Бичлэгийн тоо 26

2010 оны өрнийн зурхай

Уншсан 28596 vote 0 2010.01.04 14:07:50
2010 оны

Хонь
(3/21-4/19)
Eрөнхий төлөв 

Газрын хүч шинэ санаа бодол төрөхөд нөлөөлдөг учраас энэ жил дээрх ордонд төрсөн хүмүүст зөв шийдвэр гаргахад нь туслах болно. 2010 онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийн гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард зөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүсд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.


Хайр дурлал
Хонинуудын хайр дурлалын амьдрал нь 2010 он эхэнд онц єєрчлєгдєхгvй. Ерөнхийдөө тайван өнгөрнө. Ганц бие хүмүүс нь энэ үед олон нийтийн ажилд идэвхтэй оролцох тул бүтэн жилийн турш цуг байх хамтрагчаа олохгүй гэх газаргүй. Цаашлаад хариу дурлалын хувьд хавар, зуны улирал нь тайван, жигд байх болно. Харин хонины ордны ганц бие хүмүүс энэ үед хайр дурлалын олон харьцаа тогтоосноор, зөв сонголт хийх боломж гарахгүй байж магадгүй. Гэхдээ нөгөө талаас уйдаж, гиюүрэх зав ч бас гарахгүй нь бололтой. Харин 2010 оны сүүлээр хайр дурлалын фрон дээр зөрчилдөөн үйл ойлголцол бий болж, нэлээд асуудал үүсч магадгүй байна шүү. Улмаар атаархал, мэхлэлт, тэнэглэл, салалт хагацалтай олон таарч магадгүй. Иймд хайр дурлалын харьцаагаа харьцангуй тогтвортой байлгах гэж багагүй арга, ухаан сийлэх хэрэгтэй болох нь.

Эрүүл мэнд
Та өөрийнхөө эрүүл мэндэд ердийнхөөсөө арай илүү анхаарал тавих шаардлага гарах бололтой. Хэдий хувцасны загвар таныг барьж байсан ч та өвлийн улиралд зөв хувцаслах хэрэгтэй. Мөн та их завгүйгээсээ болж сэтгэл санааны дарамтанд орно. Энэ тохиолдолд та долоо хоногийн хуваарьтаа өөрчлөлт оруулж сайхан амарч өөрийн эрч хүчийг сэлбэж авах хэрэгтэй. Гэвч энэ өөрчлөлтийг ихэнх хониныхон хийхгүй л бололтой. Ингэж амсхийх завгүй ажиллах муу, ажил амралтыг хослуулах нь илүү чухал гэдгийг ойлгосноор та таатай байдлыг авах болно. Таны арьс өвчилж магадгүй бөгөөд хэрэв цэвэр шинэ бүтээгдэхүүн, эрүүл хоол хүнс, их ус хэрэглэж, хэрэгтэй цагт нь амарч чадвал та ийм бэрхшээлтэй тулгарахгүй. Илүү тайван амьдрал таныг эрүүл байлгана.



Үхэр
(4/20-5/20)
Eрөнхий төлөв 

2010 он таны хувьд маш чухал бөгөөд дурсгалтай мөчүүд ихтэй болно. Таны дотоод мэдрэмж асар хүчтэй, мэдрэмтгий болж ажил үйлс чинь амжилттай байна. Хүссэн зүйл чинь сэтгэлчлэн бүтнэ. Урьд нь та хүн болгоныг надад туслаач гэж гуйдаг байсан зангаа орхиж, харин өөрөө бүгдийг хийж байгааг чинь харсан найзууд чинь гайхах болно. Бизнесийн хувьд танд гадаадаас ер бусын саналууд ирнэ. Хувийн санхүү амжилттай харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд та өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарах ёстой. Учир нь таны биеийн хүчний ажил гэнэт ихсэх болно. Хоолны дэглэм барьж, биеийн тамирын дасгал хийх нь таны эрүүл мэндэд тус дөхөм болно. Хайр дурлал таны амьдралд онцгой байр суурь эзэлнэ. Энэ жилд та өөртөө чухал хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайртайгаа учирна. Энэ 3, 4 сард танд нэгэн шинэ зүйл тохиолдох болно. Эхний 7 сар та маш их үр ашигтай ажиллана, харин амарч болохгүй цааш нь ажилла, тэгвэл та амжилтанд хүрэх болно. 12 сард танд маш их бэрхшээл тулгарна. Санхүү мөнгөний хувьд одтой байх бөгөөд таны цалин нэмэгдэж магадгүй. Жилийн эхний хагаст маш орлоготой, 2 дахь хагаст олсон мөнгөө үр бүтээлтэй зарцуулах нь зөв. Таныг шинэ зүйл сурахад чинь энэ жил маш сайн байна. Гэрээсээ хол байж, аялалд явах нь танд тустай. Хэрэв та гэрлэх бодолтой байгаа бол энэ жил шийдвэрээ гаргаарай. Учир нь таны төсөөлж байгаагүй илүү бахархууштай зүйл тохиолдоно. Хэрэв та шийдвэр гаргаж холбоо тогтоосоон бол харьцаагаа муутгахгүй байхыг хичээгээрэй. Мэдээж та хоёр нэг нэгийгээ мэдэхэд асар их хугацаа шаардагдах бөгөөд хэрэв та шинэ холбоо хийж байвал эсвэл үерхлээ удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол зөнд нь хаяж хайр дурлал хаашаа дагуулах нь тийшээ яваарай.

Хайр дурлал
2010 оны эхэн үе нь үхрийн ордныхны хувьд тун халуухан өнгөрөх бололтой. Халуухан гэдэг нь хэрүүл маргаан, үл ойлголцол дараалан гарч, үр дүнд нь бүр ч илүү дотносож, эсвэл нэг мөр хоёр тийш болж магадгүй гэсэн үг. Ганц бие хүмүүсийн хувьд энэ үе нь арай л тайван байна. Гэхдээ хайр дурлалын цөөнгүй адал явдал, учралын нөлөөгөөр олон зүйлийн талаар эргэцүүлэн бодож, төгс партнерын талаарх таны төсөөллөө нэлээд өөрчилж магадгүй. Харин хавар эхлэхтэй зэрэгцэн үхрийн ордныхон дурлалын хэнээрхэлд автаж магадагүй байна. Харин хэнээрхэл байгаа газар эрүүл саруулаар сэтгэх чадварт байсхийгээд л богино холбоо үүсч унтарчихаад байдгийг мартаж болохгүй. Тун ч ээдрээтэй үе тул гэр бүлтэй үхрийнхэн олон тооны салалт, мэхлэлтийн гол дүр, хэргийн эзэн байх бололтой. Ганц бие хүмүүс нь харин дурлалынх нь эхэн үеийн манан арилахын хэрээр 5-р сарын орчим хайртынхаа олон тооноы таагүй зүйлсийг олж харна. Намар цаг нь бүгдийг ойлгож, цэгцлэн төөрөгдлөөсөө салахад туслана. Тийм ч болохоор эсрэг хүйснийхээ хүмүүсийн сонирхох хүсэл хамгийн бага байна.

Эрүүл мэнд
Та суудаг ажил хийдэг бол унтаж амар, цэвэр агаар амьсгал. Тансаг хоол, орой үдэш гадур явах нь эрүүл мэндэд тийм ч сайн биш. Тиймээс дуртай ч дургүй ч гэртээ байх хэрэгтэй. Энэ ордныхныг сэтгэлийн дарамтанд ороод байдаггүй гэхэд болно. Ажлынхаа хуваарийг харах цаг болжээ. Хэтэрхий хялбар зохиогдсон нь сайн үрдүнд хүргэхгүй. Чөлөөт цагаараа спортоор хичээллэ. Хоолны дэглэм сахь. Жилийн эцэст та ямар үр дүнд хүрснээ харна.



