Хонь (3/21-4/19) | Eрөнхий төлөв
Газрын хүч шинэ санаа бодол төрөхөд нөлөөлдөг учраас энэ жил дээрх ордонд төрсөн хүмүүст зөв шийдвэр гаргахад нь туслах болно. 2010 онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийн гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард зөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүсд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.
Хайр дурлал Хонинуудын хайр дурлалын амьдрал нь 2010 он эхэнд онц єєрчлєгдєхгvй. Ерөнхийдөө тайван өнгөрнө. Ганц бие хүмүүс нь энэ үед олон нийтийн ажилд идэвхтэй оролцох тул бүтэн жилийн турш цуг байх хамтрагчаа олохгүй гэх газаргүй. Цаашлаад хариу дурлалын хувьд хавар, зуны улирал нь тайван, жигд байх болно. Харин хонины ордны ганц бие хүмүүс энэ үед хайр дурлалын олон харьцаа тогтоосноор, зөв сонголт хийх боломж гарахгүй байж магадгүй. Гэхдээ нөгөө талаас уйдаж, гиюүрэх зав ч бас гарахгүй нь бололтой. Харин 2010 оны сүүлээр хайр дурлалын фрон дээр зөрчилдөөн үйл ойлголцол бий болж, нэлээд асуудал үүсч магадгүй байна шүү. Улмаар атаархал, мэхлэлт, тэнэглэл, салалт хагацалтай олон таарч магадгүй. Иймд хайр дурлалын харьцаагаа харьцангуй тогтвортой байлгах гэж багагүй арга, ухаан сийлэх хэрэгтэй болох нь. | | Эрүүл мэнд Та өөрийнхөө эрүүл мэндэд ердийнхөөсөө арай илүү анхаарал тавих шаардлага гарах бололтой. Хэдий хувцасны загвар таныг барьж байсан ч та өвлийн улиралд зөв хувцаслах хэрэгтэй. Мөн та их завгүйгээсээ болж сэтгэл санааны дарамтанд орно. Энэ тохиолдолд та долоо хоногийн хуваарьтаа өөрчлөлт оруулж сайхан амарч өөрийн эрч хүчийг сэлбэж авах хэрэгтэй. Гэвч энэ өөрчлөлтийг ихэнх хониныхон хийхгүй л бололтой. Ингэж амсхийх завгүй ажиллах муу, ажил амралтыг хослуулах нь илүү чухал гэдгийг ойлгосноор та таатай байдлыг авах болно. Таны арьс өвчилж магадгүй бөгөөд хэрэв цэвэр шинэ бүтээгдэхүүн, эрүүл хоол хүнс, их ус хэрэглэж, хэрэгтэй цагт нь амарч чадвал та ийм бэрхшээлтэй тулгарахгүй. Илүү тайван амьдрал таныг эрүүл байлгана. |
|
| Үхэр (4/20-5/20) | Eрөнхий төлөв
2010 он таны хувьд маш чухал бөгөөд дурсгалтай мөчүүд ихтэй болно. Таны дотоод мэдрэмж асар хүчтэй, мэдрэмтгий болж ажил үйлс чинь амжилттай байна. Хүссэн зүйл чинь сэтгэлчлэн бүтнэ. Урьд нь та хүн болгоныг надад туслаач гэж гуйдаг байсан зангаа орхиж, харин өөрөө бүгдийг хийж байгааг чинь харсан найзууд чинь гайхах болно. Бизнесийн хувьд танд гадаадаас ер бусын саналууд ирнэ. Хувийн санхүү амжилттай харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд та өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарах ёстой. Учир нь таны биеийн хүчний ажил гэнэт ихсэх болно. Хоолны дэглэм барьж, биеийн тамирын дасгал хийх нь таны эрүүл мэндэд тус дөхөм болно. Хайр дурлал таны амьдралд онцгой байр суурь эзэлнэ. Энэ жилд та өөртөө чухал хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайртайгаа учирна. Энэ 3, 4 сард танд нэгэн шинэ зүйл тохиолдох болно. Эхний 7 сар та маш их үр ашигтай ажиллана, харин амарч болохгүй цааш нь ажилла, тэгвэл та амжилтанд хүрэх болно. 12 сард танд маш их бэрхшээл тулгарна. Санхүү мөнгөний хувьд одтой байх бөгөөд таны цалин нэмэгдэж магадгүй. Жилийн эхний хагаст маш орлоготой, 2 дахь хагаст олсон мөнгөө үр бүтээлтэй зарцуулах нь зөв. Таныг шинэ зүйл сурахад чинь энэ жил маш сайн байна. Гэрээсээ хол байж, аялалд явах нь танд тустай. Хэрэв та гэрлэх бодолтой байгаа бол энэ жил шийдвэрээ гаргаарай. Учир нь таны төсөөлж байгаагүй илүү бахархууштай зүйл тохиолдоно. Хэрэв та шийдвэр гаргаж холбоо тогтоосоон бол харьцаагаа муутгахгүй байхыг хичээгээрэй. Мэдээж та хоёр нэг нэгийгээ мэдэхэд асар их хугацаа шаардагдах бөгөөд хэрэв та шинэ холбоо хийж байвал эсвэл үерхлээ удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол зөнд нь хаяж хайр дурлал хаашаа дагуулах нь тийшээ яваарай.
