Бичлэгийн тоо 3,329

Төрийн шагналт зураач С.Саранцацралыг эргэж харалгүй өнгөрдөг хүн ер нь байдаггүй болов уу. Бусдаас ялгарч чаддаг түүний өвөрмөц имиж, үс болон нүүр будалт, өнгө донж. Өөр нэгэн чухал зүйл бол цаанаа л гэрэлтэй ялдам инээмсэглэл. Энэ бүхэн олны харцыг эрхгүй татдаг биз. Зарим хүн түүнийг дэндүү гаж, содон гэх нь бий. Нөгөө хэсэг нь уран бүтээлчийн сэтгэлгээг дүр төрхөөрөө донжтой илэрхийлж чаддаг гэдэг. Гаднынхны хувьд түүний стиль, гадаад байдал манайхны ярьдаг шиг тийм аймаар биш, энгийн л зүйл.

Харин аливаа зүйлийг эсрэг, эерэг хоёр туйл дээр аваачиж хэтрүүлэх гээд байдаг монгол сэтгэлгээ түүнд “аймаар, гаж” гэсэн зохимжгүй гэж ярихад хүргэсэн байх. Монголын уран зургийн ертөнцөд тод мөртэй, Төрийн шагналт энэ эрхэмсэг эмэгтэйг Их Британийн Кембрижийн их сургуулийн дэргэдэх Олон улсын намтар судлалын төвөөс “Дэлхийн оюунлаг хүн”-ий нэгээр тодруулсан сайхан мэдээ байна.

Тус төвийн шинжээчдийн судалгаа, үнэлэлт, дүгнэлтэд суурилан дэлхийн хэмжээний 2000 хүнийг шилдгээр шалгаруулан эл шагналыг олгодог онцлогтой юм билээ. Тэдгээр хүний намтраас бүтсэн номыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг их, дээд сургуулиудын номын санд байрлуулдаг аж. Шагналаа гардаж аваад удаагүй байгаа түүнтэй холбогдлоо.

-Сайн байна уу, олон улсын хэмжээнд тодруулдаг том шагнал хүртсэнд тань “Өнөөдөр” сонины уншигчид болон хамт олныхоо өмнөөс баяр хүргэе. Энэ шагналыг өмнө нь монгол хүн авч байсан болов уу?

-Баярлалаа. Их Британийн Кембрижийн их сургуулийн дэргэдэх Олон улсын намтар судлалын төв “Дэлхийн оюунлаг хүн” шагналын эзнийг тодруулахдаа тухайн хүний уран бүтээл, нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг гэсэн. Байгууллагынхаа шинжээчдийн судалгаанд үндэслэн шагнадаг юм шиг байна билээ. Монголоос өмнө нь техникийн ухааны доктор Г.Лхагваа гуай болон өөр хэдэн хүн мөн энэ шагналын эзэн болж байсан гэж сонссон.

-Энэ шагналд Монголын талаас тодорхойлж өгдөг юм болов уу, эсвэл зөвхөн цаад байгууллагын судалгаанд үндэслэн тодруулдаг уу?

-Миний сонссоноор Олон улсын намтар судлалын төв гэдэг тухайн байгууллагын шинжээчдийн судалгаа, дүгнэлтэд тулгуурладаг гэсэн. Монголоос тодорхойлж өгсөн, эсэхийг сайн мэдэхгүй байна. Уучлаарай, би өнөөдөр (өчигдөр) орой гадагшаа явах гээд жаахан зав мууутай байна. Ирэх оны нэгдүгээр сарын дундуур ирнэ. Тэр үед уулзацгаая.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6858604/c82/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3109 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11126
3108 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
3107 Монгол зураачдын үзэсгэлэн япон үзэгчдийн сэтгэлийг татав [1] 2013-01-09 11117
3106 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
3105 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11098
3104 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11080
3103 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11076
3102 Хятадын банк Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ 2012-04-17 11070
3101 Б.Отгонтүвдэн гурван улсад үзэсгэлэнгээ гаргалаа 2012-11-28 11037
3100 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11029
3099 Манай сийлбэрчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ 2013-01-18 11016
3098 21 настай багш, оюутан, ТОП МОДЕЛЬ 2010-12-25 11013
3097 Монгол тамирчин анх удаа шандас сорьж буй Дакар ралли эхэллээ 2013-01-07 11007
» Төрийн шагналт зураач С.Саранцацралтыг “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодруулжээ 2012-12-12 11002
3095 Б.АЛДАР: МИНИЙ БҮТЭЭСЭН ДОХ-ЫН ВАКЦИН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРИЙН АШГИЙГ БУУРУУЛЖ , ӨВЧТӨНҮҮДЭД ТУС БОЛСОН [2] 2013-04-12 10979
3094 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10958
3093 ОЛИМПИЙН ЦИКЛИЙН ЭХНИЙ СОРИЛГОД ХОЁР ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ 2013-02-04 10935
3092 Чингис хааны үр сад хойд туйлыг эзэллээ [1] 2013-04-22 10927
3091 Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ 2012-12-03 10890
3090 Дэлхийн ёроолд монгол хүн анх удаа хөл тавина [1] 2012-12-07 10880
배너신청
자생병원

배너신청