Бичлэгийн тоо 3,329

Дөрөвдүгээр сарын 27-ны бямба гаригт Малайзийн Куала-Лумпур хотын “Chin Woo Stadium” цэнгэлдэх хүрээлэнд тулааны урлагийн “Legend Fighting Championships 11” тэмцээн болно. Энэхүү тэмцээний онцлох тоглолт нь манай тамирчин Ж.Нарантунгалаг LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга цолоо хамгаалах тулаан юм. Түүнээс аваргын бүсийг нь булаан авахаар Японы Кожи Андо иржээ.

Өдгөө 28 настай Андо жүдо, муай-тай боксоор хичээллэж байсан, 178 см өндөр, 70 кг жинтэй тамирчин. Мэргэжлийн рингэнд 12 тоглосноос долоо ялж, гурав тэнцэн, хоёр удаа хожигдож байжээ.

Мөн энэ өдөр Тунгаагаас гадна манай хоёр тамирчин тулалдах юм. Дана Батгэрэл Шинэ Зеландын тамирчинтай, Баасанхүүгийн Дамланпүрэв Хятадын тулаанчтай хүч үзэх аж. LFC-ийн дэлхийн аварга Ж.Нарантунгалагыг Малайзад дөнгөж буугаад байхад нь Японы сэтгүүлчид уулзан ярилцжээ.

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Өмнөд Солонгосын тамирчинг ялж, аваргын бүсээ хамгаалснаас хойш бүтэн жил тоглолт хийсэнгүй?

-Тийм ээ, тоглолт болгон хойшлоод л сэтгэл санааны хувьд хэцүү, нөгөөтэйгүүр маш харамсалтай байсан.

-Өөр холбооны тэмцээнд оролцьё, тулалдья гэсэн бодол төрж байв уу?

-Мэдээж тэмцээн уралдаанд оролцмоор байсан. Бүтэн жил ямар ч тоглолт хийхгүй байна гэдэг хэцүү. Тэгээд ч би залуу хүн биш болохоор бүтэн жил хүлээмээргүй л байлаа.

-Өрсөлдөгч Андогийн талаар юу бодож байна? Японы хөнгөн жингийхэн дундаа биеийн хөгжлөөр тэргүүлж байгаа тамирчин шүү...

-Үнэхээр хүчтэй, сайн тамирчин. Босоо, хэвтээ аль ч байрлалаар тулалдаж чаддаг, авьяаслаг өрсөлдөгч.

-Та монгол үндэсний бөхийн мэх хэрэглэдэг. Тэгвэл Андо жүдо, жиү-жицүгийн мэхүүдийг гарамгай эзэмшсэн...

-Тийм ээ, Андогийн мэхнүүд цаанаасаа угсраад л гарч байдаг, мэх хийх цаг, мөчийг алддаггүй тамирчин байна гэж бодсон. Цохилтын техник ч сайн, боксын техник сайн эзэмшсэн тамирчин.

-Сэрүүн Монголоос халуун Малайзад ирээд цаг агаарын өөрчлөлтөд хэрхэн дасах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монголд бэлтгэл сайн хийсэн болохоор биеийн байдал сайн байна. Тоглолт хүртэл формондоо байж чадвал зовох зүйл үгүй гэж бодож байна.

-Танаас гадна хоёр монгол тамирчин тулалдах гэж байна. Д.Батгэрэлтэй нэг клубын тамирчин гэж сонссон...

-Д.Батгэрэл бол босоогоос тулалдах бүх техникийг эзэмшсэн тамирчин. Цохилт сайтай.

-Б.Дамланпүрэвийг жүдо, байлдааны самбогоор амжилт үзүүлж байсныг мэднэ. Хэдий өөр клубт харьяалагддаг ч хамт бэлтгэл хийж байсан уу?

-Үнэхээр чадалтай сайн тулаанч. Мэдээж, хамт бэлтгэл хийж байсан.

-Байлдааны самбо Монголд их дэлгэрсэн спорт уу?

-Манай улсад Оросын самбо их дэлгэрсэн. Тийм болохоор байлдааны самбогоор ч олон хүн хичээллэдэг. Монголын анхны дэлхийн аварга цолтон самбогоос төрж байсан гэхээр хэр дэлгэрсэн спорт гэдэг нь ойлгогдох байх.

-Та Андотой хэрхэн тулалдах төлөвлөгөө, тактиктай байгаа вэ?

-Хамгийн гол нь хамаг хүч чадлаа гаргаж, дуустлаа тулалдах. Өдий хүртэл хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан тоглоно доо.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Төгсгөлд нь Японы тулааны урлаг сонирхогчдод хандан хэдэн үг хэлэхийг хүсье?

-Энэ удаагийн тоглолт миний хувьд бүтэн жил хүлээсэн тоглолт болно. Андо ч гэсэн энэ тулааныг удаан хүлээсэн байх. Тулаанаар ангаж байгаа ийм хоёр дайчин тулалдах тул үнэхээр гал гарсан, ширүүн тоглолт болно гэдэгт итгэж болно. Японы хөгжөөн дэмжигчдэд хандан энэ тоглолтыг заавал үзээрэй гэж хэлье.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7234062/4b1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3189 Оюутнууд 70 мянгаасаа татгалзаж ээжүүдэд боломж олголоо 2015-01-08 2165
3188 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2165
3187 Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ 2015-02-15 2165
3186 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
3185 Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв 2015-01-04 2167
3184 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
3183 Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ 2014-10-26 2167
3182 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
3181 Битүүлэх ёсон 2015-02-17 2172
3180 Моди-гийн айлчлалын үр дүнд нэг тэрбум ам долларын зээл “авч чадав” 2015-05-18 2173
3179 Ким Жон Уны тухай 17 баримт 2015-05-15 2174
3178 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
3177 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
3176 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2179
3175 Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу? 2014-12-08 2179
3174 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
3173 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
3172 “Фэнүүдээсээ асууя” 2014-10-26 2183
3171 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
3170 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
배너신청
자생병원

배너신청