Бичлэгийн тоо 3,329
Монгол үндэсний хувцасны өнгө төрх, загвар хийцийг тодорхойлж буй “Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувдыг “Хообий” буландаа урилаа. Монгол хувцсыг дэлхийд сурталчилахад багагүй хувь нэмэр оруулж байгаа энэ байгууллага Б.Сувд захирлын хообийноос үүдэлтэй. Тэрбээр ОХУ-д хувцас загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн бөгөөд үндэснийхээ хувцсыг судалж, цуглуулах хообийтой.

-Загвар зохион бүтээгч мэргэжилтэй хүний сонирхлыг монгол үндэсний хувцасны өвөрмөц, чамин тансаг байдал татсанаар цаашид хообийгоо болгоход тань нөлөөлсөн үү?

-Мэргэжил маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хувцас загварт дурлаж, судлах тусам улам сонирхол татсан. Анхандаа би олон үндэстний хүүхэлдэй цуглуулдаг байлаа. Арав гаруй жил хүүхэлдэй цуглуулсан хүний хувьд олон үндэстний хувцасны түүхээс харахад Азийн зарим орны хувцас Монголынхтой адил төстэй байсан. Европын орнуудын торгон цэргийн хувцасны нийтлэг хийц манай XIII-XIV зууны үеийн цэрэг хувцастай адилхан байгааг ажиглаад өөрийн эрхгүй монгол дээл хувцсыг лавшруулан судалж, эдүгээг хүртэлх хөгжил, хувьслыг нь харуулсан цуглуулгатай болох зорилго тавьсан. Зорилгоо биелүүлэхийн тулд “Монгол костюмс” ХХКиа байгуулсан. Дэлхийн хувцасны түүхийг судлахад монгол хувцасны талаар бараг дурдаагүй нь их харамсалтай санагдсан. Тиймээс миний хэтийн зорилго бол монгол дээлийг дэлхийн хувцасны түүхэнд оруулж, олон улсад таниулах.

-Одоо цуглуулга тань хэр баяжсан бэ?

-Үндэснийхээ хувцсыг 2000-аад оноос эхлэн цуглуулсан. Цуглуулга хийж эхлэх үед эртний эдлэл одоог бодвол олдоцтой байж. Арав гаруй жилийн хугацаанд нэлээд цуглуулгатай болжээ. Цуглуулгад маань Хүннүгийн үеийнхээс эхлээд Ардын хувьсгалын он жилүүд хүртэлх 130 гаруй дээл хувцас бий. Эдгээрийг тухайн цаг үеийн дээлийг судлан дуурайлгаж урласан. Зөвхөн дээл гэлтгүй малгай, гутал, гоёл чимэглэл гээд бусад дагалдах хэрэгслийг цуглуулдаг. Мөн түүхэн фото зураг болон уран зургууд ч бий. Энэ бүгд цогцоороо байж монгол хувцасны баялаг түүхийг бий болгоно. Судалгааныхаа материалыг ашиглан “Монгол костюмс” ном гаргасан.

-Энэ төрлийн цуглуулгыг баяжуулахад зардал их гарна биз?

-Эртний эдлэл мэдээж өндөр үнэтэй. Түүнээс гадна судалгааны үндсэн дээр эртний эдлэлтэй дүйцэх ур хийцтэй бүтээлүүд дахин урлахад зардал өндөр гарна. Гэхдээ хообий маань болохоор зардлаа танаж байгаад цуглуулгаа баяжуулдаг.

-Цуглуулгаа олон нийтэд дэлгэнэ биз дээ?

-Цуглуулгаа монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан музей болгон өргөжүүлэхийг хүсдэг. Гэхдээ өнөөдөр хувийн музей байгуулах эрх зүйн орчин манай улсад алга. Өөрөөр хэлбэл, хувиараа цуглуулга хийдэг хүн музей байгуулах эрхгүй гэсэн үг. Тиймээс үндэсний хувцасны танхим гэсэн нэр тавьсан. Цуглуулгыг маань сонирхдог хүн цөөнгүй байдаг болохоор эдгээр нь хэзээ нэгэн цагт түүхийн маш үнэ цэнэтэй зүйл болно гэдэгт итгэдэг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7034868/623/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
3308 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
3307 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
3306 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
3305 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
3304 iim l er hun baigaach 2015-01-03 2018
3303 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
3302 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
3301 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
3300 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
3299 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2029
3298 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
3297 Түүхийн хар толбо:“1932 оны бослого” 2015-02-01 2031
3296 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
3295 Бүх оддын шилдгүүд 2015-02-02 2033
3294 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2037
3293 Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
3292 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
3291 Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно 2015-03-03 2040
3290 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2041
배너신청
자생병원

배너신청