Бичлэгийн тоо 3,329
Нийтэлсэн: 2 өдрийн өмнө
Зайран, удгадыг байгаль дэлхийн хэлмэрч хэмээдэг. Тэд Монгол орныхоо нуур цөөрөм, нутаг нуга, уул ус, байгаль дэлхийгээ авран хамгаалахаар нэгэн дээвэр доор нэгдэж, ‘’Тэнгэрийн чуулган’’ нэртэй клубийг саяхан байгуулсан байна. Тэнгэр шүтлэгт монголчуудын язгуурын зан үйл болох бөө мөргөл сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч, айл бүрт өвгөд нь бууж, удам сударынхаа үүх түүхийг хүүрнэн, үрс хүүхдийнхээ энхэл донхолыг засан, бие сэтгэлийг ариусган цэгцэлж, сургаал юугаа айлдан, хүн бүр нэг нэгэндээ хүндэтгэлтэй, байгаль дэлхийдээ элэгсэг хандахыг зааж сургасаар ирсэн билээ.
Өнөөдөр МN мэдээллийн төвд тус клубийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, ирэх ням гараг буюу 2 дугаар сарын 15-нд Яармаг дахь Спорт цогцолборын зүүн дэнжид зохион байгуулах 200 гаруй бөөгийн буултынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээ нь төр түвшин амгалан, түмэн олон энх амгалан байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө, тахилгат хайрхан уулуудаа хамгаалахын төлөө онгод тэнгэрүүдээ буулгах гэнэ.
Зайран удгад өвгөдөө буулгаад чамгүй хугацаа өнгөрч буй хугацаанд өөр өөрсдийн уг удмаа засаад зогсохгүй өөрийнхээ урцнаас гарч улс орны өмнө тулгараад байгаа, ард иргэдийн амьдралд учраад байгаа байгаль орчны доройтол, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгаад санаа зовнин ийнхүү нэгдэн, үйл ажиллагаагаа тогтмол явуулахаар сэтгэл шулуудан зориглон хөдлөхөөр шийдсэн байна.
Энд газар газраас ирсэн тэнгэрийн улаач нар хуран цуглаж, өөрийн амьдран байгаа нутагт үүсээд байгаа уул ус, газар нутгийг ухан сүйтгэхээр завдаж буй өнөөдрийн нөхцөл байдлыг ярилцан, энэхүү бусармаг үйл ажиллагаатай нэгдэн тэмцэхээр шийдсэн гэдгээ ч илэрхийлж байв. Тэд тэнгэр шүтлэгт монголчууддаа хандан үйл ажиллагаагаа дэмжихийг уриалаад, зохион байгуулж буй арга хэмжээнд нь идэвхтэй оролцохыг уриалсан юм. ‘’Тэнгэрийн чуулган’’ клубийнхэнтэй холбоо барих хүсэлтэй тэнгэр шүтлэгтэй хүн бүрт хандаж хэлэхэд, тэдэнтэй харилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 98989690,91019690 утсаар холбоо барих боломжтой юм.

Н.Тамир
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8481230/e38/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청