Бичлэгийн тоо 3,329

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн Их дуулга тэмцээн явагдаж өндөрлөлөө. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа орохуйц энэ тэмцээнд 54 орны эрэгтэй 240, эмэгтэй 147, нийт 387 тамирчин 22 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манайхаас эрэгтэй 11, эмэгтэй зургаан тамирчин Парисын татамид зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ.

Жин өгсөн 73 кг-д барилдаж буй дэлхийн аварга Х.Цагаанбаатар зургаан барилдаан дараалан ялж, Парисын Их дуулгад анх удаагаа түрүүлэв. Цагаанаа нэгийн даваанаас Австрийн П.Шарингер (торгууль), Грекийн Г.Азоидис (цэвэр), Израилийн С.Муки (цэвэр), Гүржийн З.Рехвиашвили (торгууль), Японы Ш.Оно (вазари), Бразилийн Б.Мендонка (вазари) нарыг дараалан сөхрүүлсэн юм. Манай тамирчин өмнө нь 2010 онд тус тэмцээнээс хүрэл медальтай ирсэн билээ.

Харин Их дуулга зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь алтаа авч байна. Лондоны олимпод оролцсон ОУХМ Д.Төмөрхүлэг мөн л жин өгсөн 66 кг-д барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Манай тамирчин Оросын М.Пулаев, Францын К.Чукиевич нарыг иппон савж, гараагаа эхлээд Казахстаны А.Мукановыг торгуулиар буулган шилдэг дөрөвт үлдсэн. Дараа нь Японы Т.Такахог вазаригаар ялж, финалд шалгарчээ. Гэвч аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөх, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Д.Ларосед цэвэр ялагдсан байна. -100 кг-ын Б.Тэмүүлэн Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан. Манай тамирчин Алжирын Л.Боуякобыг вазари, Францын С.Марег юүкогоор, голланд бөх, олимп, дэлхийн медальт Х.Гролийг цэвэр савж, шигшээд үлдсэн юм.

Харамсалтай нь финалд ДАШТ-ий хүрэл медальтай Чехийн Л.Крпалект иппоноор ялагджээ. Тэмүүлэн өмнө нь түүнтэй дөрвөн удаа тулж, 2:2- ын харьцаатай болоод байв. Гэвч хайнаа хагалах барилдаанд барсангүй. Тэмүүлэн өнгөрсөн жил Парис, Москва, Токиогийн Их дуулгад зодоглож, бүгдээс нь медальтай ирсэн цувралаа ийн үргэлжлүүлэв. Тэгвэл эмэгтэй тамирчдын ганц медалийг ОУХМ М.Уранцэцэг авчирлаа. Тэрбээр Израилийн Ш.Ришони, БНСУ-ын Чой Со-Хе нарыг цэвэр савж, их шөвөгт үлдээд дэлхийн хошой аварга Японы Х.Асамид ялагдлаа. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд бразил бөх, Лондоны олимпийн аварга С.Менезесийг цэвэр савсан юм. Уранцэцэг өнгөрсөн жил Парисын Их дуулгаас мөн хүрэл медаль авч байсан билээ.

Манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал медалийн төлөө барилдаад тавдугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт боллоо. Тэр эхлээд Францын М.Тоер, Тунисын Х.Милед нарыг ялж, гараагаа сайхан эхлээд их шөвөгт Голландын бөх, залуучуудын дэлхийн аварга К.Поллингд цэвэр ялагдчихав. Дараа нь медалийн төлөөх барилдаанд Германы Л.Варгаст иппоноор дийлдсэн юм. Түүнчлэн Б.Сугаржаргал хоёр ялж, хоёр хожигдоод долдугаар байр эзэлсэн байна. Ийнхүү нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан монголчууд багийн дүнгээр Франц, Японы ард, гуравт бичигдлээ.

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

Улс                        Алт    Мөнгө    Хүрэл   Нийт

1.Франц                  5           1              2             8

2.Япон                     4           2             10          16

3.МОНГОЛ             1           2              1             4

4.Голланд               1           1              2             4

5.Гүрж                     1           1              1             3

6.Узбекистан          1            -             1             2

7.Чех                        1             -             -             1

8.БНСУ                     -            2            4             6

9.Куба                        -            2            1            3

10.Бразил                  -            1            1           2

11.Канад                    -            1            1           2

12.Косово                 -             1            -            1

13.Румын                  -              -            2           2

14.ОХУ                      -              -           1          1

15.Герман                 -              -           1         1
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034876/742/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа

  • 2013-03-07
  • Уншсан 12131

НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ

  • 2013-02-22
  • Уншсан 12119

Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1]

  • 2013-02-14
  • Уншсан 12102

С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО

  • 2013-05-27
  • Уншсан 12081

Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ

  • 2013-04-22
  • Уншсан 12067

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо

  • 2013-03-07
  • Уншсан 12067

ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ

  • 2013-03-13
  • Уншсан 12065

БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс

  • 2010-08-07
  • Уншсан 12062

АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО

  • 2013-02-18
  • Уншсан 12059

ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ

  • 2010-07-29
  • Уншсан 12057

АНУ-ын балетийн одод Монголд ирэх нь [1]

  • 2013-05-13
  • Уншсан 11989

Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно

  • 2013-03-18
  • Уншсан 11972

“iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна

  • 2013-03-11
  • Уншсан 11961

Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа

  • 2013-04-09
  • Уншсан 11953

Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг

  • 2013-03-07
  • Уншсан 11937

“ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ

  • 2013-03-18
  • Уншсан 11926

Б.БАТ-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА [1]

  • 2013-05-06
  • Уншсан 11918

А.Мөнхболд: Бид хөршийнхөө ложистикийг ойлгохгүй бол нүүрсээ үнэд хүргэж чадахгүй

  • 2013-05-02
  • Уншсан 11892

ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА

  • 2013-03-25
  • Уншсан 11867

ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ

  • 2013-02-14
  • Уншсан 11847
배너신청
자생병원

배너신청