Бичлэгийн тоо 3,329

Монгол Улс 17.3 сая ямаа тай. Ямаагаа самнаж, жил бүрийн хавар 7000 тонн ноолуур бэлтгэж буй. Түүнийх нь 80 шахам хувийг хятадууд худалдаж авдаг. Монголд жилд 3000 тонн ноолуур боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 14 үйлдвэр бий. Гэвч хүчин чадлынхаа 50 хувийг хангах буюу 1500 тонн ноолуурыг хятадуудтай өрсөлдөн байж цуглуулдаг. Ноолуурын салбарынханд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгснөөр өнгөрсөн жил 2000 тонн ноолуур бэлтгэсэн удаатай. Энэ жил Монголбанк ноос, ноолуурын салбарынханд 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр хэлэлцэж байгаа.

Хэрвээ малчдыг ноолуураа зарж дуусахаас нь өмнө зээл олговол өнгөрсөн жилийнхтэйгээ адил хэмжээний ноолуур цуглуулах боломжтой аж. Гэхдээ үндэсний үйлдвэрүүд өмнөх шигээ “Хятадууд өндөр үнээр цохиж ноолуур аваад байна. Бид хоосон хоцорлоо” гэж бачимдахгүйгээ дуулгалаа. Тэд цуглуулсан ноолуураа бага гэж гололгүй боловсруулан торго, хөвөн зэрэг материал хольж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратеги боловсруулжээ. Ингэсэн тохиолдолд ноолууран бүтээгдэхүүний үнэ нийгмийн дундаж давхаргынхан худалдаж авах хэмжээнд хямдарч, борлуулалт нь ч сайжирна гэж Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу ярив.

Үндэсний үйлдвэрүүд ченжийн гараас ноолуураа авч байгаа бол хятадууд заавал Хөдөө аж ахуйн биржээр (ХААБ) дамжуулж авах нигууртай. Биржээс авсан гэсэн нотолгоогүй бол нэг кг ноолуур ч хилээр давуулахгүй. Хятадууд биржээр дамжуулан дөрөвдүгээр сард цагаан, цайвар, бараан, ангилаагүй гэсэн дөрвөн төрлийн нийт 1920 тонн ноолуурыг 123.5 тэр бум төгрөгөөр худалдан аваад байна. ХААБ-ийн өнгөрсөн баасан гаригийн арилжаагаар нэг кг цайвар ноолуурыг 61400, барааныг 61000, ангилаагүйг 58000 төгрөгөөр арилжжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө нэг кг цагаан ноолуурыг 67500 төгрөгөөр худалдсан байв. Зүүн гурван аймагт кг ноолуурын үнэ 73000 байгаа бол Архангай аймагт 62000, Баян-Өлгийд 46000 төгрөгөөр борлуулж байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7259711/ff9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

АЗИЙН ОРНУУДЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НӨӨЦ МОНГОЛД БИЙ

  • 2013-05-27
  • Уншсан 13793

Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ

  • 2013-03-28
  • Уншсан 13784

Д.ТӨМӨРХҮЛЭГ дэлхийд алдартай “FIGHTING FILMS” компанийн нүүр царай болно

  • 2013-05-08
  • Уншсан 13783

Д.РАВДАН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, МОНГОЛ БРЭНДИЙН МОЛОКОТОЙ БОЛНО

  • 2013-05-06
  • Уншсан 13778

“Монгол 93” шатахууныг борлуулж эхэллээ

  • 2013-05-20
  • Уншсан 13746

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ УРЛАГИЙН ГАЛЕРЕЙ НЭЭГДЛЭЭ

  • 2013-05-27
  • Уншсан 13742

Ж.Баярцэцэг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захиралтай уулзлаа

  • 2013-05-15
  • Уншсан 13643

МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА

  • 2013-04-19
  • Уншсан 13613

Экспорт нэмэгдүүлэхэд санаачилга гаргахыг дипломат төлөөлөгчдөд үүрэг болголоо

  • 2013-05-15
  • Уншсан 13607

ХОРТОЙ ХҮНС, ХОРИОТОЙ БАРАА

  • 2013-03-21
  • Уншсан 13602

ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ

  • 2013-05-02
  • Уншсан 13594

С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

  • 2013-04-16
  • Уншсан 13589

Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал”

  • 2013-03-27
  • Уншсан 13586

НООЛУУРЫГ ТОРГО, ХӨВӨНГӨӨР АРВИЖУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ

  • 2013-05-06
  • Уншсан 13538

Асашёорюү Д.Дагвадорж АН -д элслээ

  • 2013-05-23
  • Уншсан 13519

ТУРКИЙН ЭЛЧИН САЙД ЦУСАА ХАНДИВЛАВ

  • 2013-05-21
  • Уншсан 13514

“Be Mongolian” төслөөр монгол брэндийг дэлхийд сурталчилна гэв

  • 2013-05-16
  • Уншсан 13487

Хэт холын марафонд монголчууд амжилттай оролцов

  • 2013-04-12
  • Уншсан 13486

М.ЭРДЭНЭ: МОНГОЛООС АНХ УДАА ДАРТСЫН ТӨРӨЛД АЗИЙН ХЭМЖЭЭНД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2013-05-13
  • Уншсан 13409

СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” БОЛЛОО

  • 2013-04-09
  • Уншсан 13409
배너신청
자생병원

배너신청