөж, өдөөж байгаа зүйлсийг хийж, дараа нь өөр төрөлд хүчээ сорьдог. Өөрийнхөө араншин, үзэл бодол, ертөнцийг харах хандлагаас өөр ертөнцийн зүйл хийх хэцүү л дээ. Зарим хүмүүс нийгэм хар бараан байхад ийм зүйл хөндөж хүмүүсийн сэтгэл зүйд хар мессеж өглөө гэдэг. Ямар нэгэн эрх мэдэлд очиж, дарга удирдагч болохын төлөө баг зүүж, солиорох шахсан хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй дотор шатаад байдаг юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7129180/576/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
1769 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
1768 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
1767 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
1766 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
1765 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
1764 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
1763 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
1762 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
1761 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
1760 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
1759 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
1758 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
1757 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10958
1756 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
1755 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
1754 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
1753 Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10309
1752 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
» Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
1750 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
배너신청
자생병원

배너신청