Бичлэгийн тоо 3,330
Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж

1 сая хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 90% нь сэтгэл түгшээсэн, хэцүү нөхцөл байдалд өөрсдийн бодол санаагаа удирдаж тайван хэвээр үлддэг болохыг баталсан байна.

Стресс, сэтгэл зовнилын үед сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах хэрэггүй ба сэтгэл санаа тогтвортой тайван байх үед бидний тархи сайн ажилладаг болох нь нэгэнт батлагдсан зүйл юм. Сэтгэл хөдлөлийн түвшин бага байх тусам ажлын бүтээмж нэмэгддэг ба амжилттай яваа хүмүүсийн хамгийн чухал чанар нь ихэнхи хүмүүсийн бухимддаг асуудалд тайвнаар ханддаг явдал юм.

Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаагаар сөрөг сэтгэл хөдлөлд давуу тал байгааг дурьдахын сацуу сэтгэл хөдлөлөө удирдах барьж байхын чухлыг ч онцолжээ. Элизабет Кирбигээр ахлуулсан судалгааны багийнхан стресс нь ой санамжтай холбоотой тархины шинэ эс үүсгэдэг болохыг мөн зүрхний өвчлөл, сэтгэл гутрал, таргалалтанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж танин мэдэх үйл явцыг бууруулдаг болохыг баталжээ. Гэхдээ та арсланд хөөгдөөгүй л бол бусад үед стрессээ хянах боломжтой юм. Өндөр бүтээмжтэй хүмүүс стресстсэн үедээ нөхцөл байдлыг гартаа авч үүнийг шийдэх арга замыг эрэлхийлдэг.

Дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр та сэтгэл зовнил ба стрессийг даван туулах боломжтой болох юм.

01. Байгаа зүйлдээ таларх

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 1

Одоо байгаа зүйлдээ талархсанаар стрессийн гормоныг 23%-иар бууруулдаг байна. Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаагаар бага гэлтгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдардаг хүмүүс илүү их эрч хүчтэй, бие махбодь болон сэтгэл санааны хувьд илүү амар тайван байдаг байна.

02. “Хэрвээ ………… байсан бол” гэсэн бодлоос зайлсхий

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 2

Хэрвээ гэсэн асуултаас урган гарах санаа зовнил, сэтгэл гутралаас өөрийгөө чөлөөл. Магадгүй тухайн асуудалд өөр олон олон гарц шийдэл байсан байж болох ч болоод өнгөрсөн зүйлд санаагаа чилээх нь таны анхаарлыг сарниулж сэтгэл санааг тогтворгүй болгодог.

03. Эерэг байдлаа хадгал

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 3

Анхаарлаа эерэг зүйлд хандуулснаар таны сэтгэл санаа илүү өөдрөг тайван болдог. Хэцүү зүйл тохиолдож сэтгэлээр унасан, таны тархи бүхэлдээ сөрөг мэдээллээр дүүрэн байх үед сайн сайхан зүйлийн тухай бодох нь мэдээж хэцүү. Гэхдээ энэ үедээ тухайн өдөр болж өнгөрсөн зүйлээс өчүүхэн ч болов гэрэл гэгээтэй зүйлийг олж харахыг хичээснээр сөрөг бодлуудаас бага багаар ангижрахад тань туслах болно.

04. Өөрийгөө тусгаарлах

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 4

Өдөр тутам хийдэг зуршил болсон үйлдлүүдээсээ өөрийгөө тусгаарласнаар та амар амгаланг мэдрэх болно. Судалгаагаар гар утас, мэйл зэргээс түр хугацаанд хөндийрснөөр сэтгэл гутралын түвшинг тодорхой хэмжээгээр бууруулдаг болохыг баталжээ.

Тодорхой цагуудад өөрийгөө гар утас, интернэт, зурагтнаас тусгаарласнаар та энэхүү арга нь хэр үр дүнтэй болохыг мэдрэх болно. Хэрвээ энэхүү арга нь таны холбоо харилцаанд саад учруулахаар байгаа бол амралтын өдрийн өглөө туршаад үзээрэй. Ингэснээр хамт ажиллагсад тань таны энэ дадалд дасал болж, та ч технологиос бага багаар хөндийрч чадах болно.

05. Кофейн агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 5

Кофейн хэрэглэснээр адреналин ихээр ялгардаг. Улмаар энэхүү адреналин нь танд бэрхшээл тохиолдсон үед оновчтой шийдвэр гаргахаас илүү тухайн асуудлаас бултах, зайлсхийхэд уриалдаг байна.