Хайр дурлал 2010 оны эхэн үе нь үхрийн ордныхны хувьд тун халуухан өнгөрөх бололтой. Халуухан гэдэг нь хэрүүл маргаан, үл ойлголцол дараалан гарч, үр дүнд нь бүр ч илүү дотносож, эсвэл нэг мөр хоёр тийш болж магадгүй гэсэн үг. Ганц бие хүмүүсийн хувьд энэ үе нь арай л тайван байна. Гэхдээ хайр дурлалын цөөнгүй адал явдал, учралын нөлөөгөөр олон зүйлийн талаар эргэцүүлэн бодож, төгс партнерын талаарх таны төсөөллөө нэлээд өөрчилж магадгүй. Харин хавар эхлэхтэй зэрэгцэн үхрийн ордныхон дурлалын хэнээрхэлд автаж магадагүй байна. Харин хэнээрхэл байгаа газар эрүүл саруулаар сэтгэх чадварт байсхийгээд л богино холбоо үүсч унтарчихаад байдгийг мартаж болохгүй. Тун ч ээдрээтэй үе тул гэр бүлтэй үхрийнхэн олон тооны салалт, мэхлэлтийн гол дүр, хэргийн эзэн байх бололтой. Ганц бие хүмүүс нь харин дурлалынх нь эхэн үеийн манан арилахын хэрээр 5-р сарын орчим хайртынхаа олон тооноы таагүй зүйлсийг олж харна. Намар цаг нь бүгдийг ойлгож, цэгцлэн төөрөгдлөөсөө салахад туслана. Тийм ч болохоор эсрэг хүйснийхээ хүмүүсийн сонирхох хүсэл хамгийн бага байна. | | Эрүүл мэнд Та суудаг ажил хийдэг бол унтаж амар, цэвэр агаар амьсгал. Тансаг хоол, орой үдэш гадур явах нь эрүүл мэндэд тийм ч сайн биш. Тиймээс дуртай ч дургүй ч гэртээ байх хэрэгтэй. Энэ ордныхныг сэтгэлийн дарамтанд ороод байдаггүй гэхэд болно. Ажлынхаа хуваарийг харах цаг болжээ. Хэтэрхий хялбар зохиогдсон нь сайн үрдүнд хүргэхгүй. Чөлөөт цагаараа спортоор хичээллэ. Хоолны дэглэм сахь. Жилийн эцэст та ямар үр дүнд хүрснээ харна. |
|
| Хамтатгах (5/21-6/21) | Eрөнхий төлөв
Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу зүтгэн, хамаг зүйл сайн сайхнаар, амжилттай төгсөнө гэдэгт итгэж явах нь. Тэгээд ч амьдралдаа амжилтад хүрдэг. Гэхдээ тэдний хувьд эд баялаг тийм ч чухал бус. Мөнгөтэй байх нь тав тух, аюулгүй байдлыг хангана. Тэгээд хэрэв мөнгө хэрэгчээгээ хангаж, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах юм бол жаргалтай байлгүй яахав. Энэ ордныхон 2010 онд хөрөнгө мөнгө сайтар тооцоолж, дэмий үрэхгүй байх нь чухал. Тэгвээс тэд гагцхүү үгийнхээ байдлыг нилээн бэхжүүлж, бусдаас хамаарахгүй. Болж чадна. Хайр сэтгэлийн харьцаа олон хүмүүсийн хувьд маш чухал байр суурь эзэлнэ. Олон хүн өнгөрсөн үеийнхээ асуудлуудыг нэг тийш нь болго, амьдралаа нааштайгаар өөрчил. Гэр бүлүүд өмнөх хоёр жилийг бодвол илүү нам тайван болж, амьдрал голдрилдоо орно. Олон хүмүүс ахуй байдлаа өөрчлөн шинэчилж, зүйл худалдан авч, байр гэрээ солин, өөр газар нүүж мэднэ. Таны эрч хүч бууран, ядарч, сулбайх нь олон байж мэдэх учир эрүүл мэнддээ илүү их анхаарах хэрэгтэй. Унтаж амрахдаа илүү цаш зарцуул, эрүүл хүмүүс эрүүл ахуйн байдлын эрхэмлэн, биеийн тамираар хичээллэхэд л хангалттай. Таны зөн совин нэмэгдэн орчин тойрныхныхоо сэтгэл санааг зөв таамаглах бөгөөд энэ нь тэдэнд жилийн хамгийн хүнд нөхцөл байдлуудыг зөвөөр дүгнэн, ирээдүйгээ тодоор харж байгаад нь туслана. Мөн та амьдралын нэг хэвийн уйттартай байдалд дургүй хүмүүс. Тийм болохоор энэ жил аялал зугаалгад явах нь дээр. Тэгэх боломж байхгүй бол амралтынхаа өдрүүдэд үзэсгэлэн, концерт шоу үзэж байх хэрэгтэй. Цэвэр агаарт идэвхитэйгээр амарч, өвөл цанаар гулган, зун усанд сэлж, тоглоом тоглох нь тааламжтай. Энэ ордод төрсөн олон хүний хувьд эхлэлийг өнгөрсөн оны намар буюу өвөл тавьсан ажил төрлийн өөрчлөлт 2010 онд гарна. Ихэнх хүмүүс эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүхий хүмүүс дэмжлэг үзүүлэх агаад тэдний өгсөн ихээхэн хэмжээний зээл цаашдын үйл ажиллагаанд нь хүчтэй түлхэц болно. Нэн ялангуяа хоёрдугаар сараас энэ үйл явц өрнөх бөгөөд оныг дуустал үргэлжилнэ. Ажил хэргийн хамтрагч, анд нөхөд, ойр дотны хүнээс нилээн хамааралтай байх магадлалтай. Тийм болохоор тэдгээр хүмүүстэйгээ эвтэй найртай байснаар энэ онд амжилтад хүрэх боломжтой болно.
