Бичлэгийн тоо 3,329
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэд өнгөрсөн амралтын өдрүүдээр солонгос хэлний төвшин тогтоох шалгалтаа өглөө. Шалгалтыг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Завхан, Ховд аймгийн төвд авав. Өмнөд Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газраас арваад мэргэжилтэн ирж, уг шалгалтыг хянажээ.

Шалгалтын материалыг өндөр нууцлалтай кодолсон тул бусдаас хуулах ямар ч боломжгүй гэж албаны хүн сануулж байлаа. Сонсох, унших гэсэн хоёр төрлийн даалгавартай, тус бүрдээ 25 асуулттай уг шалгалтад 80-200 оноо авсан шалгуулагчдыг онооны дарааллаар нь жагсааж, эхний 3000-ыг нь тэнцсэнд тооцно. Хариуг энэ сарын 19-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn, Хөдөлмөрийн төв биржийн www. hudulmur.mn зэрэг сайтаар зарлах аж.

Тэнцсэн хүмүүст энэ сарын 30-наас батламж олгон, эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ. Шалгалтад тэнцсэн иргэдийн оноо 2013 оны есдүгээр сарын 18 хүртэл хүчинтэй байх юм. “Энэ онд зөвхөн үйлдвэрийн салбарт ажилчин авах захиалга БНСУ-аас ирсэн” гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас анхааруулж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5070357/120/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청