Хамтатгах
(5/21-6/21)
Eрөнхий төлөв 

Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу зүтгэн, хамаг зүйл сайн сайхнаар, амжилттай төгсөнө гэдэгт итгэж явах нь. Тэгээд ч амьдралдаа амжилтад хүрдэг. Гэхдээ тэдний хувьд эд баялаг тийм ч чухал бус. Мөнгөтэй байх нь тав тух, аюулгүй байдлыг хангана. Тэгээд хэрэв мөнгө хэрэгчээгээ хангаж, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах юм бол жаргалтай байлгүй яахав. Энэ ордныхон 2010 онд хөрөнгө мөнгө сайтар тооцоолж, дэмий үрэхгүй байх нь чухал. Тэгвээс тэд гагцхүү үгийнхээ байдлыг нилээн бэхжүүлж, бусдаас хамаарахгүй. Болж чадна. Хайр сэтгэлийн харьцаа олон хүмүүсийн хувьд маш чухал байр суурь эзэлнэ. Олон хүн өнгөрсөн үеийнхээ асуудлуудыг нэг тийш нь болго, амьдралаа нааштайгаар өөрчил. Гэр бүлүүд өмнөх хоёр жилийг бодвол илүү нам тайван болж, амьдрал голдрилдоо орно. Олон хүмүүс ахуй байдлаа өөрчлөн шинэчилж, зүйл худалдан авч, байр гэрээ солин, өөр газар нүүж мэднэ. Таны эрч хүч бууран, ядарч, сулбайх нь олон байж мэдэх учир эрүүл мэнддээ илүү их анхаарах хэрэгтэй. Унтаж амрахдаа илүү цаш зарцуул, эрүүл хүмүүс эрүүл ахуйн байдлын эрхэмлэн, биеийн тамираар хичээллэхэд л хангалттай. Таны зөн совин нэмэгдэн орчин тойрныхныхоо сэтгэл санааг зөв таамаглах бөгөөд энэ нь тэдэнд жилийн хамгийн хүнд нөхцөл байдлуудыг зөвөөр дүгнэн, ирээдүйгээ тодоор харж байгаад нь туслана. Мөн та амьдралын нэг хэвийн уйттартай байдалд дургүй хүмүүс. Тийм болохоор энэ жил аялал зугаалгад явах нь дээр. Тэгэх боломж байхгүй бол амралтынхаа өдрүүдэд үзэсгэлэн, концерт шоу үзэж байх хэрэгтэй. Цэвэр агаарт идэвхитэйгээр амарч, өвөл цанаар гулган, зун усанд сэлж, тоглоом тоглох нь тааламжтай. Энэ ордод төрсөн олон хүний хувьд эхлэлийг өнгөрсөн оны намар буюу өвөл тавьсан ажил төрлийн өөрчлөлт 2010 онд гарна. Ихэнх хүмүүс эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүхий хүмүүс дэмжлэг үзүүлэх агаад тэдний өгсөн ихээхэн хэмжээний зээл цаашдын үйл ажиллагаанд нь хүчтэй түлхэц болно. Нэн ялангуяа хоёрдугаар сараас энэ үйл явц өрнөх бөгөөд оныг дуустал үргэлжилнэ. Ажил хэргийн хамтрагч, анд нөхөд, ойр дотны хүнээс нилээн хамааралтай байх магадлалтай. Тийм болохоор тэдгээр хүмүүстэйгээ эвтэй найртай байснаар энэ онд амжилтад хүрэх боломжтой болно.

Хайр дурлал
Сексийн амьдралын хувьд ихрийн ордныхон ихээхэн амжилттай байх бололтой. Гэр бүлтэй, эсвэл удаан хугацааны нэг хүнтэй холбоотой байгаа хүмүүсийн хувьд харьцаа нь улам бэхжинэ. Гэвч харамсалтай нь энэ тогтвортой аз жаргалтай байдал тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой. Хавар эхлэхийн даган ихрийн ордныхон өөрийн төрөлхийн хоёрдмол, зөрчилдөөн зангаа даган хайртаасаа өөр хүнд анхаарал хандуулж эхэлж болзошгүй. Мэдээж үүнийг дагаад хэрүүл маргаан, салалт хагацалт ирэх нь гарцаагүй. Ийм таагүй байдал нь хавар дуустал үргэлжилнэ. Таагүй байдлаас аятайхан мултарч чадсан хүмүүс нь зун эхлэхтэй зэрэгцэн тогтворгүй, ухаангүй зангаа давж илүү тогтвортой үнэнч байдлыг эрхэмлэх болно. Харин энэ ордны ганц бие хүмүүсийн эргэлзээ нь намрын улирал эхлэхтэй зэрэгцэн арилж хайр дурлалтайгаа учирна. Мөн хуучны танилуудтайгаа гэнэт таарах, унтарсан дурлалын харьцаа эргэн сэргэснээр хувийн амьдрал чинь илүү таатай, нааштай болж ч магадгүй юм.

Эрүүл мэнд
Энэ жил эрүүл мэндэд маш сайн байна. Эрүүл мэндтэй холбоотой хэрэгтэй бүх зүйлийг та хийх хүсэлтэй байна. Удаан өвдсөн өвчин эмчилгээний үр дүнд сайжирна. Хүч чадал сайн байна. Эрч хүчтэй мэдрэмж таныг спортын болон эрүүл мэндийн клубт явах хүсэл төрүүлнэ. Жилийн эхний найман сард хэтэрхий их жин нэмэхээс болгоомжил. Эрүүл байх хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэл буюу болгоомжлол. Энэ нь ямар ч асаргаа сувилгаанаас илүү үр дүнтэй байдаг. Мэдрэмжтэй бай. Болж өгвөл байгалийн гаралтай зүйл хэрэглэ. Үнэхээр хэрэгтэй биш л бол эм тариа хэрэглэхээс зайлсхий.




Мэлхий
(6/22-7/22)
Eрөнхий төлөв 

Оны эхний хагаст хүүхдүүдийнхээ тухай гэнэтийн таагүй зүйл сонсохгүйн тулд тэдэнд ихээхэн анхаарал халамж тавь. Энэ жилд эрчүүд нь идэвхтэй, хөдөлгөөнтэй, тачаангуй, эмэгтэйчүүд нь романтик дэврүүн байна. Эрүүл мэндийн хувьд ахимаг настай яс, бөөр, нуруу нугасны архаг өвчтэй хүмүүс анхаарвал зохистой. Олонх хүмүүсийг шүдний өвчин зовоож магадгүй. Идэвхтэй, эрч хүчтэй, үр бүтээлтэй жил болно. Гэхдээ жилийн эхний саруудад ажлын эрч хүчээ бага зэрэг бууруулж карьер хөөх санаагаа багасгаж харилцааны хүрээгээ хумьж, өөртэйгөө ажиллавал зүгээр болохыг од эрхэс зөвлөж байна. Зөв бодолтой, ухаалаг алхамтай хүмүүс албан хаагчид тушаал дэвшиж цалин нэмэгдэх бизнесмэнүүд ашигтай санаа хүлээн авч ашгийн найдвартай эх булагтай болох боломж байна. Энэ ордныхонд шинэ ажилд орох магадлал өндөр байна. Ажил хэргийн болон арилжаа наймааны аялал ашигтай байх тул гэртээ гар хумхин суулгүй яв. Холын хот, улс орнуудад та шинэ мэдлэг, шинэ холбоо хэлхээ, санхүүгийн ирээдүйтэй шинэ үйл ажиллагаа, зарим нэг нь шинэ хайр дурлалаа ч олж болзошгүй. Санхүүгийн байдал тогтвортой сайжрах хандлагатай байна. Хайр дурлалын хувьд амжилттай. Ялангуяа эрчүүд эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг хялбархан татаж чадна. Эрүүл мэнд тун сайн байх тул ер бусын идэвхтэй байж чадна.

