Бичлэгийн тоо 3,329
Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе
Эмэгтэй хүнд гэртээ суух шалтгаан мундахгүй л гардаг шүү дээ. Гэхдээ та гэрт суулаа гээд зөвхөн гэр орны ажилд дарагдаж суух хэрэггүй. Гэртээ байхдаа өөрийнхөө өмнөх ажлын амжилтаа ахиулан өөрийгөө хөгжүүлж болох бүх арга хэмжээг авах хэрэгтэй.

1. Онлайн сургалтуудад нэгд

Хэрэв та амжилтанд хүрэхийг хүсч байвал суралцахаа хэзээ ч зогсох хэрэггүй. Онлайн сургалтуудыг судлаад өөрийн зорилгод тохирох нэгийг сонго. Хэл судалсан ч болно шүү дээ. Боловсрол, мэдлэгтээ илүү анхаарснаар та илүү чадваржиж, ажилдаа эргэн орсны дараа дарга чинь ч танийг үнэлэх болно. Ихэнх онлайн сургалтууд үнэ төлбөр бага байхаас гадна үнэгүй сургалтууд ч мөн байдаг.

2.Нийтлэл болон ном унш

Гэртээ цагаа зөв өнгөрүүлж, мэдлэгээ тэлэх нэг арга бол ном, нийтлэл унших. Нэг суугаад л бүгдийг уншиж дуусгах шаардлагагүй шүү дээ. Өдөрт нэг, хоёр бүлэг уншихад хангалттай. Ялангуа хийдэг ажил, карертайгаа холбоотой ном, нийтлэл уншвал тэр чиглэлээрээ илүү төлөвшиж чадна.

3.Ажлын зарууд шалга

Ажлын зар тогтмол үзсэнээр танд мар боломж байгааг мэдэхэд тустай. Шинэ ажилд орох эсвэл одоо байгаа ажлаасаа илүү танд нийцсэн, дээр албан тушаалтай сайн газар олдож болно шүү дээ. Эсвэл илүү цалинтай ажил ч олох боломжтой.

4.Шинэ санаа ол

Хэрэв танд чөлөөт цаг гарвал өөрийн ажил мэргэжил, сонирхолтой холбоотой шинэ санаа бодож ол. Шинэ санаагаа бичиж, тэмдэглэж авахаа мартваа. Ажилдаа эргэж орсны дараа шинэ санаануудаа даргадаа сонирхуулаарай. Санааг чинь хэрэгжүүлэхгүй байлаа ч таний хичээнгүй байдлыг магтах болно.

5.Цахим сүлжээ

Олон нийтийн сүлжээ ашиглан өөрт хэрэгтэй, адил мэргэжилтэй болон таний карерт хэрэг болж болох хүмүүстэй танилцаж, туршлага солилцоорой.

6.Интернэт ух

Хэрэв та байнга интернет ашигладаг бол хэрэгтэй мэдээлэл авч байгаа эсэхээ нэг бодоорой. Хэрэв тэгж чадахгүй байгаа бол одооноос өөрт хэрэгтэй, таний мэргэжлийн дагуух блогуудыг олж уншаарай. Ингэснээр та өмнө нь мэддэггүй байсан олон шинэ зүйлээ мэдэж авах боломжтой. Жишээлбэл компаниудын ашиг орлого, байгууллагын бодлого, мөн байгууллага өөрсдийн шилдэг ажилчиддаа ямар боломж санал бодгодог гэх мэт мэдээлэл байж болно.

7.Мэдээ үз

Хэрэв та үйлчилгээний байгууллага, эсвэл хүнтэй харьцдаг газар ажилладаг бол длэхий ертөнц болон манай улсад юу болж өнгөрч буй талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр та нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8405822/ee4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청