Хайр дурлал Сексийн амьдралын хувьд ихрийн ордныхон ихээхэн амжилттай байх бололтой. Гэр бүлтэй, эсвэл удаан хугацааны нэг хүнтэй холбоотой байгаа хүмүүсийн хувьд харьцаа нь улам бэхжинэ. Гэвч харамсалтай нь энэ тогтвортой аз жаргалтай байдал тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой. Хавар эхлэхийн даган ихрийн ордныхон өөрийн төрөлхийн хоёрдмол, зөрчилдөөн зангаа даган хайртаасаа өөр хүнд анхаарал хандуулж эхэлж болзошгүй. Мэдээж үүнийг дагаад хэрүүл маргаан, салалт хагацалт ирэх нь гарцаагүй. Ийм таагүй байдал нь хавар дуустал үргэлжилнэ. Таагүй байдлаас аятайхан мултарч чадсан хүмүүс нь зун эхлэхтэй зэрэгцэн тогтворгүй, ухаангүй зангаа давж илүү тогтвортой үнэнч байдлыг эрхэмлэх болно. Харин энэ ордны ганц бие хүмүүсийн эргэлзээ нь намрын улирал эхлэхтэй зэрэгцэн арилж хайр дурлалтайгаа учирна. Мөн хуучны танилуудтайгаа гэнэт таарах, унтарсан дурлалын харьцаа эргэн сэргэснээр хувийн амьдрал чинь илүү таатай, нааштай болж ч магадгүй юм. | | Эрүүл мэнд Энэ жил эрүүл мэндэд маш сайн байна. Эрүүл мэндтэй холбоотой хэрэгтэй бүх зүйлийг та хийх хүсэлтэй байна. Удаан өвдсөн өвчин эмчилгээний үр дүнд сайжирна. Хүч чадал сайн байна. Эрч хүчтэй мэдрэмж таныг спортын болон эрүүл мэндийн клубт явах хүсэл төрүүлнэ. Жилийн эхний найман сард хэтэрхий их жин нэмэхээс болгоомжил. Эрүүл байх хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэл буюу болгоомжлол. Энэ нь ямар ч асаргаа сувилгаанаас илүү үр дүнтэй байдаг. Мэдрэмжтэй бай. Болж өгвөл байгалийн гаралтай зүйл хэрэглэ. Үнэхээр хэрэгтэй биш л бол эм тариа хэрэглэхээс зайлсхий. |
|
| Мэлхий (6/22-7/22) | Eрөнхий төлөв
Оны эхний хагаст хүүхдүүдийнхээ тухай гэнэтийн таагүй зүйл сонсохгүйн тулд тэдэнд ихээхэн анхаарал халамж тавь. Энэ жилд эрчүүд нь идэвхтэй, хөдөлгөөнтэй, тачаангуй, эмэгтэйчүүд нь романтик дэврүүн байна. Эрүүл мэндийн хувьд ахимаг настай яс, бөөр, нуруу нугасны архаг өвчтэй хүмүүс анхаарвал зохистой. Олонх хүмүүсийг шүдний өвчин зовоож магадгүй. Идэвхтэй, эрч хүчтэй, үр бүтээлтэй жил болно. Гэхдээ жилийн эхний саруудад ажлын эрч хүчээ бага зэрэг бууруулж карьер хөөх санаагаа багасгаж харилцааны хүрээгээ хумьж, өөртэйгөө ажиллавал зүгээр болохыг од эрхэс зөвлөж байна. Зөв бодолтой, ухаалаг алхамтай хүмүүс албан хаагчид тушаал дэвшиж цалин нэмэгдэх бизнесмэнүүд ашигтай санаа хүлээн авч ашгийн найдвартай эх булагтай болох боломж байна. Энэ ордныхонд шинэ ажилд орох магадлал өндөр байна. Ажил хэргийн болон арилжаа наймааны аялал ашигтай байх тул гэртээ гар хумхин суулгүй яв. Холын хот, улс орнуудад та шинэ мэдлэг, шинэ холбоо хэлхээ, санхүүгийн ирээдүйтэй шинэ үйл ажиллагаа, зарим нэг нь шинэ хайр дурлалаа ч олж болзошгүй. Санхүүгийн байдал тогтвортой сайжрах хандлагатай байна. Хайр дурлалын хувьд амжилттай. Ялангуяа эрчүүд эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг хялбархан татаж чадна. Эрүүл мэнд тун сайн байх тул ер бусын идэвхтэй байж чадна. Хайр дурлал Хайр дурлалын хувьд энэ ордныхонд санаа зовох зүйл алга. Гэр бүлтэй, удаан хугацаанд хамтран амьдарч байгаа хүмүүсийн холбоо, ойлголцол нь шинэ түвшинд гарч, улам бэхжинэ. Харин ганц бие, эсвэл ямар нэг шалтгааны улмаас оныг ганцаар угтсан хүмүүс нь энэ алдааг засах сайхан боломжтой таарна. Тэр бүү хэл 2010 эхний хагас жилд жинхэнэ сэтгэлд чинь хүрсэн хүнээ олохын тулд асар олон тооны санал, боломжоос сонгох хэрэгтэй болно гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Зундаа ч энэ ордныхны хувьд хайр дурлалтай холбоотой элдэв асуудалгүй, тайван амьдарна. Товчхон хэлэхэд зарим нэг үл ойлголцлыг эс тооцвол 2010 он нь мэлхийн ордныхны хайр дурлалтай холбоотой ямар нэг асуудалтай тулгарахгүй. | | Эрүүл мэнд Энэ онд таны эрүүл мэнд хэвийн байх болно. Биеэ эрүүл байлгахын тулд элдэв өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэн, байнгын хөдөлгөөнтэй байж, биеэ сайн чийрэгжүүлж байвал зүгээр. Элдэв өвчин эмгэг илэрвээс яаралтай эмнэлэгт хандан арга хэмжээ авахуулбал зохистой. Дотор эрхтэн буюу хоол боловсруулах эрхтэнээ анхаар. Оны сүүлээр биеэ энхрийлбэл зохино. |
|
| Арслан (7/23-8/22) | Eрөнхий төлөв
2010 гол зорилго бол өнгөрсөн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ уулзах магадлалтай. Гэр бүл бололцоход 9-р сар хамгийн тохиромжтой. Онцын ноцтой өвчин тусахгүй, эрүүл мэндийн хувьд тайван жил. Орчин үеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын төрлүүд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгүй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж болно. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжүүлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедици амжилттай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггүй. Санхүү карьерын хувьд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгүй байсан ч гэхдээ 4 сард дэвших магадлалтай. Амжилт таны одоогийн байр суурийг бататгаж өгнө. Мөрийтэй тоглоом, санхүүгийн эргэлзээтэй үйл ажиллагаа, шаардлагагүй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зүйлүүд ч анхаарлаа хандуулж бай. Эдгээр нь 9-р сард танд амжилт авч ирж магадгүй.