Хайр дурлал
Хайр дурлалын хувьд энэ ордныхонд санаа зовох зүйл алга. Гэр бүлтэй, удаан хугацаанд хамтран амьдарч байгаа хүмүүсийн холбоо, ойлголцол нь шинэ түвшинд гарч, улам бэхжинэ. Харин ганц бие, эсвэл ямар нэг шалтгааны улмаас оныг ганцаар угтсан хүмүүс нь энэ алдааг засах сайхан боломжтой таарна. Тэр бүү хэл 2010 эхний хагас жилд жинхэнэ сэтгэлд чинь хүрсэн хүнээ олохын тулд асар олон тооны санал, боломжоос сонгох хэрэгтэй болно гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Зундаа ч энэ ордныхны хувьд хайр дурлалтай холбоотой элдэв асуудалгүй, тайван амьдарна. Товчхон хэлэхэд зарим нэг үл ойлголцлыг эс тооцвол 2010 он нь мэлхийн ордныхны хайр дурлалтай холбоотой ямар нэг асуудалтай тулгарахгүй.

Эрүүл мэнд
Энэ онд таны эрүүл мэнд хэвийн байх болно. Биеэ эрүүл байлгахын тулд элдэв өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэн, байнгын хөдөлгөөнтэй байж, биеэ сайн чийрэгжүүлж байвал зүгээр. Элдэв өвчин эмгэг илэрвээс яаралтай эмнэлэгт хандан арга хэмжээ авахуулбал зохистой. Дотор эрхтэн буюу хоол боловсруулах эрхтэнээ анхаар. Оны сүүлээр биеэ энхрийлбэл зохино.



Арслан
(7/23-8/22)
Eрөнхий төлөв 

2010 гол зорилго бол өнгөрсөн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ уулзах магадлалтай. Гэр бүл бололцоход 9-р сар хамгийн тохиромжтой. Онцын ноцтой өвчин тусахгүй, эрүүл мэндийн хувьд тайван жил. Орчин үеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын төрлүүд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгүй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж болно. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжүүлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедици амжилттай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггүй. Санхүү карьерын хувьд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгүй байсан ч гэхдээ 4 сард дэвших магадлалтай. Амжилт таны одоогийн байр суурийг бататгаж өгнө. Мөрийтэй тоглоом, санхүүгийн эргэлзээтэй үйл ажиллагаа, шаардлагагүй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зүйлүүд ч анхаарлаа хандуулж бай. Эдгээр нь 9-р сард танд амжилт авч ирж магадгүй.

Хайр дурлал
Арслангийн ордныхны хувьд нэлээд тайван үе. Тэд өөр ажил төрөлд хэт их анхаарч байгаа болохоор гэр бүлийн дотор, хайр дурлалын харьцаанд тогтоод байгаа уур амьсгалын талаар сонирхож анзаарах ч сэхэлгүй байгаа. Сексийн харьцааны хувьд ч мөн адил цаашид хөгжүүлэх, шинэ түвшинд гаргахын тулд чармайлт гаргаад байх шаардлага үгүй болно. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгээр хаврын дунд үеэс эхлээд хайр дурлалын фронт дээрх байдал хурцадаж эхлэх бололтой. Ялангуяа хамт амьдраад удаагүй, нэгнээ сайн ойлгож таниагүй байгаа залуу хосуудын хувьд хүндхэн үе эхэлнэ. Энэ ээдрээтэй үеийн эсэн мэнд давж гарч чадвал зунаас эхлээд бүх зүйл эргээд хэвэндээ орох тул хайртай хүндээ аль болох тайван, уужуу хандаж байхыг хичээгээрэй.Харин зун дуусч намрын улирал эхлэх үед арслангуудын хайр дурлалын амьдрал 9-р сарын сүүлч, 10-р сарын эхэн үед хэсэг зуур хямралд орж магадгүй байна. Өөрөөр хэлбэл ахиад л үл ойлголцол, хэрүүл маргаан дэгдэж, тайван амгалан амьдралыг чинь нэлээд бусниулж магадгүй бололтой.

Эрүүл мэнд
Эрүүл мэнддээ халамж тавих шаардлага гарахгүй. Урт хугацаагаар хойшлогдсон асуудал тодорхой болно. Дасгал хийж эрч хүчээ нөхөн сэргээ. Биеийн жингээ барих хэрэгтэй тул биеийн тамираар хичээллэ. Алхах болон гүйх нь ашигтай байна. Таны эрүүл мэндэд сайнгүй харилцаа холбоо таныг гайхшруулна. Үргэлж төвөгт учирч байдаг найздаа тусалж дэмжихийг хүсвэл хойш суугаад, сэтгэл санаагаа тавгүйдэх, ярвигтай байх эсэхээ шийдээрэй. Өдөр тутмын дэглэм эрүүл мэндэд таатай нөлөөлнө. Зөв зохистой хоолло.



Охин
(8/23-9/22)
Eрөнхий төлөв 

Хэрэв та төрөлхийн хөдөлмөрч чанар, цагаа олж ухаалаг шийдвэр гаргадаг чадваруудаа зөв ашиглавал таны хувьд 2010 он туйлын амжилттай байх болно. Хайр дурлалын хувьд олон адал явдалтай учрах боловч, хэтрүүлбэл тийм ч таатай бус. Гэр бүлийн хувьд туйлын тайван жил байх болно. Оны эхний хагаст шинэ байр худалдан авах буюу эсвэл байрны нөхцөлөө сайжруулж солино. Үүнийг хийхэд тийм ч төвөгтэй бус байна. Учир нь, эцэг эх. хамаатан садангууд тань туслах болно. Эрүүл мэндийн хувьд оношийг нь тогтооход хүнд өвчин тэр дундаа элдэв хордлого ба ходоод гэдэсний өвчин тусах өндөр магадлалтай. Амралтаа хөдөө гарч эсвэл зөөлөн уур амьсгалтай орнуудад өнгөрөөвөл өвлийн сарынхаа эрч хүчийг олж авна. Мэргэжлийн салбарт тийм ч таатай бус байна. Амжилт хүлээгээд хэрэггүй л болов уу. Гэвч үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажил цэцэглэн хөлжих болно. Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхэлж буй хүмүүс их амжилттай байх болно.

Хайр дурлал
Гэр бүл болоод удаж байгаа, эсвэл батлуулаагүй ч олон жил болж байгаа охины хувьд 2010 оны эхэн үе нь харилцан ойлголцол, итгэлцэл нь улам нь бат бэх болно. Харин ганц бие хүмүүс нь сэтгэлдээ таарах хүнтэй учрах магадлал бага байгаа ч хүмүүст, эргэн тойрондоо хандах хандлага, үзэл бодлоо өөрчилвөл нааштай үр дүнд хүрэхгүй гэх газаргүй. Ямар ч байсан хайр дурлалтай холбоотой асуудал байгаа бол хавар эхлэхтэй зэрэгцэн дийлэнх нь шийдэгдэх бололтой. Гэхдээ хавар болоход хүний мэдрэмж, сониуч зан хурц, хүчтэй болдог гэдгийг мартаж болохгүй. Энэ нь хайр сэтгэлээ хайж байгаа ганц бие хүмүүс ямар ч байсан муугаар нөлөөлөхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин гэр бүл болсон хүмүүсийн хувьд хайр дурлалын элдэв адал явдал, хэт их шохоорхол нь нааштай юманд хүргэх нь юу л бол. Тиймээс гэр бүлтэй хүмүүс бие сэтгэлээ аль болох барьж, хазаарлахыг хичээсэн нь дээр байх.Зуны улиралд энэ ордны хүмүүсийн хайр дурлалын харьцааг эргээд хэвийн байдалд нь оруулна.

