Бичлэгийн тоо 3,329
Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж

1 сая хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 90% нь сэтгэл түгшээсэн, хэцүү нөхцөл байдалд өөрсдийн бодол санаагаа удирдаж тайван хэвээр үлддэг болохыг баталсан байна.

Стресс, сэтгэл зовнилын үед сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах хэрэггүй ба сэтгэл санаа тогтвортой тайван байх үед бидний тархи сайн ажилладаг болох нь нэгэнт батлагдсан зүйл юм. Сэтгэл хөдлөлийн түвшин бага байх тусам ажлын бүтээмж нэмэгддэг ба амжилттай яваа хүмүүсийн хамгийн чухал чанар нь ихэнхи хүмүүсийн бухимддаг асуудалд тайвнаар ханддаг явдал юм.

Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаагаар сөрөг сэтгэл хөдлөлд давуу тал байгааг дурьдахын сацуу сэтгэл хөдлөлөө удирдах барьж байхын чухлыг ч онцолжээ. Элизабет Кирбигээр ахлуулсан судалгааны багийнхан стресс нь ой санамжтай холбоотой тархины шинэ эс үүсгэдэг болохыг мөн зүрхний өвчлөл, сэтгэл гутрал, таргалалтанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж танин мэдэх үйл явцыг бууруулдаг болохыг баталжээ. Гэхдээ та арсланд хөөгдөөгүй л бол бусад үед стрессээ хянах боломжтой юм. Өндөр бүтээмжтэй хүмүүс стресстсэн үедээ нөхцөл байдлыг гартаа авч үүнийг шийдэх арга замыг эрэлхийлдэг.

Дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр та сэтгэл зовнил ба стрессийг даван туулах боломжтой болох юм.

01. Байгаа зүйлдээ таларх

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 1

Одоо байгаа зүйлдээ талархсанаар стрессийн гормоныг 23%-иар бууруулдаг байна. Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаагаар бага гэлтгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдардаг хүмүүс илүү их эрч хүчтэй, бие махбодь болон сэтгэл санааны хувьд илүү амар тайван байдаг байна.

02. “Хэрвээ ………… байсан бол” гэсэн бодлоос зайлсхий

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 2

Хэрвээ гэсэн асуултаас урган гарах санаа зовнил, сэтгэл гутралаас өөрийгөө чөлөөл. Магадгүй тухайн асуудалд өөр олон олон гарц шийдэл байсан байж болох ч болоод өнгөрсөн зүйлд санаагаа чилээх нь таны анхаарлыг сарниулж сэтгэл санааг тогтворгүй болгодог.

03. Эерэг байдлаа хадгал

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 3

Анхаарлаа эерэг зүйлд хандуулснаар таны сэтгэл санаа илүү өөдрөг тайван болдог. Хэцүү зүйл тохиолдож сэтгэлээр унасан, таны тархи бүхэлдээ сөрөг мэдээллээр дүүрэн байх үед сайн сайхан зүйлийн тухай бодох нь мэдээж хэцүү. Гэхдээ энэ үедээ тухайн өдөр болж өнгөрсөн зүйлээс өчүүхэн ч болов гэрэл гэгээтэй зүйлийг олж харахыг хичээснээр сөрөг бодлуудаас бага багаар ангижрахад тань туслах болно.

04. Өөрийгөө тусгаарлах

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 4

Өдөр тутам хийдэг зуршил болсон үйлдлүүдээсээ өөрийгөө тусгаарласнаар та амар амгаланг мэдрэх болно. Судалгаагаар гар утас, мэйл зэргээс түр хугацаанд хөндийрснөөр сэтгэл гутралын түвшинг тодорхой хэмжээгээр бууруулдаг болохыг баталжээ.

Тодорхой цагуудад өөрийгөө гар утас, интернэт, зурагтнаас тусгаарласнаар та энэхүү арга нь хэр үр дүнтэй болохыг мэдрэх болно. Хэрвээ энэхүү арга нь таны холбоо харилцаанд саад учруулахаар байгаа бол амралтын өдрийн өглөө туршаад үзээрэй. Ингэснээр хамт ажиллагсад тань таны энэ дадалд дасал болж, та ч технологиос бага багаар хөндийрч чадах болно.

05. Кофейн агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 5

Кофейн хэрэглэснээр адреналин ихээр ялгардаг. Улмаар энэхүү адреналин нь танд бэрхшээл тохиолдсон үед оновчтой шийдвэр гаргахаас илүү тухайн асуудлаас бултах, зайлсхийхэд уриалдаг байна.

06. Унтаж амар

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 6

Унтаж байх үед тархины эд эсүүд нөхөн сэргээгдэж байдаг. Тухайн өдөр болсон үйл явдлуудыг дүгнээд хэрэгтэй гэсэн мэдээллийг хадгалж хэрэггүй бодлуудаас чөлөөлдөг. Ингэснээр унтаад сэрсний дараа та илүү соргог болсон байдаг. Хангалттай унтаж амарч чадахгүй үед таны анхаарал төвлөрөлт, ой тогтоолт мууддаг. Нойр муутай явснаас үүдэн стресст өртөмтгий болдог бол эсрэгээрээ сайн унтаж амарснаар сэтгэл санаа тайван болдог.