Хайр дурлал Арслангийн ордныхны хувьд нэлээд тайван үе. Тэд өөр ажил төрөлд хэт их анхаарч байгаа болохоор гэр бүлийн дотор, хайр дурлалын харьцаанд тогтоод байгаа уур амьсгалын талаар сонирхож анзаарах ч сэхэлгүй байгаа. Сексийн харьцааны хувьд ч мөн адил цаашид хөгжүүлэх, шинэ түвшинд гаргахын тулд чармайлт гаргаад байх шаардлага үгүй болно. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгээр хаврын дунд үеэс эхлээд хайр дурлалын фронт дээрх байдал хурцадаж эхлэх бололтой. Ялангуяа хамт амьдраад удаагүй, нэгнээ сайн ойлгож таниагүй байгаа залуу хосуудын хувьд хүндхэн үе эхэлнэ. Энэ ээдрээтэй үеийн эсэн мэнд давж гарч чадвал зунаас эхлээд бүх зүйл эргээд хэвэндээ орох тул хайртай хүндээ аль болох тайван, уужуу хандаж байхыг хичээгээрэй.Харин зун дуусч намрын улирал эхлэх үед арслангуудын хайр дурлалын амьдрал 9-р сарын сүүлч, 10-р сарын эхэн үед хэсэг зуур хямралд орж магадгүй байна. Өөрөөр хэлбэл ахиад л үл ойлголцол, хэрүүл маргаан дэгдэж, тайван амгалан амьдралыг чинь нэлээд бусниулж магадгүй бололтой. | | Эрүүл мэнд Эрүүл мэнддээ халамж тавих шаардлага гарахгүй. Урт хугацаагаар хойшлогдсон асуудал тодорхой болно. Дасгал хийж эрч хүчээ нөхөн сэргээ. Биеийн жингээ барих хэрэгтэй тул биеийн тамираар хичээллэ. Алхах болон гүйх нь ашигтай байна. Таны эрүүл мэндэд сайнгүй харилцаа холбоо таныг гайхшруулна. Үргэлж төвөгт учирч байдаг найздаа тусалж дэмжихийг хүсвэл хойш суугаад, сэтгэл санаагаа тавгүйдэх, ярвигтай байх эсэхээ шийдээрэй. Өдөр тутмын дэглэм эрүүл мэндэд таатай нөлөөлнө. Зөв зохистой хоолло. |
|
| Охин (8/23-9/22) | Eрөнхий төлөв
Хэрэв та төрөлхийн хөдөлмөрч чанар, цагаа олж ухаалаг шийдвэр гаргадаг чадваруудаа зөв ашиглавал таны хувьд 2010 он туйлын амжилттай байх болно. Хайр дурлалын хувьд олон адал явдалтай учрах боловч, хэтрүүлбэл тийм ч таатай бус. Гэр бүлийн хувьд туйлын тайван жил байх болно. Оны эхний хагаст шинэ байр худалдан авах буюу эсвэл байрны нөхцөлөө сайжруулж солино. Үүнийг хийхэд тийм ч төвөгтэй бус байна. Учир нь, эцэг эх. хамаатан садангууд тань туслах болно. Эрүүл мэндийн хувьд оношийг нь тогтооход хүнд өвчин тэр дундаа элдэв хордлого ба ходоод гэдэсний өвчин тусах өндөр магадлалтай. Амралтаа хөдөө гарч эсвэл зөөлөн уур амьсгалтай орнуудад өнгөрөөвөл өвлийн сарынхаа эрч хүчийг олж авна. Мэргэжлийн салбарт тийм ч таатай бус байна. Амжилт хүлээгээд хэрэггүй л болов уу. Гэвч үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажил цэцэглэн хөлжих болно. Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхэлж буй хүмүүс их амжилттай байх болно.