Эрүүл мэнд
Таны эрүүл мэнд энэ жил бэрхшээлтэй байж болох. Та түүнийгээ сайжруулахын тулд асар их зүйл хийх болно. Таны эрч хүч тань өндөр түвшинд бус байна. Хоол хүнсний зүйлээс харшил авч болзошгүй. Ажил дээрээ алжаах үе тохиолдоно. Хоолны дэглэм барьвал үр дүнтэй байх болно.




Жинлүүр
(9/23-10/22)
Eрөнхий төлөв 

Таны 2010 оны гол зорилго нь үр бүтээлчээр сэтгэх, төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм. Та өөртөө итгэлтэй байвал санаачилсан, эхэлсэн бүх ажил үйлс нь амжилттай бүтнэ. Тэвчээргүй байх ялангуяа ямар ч төсөөлөлгүйгээр ажлаа эхлүүлэх нь бүтэлгүйтлийг дагуулна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хангалуун байх жил. Харьцаа тасарсан хосууд харилцаагаа сэргээж магадгүй. Таны хувьд дотоод сэтгэлээ эрчимтэй шинэчилнэ. Танилуудынхаа хүрээг өргөсгө. Энэ хэлхээ холбооны хүчээр та илүү өндөр хүрээлэлд очно. Хүнд үед сайхан сэтгэлтэй хүмүүс, найз нөхөд дотныхон тань тусална. Төлөвлөгдөөгуй ихээхэн мөнгийг хамаатнууддаа зарцуулна. Амттанг бүү хэтрүүлэн хэрэглэ. Илүүдэп жинтэй болж, бодисын солилцоо алдагдаж магадгүй. Идэвхтэй амрахыг зөвлаж байна. Гэхдээ аюултай адал явдалд бүү орооцолд. Хэрвээ өнгөрсөн үүрэг хариуцлага, түнш болон хуучин ажилтай холбоотой асуудлыг нэгдүгээр сард шийдэж чадвал гурав, дөрөвдүгээр сард уран бүтээл цэцэглэн хөгжиж эхэлнэ. Гагцхүү хоёр болон зургаадугаар сард учрах бага ч атугай саад бэрхшээп нь санасан бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд саад болно гэдгийг бүү март. Дээрх нөхдөл байдал наймдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нийгэмд гарсан өөрчлөлтүуд нь олон хүний амьдралд нэмэлт хүндрэл авчрах болно. Гэвч аравдугаар сарын дараа таны байдлыг засварлаж, он дуустал ажлаа амжилттай эрхлэх болно.

Хайр дурлал
Жинлүүрийнхэн оны эхэн үед хайр дурлалтай холбоотой ямар нэгэн томоохон өөрчлөлттэй тулгарахгүй. Үүнтэй зэрэгцэн хань ижил, хайртай хүнийхээ үзэл бодлыг илүү сайн ойлгодог болсноор харилцан ойлголцол чинь улам нэмэгдэнэ. Харин энэ ордны ганц бие хүмүүс нь хүний сэтгэл мэдрэмж хурц болж ирдэг хавар эхэлтэл тэвчих хэрэгтэй болох нь. Энэ үед эхэлсэн хайр дурлалын харьцаа нь анхныхаа эрч хүчийг алдалгүйгээр удаан үргэлжлэх боломжтой. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хавар, намар нь нэлээд ээдрээтэй үе байна. Учир нь хайртай хүмүүсийн чи нь зүгээс танд үл итгэсэн байртай хандах болно. Энэ бодит шалтгаанатай ч байж болох талтай. Мэдээж энэ бүхнийг дагаад олон тооны хэрүүл, маргаан, үл ойлголцсон байдал үүснэ. Тэр бүх асуудлыг та өөрөө бие даан шийдэх хэрэгтэй. Харин хайр дурлалтай холбоотой асуудал бэрхшээлийг салалт, хагацалгүйгээр давж гарч чадсан хүмүүсийн хувьд 2010 оны сүүл үеэс цаашид улам ч тогтвортой болох тайван үе эхэлнэ.

Эрүүл мэнд
Энэ онд таны эрүүл мэнд тааламжтай байна. Та тогтмол дасгал хийхийг хүсэхгүй л байх. Гэвч сэтгэлзүйн саадыг давж найзуудтайгаа хамт ч болох нь ээ спорт клубт очоорой. Таны биенд нөлөөлдөг гол хүчин нь сэтгэл санааны тогтворгүй байдал. Тиймээс сэтгэл санааны дарамттай үедээ ямар ч болов аргаар өөрийгөө тайвшруулж байх нь чухал. Эрүүл мэндэд хооллолт бас л нэг чухал асуудал. Жин нэмэх илчлэг ихтэй хоол хүнс таны эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлнэ. Гэхдээ ингэлээ гээд хоол ундаа хязгаарлаж болохгүй. Хэрэв та өөрийн эрүүл мэндэд бага зэрэг л анхаарч чадвал таны эрүүл мэнд сайн байх болно.



Хилэнц
(10/23-11/21)
Eрөнхий төлөв 

Таны энэ жилийн гол зорилго бол залхуурахгүй, идэвхтэй байх явдал юм. Тэгвэл та атаархахгүй байхын аргагүй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Ганц бие хүмүүс хайр дурлалынхаа эрэлд гарч түүнийгээ олж гэр бүл болбол од эрхэс туйлаас ивээх болно. Гэр бүлийн хувьд та хэдийгээр төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэгч боловч хүнд хэцүү өдөр тутмын ажлын дараа эргэн очдог хүн тань үгүй бол амьдрал утга учраа алдах мэт санагддаг болно. Иймээс гэр орон гэр бүл таны анхаарлын төвд байх болно. Та өөрийгөө шинээр мэндэлсэн мэт мэдэрч амьдралынхаа багагүй хэсгийг өнгөрүүлсэн хүнээ өөрөөр харж чадвал түүнээсээ урьд нь олж харж чадаагүй олон сайхан чанаруудыг илрүулж чадна. Эрүүл мэндийн хувьд энэ онд учрал ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Ресторан, бар, романтик үдшийн зоогийн амтанд хэтэрхий автвал юуны өмнө ходоод гэдэсний замын өвчинд өртөх болно. Түүнчлэн бодисын солилцоо. харшлын өвчнүүдээс сэргийл. Амралт аяллын тухайд та хэдийнэ гэрсэг нэгэн болсон байна. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггүй гэдгийг зөвлөе.

Хайр дурлал
Гараг эрхсийн байрлал тун таатай байгаа болохоор хилэнцийн ордныхны хувьд 2010 он нь хайр дурлалтай холбоотой асар их амжилт, ялалтын жил байх бололтой. Ганц бие хүмүүсийн хувьд элдэв адал явдлаар дүүрэн амьдралаараа цашид амьдрах, эсвэл хамгийн ихээр ойртож дотносон хүнтэйгээ хамт амьдрах гэдгийг нэгийг нь сонгох хэрэг гарч магадгүй. Хамт амьдраад олон жил байгаа хосуудын хувьд ч хайр дурлал нь ахин шинэ хүчтэй түлхэц авч, ойлголцол итгэл чинь улам өснө. Гэвч зуны эхнээс авахуулаад кинон дээр гардаг шиг өөгүй амьдрал чинь нэлээд доргион чичиргээн мэдэрч магадгүй. Гол буруутан нь таны сонгосон партнер чинь байх магадлал маш өндөр байна. Мэдээж үнэхээр энэ нь батлагдвал багагүй хосууд салалт, хагацалтай учирна. Харин хоёр тийш бололгүй тэсч үлдсэн хосуудын амьдрал зун дуусахтай зэрэгцэн ахин хэвийн голдрилдоо орно.

