Бичлэгийн тоо 3,329

Дөрөвдүгээр сарын 27-ны бямба гаригт Малайзийн Куала-Лумпур хотын “Chin Woo Stadium” цэнгэлдэх хүрээлэнд тулааны урлагийн “Legend Fighting Championships 11” тэмцээн болно. Энэхүү тэмцээний онцлох тоглолт нь манай тамирчин Ж.Нарантунгалаг LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга цолоо хамгаалах тулаан юм. Түүнээс аваргын бүсийг нь булаан авахаар Японы Кожи Андо иржээ.

Өдгөө 28 настай Андо жүдо, муай-тай боксоор хичээллэж байсан, 178 см өндөр, 70 кг жинтэй тамирчин. Мэргэжлийн рингэнд 12 тоглосноос долоо ялж, гурав тэнцэн, хоёр удаа хожигдож байжээ.

Мөн энэ өдөр Тунгаагаас гадна манай хоёр тамирчин тулалдах юм. Дана Батгэрэл Шинэ Зеландын тамирчинтай, Баасанхүүгийн Дамланпүрэв Хятадын тулаанчтай хүч үзэх аж. LFC-ийн дэлхийн аварга Ж.Нарантунгалагыг Малайзад дөнгөж буугаад байхад нь Японы сэтгүүлчид уулзан ярилцжээ.

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Өмнөд Солонгосын тамирчинг ялж, аваргын бүсээ хамгаалснаас хойш бүтэн жил тоглолт хийсэнгүй?

-Тийм ээ, тоглолт болгон хойшлоод л сэтгэл санааны хувьд хэцүү, нөгөөтэйгүүр маш харамсалтай байсан.

-Өөр холбооны тэмцээнд оролцьё, тулалдья гэсэн бодол төрж байв уу?

-Мэдээж тэмцээн уралдаанд оролцмоор байсан. Бүтэн жил ямар ч тоглолт хийхгүй байна гэдэг хэцүү. Тэгээд ч би залуу хүн биш болохоор бүтэн жил хүлээмээргүй л байлаа.

-Өрсөлдөгч Андогийн талаар юу бодож байна? Японы хөнгөн жингийхэн дундаа биеийн хөгжлөөр тэргүүлж байгаа тамирчин шүү...

-Үнэхээр хүчтэй, сайн тамирчин. Босоо, хэвтээ аль ч байрлалаар тулалдаж чаддаг, авьяаслаг өрсөлдөгч.

-Та монгол үндэсний бөхийн мэх хэрэглэдэг. Тэгвэл Андо жүдо, жиү-жицүгийн мэхүүдийг гарамгай эзэмшсэн...

-Тийм ээ, Андогийн мэхнүүд цаанаасаа угсраад л гарч байдаг, мэх хийх цаг, мөчийг алддаггүй тамирчин байна гэж бодсон. Цохилтын техник ч сайн, боксын техник сайн эзэмшсэн тамирчин.

-Сэрүүн Монголоос халуун Малайзад ирээд цаг агаарын өөрчлөлтөд хэрхэн дасах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монголд бэлтгэл сайн хийсэн болохоор биеийн байдал сайн байна. Тоглолт хүртэл формондоо байж чадвал зовох зүйл үгүй гэж бодож байна.

-Танаас гадна хоёр монгол тамирчин тулалдах гэж байна. Д.Батгэрэлтэй нэг клубын тамирчин гэж сонссон...

-Д.Батгэрэл бол босоогоос тулалдах бүх техникийг эзэмшсэн тамирчин. Цохилт сайтай.

-Б.Дамланпүрэвийг жүдо, байлдааны самбогоор амжилт үзүүлж байсныг мэднэ. Хэдий өөр клубт харьяалагддаг ч хамт бэлтгэл хийж байсан уу?

-Үнэхээр чадалтай сайн тулаанч. Мэдээж, хамт бэлтгэл хийж байсан.

-Байлдааны самбо Монголд их дэлгэрсэн спорт уу?

-Манай улсад Оросын самбо их дэлгэрсэн. Тийм болохоор байлдааны самбогоор ч олон хүн хичээллэдэг. Монголын анхны дэлхийн аварга цолтон самбогоос төрж байсан гэхээр хэр дэлгэрсэн спорт гэдэг нь ойлгогдох байх.

-Та Андотой хэрхэн тулалдах төлөвлөгөө, тактиктай байгаа вэ?

-Хамгийн гол нь хамаг хүч чадлаа гаргаж, дуустлаа тулалдах. Өдий хүртэл хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан тоглоно доо.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Төгсгөлд нь Японы тулааны урлаг сонирхогчдод хандан хэдэн үг хэлэхийг хүсье?

-Энэ удаагийн тоглолт миний хувьд бүтэн жил хүлээсэн тоглолт болно. Андо ч гэсэн энэ тулааныг удаан хүлээсэн байх. Тулаанаар ангаж байгаа ийм хоёр дайчин тулалдах тул үнэхээр гал гарсан, ширүүн тоглолт болно гэдэгт итгэж болно. Японы хөгжөөн дэмжигчдэд хандан энэ тоглолтыг заавал үзээрэй гэж хэлье.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7234062/6b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
169 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
168 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
167 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12065
166 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
165 Ц.ПҮРЭВЖАРГАЛ: МАНЕЖ МИНИЙ АМЬДРАЛ 2013-04-22 12067
164 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12081
163 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
162 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
161 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
160 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
159 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
158 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
157 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
156 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
155 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
154 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
» Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
152 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
151 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
150 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
배너신청
자생병원

배너신청