Бичлэгийн тоо 3,329
УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа


Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр тохиож байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийнхэний төлөө ажилладаг “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2014.12.03/ уулзаж, санал солилцлоо.

“Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн тус байгууллага юм. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг гэр бүлийнхэнийнх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг байна. Уулзалтад ирсэн ээжүүд тулгамдаад буй асуудлаа танилцуулав. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааны баталгааг хангах тал дээр анхаарал хандуулах, хүүхдээ асраад олон жил ажил хийж чадаагүй ээж, аавуудын ниймгийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн оношлогоо, эмчилгээ, хөгжүүлэлт, нийгэмшүүлэх асуудлыг төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай байгаа талаар ярилаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн анхаарал хандуулдаг нэг чиглэл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал байдаг. Тоо баримтаас үзвэл дэлхийд 650 сая гаруй буюу нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг судалгаа бий. Монгол Улсад нийт хүн амын 6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг, энэ үзүүлэлт олон улсын дунджаас доогуур байгаагийн шалтгаан нь оношлогоо, эмчилгээ дутмаг байгаатай шууд холбоотой. Энэ удаагийн Улсын Их Хуралд сууж буй 11 эмэгтэй гишүүн яг энэ чиглэлээр цөөнгүй ажил хийсэн. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар хэд хэдэн чухал асуудал шийдсэн заалтуудыг оруулсан” гэв. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн асуудлыг тусгай заалтаар оруулах боломжтой талаар танилцуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмшүүлэх, боловсрол эзэмших бололцоог хангах үүднээс бодлого, эрхзүйн баримт бичгийн тал дээр ажиллах болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Оюун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар эмэгтэй гишүүд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ойрын хугацаанд Нийгмийн халамжийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой гарсан журмын биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих болно. Түүнчлэн бүх төрийн байгууллага  хуульд заагдсан үүргээ биелүүлж хамгийн багадаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажлын байраар хангах хүсэлтийг хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар төлөвлөөд байгаагаа дуулгасан. Мөн "Ээлтэй ертөнц" төрийн бус байгууллагын төлөөлөл болсон ээжүүдийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох тал дээр бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд ээжүүд орлогын эх үүсвэртэй болох үүднээс хөгжлийн билэгдэл болгон унага хийж, худаалдаалж буйгаа дуулгаад Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдэд дурсгав. Мөн зөөлөн тоглоомын зах зээлд эрэлттэй байгаа энэ энэ гар үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэр болгон өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8392510/3b4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Сингапур нэрлэгджээ

  • 2015-03-07
  • Уншсан 2042

Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү?

  • 2014-12-08
  • Уншсан 2044

Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд

  • 2014-12-29
  • Уншсан 2045

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв

  • 2014-11-02
  • Уншсан 2047

Селфинээс болж дайн дэгдэх шахав

  • 2015-01-19
  • Уншсан 2047

Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1]

  • 2014-12-13
  • Уншсан 2048

Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар!

  • 2014-12-26
  • Уншсан 2053

Хадан хясаан дээр байгуулагдсан гайхалтай хотууд

  • 2014-11-19
  • Уншсан 2057

3,5 сая ам.долларын үнэтэй ”Iphone 6” үйлдвэрлэжээ

  • 2015-02-13
  • Уншсан 2058

Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна

  • 2015-03-05
  • Уншсан 2059

Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв

  • 2014-11-07
  • Уншсан 2061

 С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа

  • 2015-02-15
  • Уншсан 2061

Эмний тоо юуг анхааруулдаг вэ?

  • 2015-02-04
  • Уншсан 2064

Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд

  • 2015-03-31
  • Уншсан 2064

Хамгийн галзуу үс засалттай хүмүүс

  • 2014-11-12
  • Уншсан 2066

Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ

  • 2014-11-11
  • Уншсан 2067

Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ

  • 2015-03-31
  • Уншсан 2073

УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

  • 2014-12-03
  • Уншсан 2075

Анчелотти Мессиг магтав

  • 2015-01-11
  • Уншсан 2076

Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил

  • 2014-12-16
  • Уншсан 2077
배너신청
자생병원

배너신청