Эрүүл мэнд
Оны эхний саруудад таны эрч хүч бага байх болно. Иймд өөрийн хооллолт болон өдөр тутмын дасгал хөдөлгөөндөө анхаар. Үнэхээр сайнаар анхаарч чадваас үр дүнг нь амсах болно. Хэдийгээр та харьцангуй залуу сэтгэлгээтэй байсан ч биемахбодид хөгшрөх явц явагдах болно. Харилцаанаас шалтгаалж сэтгэл санааны дарамттай учирна. Энэ нь таны бие махбодид муугаар нөлөөлж болзошгүй. Өөрийн зөн билгийг дагаж амьдралынхаа хэв маягийг өөрчил. Гэрээсээ хол явахдаа эрүүл мэнддээ онцгой анхаар. Хэрэв та өөрийгөө халамжилж чадвал жилийн турш эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй байх болно.



Нум
(11/22-12/21)
Eрөнхий төлөв 

Ирж буй онд хувийн ба мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарна. Ялангуяа хоёрдугаар сараас та дээд удирдлагынхаа талархлыг хүлээж, нийгмийн шинэ түвшинд гарна. Энэ нь ойрын хоёр гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлүүлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мөнгөтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонх хүмүүс гэр бүлтэй болно. Гэр бүлийн хүрээнд олон шинэ үйл явдлууд болно. Тэр дундуу нас тогтсон хүмүүс эхнэр нөхөр, үр хүүхдээрээ бахархаж амьдрах үе. Харьцаа тасарсан байсан хосууд түүнийгээ сэргээх боломжтой. Эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл санаа мэдрэгдэхээр сайжирч, элдэв хүндрэлүүдийг төвөггүй даван туулна. Энэ нь санхүүгийн хундрэлгүй элбэг байсны хүчинд эрүүл мэндэдээ анхаарал тавьж чанартэй хоол хүнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.

Хайр дурлал
Нумынхны хувийн амьдрал нь нэгдүгээр сард бага зэрэг бүүдгэр байх ч хавар дөхөхийн хэрээр улам бүр сонирхолтой, олон өнгөөр солонгорох болно гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гэр бүлийн хосуудын ойголцол, итгэлцэл нь улам хүчтэй болж байхад, ганц биеийн хүмүүсийн хувьд шинэ танилууд, шинэ дурсгалтай мөчүүд гээд шоу арга хэмжээгээр тасрахгүй. Хавар эрчээ авахын хэрээр байдал нь улам ч бэхжинэ гэж мэд. Гэхдээ энэ оны эхний хагас жилд түр зуур түр тар хийж магадгүй ч хэсэг зуурын муудалцаан нь улам ч хүчтэй хайр, илүү ойлгоцлоор дуусах магадлал маш өндөр байна. Ганц бие хүмүүсийн хувьд зуны улиралд нь шинэ танилууд олонтой үе болох тул тэдгээрийн дундаас жинхэнэ хайр дурлалтайгаа учрахыг үгүйсгэх аргагүй юм. Товчхон хэлэхэд энэ он нь нумын ордныхны хайр дурлалын амьдралд хамгийн ээлтэй жилүүдийн нэг байх бололтой. Ялангуяа 2010 оны сүүл хэсэг нь үүнийг жинхэнэ батална гэж байна.

Эрүүл мэнд
Энэ жил таны эрүүл мэнд оюун ухаанаас ч илүү мэдрэмтгий, ухаалаг байна. Иймд илүү цагаар ажиллаж, орой бүр өрөөндөө суухыгаа хязгаарла. Учир нь, ингэвээс таны энерги алдагдаж, бие махбодьтойгоо тэмцэхэд хэцүү болно. Жиндээ хянамгай байж, анхаарал тавихад таатай бөгөөд амжилттай. Мах хэт их хэмжээгээр хэрэглэх хэрэггүй. Үүний оронд цэвэрхэн, шингэн байгалийн хүнс өдөр тутмын хоолондоо хэрэглэвэл зүгээр. Дасгал хийж биеэ чийрэгжүүл. Өдөр тутмын дасгал үр дүнгээ өгнө. Жилийн хоёрдугаар хагаст өөрийгөө муу зуршлаас чөлөөлөхөд анхаар.



Матар
(12/22-1/19)
Eрөнхий төлөв 

Шударга байж, хүмүүсийн амхаарал өөртөө татах гэж элдвээр оролдох хэрэггүй гэж од эрхэс танд зөвлөж байна. Ерөнхийдөө ашиг орлого тогтвортой сайн байж ажил хэрэг бүтэмжтэй байх эерэг нөлөөтэй жил болж өнгөрнө. Зорилгодоо тууштай тэмүүлсэн хүмүүс амжилтад саадгүй хүрэх боломж дүүрэн угтаж байна. Өөрийнхөө мэдлэг чадвартаа найдаад урагшаа зоригтой яваарай. Энэ бүх юмаа баримталбал ирээдүйд таныг том боломж хүлээж байна. Хайр сэтгэлийн хувьд гэр бүлдээ цаг зав гаргаарай. Жилийн дунд үед нууцхан хайр сэтгэлд татагдаж болох ч өөрийн гэр бүл хайр сэтгэлээ хамгаалан үлдэж чадна. Та жилийн сүүлчээр хайтыгаа бурхан мэт тахин, гэр бүлээ батжуулна. Тавдугаар сард та хийсэн ажил бүхэн саадгүй бүтэх тул томоохом ажил хэргийн төлөвлөгөөндөө энэ үеийг тодоор тэмдэглэ. Харин зургаадугаар сард осол гэмтлээс болгоомжил.

Хайр дурлал
Матарын ордны хүмүүсийн хувьд хайр дурлалын фронт дээр нь энэ жил хүчтэй сэтгэл хөдлөл давамгайлсан, хувь тавиланд нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргах жил байх болно. Энэ нь ялангуяа батлуулаагүй ч олон жил хамт амьдарч байгаа хосуудад нь хамаатай. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ танилууд мундахгүй олон байх бөгөөд тэдгээрийн дотроос сэтгэлдээ таарах хүнийг олох магадлал өндөр байна. Гэхдээ ганц бие хүмүүс нь энэ үедээ хэт дурламтгай болж ирэх тул сонголтоо ул суурьтай бодосны эцэст хийх хэрэгтэй. Гэр бүл болсон хүмүүсийн хувьд хайр дурлал нь бага зэрэг тогтворгүйтэж магадгүй ч ерөнхийдөө ойлголцол, итгэлцлээ улам батжуулах боломжтой. Хайртай хүнээ илүү сайн ойлгож, илүү сайн мэдэрнэ гэдэг мэдээж амаргүй ажил байна гэдэгт бэлтгэлтэй байхад буруудахгүй. Энэ оны сүүлийн гурван сар нь шинэ хайр дурлалтайгаа учрах өргөн боломжийг ганц бие хүмүүст ахин олгоно.

Эрүүл мэнд
Сүүлийн хагаст та эрүүл мэнддээ зайлшгүй анхаар. Уламжлалт эмчилгээ таны хоол боловсруулах эртхэнд сайнаар нөлөөлнө. Хоолны дэглэм сахиж, аль болох чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй. Ажлын хэт ачаалал таны эрч хүчийг сорж байна. Иймээс амралтын өдрийг аль болох амарч, тайван өнгөрүүл. Дөрвөн сарын сүүл, гурван сарын дундуур ханид, томуу тусахаас болгоомжил. Хэдийгээр цаг агаар дулаан байгаа ч анхааралтай бай. Оюун санааны болон биеийн хувьд хамгийн сайн зүйл бол амралт юм.



Хумх
(1/20-2/18)
Eрөнхий төлөв 

Энэ онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард эөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авч ирж, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүс үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.

