Бичлэгийн тоо 3,329

 МҮСБХ-ны Үндэсний супер лигийн “All Star Game” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Анхны жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээн Спортын төв ордон, “Буянт-Ухаа” спорт цогцолборыг дамнан явагдсан юм. Оддын тоглолтын эхний өдөр буюу бямба гаригт “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Баянзүрх буллз”, “SBL Хүлгүүд”, “TLG 13”, “Эхлэл MBM” багуудын шилдэг 30 тамирчин “Кола”, “Спрайт” хэмээх хоёр багт хуваагдан халз тоглосон юм.

“Кола” багийн дасгалжуулагчаар Ү.Давхарбаяр, М.Амаржаргал нар ажиллаж бүрэлдэхүүнд нь О.Сэргэлэн, Антонио Жонс, Крис Лавсон, Ц.Азбаяр, М.Отгонмөнх, Б.Нэмэхбаяр, О.Ууганбаяр, Б.Билгүүн, З.Дэлгэрням, Б.Мөнхболд, Маркус Хаммондс, Б.Одбаяр, П.Болортуяа, Фредди Вудс, Дэвон Кларк, нар багтсан. Харин МУГТ Ц.Цэвэрбал, А.Энхбаатар нарын дасгалжуулсан “Спрайт” багт Т.Санчир, Б.Батжавхлан, А.Ганзүх, Д.Мөнхтүвшин, Ден Хадли, Б.Даваажав, Ш.Сэдбазар, Г.Цэнгүүнбаяр, Н.Золжаргал, Декори Жонс, Маркус Скиннер, Ди Андре Браун, Кэндрик Блэйк, С.Өрнүүнбилэг, Рафаэль Харрис нар тоглосон юм. Уг тулаанд “Спрайт”-ынхан эхнээсээ давамгайлсаар 110:101-ээр хожиж, бооцооны хоёр сая төгрөгийг өвөртөллөө.

Тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор 22 оноо, 2 самбар, 1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн “Баянзүрх буллз” багийн Декори Жонс шалгарч, БНХАУ-д болох NBA-гийн тоглолтыг үзэх эрхээр шагнуулав. Дээр дурдсан тоглолтын нэгдүгээр үеийн завсарлагаагаар багийн шидэлтийн тэмцээн боллоо. Тэмцээнд “Танан гарьд”, “Эрдэнэдрийлинг” , “Харцага”, “Хүлгүүд” багийн тамирчид өрсөлдсөн юм. Эхний үед “Танан гарьд” 56 секунд, “Эрдэнэдрийлинг” 1 мин 3 секундын амжилтаар бусдыгаа хошуучлав. Шийдвэрлэх даваанд “Гарьд”-ын Антонио Жонс, Б.Мөнхболд нар даалгавраа 40 секундэд амжуулснаар ялагч боллоо. Тэд өрсөлдөгчөөсөө 23 секундын өмнө шидэлтүүдээ амжилттай болгосон юм.

Их завсарлагаагаар мэргэн буучдын дундах тэмцээн боллоо. Долоон тамирчин өрсөлдсөнөөс финалд Э.Цэвэлдорж, Б.Нэмэхбаяр, Н.Золжаргал, Ц.Азбаяр нар шалгарсан ба “Эрдэнэдрийлинг RIGS”- ийн Золжаргал боломжит 30 онооноос 23-ыг авч цом, 300 мянган төгрөгийн шагналын эзэн болов. Тэрчлэн холбон тоглогчдын ур чадварын тэмцээнд мөн л “Эрдэнэдрийлинг”-ийн Б.Батжавхлан 26 секундээр тэргүүлж, ивээн тэтгэгч “Хасу Мегаватт” компанийн нэрэмжит цомыг 500 мянган төгрөгийн хамт гардсан юм.

Ийнхүү “Эрдэнэдрийлинг” ямархуу ур чадвартай тоглогчидтой болохоо харуулав. Үзэгчдийн хамгийн хүсэн хүлээдэг цагариган дээрээс довтлох тэмцээнд зургаан легионер, хоёр монгол тоглогч өрсөлдсөн. Тэдгээр тоглогчдоос Декори Жонс хамгийн өндөрт дүүлж, гоёмсог үзүүлбэрүүдийг гүйцэтгэж байснаараа шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Ийнхүү тэрбээр нэг үдэш хоёр цомын эзэн боллоо. Маргааш нь буюу ням гаригт “Буянт-Ухаа” цогцолборт Үндэсний супер лигт тоглож буй легионеруудын шигшээ Монголын сагсан бөмбөгчид халз тоглолоо. Ү.Давхарбаяр, М.Амаржаргал дасгалжуулагчтай манайхан эхний 12 минутад 28:22-оор илүүрхсэн ч дараагийн үед өрсөлдөгчөөсөө 13 оноо дутуу авч, 40:53-аар эхний хагас өндөрлөсөн юм. Энэ зөрүү гуравдугаар үед ч өөрчлөгдсөнгүй, америк легионерууд 77:84- өөр давамгайллаа.

Улмаар эцсийн дүнгээр 108:124-өөр ялагдал хүлээв. Уг тоглолтод Монголын шигшээ багаас Б. Одбаяр 27, Т.Санчир 23, М.Отгонмөнх 13, Н.Золжаргал 11, О.Ууганбаяр 8, легионеруудаас Кларк 17, Скиннер 16, Браун 16, Хаммондс 14, Блэйк 14 оноо авсан байна. Лавсон 14 оноо+10 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, дабл-даблийн эзэн болжээ. Сонирхуулахад манай Монголын шигшээ болон легионерууд 1992 оны “Мөрөөдлийн баг”-ийн өмсгөлөөр гангарсан байлаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7190366/d57/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3289 Буудлагын Ц.Хонгорзул дэлхийн залуучуудын аварга болов 2010-08-06 7118
3288 Засгийн газар Өмнөговь аймагт хуралдана 2010-08-06 7735
3287 Орхон голд алт олборлож байсан компаниудын үйл ажиллагааг зогсоов 2010-08-06 8423
3286 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
3285 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
3284 Л.Байгалмаагийн үеэл хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогджээ 2010-08-09 8346
3283 Хурандаа Т .Батболдод сахилгын шийтгэл ногдууллаа 2010-08-09 7048
3282 Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад , тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх МИНИЙ ААВ 2010-08-09 8716
3281 БНСУ-д амьдарч буй асуудал тулгарсан эмэгтэйчүүдэд утсаар зөвлөгөө өгч эхэлжээ [1] 2010-08-09 7639
3280 Монгол залуусыг Хонконг, Хятад улсын алиных нь хуулиар шийдвэрлэх нь тодорхойгүй байна 2010-08-10 7670
3279 Б.Мөнгөнтуул хоёр хожиж, нэг тэнцсэн үзүүлэлттэй 2010-08-10 6697
3278 ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэнд ажлын санал ирлээ 08.10 2010-08-10 7851
3277 МОНГОЛ УЛС яг л жижиг СӨҮЛ шиг юм 2010-08-11 8164
3276 “МОНГОЛЫН ЦОМ-2010” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ 2010-08-11 7451
3275 ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэнд ажлын санал ирлээ 08.11 2010-08-11 7804
3274 Оюутолгойн нэрээр луйвар хийжээ 2010-08-12 6498
3273 Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал болно шүү 2010-08-12 7676
3272 08.09-нд Эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-12 6911
3271 Таксин Чинават Монголд байна уу 2010-08-13 6362
3270 Газар шорооны тэмцлээс болж нэг иргэн амиа алджээ [1] 2010-08-13 6599
배너신청
자생병원

배너신청