Бичлэгийн тоо 3,329

Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ

2014 оны 10-р сарын 14. 08:49

Үнэндээ энэ нь хүүхдийн гэрлэлтийг эсэргүүцсэн театрчилсан ажиллагаа байжээ. Энэхүү сонин арга хэмжээ өнгөрсөн бямба гаригт Норвегийн нийслэлд болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон улсын “Төлөвлөгөө” гэдэг байгууллагын Норвегийн салбарын ивээлд 12 настай охин болон 37 настай эрийн “гэрлэх” ёслол Осло хотод болсон байна.

Урьдчилан бичсэн зохиолын дагуу тусгайлан шилж авсан жүжигчид “хүргэн”, “бэр” болон “санваартанд” тоглож, жинхэнэ хуримыг санагдуулж байжээ.

“Төлөвлөгөө” байгууллагын Норвегийн салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Улаф Томессены хэлснээр, уг арга хэмжээг зохион байгуулагчдын сэдсэний дагуу, “санваартан”-ыг охиноос залуу эрийн гэргий болоход бэлэн байна уу гэж асуусан шийдвэрлэх агшинд “сүмд” цугларсан олон зуун хүн “Болохгүй! Хуримыг зогсоо!” хэмээн хашгирчээ.

Хэрвээ өнөөдрийг хүртэл ихэд дэлгэрсэн Африкийн төв нутаг болон Өмнөд Азиас Европын хөрсөнд шилжүүлвэл, насанд хүрээгүй охидыг нөхөрт гаргах заншил хичнээн муухай, айдас төрмөөр байдгийг Норвегийн оршин суугчдад харуулах нь зохион байгуулагчдын зорилго байжээ.

“Энэ уламжлалын бүхий л балай, ялт шинж чанарыг дэлхийн янз бүрийн орнуудын хүмүүст бид үзүүлж чадлаа гэдэгт найдаж байна. Энэ асуудал надад маш ноцтой санагддаг бөгөөд үүнд бараг бүх хэрэгслийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. Тиймээс бидний зохион байгуулсан сэдэл ямар нэг хүрээнд баригдахгүй хэмээн би хэлэх байна” гэж Томессэн сурвалжлагчид мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, манай гарагт жил бүр 10 сая гаруй охиныг хүсэл зоригийг нь үл ойшоон, 18 нас хүрэхээс нь өмнө нөхөртгаргадаг байна. Дэлхийн олонхи оронд хүүхэд гэрлүүлэхийг хориглосон байдаг ч, хэд хэдэн оронд охидыг эрт нөхөрт гаргах заншил байсаар байгаа юм.

“Төлөвлөгөө” байгууллагын цуглуулсан баримтаас үзвэл,африкийн Нигер, Чад, Гвинейн болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Азийн Бангладеш улсад энэ талын байдал хамгийн ноцтой байгаа ажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8337126/96e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
189 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 6181
188 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо 2016-02-29 5768
187 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа 2016-02-29 5729
186 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ 2016-03-02 5810
185 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ 2016-03-02 5707
184 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй 2016-03-02 5751
183 ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 2016-03-02 5469
182 Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? 2016-03-03 5721
181 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд 2016-03-03 5978
180 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2016-03-08 5420
179 Бейонсе охиныхоо сургууль дээр “тоглолт” хийжээ 2016-03-08 5444
178 Кенсингтоны ордон Кембрижийн гүнтнүүдийн гэр бүлийн шинэ зургуудыг тавьжээ 2016-03-08 4867
177 Леброн амжилтаа ахиулсаар 2016-03-09 5107
176 Сэтгүүлч бүсгүй нүцгэн зургийнхаа төлөө 55 сая доллар нэхэмжилжээ 2016-03-09 5063
175 Кэйлор Навас агуу Ван дер Сарын амжилтыг эвдлээ 2016-03-09 5035
174 Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 2016-03-11 5136
173 Нүүрэндээ иллэг хийх зөв дараалал 2016-03-11 4967
172 Таны биеийг эрч хүчээр тэтгэх смүүти бэлтгэх жор 2016-03-11 4976
171 Олны танил хүмүүс ямар амьтадтай адилхан харагддаг вэ 2016-03-15 5377
170 Шоколад амттай, биед ч тустай 2016-03-15 5413
배너신청
자생병원

배너신청