Хайр дурлал Гэр бүл болоод удаж байгаа, эсвэл батлуулаагүй ч олон жил болж байгаа охины хувьд 2010 оны эхэн үе нь харилцан ойлголцол, итгэлцэл нь улам нь бат бэх болно. Харин ганц бие хүмүүс нь сэтгэлдээ таарах хүнтэй учрах магадлал бага байгаа ч хүмүүст, эргэн тойрондоо хандах хандлага, үзэл бодлоо өөрчилвөл нааштай үр дүнд хүрэхгүй гэх газаргүй. Ямар ч байсан хайр дурлалтай холбоотой асуудал байгаа бол хавар эхлэхтэй зэрэгцэн дийлэнх нь шийдэгдэх бололтой. Гэхдээ хавар болоход хүний мэдрэмж, сониуч зан хурц, хүчтэй болдог гэдгийг мартаж болохгүй. Энэ нь хайр сэтгэлээ хайж байгаа ганц бие хүмүүс ямар ч байсан муугаар нөлөөлөхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин гэр бүл болсон хүмүүсийн хувьд хайр дурлалын элдэв адал явдал, хэт их шохоорхол нь нааштай юманд хүргэх нь юу л бол. Тиймээс гэр бүлтэй хүмүүс бие сэтгэлээ аль болох барьж, хазаарлахыг хичээсэн нь дээр байх.Зуны улиралд энэ ордны хүмүүсийн хайр дурлалын харьцааг эргээд хэвийн байдалд нь оруулна. | | Эрүүл мэнд Таны эрүүл мэнд энэ жил бэрхшээлтэй байж болох. Та түүнийгээ сайжруулахын тулд асар их зүйл хийх болно. Таны эрч хүч тань өндөр түвшинд бус байна. Хоол хүнсний зүйлээс харшил авч болзошгүй. Ажил дээрээ алжаах үе тохиолдоно. Хоолны дэглэм барьвал үр дүнтэй байх болно. |
|
| Жинлүүр (9/23-10/22) | Eрөнхий төлөв
Таны 2010 оны гол зорилго нь үр бүтээлчээр сэтгэх, төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм. Та өөртөө итгэлтэй байвал санаачилсан, эхэлсэн бүх ажил үйлс нь амжилттай бүтнэ. Тэвчээргүй байх ялангуяа ямар ч төсөөлөлгүйгээр ажлаа эхлүүлэх нь бүтэлгүйтлийг дагуулна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хангалуун байх жил. Харьцаа тасарсан хосууд харилцаагаа сэргээж магадгүй. Таны хувьд дотоод сэтгэлээ эрчимтэй шинэчилнэ. Танилуудынхаа хүрээг өргөсгө. Энэ хэлхээ холбооны хүчээр та илүү өндөр хүрээлэлд очно. Хүнд үед сайхан сэтгэлтэй хүмүүс, найз нөхөд дотныхон тань тусална. Төлөвлөгдөөгуй ихээхэн мөнгийг хамаатнууддаа зарцуулна. Амттанг бүү хэтрүүлэн хэрэглэ. Илүүдэп жинтэй болж, бодисын солилцоо алдагдаж магадгүй. Идэвхтэй амрахыг зөвлаж байна. Гэхдээ аюултай адал явдалд бүү орооцолд. Хэрвээ өнгөрсөн үүрэг хариуцлага, түнш болон хуучин ажилтай холбоотой асуудлыг нэгдүгээр сард шийдэж чадвал гурав, дөрөвдүгээр сард уран бүтээл цэцэглэн хөгжиж эхэлнэ. Гагцхүү хоёр болон зургаадугаар сард учрах бага ч атугай саад бэрхшээп нь санасан бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд саад болно гэдгийг бүү март. Дээрх нөхдөл байдал наймдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нийгэмд гарсан өөрчлөлтүуд нь олон хүний амьдралд нэмэлт хүндрэл авчрах болно. Гэвч аравдугаар сарын дараа таны байдлыг засварлаж, он дуустал ажлаа амжилттай эрхлэх болно.
Хайр дурлал Жинлүүрийнхэн оны эхэн үед хайр дурлалтай холбоотой ямар нэгэн томоохон өөрчлөлттэй тулгарахгүй. Үүнтэй зэрэгцэн хань ижил, хайртай хүнийхээ үзэл бодлыг илүү сайн ойлгодог болсноор харилцан ойлголцол чинь улам нэмэгдэнэ. Харин энэ ордны ганц бие хүмүүс нь хүний сэтгэл мэдрэмж хурц болж ирдэг хавар эхэлтэл тэвчих хэрэгтэй болох нь. Энэ үед эхэлсэн хайр дурлалын харьцаа нь анхныхаа эрч хүчийг алдалгүйгээр удаан үргэлжлэх боломжтой. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хавар, намар нь нэлээд ээдрээтэй үе байна. Учир нь хайртай хүмүүсийн чи нь зүгээс танд үл итгэсэн байртай хандах болно. Энэ бодит шалтгаанатай ч байж болох талтай. Мэдээж энэ бүхнийг дагаад олон тооны хэрүүл, маргаан, үл ойлголцсон байдал үүснэ. Тэр бүх асуудлыг та өөрөө бие даан шийдэх хэрэгтэй. Харин хайр дурлалтай холбоотой асуудал бэрхшээлийг салалт, хагацалгүйгээр давж гарч чадсан хүмүүсийн хувьд 2010 оны сүүл үеэс цаашид улам ч тогтвортой болох тайван үе эхэлнэ. | | Эрүүл мэнд Энэ онд таны эрүүл мэнд тааламжтай байна. Та тогтмол дасгал хийхийг хүсэхгүй л байх. Гэвч сэтгэлзүйн саадыг давж найзуудтайгаа хамт ч болох нь ээ спорт клубт очоорой. Таны биенд нөлөөлдөг гол хүчин нь сэтгэл санааны тогтворгүй байдал. Тиймээс сэтгэл санааны дарамттай үедээ ямар ч болов аргаар өөрийгөө тайвшруулж байх нь чухал. Эрүүл мэндэд хооллолт бас л нэг чухал асуудал. Жин нэмэх илчлэг ихтэй хоол хүнс таны эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлнэ. Гэхдээ ингэлээ гээд хоол ундаа хязгаарлаж болохгүй. Хэрэв та өөрийн эрүүл мэндэд бага зэрэг л анхаарч чадвал таны эрүүл мэнд сайн байх болно. |
|
| Хилэнц (10/23-11/21) | Eрөнхий төлөв
Таны энэ жилийн гол зорилго бол залхуурахгүй, идэвхтэй байх явдал юм. Тэгвэл та атаархахгүй байхын аргагүй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Ганц бие хүмүүс хайр дурлалынхаа эрэлд гарч түүнийгээ олж гэр бүл болбол од эрхэс туйлаас ивээх болно. Гэр бүлийн хувьд та хэдийгээр төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэгч боловч хүнд хэцүү өдөр тутмын ажлын дараа эргэн очдог хүн тань үгүй бол амьдрал утга учраа алдах мэт санагддаг болно. Иймээс гэр орон гэр бүл таны анхаарлын төвд байх болно. Та өөрийгөө шинээр мэндэлсэн мэт мэдэрч амьдралынхаа багагүй хэсгийг өнгөрүүлсэн хүнээ өөрөөр харж чадвал түүнээсээ урьд нь олж харж чадаагүй олон сайхан чанаруудыг илрүулж чадна. Эрүүл мэндийн хувьд энэ онд учрал ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Ресторан, бар, романтик үдшийн зоогийн амтанд хэтэрхий автвал юуны өмнө ходоод гэдэсний замын өвчинд өртөх болно. Түүнчлэн бодисын солилцоо. харшлын өвчнүүдээс сэргийл. Амралт аяллын тухайд та хэдийнэ гэрсэг нэгэн болсон байна. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггүй гэдгийг зөвлөе.