06. Унтаж амар

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 6

Унтаж байх үед тархины эд эсүүд нөхөн сэргээгдэж байдаг. Тухайн өдөр болсон үйл явдлуудыг дүгнээд хэрэгтэй гэсэн мэдээллийг хадгалж хэрэггүй бодлуудаас чөлөөлдөг. Ингэснээр унтаад сэрсний дараа та илүү соргог болсон байдаг. Хангалттай унтаж амарч чадахгүй үед таны анхаарал төвлөрөлт, ой тогтоолт мууддаг. Нойр муутай явснаас үүдэн стресст өртөмтгий болдог бол эсрэгээрээ сайн унтаж амарснаар сэтгэл санаа тайван болдог.

07. Сөрөг бодлуудаас өөрийгөө чөлөөл

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 7

Стрессийг даван туулах хамгийн чухал алхам нь сөрөг бодлуудыг хүчирхэгжүүлэхгүй байх явдал юм. Та сөрөг зүйлсийн тухай бодож эхэлмэгцээ хийж буй зүйлээ орхиод сөрөг бодлоо бүгдийг цаасан дээр буулгах хэрэгтэй юм. Ийнхүү бодол санаагаа цэгцэлснээр сөрөг бодлоос ангижирч, шинэ эерэг зүйл дээр төвлөрөхөд тань туслах болно.

08. Хорвоо ертөнцийг харах өнцгөө өөрчил

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 8

Та эргэн тойронд болж буй зүйлсээ өөрчлөх боломжгүй байж болох ч тэдгээрийг харах өнцгөө өөрчлөх боломжтой юм. Хэрвээ танд ямар нэг зүйл үнэхээр болж бүтэхгүй санагдаж байвал та тухайн зүйлд хандах хандлага, бодлоо өөрчлөөд нэг үзээрэй.

09. Гүнзгий амьсгаа ав

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 9

Энэхүү дасгал нь таныг анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж, стрессээс ангижрахад тустай. Цөөн хэдэн минут зөвхөн амьсгаа авахдаа анхаарлаа хандуулаарай. Хаалгаа хааж саад болох зүйлсээс холдсоны дараа суугаад гүнзгий амьсгаа авна. Үүний гол зорилго нь анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд оршино. Амархан мэт боловч нэг болон түүнээс дээш минут зөвхөн нэг зүйл дээр төвлөрөхөд их хүчин чармайлт шаарддаг. Амьсгаа авах, гаргах бүртээ 20 хүртэл тоолоод дахиад эхнээс нь хийгээрэй.

10. Бусдаас дэмжлэг хүс

Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж 10

Бүхий л зүйлийг өөрөө хийх гэж зүтгэх нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Бүтээмж өндөртэй байхын тулд та юуны өмнө өөрийнхөө хийж чадах болон чадахгүй зүйлийг сайтар мэддэг байх ёстой. Бэрхшээл тулгарч хийж буй ажил тань дааж давшгүй мэт санагдах үед танд туслах хэн нэгнээс тусламж гуйхаас бүү цааргалаарай.

Мөн сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярилцсанаар нөхцөл байдлыг өөрөөр харах боломжтой болдог.


gerelee904

2016.09.23 15:13:38
*.77.204.69

Мэдээлэл баярлалаа.

Kazu Mon

2017.01.01 16:14:49
*.118.173.175

Kazu Mon

2017.01.01 16:15:26
*.118.173.175

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3330 Пүсан-Улаанбаатар, Улаанбаатар-Пүсан 2талдаа 200.000вон [1] 2016-11-03 6531
3329 Адам Леван охинтой боллоо [3] 2016-09-23 3249
3328 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл [1] 2016-09-23 5559
3327 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [4] 2016-09-23 2794
3326 Хүний биологийн цагийг “Reset” хийх товчийг эрдэмтэд олж нээжээ [1] 2016-08-19 2922
» Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж [3] 2016-08-19 2468
3324 Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга [3] 2016-08-19 2322
3323 Майкл Фелпс ахиж уралдахгүй [1] 2016-08-16 2195
3322 Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ [1] 2016-08-16 2189
3321 Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ 2016-08-16 2026
3320 Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа 2016-08-16 1962
3319 Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2] 2016-08-16 1966
3318 “Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг [2] 2016-08-10 2257
3317 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1] 2016-08-10 2605
3316 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа 2016-08-10 2265
3315 Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1] 2016-08-03 2415
3314 Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ 2016-08-03 2437
3313 Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1] 2016-07-29 2295
3312 Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1] 2016-07-29 2134
3311 14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй 2016-07-29 2632