Бичлэгийн тоо 3,329
2015 оны 03 сарын 24


Монгол улс энэ онд “Дэлхийн ур чадварын тэмцээн”-ий 69 дэх албан ёсны гишүүн болсон бөгөөд энэхүү үйл явдлын хүрээнд Монгол улсын Хөдөлмөрийн яам “Монгол ур чадвар 2014” тэмцээнийг 9 төрлөөр зохион байгуулсан ба нийт 78 сургуулийн 30 гаруй сур­галтын байгууллагын 250 гаруй су­рал­цагчид оролцож ур чадвар, авьяасаа сорьсон юм.
Монгол улсын Барилгын мэргэжлийн жишиг сургууль Техник Технологийн Дээд Сургуулийн сурагчид энэхүү тэмцээний сүүлийн шатанд тогооч, гагнуур, мужааны мэргэжлээр өрсөлдөж байна.
Өнгөрөгч баасан гариг буюу 2015.03.20-ний өдөр тус тэмцээн тогоочийн төрлөөр амжилттай явагдаж ялагчаа тодруулав. Энэхүү тэмцээнд Техник Технологийн Дээд Сургуулийн оюутан Бат–Оюуны Мөнх-Эрдэнэ мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин 73,8 оноогоор өрсөлдөгчөө ялж 2015 оны 8-р сард Бразил улсад болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо.


Тэмцээний удирдамжын дагуу үндсэн хоол, загас, ногооны салат хийх даалгавар өгөгдөж, оролцогч нар өгөгдсөн материалаар өөрийн мэдрэмж, уран сэтгэмж, ур чадвараа гарган өрсөлдсөн ба тус уралдаан нь дэлхийн ур чадварын тэмцээний дэг жаягийн дагуу явагдсан. Тэмцээний ялагч нь хоолны таваглалт чимэглэлт, бүтээгдэхүүний өнгөний зохицол, амтны мэдрэмж, ажилбараа төлөвлөсөн байдал зэрэг үзүүлэлтээрээ өрсөлдөгчөөсөө түрүүлэв.


Б.Мөнх-Эрдэнийг бэлтгэсэн ТТДС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн багш нар оюутан сурагчидаа ШУТИС болон мэргэжлийн сургуулиудын дунд зохиогддог уралдаан тэмцээнд удирдан оролцуулж, сүүлийн жилүүдэд тэргүүн байруудад шалгарч ирсэн.


Нэмэлт мэдээлэл хүргэхэд “Дэлхийн ур чадвар” Олон Улсын Байгууллага /World skills International/ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 70 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Тус байгууллага нь “Дэлхийн ур чадварын тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд эл тэмцээн нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг олимпийн наадмаас дутахааргүй нэр хүнд, өрсөлдөөнтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8520716/81f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청