Хайр дурлал
Хумынхан энэ жил амьдралын бүх салбар, тэр дундаа хайр дурлалын салбарт маш идэвхтэй байх болно. Оны эхэнд ялангуяа энэ талаар амжилтанд хүрэх бүх л боломж, бололцоо нь бүрдсэн байна. Гэр бүлтэй, удаан хугацаанд хамтран амьдарч байгаа хүмүүсийн хувьд бүр ч илүү дотносоно гэсэн үг. Ганц бие хүмүүсийн хувьд ч мөн адил хайр дурлалтайгаа учрах боломж хангалттай олон гарна. Гэхдээ хавар, зуны улиралд хайр дурлалтай холбоотой бүтэмжтэй, таатай байдал өөрчлөгдөж, нэлээд сэтгэлийн шаналал, үл ойлголцол бий болж магадгүй байгааг анхаараарай. Гэсэн хэдий ч зуны дунд үеэс эхлээд байдал эсрэгээрээ эргэж дурлах, дурлуулах чадвар нь эрс нэмэгдэнэ. Олон хүмүүс үүний нөлөөгөөр олон жилийн турш хамт байсан хүнээсээ салах шийдвэр ч гаргаж магадгүй. Ийм байдал нь гэр бүлтэй хүмүүст тун ч таагүй нөлөөлж магадгүй.

Эрүүл мэнд
Таны мэдрэмж эрүүл амьдрах гол хөтөч байх болно. Жилийн эхэн үед эрч хүчтэй байна. Эхний найман сард жингээ барихыг хичээ. Учир нь, та жин нэмэх хандлагатай байна. Ялангуяа хэт хоол их идсэнээс. Хүнд хэцүү амьдралтай хүмүүстэй өөрийнхөө нөхцөл байдлыг харьцуулж үз. Ямар боломж байгааг ойлго. Завгүй өдрүүд танд амралт ямар их чухлыг ойлгуулна. Амралт эрүүл мэндтэй салшгүй холбоотой.



Загас
(2/19-3/20)
Eрөнхий төлөв 

2010 онд та гол зорилго нь тайван ажиллаж, зарлагаа орлогоосоо давуулахгүй байх, аливаа эрсдэлтэй аялалд явахгүй байхад оршино. Эрс өөрчлөлт бүү хий. Амлалтаа бүгдийг нь биөлүүл. Энэ онд таны сэтгэлийг гонсойлгох цорын ганц зүйл бол хайртай хүмүүстэйгээ харьцах хөнгөмсөг найдваргүй харьцаа юм. Энэ онд та гэр бүлтэй болж чадна. Хосуудын хайр дурлал өөрсдийгөө золиослож чадахаар тийм хязгааргүй байна. Олон хүний хувьд энэ жил хамгийн нандин хүсэл, мөрөөдлөө биелүүлэх амжилттай жил байх болно. Энэ нь дүр төрхөө өөрчилж, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Үр хүүхдүүддээ орлого мөнгөнийхөө ихэнхийг зарцуулна. Эрүүл мэнд сайн. Уулыг ч эргүүлэх хүчтэй байна. Та олонтой харьцах, аялах зугаалах зэргээр дутмаг байдаг тул ядарч сульдах нь амархан байна. Зун эгзэгтэй үе ирэх бөгөөд болгоомжтой байж зөрчилдөөнөөс эайлсхийхгүй бол та хохирогч болж үлдэх магадлалтай байна. Олонх тань оршин суух газраа солин цагаачилж болзошгүй. Мэргэжлийн ажил хэрэг маш бүтэмжтэй. Санхүүгийн байдал бүрэн тогтвортой. Цаашид сайжрах хандлагатай. Жолооны ард цагийг бага өнгөрүүл. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч болгоомжтой бай. Бассэйн, саун, фитнесс төвд оч. Дорнын бие хамгаалах урлаг эсвэл иогоор хичээллэ. Албан тушаал дэвшихгүй боловч одоогийн байр сууриа бэхжүүлнэ. Хариуцлагатай ажил үүргээс бүү татгалз. Та түүнийг хялбархан хийж чадна. Их уншиж мэдлэгээ тэлж өргөжүүлнэ. Сурагч оюутнууд энэ онд авьяас билгээрээ гялалзана. Эцэг эхчүудэд сурган хүмүүжүүлэх авьяас илэрч хүүхдүүдийнхээ ерөнхий хөгжил, сурлагад тусална. Их мөнгө зарж, ашиггүй худалдаа хийхээс татгалз. 2 сараас 6 сар хүртэл чухал гэрээ хэлэлцээр бүү байгуул.Харин 11 сард ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. 9 сараас санхүүгийн байдал дээшилнэ.

Хайр дурлал
Загасны ордныхны хайр дурлалын харьцаанд 2010 оны эхээр бага зэрэг хүйтэн уур амьсгал ноёлж эхлэх ч нэгдүгээр сарын сүүл үеэс бүх зүйл хэвийн болно. Хавар эхлэхтэй зэрэгцэн энэ ордны ганц бие хүмүүсийн хувьд сонирхолтой хүмүүстэй танилцах, хайр дурлалын шинэ харьцаанд орох гээд өргөн боломжоор дүүрэн байна. Зуны улирал нь элдэв эргэлзээ, зөрчилдөөн байхгүй тогтвортой хайр дурлалын харьцаа бий болгоход сайнаар нөлөөлнө. Гэвч загасныхан нэгэн хэвийн тогтсон амьдралыг тун ч таалдаггүй хүмүүс болохоор удалгүй шинэ, илүү хүчтэй мэдрэмжийн эрэлд гарахаар шийдэж магадгүй л юм. Ийм хүсэл нь хэрүүл, маргаан дэгдээхгүй байх нь юу л бол. Улмаар энэ оны сүүлээр харьцаагаа таслаж шинэ дурлалын эрэлд гарах, эсвэл өөрийн төдийгүй өрөөлийн сэтгэлийн хүндлэж сурах хэрэгтэй гээд харьцаагаа хэвээр үлдэх гэсэн хоёрын нэгийг сонгох шаардлагатай тулгарч магадгүй.

Эрүүл мэнд
Энэ жил эрүүл мэндийн хувьд ямар ч байсан өмнөх жилүүдээс илүү байна. Хоол боловсруулах эрхтэн хямрах нь таныг нэлээн зовоох бололтой. Хэрэв хоолныхоо дэглэм, жор хоёрыг бага зэрэг өөрчилвөл энэ зовлонгоос холуур өнгөрч чадна. Ялангуяа суугаа ажил загасныхан хоолны дэглэмд хатуу захирагдах хэрэгтэй. Мөн хэцүү байсан ч биеийн тамриын хялбар дасгал хий. Цаг хугацаа өнгөрөх тусам нас нэмэгдэж, биеийн жин бөгөөд харьцаа өөрчлөгдөж байгаа. Харин үүнд ямар нэг эмчилгээ арчилгаа хэрэгтэй байна уу үгүй юу гэдгийг анзаар. Хэдийгээр эмчилгээ гэдэг цаг зав их үрдэг ч үүнээс зугатах хэрэггүй л болов уу. Ялангуяа ардын эмчилгээг сонговол буруудахгүй. Хаврын улиралд хувцсаа тохируулж өмсөөрэй. Энэ нь биед гарах элдэв өөрчлөлтүүдээс сэргийлнэ.


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2612325/e98/trackback

profile

.Sarnai.

2010.01.11 22:31:33
*.159.68.38

admin aa naadah chini 2009 onii zurhai bna aa, enenees sh'aal uur bsan sh dee....

marilyn manson

2010.01.13 20:04:55
*.142.51.31

yaxawee zurxai dajgui yum bna ushuu iluu medeeleltei zurxai tawiarai ok
profile

.Sarnai.

