Бичлэгийн тоо 3,329
УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа


Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр тохиож байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийнхэний төлөө ажилладаг “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2014.12.03/ уулзаж, санал солилцлоо.

“Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн тус байгууллага юм. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг гэр бүлийнхэнийнх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг байна. Уулзалтад ирсэн ээжүүд тулгамдаад буй асуудлаа танилцуулав. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааны баталгааг хангах тал дээр анхаарал хандуулах, хүүхдээ асраад олон жил ажил хийж чадаагүй ээж, аавуудын ниймгийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн оношлогоо, эмчилгээ, хөгжүүлэлт, нийгэмшүүлэх асуудлыг төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай байгаа талаар ярилаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн анхаарал хандуулдаг нэг чиглэл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал байдаг. Тоо баримтаас үзвэл дэлхийд 650 сая гаруй буюу нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг судалгаа бий. Монгол Улсад нийт хүн амын 6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг, энэ үзүүлэлт олон улсын дунджаас доогуур байгаагийн шалтгаан нь оношлогоо, эмчилгээ дутмаг байгаатай шууд холбоотой. Энэ удаагийн Улсын Их Хуралд сууж буй 11 эмэгтэй гишүүн яг энэ чиглэлээр цөөнгүй ажил хийсэн. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар хэд хэдэн чухал асуудал шийдсэн заалтуудыг оруулсан” гэв. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн асуудлыг тусгай заалтаар оруулах боломжтой талаар танилцуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмшүүлэх, боловсрол эзэмших бололцоог хангах үүднээс бодлого, эрхзүйн баримт бичгийн тал дээр ажиллах болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Оюун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар эмэгтэй гишүүд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ойрын хугацаанд Нийгмийн халамжийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой гарсан журмын биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих болно. Түүнчлэн бүх төрийн байгууллага  хуульд заагдсан үүргээ биелүүлж хамгийн багадаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажлын байраар хангах хүсэлтийг хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар төлөвлөөд байгаагаа дуулгасан. Мөн "Ээлтэй ертөнц" төрийн бус байгууллагын төлөөлөл болсон ээжүүдийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох тал дээр бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд ээжүүд орлогын эх үүсвэртэй болох үүднээс хөгжлийн билэгдэл болгон унага хийж, худаалдаалж буйгаа дуулгаад Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдэд дурсгав. Мөн зөөлөн тоглоомын зах зээлд эрэлттэй байгаа энэ энэ гар үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэр болгон өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8392510/59f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
69 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
68 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2086
67 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
66 ҮНЭРТЭЙ УСАА ХЭРХЭН СОНГОХ ВЭ? 2015-03-07 2085
65 Нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, францын Олимпийн аварга амь эрсэджээ 2015-03-10 2085
64 Норвегийн гэгээнтэн буяны хөрөнгийг биеэ үнэгчдэд зарцуулжээ 2015-02-01 2083
63 Одоо болтол баатар мэтээр шүтэгдэж байдаг 10 дарангуйлагч 2014-09-08 2081
62 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
61 Уураа барих аргуудаас 2014-12-24 2077
60 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2077
59 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2076
» УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
57 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
56 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2067
55 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2066
54 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
53 Эмний тоо юуг анхааруулдаг вэ? 2015-02-04 2064
52  С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа 2015-02-15 2061
51 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2061
50 Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна 2015-03-05 2059
배너신청
자생병원

배너신청