Бичлэгийн тоо 3,329

Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ

2014 оны 10-р сарын 14. 08:49

Үнэндээ энэ нь хүүхдийн гэрлэлтийг эсэргүүцсэн театрчилсан ажиллагаа байжээ. Энэхүү сонин арга хэмжээ өнгөрсөн бямба гаригт Норвегийн нийслэлд болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон улсын “Төлөвлөгөө” гэдэг байгууллагын Норвегийн салбарын ивээлд 12 настай охин болон 37 настай эрийн “гэрлэх” ёслол Осло хотод болсон байна.

Урьдчилан бичсэн зохиолын дагуу тусгайлан шилж авсан жүжигчид “хүргэн”, “бэр” болон “санваартанд” тоглож, жинхэнэ хуримыг санагдуулж байжээ.

“Төлөвлөгөө” байгууллагын Норвегийн салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Улаф Томессены хэлснээр, уг арга хэмжээг зохион байгуулагчдын сэдсэний дагуу, “санваартан”-ыг охиноос залуу эрийн гэргий болоход бэлэн байна уу гэж асуусан шийдвэрлэх агшинд “сүмд” цугларсан олон зуун хүн “Болохгүй! Хуримыг зогсоо!” хэмээн хашгирчээ.

Хэрвээ өнөөдрийг хүртэл ихэд дэлгэрсэн Африкийн төв нутаг болон Өмнөд Азиас Европын хөрсөнд шилжүүлвэл, насанд хүрээгүй охидыг нөхөрт гаргах заншил хичнээн муухай, айдас төрмөөр байдгийг Норвегийн оршин суугчдад харуулах нь зохион байгуулагчдын зорилго байжээ.

“Энэ уламжлалын бүхий л балай, ялт шинж чанарыг дэлхийн янз бүрийн орнуудын хүмүүст бид үзүүлж чадлаа гэдэгт найдаж байна. Энэ асуудал надад маш ноцтой санагддаг бөгөөд үүнд бараг бүх хэрэгслийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. Тиймээс бидний зохион байгуулсан сэдэл ямар нэг хүрээнд баригдахгүй хэмээн би хэлэх байна” гэж Томессэн сурвалжлагчид мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, манай гарагт жил бүр 10 сая гаруй охиныг хүсэл зоригийг нь үл ойшоон, 18 нас хүрэхээс нь өмнө нөхөртгаргадаг байна. Дэлхийн олонхи оронд хүүхэд гэрлүүлэхийг хориглосон байдаг ч, хэд хэдэн оронд охидыг эрт нөхөрт гаргах заншил байсаар байгаа юм.

“Төлөвлөгөө” байгууллагын цуглуулсан баримтаас үзвэл,африкийн Нигер, Чад, Гвинейн болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Азийн Бангладеш улсад энэ талын байдал хамгийн ноцтой байгаа ажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8337126/10c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3169 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
3168 Үрчлээ арилгах аргууд 2015-02-09 2186
3167 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
3166 Битүүний өдөр цээрлэх зан үйл 2015-02-18 2187
3165 Доллар 1990 төгрөгт хүрлээ 2015-03-09 2188
3164 Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна 2015-02-05 2188
3163 Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл 2014-07-29 2190
3162 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
3161 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
3160 Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд 2014-11-12 2192
3159 Хүний ой санамжийн тухай таны мэдэхгүй зүйлс 2015-02-07 2192
3158 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
3157 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
3156 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
3155 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2198
3154 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин 2014-12-12 2201
» Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ 2014-10-19 2201
3152 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2201
3151 Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх 2014-12-17 2202
3150 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
배너신청
자생병원

배너신청