2010.01.14 01:25:07
*.159.68.38

2010 оны өрнийн зурхай

Хонины орд

Таны дэргэд ямагт байдаг хүмүүстэй харьцах харьцаанд тань өөрчлөлт орсноос шалтгаалан 2010 он олон талтай сонирхолтой жил болно. Өөрийн түнш, магадгүй ойр дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа өөрчилнө. Энэ бол таны амьдралын сайхан үеийн эхлэл, өөрийн төлөвлөсөн зорилтоо амжилттай хэрэгжүүлэх гараа байх болно.
Санхүү- Мэдэгдэхүйц ашиг олохын тулд ажлынхаа чиглэлийг өөрчлөх хэрэгтэй болно. Энэхүү хэцүү замыг туулахад таны дэргэд жинхэнэ үнэнч, итгэлтэй, бизнесийн шинэ чиглэлд хамтран ажиллах, магадгүй шинэ амьдралыг ч цогцлон бүтээх хүмүүс үлдэнэ. 2010 оны сүүлч юм уу 2011 оны эхээр ажлаа өөрчлөх хүсэл тань биелнэ. Бизнесийн чиглэл өөрчлөгдсөнөөс санхүүгийн асуудал үүснэ. Тиймээс таны мөнгө багасна.
Хайр дурлал-Хувийн амьдралд тань огцом өөрчлөлт гарна. Ихэнх гэр бүл өөрсдийн харьцаагаа эргэн харах болно. Асуудлыг хамтдаа хэлэлцэн аз жаргал олж авах замыг эрж хайн, хайр дурлалынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Хэрэв хүсэл, хичээл зүтгэл байвал бүх зүйл бүтнэ. Эхчүүд хүүхдүүдтэй холбоотой асуудалтай тулгарна. Энэ нь өнгөрснөөс улбаатай.
Эрүүл мэнд-Өнгөрсөн жил өвдөж байсан өвчин тань сэдрэх юм уу архаг хууч хөдөлж магадгүй. Дархлаагаа сайжруулахад ямагт анхаарч сэтгэл санааны хямралаас зайлсхий.

Үхэр

Таны хувьд амьдралд өөрийн байр сууриа олох жил. Бүх л чиглэлд ер бусын, эрч хүчтэй, хурц тод үе. Хүрэх тэмүүлэл, ажил төрлийн хувьд өсөх боломжийг алдахгүй байх нь чухал.
Санхүү- Өөрийн түншүүд, хамт ажиллагсад, удирдлага дахь хүмүүстэйгээ харьцах харьцаа тань үргэлж энгийн хялбар, зовлонгүй байж чадахгүй бөгөөд тодорхой хэмжээний хүчин чармайлт шаардах болно. Туйлын ажил хэрэгч, тодорхой байх шаардлагатай. Жилийн эхний хагаст зарим хүмүүсийн байр суурь муудсанаар ажлаас халагдаж болзошгүй. Гурав дөрөвдүгээр сард байдал хамгийн хүнд болох боловч шинэ ажлын байр мөд олж чадахгүй учир яаран шийдвэр гаргах хэрэггүй. Санхүүгийн хувьд тогтвортой бус байна. Хуучин өрийн асуудал сөхөгдөн, найз нөхдөөс тань санхүүгийн асуудлаар гомдоллох явдал гарна.
Хайр дурлал-Хувийн амьдрал тань ч гэсэн бодсон шиг амаргүй тайван биш байна. Байр, орон сууц худалдан авах, их засвар хийх оршин суугаа газраа солих юм уу нүүхтэй холбоотой таатай явдал тохиолдож магадгүй. Амгалан тайван ноёлж байдаг гэр бүлүүдэд хүүхдүүд тань их мөнгө зарлагадах асуудал учирна.
Эрүүл мэнд-Гурав, дөрөвдүгээр сард өвдөх юм уу эсвэл өвчин тань хурцдах магадлал өндөр байна. Мөн энэ сард жолооны ард болон томилолтоор явахдаа онцгой анхаар.

Ихэр

Амьдралын бүх л салбарт чухал өөрчлөлтүүд гарч янз бүрийн үйл явдал тохиолдоно. Гэвч удаан бодож, эргэцүүлэх, тайвшрах цаг хугацаа олдохгүй. Одоо юу эсвэл хэзээ ч үгүй юу гэдгээ шийдэх цаг.
Санхүү- Мэргэжлийн хүрээнд бүтэн жилийн турш эрчимтэй хөдөлмөрлөхийг хүлээж байна. Өөрийн ажил хэргийн амьдралаа шинээр бий болгох боломж таны өмнө байна. Таны удаан бодож, мөрөөдөж байсан шинэ санаа, шинэ чухал төсөл тань биелнэ. Шинэ онд санхүүгийн асуудал таатайгаар шийдэгдэнэ. Мэргэжлийн хувьд гарах амжилттай өөрчлөлтүүд нь орлогыг тань нэмэгдүүлэх боловч мөн үүнтэй зэрэгцэн зарлага тань өсөх болно.
Хайр дурлал-Амьдралд тань түгшүүр, сэтгэл зовнил дагалдаж байх болно. Салалт, хууралт тохиолдож, саяхан тогтоосон найдвар тээж явсан холбоогоо хүртэл таслахад хүрч магадгүй. Хавар юм уу, зун таныг шинэ учрал хүлээж байна. Оны эхэнд олон хосод хилийн чанадад амьдрахаар төлөвлөх юм уу, амьдрах боломж гарч болзошгүй.
Эрүүл мэнд-Таны эрчим хүчний нөөц өндөр байгаа тул ямар нэгэн өвчин эмгэгээс айх хэрэггүй. Гэхдээ эцэг эх, гэр бүлийн бусад гишүүдэд таны тусламж хэрэг болно.

Мэлхий

Бүхнийг эхнээс нь амжилттай эхлэхийн тулд шинийг танин мэдэж, бүх хүчээ дайчлан ажиллах жил. Таны өмнө илүү шинэ, илүү сайхан ирээдүйн зам нээлттэй хүлээж байна. Харин хуучнаа эргэн дурсаж, танд саад болж болох хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэггүй. Зөвхөн өөрөө өөртөө итгээрэй.
Санхүү- Хэцүү, их хүчин чармайлт шаардах боловч сонирхолтой байх болно. Тун саяхан ажил хэргийн хүрээнд эхлүүлсэн зүйл тань ирээдүйд сайхан үр дүнд хүрэх боловч танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардана. Санхүүжилт орж ирэх нь жигд бус байвал бүү зовоорой. Оны эхээр хувийн зүгээс бэрхшээл учрах ч оны хоёрдугаар хагасаас санхүүгийн асуудал хэвийн болж эхэлнэ.
Хайр дурлал- Өөр тийш шилжин, оршин суугаа газраа өөрчлөхөөр шийднэ. Өөр газар, өөр улсад амьдардаг, ховор уулздаг садан төрөл, танил нөхөдтэйгөө илүү их харилцаа холбоотой байх болно. Тэдэнтэй харьцах харьцаа тань дандаа таны хүссэнээр байхгүй бол үүнд санаа зовсоны хэрэггүй. Юу ч боллоо гэсэн эдгээр харилцаа таны санаа бодлыг цэгцлэн,танд тус болно.

Арслан

Шинэ он бүхэлдээ хүндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай, зөв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгүй давж чадна.
Санхүү- Амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно. Нэн түрүүнд өөрийн санхүүгийн байдлыг зөв тодорхойлох, хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр мэдрэмж, туршлагатай хандах, ажил хэргийн хамтрагчтайгаа хэрхэн ойлголцох гэсэн зүйлүүд багтана. Чухал гэрээ, хэлэлцээр хийхэд болон хөрөнгө оруулалтад зургаа, долдугаар сарууд ивээлтэй байна. Харин наймдугаар сард шинэ албан тушаалд томилогдох, ахих боломж гарна.
Хайр дурлал- Энэ ордныхны хайр гэдэг нь баяр юм. Гэр бүлтэй болох гэж төлөвлөж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэг төлөвлөгөөгөө гуравдугаар сарын эхээр хэрэгжүүлбэл зохистой. Хайр сэтгэлийнхээ төлөө их зүйлийг хийх хэрэгтэй ч бусдын зөвлөгөөг заримдаа сонсоход илүүдэхгүй.
Эрүүл мэнд- Аравдугаар сар хүртэл өөрийн эрүүл мэнддээ илүү ихээр анхаар. Ажил ихтэй, цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа долдугаар сард хол замд гарахаар төлөвлөсөн бол илүү анхаарал, болгоомжтой байж, аваар ослооос сэргийл.