07. Сөрөг бодлуудаас өөрийгөө чөлөөл

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 7

Стрессийг даван туулах хамгийн чухал алхам нь сөрөг бодлуудыг хүчирхэгжүүлэхгүй байх явдал юм. Та сөрөг зүйлсийн тухай бодож эхэлмэгцээ хийж буй зүйлээ орхиод сөрөг бодлоо бүгдийг цаасан дээр буулгах хэрэгтэй юм. Ийнхүү бодол санаагаа цэгцэлснээр сөрөг бодлоос ангижирч, шинэ эерэг зүйл дээр төвлөрөхөд тань туслах болно.

08. Хорвоо ертөнцийг харах өнцгөө өөрчил

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 8

Та эргэн тойронд болж буй зүйлсээ өөрчлөх боломжгүй байж болох ч тэдгээрийг харах өнцгөө өөрчлөх боломжтой юм. Хэрвээ танд ямар нэг зүйл үнэхээр болж бүтэхгүй санагдаж байвал та тухайн зүйлд хандах хандлага, бодлоо өөрчлөөд нэг үзээрэй.

09. Гүнзгий амьсгаа ав

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 9

Энэхүү дасгал нь таныг анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж, стрессээс ангижрахад тустай. Цөөн хэдэн минут зөвхөн амьсгаа авахдаа анхаарлаа хандуулаарай. Хаалгаа хааж саад болох зүйлсээс холдсоны дараа суугаад гүнзгий амьсгаа авна. Үүний гол зорилго нь анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд оршино. Амархан мэт боловч нэг болон түүнээс дээш минут зөвхөн нэг зүйл дээр төвлөрөхөд их хүчин чармайлт шаарддаг. Амьсгаа авах, гаргах бүртээ 20 хүртэл тоолоод дахиад эхнээс нь хийгээрэй.

10. Бусдаас дэмжлэг хүс

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 10

Бүхий л зүйлийг өөрөө хийх гэж зүтгэх нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Бүтээмж өндөртэй байхын тулд та юуны өмнө өөрийнхөө хийж чадах болон чадахгүй зүйлийг сайтар мэддэг байх ёстой. Бэрхшээл тулгарч хийж буй ажил тань дааж давшгүй мэт санагдах үед танд туслах хэн нэгнээс тусламж гуйхаас бүү цааргалаарай.

Мөн сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярилцсанаар нөхцөл байдлыг өөрөөр харах боломжтой болдог.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9252988/b6f/trackback

gerelee904

2016.09.23 15:13:38
*.77.204.69

Мэдээлэл баярлалаа.
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3209 2080 онд Монгол цасанд “даруулна” 2010-09-09 7438
3208 “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ “DISCOVER MONGOLIA”-Д ОРОЛЦСОНГҮЙ 2010-09-09 9368
3207 МАХН нэрээ сольсноор ямар эрсдэл хүлээх үү 2010-09-09 6998
3206 Дараах иргэдэд АЖЛЫН САНАЛ ИРЛЭЭ 2010-09-09 8572
3205 Монгол сүмоч эмнэлэгт хүргэгдэв 2010-09-10 8401
3204 Он гарсаар 638 эмэгтэй гэмт хэрэгт хэрэгт холбогджээ 2010-09-10 8624
3203 Ажиллах хүчний дуэль. Монгол vs “korina” [1] 2010-09-10 8301
3202 Хөх хотод монгол охин нас барсан мэдээлэл нотлогдсонгүй 2010-09-14 6677
3201 Залуусаа “татахад” Германы “ноу хау”-г хэрэглэнэ 2010-09-14 6748
3200 “Жаст” групп Олег Дерипаскагийн компанитай хамтарна 2010-09-14 7104
3199 Ерөнхийлөгч замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах нь 2010-09-15 6926
3198 Бор-Өндөрийн уурхайд нуралт болж, хүний амь эрсэдлээ 2010-09-15 7015
3197 2010.10.05-ны өдөр БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ЯВАХ ИРГЭДИЙН НЭРС 2010-09-15 8454
3196 Монголчуудын мөнгийг завшсан А.Е.Новожилов шүүхээс оргожээ 2010-09-16 6719
3195 Хүчингийн хэрэг үйлдсэн багш нарт 17-28 жилийн ял оноов 2010-09-16 8486
3194 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТНУУДЫН ЭГНЭЭ ГУРВААР ТЭЛЛЭЭ [1] 2010-09-16 6933
3193 780 монгол иргэн сайн дураараа нутаг буцжээ 2010-09-17 7763
3192 О.Энхцэцэг НҮБ-ын эдийн засаг, санхүүгийн байнгын хорооны дарга болжээ 2010-09-17 7198
3191 Дарга нараа хөнөөсөн хилчдийн амийг хэлтрүүллээ 2010-09-17 7838
3190 “Монгол мах экспо”-гоос аммиак алдагдав 2010-09-20 6868
배너신청
자생병원

배너신청