Хайр дурлал Гараг эрхсийн байрлал тун таатай байгаа болохоор хилэнцийн ордныхны хувьд 2010 он нь хайр дурлалтай холбоотой асар их амжилт, ялалтын жил байх бололтой. Ганц бие хүмүүсийн хувьд элдэв адал явдлаар дүүрэн амьдралаараа цашид амьдрах, эсвэл хамгийн ихээр ойртож дотносон хүнтэйгээ хамт амьдрах гэдгийг нэгийг нь сонгох хэрэг гарч магадгүй. Хамт амьдраад олон жил байгаа хосуудын хувьд ч хайр дурлал нь ахин шинэ хүчтэй түлхэц авч, ойлголцол итгэл чинь улам өснө. Гэвч зуны эхнээс авахуулаад кинон дээр гардаг шиг өөгүй амьдрал чинь нэлээд доргион чичиргээн мэдэрч магадгүй. Гол буруутан нь таны сонгосон партнер чинь байх магадлал маш өндөр байна. Мэдээж үнэхээр энэ нь батлагдвал багагүй хосууд салалт, хагацалтай учирна. Харин хоёр тийш бололгүй тэсч үлдсэн хосуудын амьдрал зун дуусахтай зэрэгцэн ахин хэвийн голдрилдоо орно. | | Эрүүл мэнд Оны эхний саруудад таны эрч хүч бага байх болно. Иймд өөрийн хооллолт болон өдөр тутмын дасгал хөдөлгөөндөө анхаар. Үнэхээр сайнаар анхаарч чадваас үр дүнг нь амсах болно. Хэдийгээр та харьцангуй залуу сэтгэлгээтэй байсан ч биемахбодид хөгшрөх явц явагдах болно. Харилцаанаас шалтгаалж сэтгэл санааны дарамттай учирна. Энэ нь таны бие махбодид муугаар нөлөөлж болзошгүй. Өөрийн зөн билгийг дагаж амьдралынхаа хэв маягийг өөрчил. Гэрээсээ хол явахдаа эрүүл мэнддээ онцгой анхаар. Хэрэв та өөрийгөө халамжилж чадвал жилийн турш эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй байх болно. |
|
| Нум (11/22-12/21) | Eрөнхий төлөв
Ирж буй онд хувийн ба мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарна. Ялангуяа хоёрдугаар сараас та дээд удирдлагынхаа талархлыг хүлээж, нийгмийн шинэ түвшинд гарна. Энэ нь ойрын хоёр гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлүүлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мөнгөтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонх хүмүүс гэр бүлтэй болно. Гэр бүлийн хүрээнд олон шинэ үйл явдлууд болно. Тэр дундуу нас тогтсон хүмүүс эхнэр нөхөр, үр хүүхдээрээ бахархаж амьдрах үе. Харьцаа тасарсан байсан хосууд түүнийгээ сэргээх боломжтой. Эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл санаа мэдрэгдэхээр сайжирч, элдэв хүндрэлүүдийг төвөггүй даван туулна. Энэ нь санхүүгийн хундрэлгүй элбэг байсны хүчинд эрүүл мэндэдээ анхаарал тавьж чанартэй хоол хүнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.
Хайр дурлал Нумынхны хувийн амьдрал нь нэгдүгээр сард бага зэрэг бүүдгэр байх ч хавар дөхөхийн хэрээр улам бүр сонирхолтой, олон өнгөөр солонгорох болно гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гэр бүлийн хосуудын ойголцол, итгэлцэл нь улам хүчтэй болж байхад, ганц биеийн хүмүүсийн хувьд шинэ танилууд, шинэ дурсгалтай мөчүүд гээд шоу арга хэмжээгээр тасрахгүй. Хавар эрчээ авахын хэрээр байдал нь улам ч бэхжинэ гэж мэд. Гэхдээ энэ оны эхний хагас жилд түр зуур түр тар хийж магадгүй ч хэсэг зуурын муудалцаан нь улам ч хүчтэй хайр, илүү ойлгоцлоор дуусах магадлал маш өндөр байна. Ганц бие хүмүүсийн хувьд зуны улиралд нь шинэ танилууд олонтой үе болох тул тэдгээрийн дундаас жинхэнэ хайр дурлалтайгаа учрахыг үгүйсгэх аргагүй юм. Товчхон хэлэхэд энэ он нь нумын ордныхны хайр дурлалын амьдралд хамгийн ээлтэй жилүүдийн нэг байх