Бичлэгийн тоо 3,329

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн Их дуулга тэмцээн явагдаж өндөрлөлөө. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа орохуйц энэ тэмцээнд 54 орны эрэгтэй 240, эмэгтэй 147, нийт 387 тамирчин 22 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манайхаас эрэгтэй 11, эмэгтэй зургаан тамирчин Парисын татамид зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ.

Жин өгсөн 73 кг-д барилдаж буй дэлхийн аварга Х.Цагаанбаатар зургаан барилдаан дараалан ялж, Парисын Их дуулгад анх удаагаа түрүүлэв. Цагаанаа нэгийн даваанаас Австрийн П.Шарингер (торгууль), Грекийн Г.Азоидис (цэвэр), Израилийн С.Муки (цэвэр), Гүржийн З.Рехвиашвили (торгууль), Японы Ш.Оно (вазари), Бразилийн Б.Мендонка (вазари) нарыг дараалан сөхрүүлсэн юм. Манай тамирчин өмнө нь 2010 онд тус тэмцээнээс хүрэл медальтай ирсэн билээ.

Харин Их дуулга зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь алтаа авч байна. Лондоны олимпод оролцсон ОУХМ Д.Төмөрхүлэг мөн л жин өгсөн 66 кг-д барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Манай тамирчин Оросын М.Пулаев, Францын К.Чукиевич нарыг иппон савж, гараагаа эхлээд Казахстаны А.Мукановыг торгуулиар буулган шилдэг дөрөвт үлдсэн. Дараа нь Японы Т.Такахог вазаригаар ялж, финалд шалгарчээ. Гэвч аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөх, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Д.Ларосед цэвэр ялагдсан байна. -100 кг-ын Б.Тэмүүлэн Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан. Манай тамирчин Алжирын Л.Боуякобыг вазари, Францын С.Марег юүкогоор, голланд бөх, олимп, дэлхийн медальт Х.Гролийг цэвэр савж, шигшээд үлдсэн юм.

Харамсалтай нь финалд ДАШТ-ий хүрэл медальтай Чехийн Л.Крпалект иппоноор ялагджээ. Тэмүүлэн өмнө нь түүнтэй дөрвөн удаа тулж, 2:2- ын харьцаатай болоод байв. Гэвч хайнаа хагалах барилдаанд барсангүй. Тэмүүлэн өнгөрсөн жил Парис, Москва, Токиогийн Их дуулгад зодоглож, бүгдээс нь медальтай ирсэн цувралаа ийн үргэлжлүүлэв. Тэгвэл эмэгтэй тамирчдын ганц медалийг ОУХМ М.Уранцэцэг авчирлаа. Тэрбээр Израилийн Ш.Ришони, БНСУ-ын Чой Со-Хе нарыг цэвэр савж, их шөвөгт үлдээд дэлхийн хошой аварга Японы Х.Асамид ялагдлаа. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд бразил бөх, Лондоны олимпийн аварга С.Менезесийг цэвэр савсан юм. Уранцэцэг өнгөрсөн жил Парисын Их дуулгаас мөн хүрэл медаль авч байсан билээ.

Манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал медалийн төлөө барилдаад тавдугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт боллоо. Тэр эхлээд Францын М.Тоер, Тунисын Х.Милед нарыг ялж, гараагаа сайхан эхлээд их шөвөгт Голландын бөх, залуучуудын дэлхийн аварга К.Поллингд цэвэр ялагдчихав. Дараа нь медалийн төлөөх барилдаанд Германы Л.Варгаст иппоноор дийлдсэн юм. Түүнчлэн Б.Сугаржаргал хоёр ялж, хоёр хожигдоод долдугаар байр эзэлсэн байна. Ийнхүү нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан монголчууд багийн дүнгээр Франц, Японы ард, гуравт бичигдлээ.

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

Улс                        Алт    Мөнгө    Хүрэл   Нийт

1.Франц                  5           1              2             8

2.Япон                     4           2             10          16

3.МОНГОЛ             1           2              1             4

4.Голланд               1           1              2             4

5.Гүрж                     1           1              1             3

6.Узбекистан          1            -             1             2

7.Чех                        1             -             -             1

8.БНСУ                     -            2            4             6

9.Куба                        -            2            1            3

10.Бразил                  -            1            1           2

11.Канад                    -            1            1           2

12.Косово                 -             1            -            1

13.Румын                  -              -            2           2

14.ОХУ                      -              -           1          1

15.Герман                 -              -           1         1
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034876/da3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
3168 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
3167 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
3166 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
3165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
3164 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
3163 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
3162 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
3161 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
3160 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
3159 АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1] 2013-05-13 11989
3158 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
3157 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
3156 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
3155 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
3154 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
3153 Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1] 2013-05-06 11918
3152 А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй 2013-05-02 11892
3151 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
» ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
배너신청
자생병원

배너신청