Бичлэгийн тоо 3,329

Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ

2014 оны 10-р сарын 14. 08:49

Үнэндээ энэ нь хүүхдийн гэрлэлтийг эсэргүүцсэн театрчилсан ажиллагаа байжээ. Энэхүү сонин арга хэмжээ өнгөрсөн бямба гаригт Норвегийн нийслэлд болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон улсын “Төлөвлөгөө” гэдэг байгууллагын Норвегийн салбарын ивээлд 12 настай охин болон 37 настай эрийн “гэрлэх” ёслол Осло хотод болсон байна.

Урьдчилан бичсэн зохиолын дагуу тусгайлан шилж авсан жүжигчид “хүргэн”, “бэр” болон “санваартанд” тоглож, жинхэнэ хуримыг санагдуулж байжээ.

“Төлөвлөгөө” байгууллагын Норвегийн салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Улаф Томессены хэлснээр, уг арга хэмжээг зохион байгуулагчдын сэдсэний дагуу, “санваартан”-ыг охиноос залуу эрийн гэргий болоход бэлэн байна уу гэж асуусан шийдвэрлэх агшинд “сүмд” цугларсан олон зуун хүн “Болохгүй! Хуримыг зогсоо!” хэмээн хашгирчээ.

Хэрвээ өнөөдрийг хүртэл ихэд дэлгэрсэн Африкийн төв нутаг болон Өмнөд Азиас Европын хөрсөнд шилжүүлвэл, насанд хүрээгүй охидыг нөхөрт гаргах заншил хичнээн муухай, айдас төрмөөр байдгийг Норвегийн оршин суугчдад харуулах нь зохион байгуулагчдын зорилго байжээ.

“Энэ уламжлалын бүхий л балай, ялт шинж чанарыг дэлхийн янз бүрийн орнуудын хүмүүст бид үзүүлж чадлаа гэдэгт найдаж байна. Энэ асуудал надад маш ноцтой санагддаг бөгөөд үүнд бараг бүх хэрэгслийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. Тиймээс бидний зохион байгуулсан сэдэл ямар нэг хүрээнд баригдахгүй хэмээн би хэлэх байна” гэж Томессэн сурвалжлагчид мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, манай гарагт жил бүр 10 сая гаруй охиныг хүсэл зоригийг нь үл ойшоон, 18 нас хүрэхээс нь өмнө нөхөртгаргадаг байна. Дэлхийн олонхи оронд хүүхэд гэрлүүлэхийг хориглосон байдаг ч, хэд хэдэн оронд охидыг эрт нөхөрт гаргах заншил байсаар байгаа юм.

“Төлөвлөгөө” байгууллагын цуглуулсан баримтаас үзвэл,африкийн Нигер, Чад, Гвинейн болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Азийн Бангладеш улсад энэ талын байдал хамгийн ноцтой байгаа ажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8337126/a8c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
189 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2212
188 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
187 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
186 Гандан WiFi-тай болжээ 2014-10-24 2211
185 БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ 2015-01-31 2210
184 Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ 2014-11-18 2208
183 Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
182 Эбола вирус өнөөдрийн байдлаар 2014-11-18 2206
181 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
180 Катчер, Мила Кунис нарын охины зураг олонд ил болжээ 2015-01-09 2203
179 Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх 2014-12-17 2202
178 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2201
» Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ 2014-10-19 2201
176 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин 2014-12-12 2201
175 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2198
174 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
173 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
172 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
171 Хүний ой санамжийн тухай таны мэдэхгүй зүйлс 2015-02-07 2192
170 Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд 2014-11-12 2192
배너신청
자생병원

배너신청