Бичлэгийн тоо 3,329

 МҮСБХ-ны Үндэсний супер лигийн “All Star Game” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Анхны жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээн Спортын төв ордон, “Буянт-Ухаа” спорт цогцолборыг дамнан явагдсан юм. Оддын тоглолтын эхний өдөр буюу бямба гаригт “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Баянзүрх буллз”, “SBL Хүлгүүд”, “TLG 13”, “Эхлэл MBM” багуудын шилдэг 30 тамирчин “Кола”, “Спрайт” хэмээх хоёр багт хуваагдан халз тоглосон юм.

“Кола” багийн дасгалжуулагчаар Ү.Давхарбаяр, М.Амаржаргал нар ажиллаж бүрэлдэхүүнд нь О.Сэргэлэн, Антонио Жонс, Крис Лавсон, Ц.Азбаяр, М.Отгонмөнх, Б.Нэмэхбаяр, О.Ууганбаяр, Б.Билгүүн, З.Дэлгэрням, Б.Мөнхболд, Маркус Хаммондс, Б.Одбаяр, П.Болортуяа, Фредди Вудс, Дэвон Кларк, нар багтсан. Харин МУГТ Ц.Цэвэрбал, А.Энхбаатар нарын дасгалжуулсан “Спрайт” багт Т.Санчир, Б.Батжавхлан, А.Ганзүх, Д.Мөнхтүвшин, Ден Хадли, Б.Даваажав, Ш.Сэдбазар, Г.Цэнгүүнбаяр, Н.Золжаргал, Декори Жонс, Маркус Скиннер, Ди Андре Браун, Кэндрик Блэйк, С.Өрнүүнбилэг, Рафаэль Харрис нар тоглосон юм. Уг тулаанд “Спрайт”-ынхан эхнээсээ давамгайлсаар 110:101-ээр хожиж, бооцооны хоёр сая төгрөгийг өвөртөллөө.

Тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор 22 оноо, 2 самбар, 1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн “Баянзүрх буллз” багийн Декори Жонс шалгарч, БНХАУ-д болох NBA-гийн тоглолтыг үзэх эрхээр шагнуулав. Дээр дурдсан тоглолтын нэгдүгээр үеийн завсарлагаагаар багийн шидэлтийн тэмцээн боллоо. Тэмцээнд “Танан гарьд”, “Эрдэнэдрийлинг” , “Харцага”, “Хүлгүүд” багийн тамирчид өрсөлдсөн юм. Эхний үед “Танан гарьд” 56 секунд, “Эрдэнэдрийлинг” 1 мин 3 секундын амжилтаар бусдыгаа хошуучлав. Шийдвэрлэх даваанд “Гарьд”-ын Антонио Жонс, Б.Мөнхболд нар даалгавраа 40 секундэд амжуулснаар ялагч боллоо. Тэд өрсөлдөгчөөсөө 23 секундын өмнө шидэлтүүдээ амжилттай болгосон юм.

Их завсарлагаагаар мэргэн буучдын дундах тэмцээн боллоо. Долоон тамирчин өрсөлдсөнөөс финалд Э.Цэвэлдорж, Б.Нэмэхбаяр, Н.Золжаргал, Ц.Азбаяр нар шалгарсан ба “Эрдэнэдрийлинг RIGS”- ийн Золжаргал боломжит 30 онооноос 23-ыг авч цом, 300 мянган төгрөгийн шагналын эзэн болов. Тэрчлэн холбон тоглогчдын ур чадварын тэмцээнд мөн л “Эрдэнэдрийлинг”-ийн Б.Батжавхлан 26 секундээр тэргүүлж, ивээн тэтгэгч “Хасу Мегаватт” компанийн нэрэмжит цомыг 500 мянган төгрөгийн хамт гардсан юм.