бололтой. Ялангуяа 2010 оны сүүл хэсэг нь үүнийг жинхэнэ батална гэж байна. | | Эрүүл мэнд Энэ жил таны эрүүл мэнд оюун ухаанаас ч илүү мэдрэмтгий, ухаалаг байна. Иймд илүү цагаар ажиллаж, орой бүр өрөөндөө суухыгаа хязгаарла. Учир нь, ингэвээс таны энерги алдагдаж, бие махбодьтойгоо тэмцэхэд хэцүү болно. Жиндээ хянамгай байж, анхаарал тавихад таатай бөгөөд амжилттай. Мах хэт их хэмжээгээр хэрэглэх хэрэггүй. Үүний оронд цэвэрхэн, шингэн байгалийн хүнс өдөр тутмын хоолондоо хэрэглэвэл зүгээр. Дасгал хийж биеэ чийрэгжүүл. Өдөр тутмын дасгал үр дүнгээ өгнө. Жилийн хоёрдугаар хагаст өөрийгөө муу зуршлаас чөлөөлөхөд анхаар. |
|
| Матар (12/22-1/19) | Eрөнхий төлөв
Шударга байж, хүмүүсийн амхаарал өөртөө татах гэж элдвээр оролдох хэрэггүй гэж од эрхэс танд зөвлөж байна. Ерөнхийдөө ашиг орлого тогтвортой сайн байж ажил хэрэг бүтэмжтэй байх эерэг нөлөөтэй жил болж өнгөрнө. Зорилгодоо тууштай тэмүүлсэн хүмүүс амжилтад саадгүй хүрэх боломж дүүрэн угтаж байна. Өөрийнхөө мэдлэг чадвартаа найдаад урагшаа зоригтой яваарай. Энэ бүх юмаа баримталбал ирээдүйд таныг том боломж хүлээж байна. Хайр сэтгэлийн хувьд гэр бүлдээ цаг зав гаргаарай. Жилийн дунд үед нууцхан хайр сэтгэлд татагдаж болох ч өөрийн гэр бүл хайр сэтгэлээ хамгаалан үлдэж чадна. Та жилийн сүүлчээр хайтыгаа бурхан мэт тахин, гэр бүлээ батжуулна. Тавдугаар сард та хийсэн ажил бүхэн саадгүй бүтэх тул томоохом ажил хэргийн төлөвлөгөөндөө энэ үеийг тодоор тэмдэглэ. Харин зургаадугаар сард осол гэмтлээс болгоомжил.
Хайр дурлал Матарын ордны хүмүүсийн хувьд хайр дурлалын фронт дээр нь энэ жил хүчтэй сэтгэл хөдлөл давамгайлсан, хувь тавиланд нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргах жил байх болно. Энэ нь ялангуяа батлуулаагүй ч олон жил хамт амьдарч байгаа хосуудад нь хамаатай. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ танилууд мундахгүй олон байх бөгөөд тэдгээрийн дотроос сэтгэлдээ таарах хүнийг олох магадлал өндөр байна. Гэхдээ ганц бие хүмүүс нь энэ үедээ хэт дурламтгай болж ирэх тул сонголтоо ул суурьтай бодосны эцэст хийх хэрэгтэй. Гэр бүл болсон хүмүүсийн хувьд хайр дурлал нь бага зэрэг тогтворгүйтэж магадгүй ч ерөнхийдөө ойлголцол, итгэлцлээ улам батжуулах боломжтой. Хайртай хүнээ илүү сайн ойлгож, илүү сайн мэдэрнэ гэдэг мэдээж амаргүй ажил байна гэдэгт бэлтгэлтэй байхад буруудахгүй. Энэ оны сүүлийн гурван сар нь шинэ хайр дурлалтайгаа учрах өргөн боломжийг ганц бие хүмүүст ахин олгоно. | | Эрүүл мэнд Сүүлийн хагаст та эрүүл мэнддээ зайлшгүй анхаар. Уламжлалт эмчилгээ таны хоол боловсруулах эртхэнд сайнаар нөлөөлнө. Хоолны дэглэм сахиж, аль болох чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй. Ажлын хэт ачаалал таны эрч хүчийг сорж байна. Иймээс амралтын өдрийг аль болох амарч, тайван өнгөрүүл. Дөрвөн сарын сүүл, гурван сарын дундуур ханид, томуу тусахаас болгоомжил. Хэдийгээр цаг агаар дулаан байгаа ч анхааралтай бай. Оюун санааны болон биеийн хувьд хамгийн сайн зүйл бол амралт юм. |
|
| Хумх (1/20-2/18) | Eрөнхий төлөв
Энэ онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард эөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авч ирж, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүс үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.
