Бичлэгийн тоо 3,329
  Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ. Дэлхийн хөгжлийг тэргүүлэн түүчээлж байгаа тус бүсийн орнуудын хөгжлийн бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагынхан манай оронд хүрэлцэн ирж санал бодол, туршлагаа солилцох болсонд таатай байна гэж хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.   Томоохон төслүүд эхлүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж буй Монгол Улс бизнес эрхлэлтийн болон авлигын эсрэг индексээр хамгийн их дэвшил гаргаж буй орны нэгээр нэрлэгдсэнийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Байгалийн арвин баялагтай, өнө эртний түүх соёлтой, ард иргэд нь боловсрол чадвартай, ардчилсан нээлттэй манай улс бүс нутагтаа эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлэх бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгодгийг ч тэмдэглэлээ. Бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, байр суурь өссөөр байгаагийн нэг илрэл бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдахдаа гаргасан хэд хэдэн санаачилга өндрөөр үнэлэгдсэн явдал юм гэлээ. 

Энэхүү нэр хүндтэй хурлын төлөөлөгчдийг хурдацтай хөгжлийн гараан дээр ирсэн, олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг, байр суурь нь улам бүр өссөөр байгаа Монгол Улсын хэрэгжүүлж эхэлсэн болон төлөвлөсөн томоохон төслүүдтэй газар дээр нь танилцахыг урилаа.   Хуралдаанд холбооны гишүүн 34 орны 100 гаруй төлөөлөгч оролцож, хөгжлийн санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, жижиг дунд бизнесийн санхүүжилтийн талаар гурван өдрийн турш хэлэлцэнэ. Хурлын хүрээнд зохион байгуулагч МҮХАҮТ-ын саналаар зээлийн хүүгийн бодлогын талаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7305062/6f4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3229 “Балдорж цом”-оор гольфын шинэ улирал эхэллээ [1] 2013-05-06 12897
3228 JCB КАРТЫГ МОНГОЛД АШИГЛАНА 2013-05-23 12885
3227 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
3226 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
3225 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
» Ази, номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ 2013-05-23 12838
3223 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
3222 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
3221 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
3220 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
3219 Монгол залуус орон зайн цэнэглэгч бүтээжээ 2013-05-23 12784
3218 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12768
3217 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
3216 Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулж байна 2013-04-18 12749
3215 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
3214 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3213 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
3212 МОНГОЛ ЖИЙНС [1] 2013-04-16 12669
3211 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
3210 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
배너신청
자생병원

배너신청