Ийнхүү “Эрдэнэдрийлинг” ямархуу ур чадвартай тоглогчидтой болохоо харуулав. Үзэгчдийн хамгийн хүсэн хүлээдэг цагариган дээрээс довтлох тэмцээнд зургаан легионер, хоёр монгол тоглогч өрсөлдсөн. Тэдгээр тоглогчдоос Декори Жонс хамгийн өндөрт дүүлж, гоёмсог үзүүлбэрүүдийг гүйцэтгэж байснаараа шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Ийнхүү тэрбээр нэг үдэш хоёр цомын эзэн боллоо. Маргааш нь буюу ням гаригт “Буянт-Ухаа” цогцолборт Үндэсний супер лигт тоглож буй легионеруудын шигшээ Монголын сагсан бөмбөгчид халз тоглолоо. Ү.Давхарбаяр, М.Амаржаргал дасгалжуулагчтай манайхан эхний 12 минутад 28:22-оор илүүрхсэн ч дараагийн үед өрсөлдөгчөөсөө 13 оноо дутуу авч, 40:53-аар эхний хагас өндөрлөсөн юм. Энэ зөрүү гуравдугаар үед ч өөрчлөгдсөнгүй, америк легионерууд 77:84- өөр давамгайллаа.

Улмаар эцсийн дүнгээр 108:124-өөр ялагдал хүлээв. Уг тоглолтод Монголын шигшээ багаас Б. Одбаяр 27, Т.Санчир 23, М.Отгонмөнх 13, Н.Золжаргал 11, О.Ууганбаяр 8, легионеруудаас Кларк 17, Скиннер 16, Браун 16, Хаммондс 14, Блэйк 14 оноо авсан байна. Лавсон 14 оноо+10 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, дабл-даблийн эзэн болжээ. Сонирхуулахад манай Монголын шигшээ болон легионерууд 1992 оны “Мөрөөдлийн баг”-ийн өмсгөлөөр гангарсан байлаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7190366/2db/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3289 АЗИЙН ОРНУУДЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НӨӨЦ МОНГОЛД БИЙ 2013-05-27 13793
3288 Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ 2013-03-28 13784
3287 Д.ТӨМӨРХҮЛЭГ дэлхийд алдартай “FIGHTING FILMS” компанийн нүүр царай болно 2013-05-08 13783
3286 Д.РАВДАН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, МОНГОЛ БРЭНДИЙН МОЛОКОТОЙ БОЛНО 2013-05-06 13778
3285 “Монгол 93” шатахууныг борлуулж эхэллээ 2013-05-20 13746
3284 МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ УРЛАГИЙН ГАЛЕРЕЙ НЭЭГДЛЭЭ 2013-05-27 13742
3283 Ж.Баярцэцэг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захиралтай уулзлаа 2013-05-15 13643
3282 МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА 2013-04-19 13613
3281 Экспорт нэмэгдүүлэхэд санаачилга гаргахыг дипломат төлөөлөгчдөд үүрэг болголоо 2013-05-15 13607
3280 ХОРТОЙ ХҮНС, ХОРИОТОЙ БАРАА 2013-03-21 13602
3279 ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13594
3278 С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө 2013-04-16 13589
3277 Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал” 2013-03-27 13586
3276 НООЛУУРЫГ ТОРГО, ХӨВӨНГӨӨР АРВИЖУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ 2013-05-06 13538
3275 Асашёорюү Д.Дагвадорж АН -д элслээ 2013-05-23 13519
3274 ТУРКИЙН ЭЛЧИН САЙД ЦУСАА ХАНДИВЛАВ 2013-05-21 13514
3273 “Be Mongolian” төслөөр монгол брэндийг дэлхийд сурталчилна гэв 2013-05-16 13487
3272 Хэт холын марафонд монголчууд амжилттай оролцов 2013-04-12 13486
3271 М.ЭРДЭНЭ: МОНГОЛООС АНХ УДАА ДАРТСЫН ТӨРӨЛД АЗИЙН ХЭМЖЭЭНД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ 2013-05-13 13409
» СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” БОЛЛОО 2013-04-09 13409
배너신청
자생병원

배너신청