Хайр дурлал Хумынхан энэ жил амьдралын бүх салбар, тэр дундаа хайр дурлалын салбарт маш идэвхтэй байх болно. Оны эхэнд ялангуяа энэ талаар амжилтанд хүрэх бүх л боломж, бололцоо нь бүрдсэн байна. Гэр бүлтэй, удаан хугацаанд хамтран амьдарч байгаа хүмүүсийн хувьд бүр ч илүү дотносоно гэсэн үг. Ганц бие хүмүүсийн хувьд ч мөн адил хайр дурлалтайгаа учрах боломж хангалттай олон гарна. Гэхдээ хавар, зуны улиралд хайр дурлалтай холбоотой бүтэмжтэй, таатай байдал өөрчлөгдөж, нэлээд сэтгэлийн шаналал, үл ойлголцол бий болж магадгүй байгааг анхаараарай. Гэсэн хэдий ч зуны дунд үеэс эхлээд байдал эсрэгээрээ эргэж дурлах, дурлуулах чадвар нь эрс нэмэгдэнэ. Олон хүмүүс үүний нөлөөгөөр олон жилийн турш хамт байсан хүнээсээ салах шийдвэр ч гаргаж магадгүй. Ийм байдал нь гэр бүлтэй хүмүүст тун ч таагүй нөлөөлж магадгүй. | | Эрүүл мэнд Таны мэдрэмж эрүүл амьдрах гол хөтөч байх болно. Жилийн эхэн үед эрч хүчтэй байна. Эхний найман сард жингээ барихыг хичээ. Учир нь, та жин нэмэх хандлагатай байна. Ялангуяа хэт хоол их идсэнээс. Хүнд хэцүү амьдралтай хүмүүстэй өөрийнхөө нөхцөл байдлыг харьцуулж үз. Ямар боломж байгааг ойлго. Завгүй өдрүүд танд амралт ямар их чухлыг ойлгуулна. Амралт эрүүл мэндтэй салшгүй холбоотой. |
|
| Загас (2/19-3/20) | Eрөнхий төлөв
2010 онд та гол зорилго нь тайван ажиллаж, зарлагаа орлогоосоо давуулахгүй байх, аливаа эрсдэлтэй аялалд явахгүй байхад оршино. Эрс өөрчлөлт бүү хий. Амлалтаа бүгдийг нь биөлүүл. Энэ онд таны сэтгэлийг гонсойлгох цорын ганц зүйл бол хайртай хүмүүстэйгээ харьцах хөнгөмсөг найдваргүй харьцаа юм. Энэ онд та гэр бүлтэй болж чадна. Хосуудын хайр дурлал өөрсдийгөө золиослож чадахаар тийм хязгааргүй байна. Олон хүний хувьд энэ жил хамгийн нандин хүсэл, мөрөөдлөө биелүүлэх амжилттай жил байх болно. Энэ нь дүр төрхөө өөрчилж, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Үр хүүхдүүддээ орлого мөнгөнийхөө ихэнхийг зарцуулна. Эрүүл мэнд сайн. Уулыг ч эргүүлэх хүчтэй байна. Та олонтой харьцах, аялах зугаалах зэргээр дутмаг байдаг тул ядарч сульдах нь амархан байна. Зун эгзэгтэй үе ирэх бөгөөд болгоомжтой байж зөрчилдөөнөөс эайлсхийхгүй бол та хохирогч болж үлдэх магадлалтай байна. Олонх тань оршин суух газраа солин цагаачилж болзошгүй. Мэргэжлийн ажил хэрэг маш бүтэмжтэй. Санхүүгийн байдал бүрэн тогтвортой. Цаашид сайжрах хандлагатай. Жолооны ард цагийг бага өнгөрүүл. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч болгоомжтой бай. Бассэйн, саун, фитнесс төвд оч. Дорнын бие хамгаалах урлаг эсвэл иогоор хичээллэ. Албан тушаал дэвшихгүй боловч одоогийн байр сууриа бэхжүүлнэ. Хариуцлагатай ажил үүргээс бүү татгалз. Та түүнийг хялбархан хийж чадна. Их уншиж мэдлэгээ тэлж өргөжүүлнэ. Сурагч оюутнууд энэ онд авьяас билгээрээ гялалзана. Эцэг эхчүудэд сурган хүмүүжүүлэх авьяас илэрч хүүхдүүдийнхээ ерөнхий хөгжил, сурлагад тусална. Их мөнгө зарж, ашиггүй худалдаа хийхээс татгалз. 2 сараас 6 сар хүртэл чухал гэрээ хэлэлцээр бүү байгуул.Харин 11 сард ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. 9 сараас санхүүгийн байдал дээшилнэ.
Хайр дурлал Загасны ордныхны хайр дурлалын харьцаанд 2010 оны эхээр бага зэрэг хүйтэн уур амьсгал ноёлж эхлэх ч нэгдүгээр сарын сүүл үеэс бүх зүйл хэвийн болно. Хавар эхлэхтэй зэрэгцэн энэ ордны ганц бие хүмүүсийн хувьд сонирхолтой хүмүүстэй танилцах, хайр дурлалын шинэ харьцаанд орох гээд өргөн боломжоор дүүрэн байна. Зуны улирал нь элдэв эргэлзээ, зөрчилдөөн байхгүй тогтвортой хайр дурлалын харьцаа бий болгоход сайнаар нөлөөлнө. Гэвч загасныхан нэгэн хэвийн тогтсон амьдралыг тун ч таалдаггүй хүмүүс болохоор удалгүй шинэ, илүү хүчтэй мэдрэмжийн эрэлд гарахаар шийдэж магадгүй л юм. Ийм хүсэл нь хэрүүл, маргаан дэгдээхгүй байх нь юу л бол. Улмаар энэ оны сүүлээр харьцаагаа таслаж шинэ дурлалын эрэлд гарах, эсвэл өөрийн төдийгүй өрөөлийн сэтгэлийн хүндлэж сурах хэрэгтэй гээд харьцаагаа хэвээр үлдэх гэсэн хоёрын нэгийг сонгох шаардлагатай тулгарч магадгүй. | | Эрүүл мэнд Энэ жил эрүүл мэндийн хувьд ямар ч байсан өмнөх жилүүдээс илүү байна. Хоол боловсруулах эрхтэн хямрах нь таныг нэлээн зовоох бололтой. Хэрэв хоолныхоо дэглэм, жор хоёрыг бага зэрэг өөрчилвөл энэ зовлонгоос холуур өнгөрч чадна. Ялангуяа суугаа ажил загасныхан хоолны дэглэмд хатуу захирагдах хэрэгтэй. Мөн хэцүү байсан ч биеийн тамриын хялбар дасгал хий. Цаг хугацаа өнгөрөх тусам нас нэмэгдэж, биеийн жин бөгөөд харьцаа өөрчлөгдөж байгаа. Харин үүнд ямар нэг эмчилгээ арчилгаа хэрэгтэй байна уу үгүй юу гэдгийг анзаар. Хэдийгээр эмчилгээ гэдэг цаг зав их үрдэг ч үүнээс зугатах хэрэггүй л болов уу. Ялангуяа ардын эмчилгээг сонговол буруудахгүй. Хаврын улиралд хувцсаа тохируулж өмсөөрэй. Энэ нь биед гарах элдэв өөрчлөлтүүдээс сэргийлнэ. |
|
|
|