Бичлэгийн тоо 3,329
НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн Хороонд Монгол Улсыг төлөөлөн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нэр дэвшсэн байна. Тус хороо нь 18 гишүүнтэй бөгөөд оролцогч талуудын 25 дугаар уулзалтын үеэр болох уг сонгуульд тэрбээр НҮБ-ын тус хороонд Монгол Улсаас нэр дэвшиж байгаа анхны хүн юм. Тус хорооны гишүүнийг сонгох сонгууль энэ оны зургадугаар сарын 3-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болно. Конвенцийн 175 гишүүн орон сонгуульд оролцон нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог.

Хорооны гишүүн ихэвчлэн нэр хүндтэй олон улсын хуульч, эрдэмтэн, судлаач, профессорууд, дипломат ажилтан, иргэний нийгмийн төлөөлөгч байдаг бөгөөд өндөр ёс зүйтэй, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой хувь нэмэр оруулсан, алагчилдаггүй шударга байх, хүний эрхийн өндөр мэдлэгтэй байх шаардлага тавьдаг юм байна.  Тус хороо нь Швейцарь улсын Женев хотноо үйл ажиллагаагаа явуулдаг.

Гишүүн орнуудаас ирүүлсэн үндэсний илтгэл, тайланг хянах, хэлэлцэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, арьс өнгөөр алагчлах, мөн асуудлаар хувь хүмүүсийн хооронд үүссэн харилцаа, өргөдөл гомдлыг авч үзэх, НҮБ-ын бусад байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй. Жил бүрийн гурав болон наймдугаар сард ээлжит чуулганаа хийж, тусгай илтгэгч, төлөөлөгч, шинжээч, ажлын хэсгээ улс орнуудад илгээн ажлуулдаг.  Монгол Улс 1969 онд уг конвенцийг соёрхон баталсан байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7234068/c1f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3209 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
3208 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
3207 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
3206 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
» НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
3204 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
3203 В.ЯКУНИНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДЫН ҮНЭРХЭЛД ХАРИУ ӨГӨВ 2013-05-15 12540
3202 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12538
3201 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
3200 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
3199 Хятадууд эмээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна [1] 2013-04-22 12523
3198 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
3197 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
3196 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
3195 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
3194 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
3193 Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ [1] 2013-05-06 12450
3192 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12447
3191 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
3190 ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, БАТААР 2013-05-08 12425
배너신청
자생병원

배너신청