Охин

Сүүдэрт нуугдан, бусдад мэдэгдэхгүйгээр удирдаж чадваас атаархуу зан агуулсан мэхлэгчдээс зайлсхийж чадна. Ажил хэрэг, хувийн асуудлыг ялгаж, салгах нь чухал гэдгийг санаарай. Хэн нэгний хуурмаг дур булаам, эелдэг байдал таны амжилтад муугаар нөлөөлж болзошгүй.
Санхүү- Хамтрагчид тань итгэл даах, үнэнч хүмүүс мөн эсэхийг дахин нэг магадалж үзэхэд илүүдэхгүй. Зургадугаар сар санхүүгийн хувьд нэлээд хүндхэн байх болно. Энэ байдал наймдугаар сар хүртэл үргэлжилнэ. Гэхдээ зээлийн асуудалд нухацтай хандахыг зөвлөж байна.
Хайр дурлал- Өнгөрсөн жилийг бодвол шинэ онд хайр сэтгэлийн хувь тийм ч ханамж дүүрэн байж чадахгүй болов уу. бүтэхгүй зүйлийг болгох гэж хэт улайрах нь таны ажил, мэргэжлийн амжилтаас хойш татах магадлалтай гэдгийг анхаараарай. Энэ ордонд хамаарагсад хаврын саруудад бүтэлгүй дурлал, үзэн ядалт, хууран мэхлэлттэй учирч багагүй бэрхшээлийг туулна. Ганц бие хүмүүс зургадугаар сард гадаад томилолтоор явж байхдаа хайр дурлалтай учирна.
Эрүүл мэнд- Эрүүл чийрэг байж, санаа зовох асуудал гарахгүй. Урьдчилсан арга хэмжээ авахгүйгээс болж хаврын улиралд ханиад томуу тусахаас сэргийл. Хоёр, гуравдугаар сард хэт ачаалалтай ажиллах нь таныг ядрахад хүргэж болзошгүй.

Жинлүүр

Хүнд, хэцүү нь их боловч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хүлээж байна. Энэ бүх өөрчлөлт хувийн ч, ажил мэргэжилд ч хамаарна.
Санхүү- Томоохон өөрчлөлтүүд гарна. Энэ үед албан тушаал ахих, олон жил мөрөөдөж байсан хүсэл тань бодит биеллээ олж, олон жилийн чармайлт ихээхэн ашиг, орлого авчирна. Гэхдээ амжилтад хялбар хүрнэ гэж үгүй тул зорьсондоо хүрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгүй байх нь чухал. Мөн удаан бодож төлөвлөсөн төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болж ч магад. Тиймээс санхүү нэмэгдэвч зөв, тооцоотой үрэх нь хэзээд илүүдэхгүй.
Хайр дурлал- Халамж, энхрийллээр дүүрэн гэгээлэг, тод дурсамж үлдээсэн жил байх болно. Адал явдлаар дүүрэн харьцаа, хайр дурлалын ялалт хүлээж байна. Гуравдугаар сард таны сэтгэлийн нууцлаг, нандин утсыг хөндөх хүнтэй учирна. Өөрийгөө хайр, дурлалд азгүй нэгэн гэж бодож явдаг хүмүүс хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр сэтгэл хөдөлгөм харьцаа тогтооно. Оны сүүлчийн сард зөвхөн хайр сэтгэлийн холбоо тогтоохоос гадна шинэ найз, нөхөдтэй танилцана.
Эрүүл мэнд- Хэт их ачаалалтай ажилласнаас аравдугаар сард мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Ес, аравдугаар сард биеийн тань эсэргүүцэл буурах магадлалтай. Тиймээс урьдчилан амин, дэм хэрэглээрэй.

Хилэнц

Энэ жилд тохиолдох томоохон өөрчлөлт, үйл явдлууд таны амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Сэтгэл хөдлөл, амжилт, өсөн дэвшилт, эрч хүчээр дүүрэн өнгөрнө.
Санхүү- Бодит байдлаас улам дээшлэх боломж нээгдэнэ. Шинэ он гарахаас эхлүүлэн тэдгээр боломжууд таныг дагалдсаар байх болно. Өмнө нь та аливаа эрсдэл, алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мөнгө, хөрөнгийг гартаа дөнгөж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Таны тэвчээртэй, шургуу зан аливаа бэрхшээлийг даван туулахад тусална. Ялангуяа хоёр, гуравдугаар сар таны санхүүгийн байдалд таатай нөлөөлөх бөгөөд бат найдвартай хөрөнгийг бүрдүүлэх зорилго нэг шатаар ахих болно.
Хайр дурлал- Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам хилэнцийнхэн хайр, дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалын “тоглоом” болсон эрх чөлөөтэй, ихэмсэг занг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсний хүмүүсийн хүрээлэлд байх болно. Худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор. Тиймээс хайр сэтгэлийн асуудалд анхааралтай хандаж, өөрийн бүхий л бие сэтгэлийг зориулах чадвартай.
Эрүүл мэнд- Ажил, амралт, зөв хооллолтыг зохицуулж чадах аваас нэг их өөрчлөлт, асуудал гарахгүй. Цэвэр агаарт зугаалж, алхаж байхыг зөвлөж байна. Мөн өөрийн уур бухимдлыг тэвчиж, сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэрэгтэй.

Нум

Олон жил хүсч, тэмүүлж байсан тогтвортой үе иржээ. Ажил мэргэжил, хувийн амьдрал гээд бүгд өөр өөрийн тогтвортой горимд шилжиж, энэ бүхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч, аялж, зугаалах хамгийн таатай үе юм.
Санхүү- Мөнгөтэй зөв, зохистой харьцах дүрмийг мөрдөж, хариуцлага үүргээ ухамсарлаж байгаа бол бизнес, ажил хэрэг тань амжилтаар дүүрэн байх болно. Хамгийн чухал нь урдаа тавьсан зорилгоо зөв тодорхойлж, тууштай тэмцэх аваас аливаа бэрхшээлээс зайлсхийж чадна. Гэхдээ 2-3 дугаар сарын хооронд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой багахан бэрхшээлтэй учирч болзошгүй. Асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломж үгүй ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ.
Хайр дурлал- Жилийн эхний хагасыг та ихэнх цаг заваа сэтгэлийнхээ асуудалд зориулна. Хоёрдугаар сард гэнэтийн дурлалтай учруулж болзошгүй олон уулзалт таныг хүлээж байна. Ганц бие хүмүүс зуны саруудад танилцсан хүнтэйгээ удаан харилцаа тогтоож болзошгүй бөгөөд зарим нэг хүмүүс оны сүүлч гэхэд тэрхүү харьцаагаа гэр бүл болгоход хүргэнэ.
Эрүүл мэнд- Шинэ онд ерөнхийдөө эрүүл, чийрэг байх ч зургаа, аравдугаар сард биеийн эсэргүүцэл муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. 4, 5 дугаарсаруудад хоолойгоо өвтгөхөөс сэргийлээрэй.

Матар

Таны тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатын бат бэхийг шалгана. Бүх зүйл таны эсрэг тэмцэх мэт санагдах болно. Гэхдээ сэтгэлээр уналгүй, үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөг гэдгийг санаарай.
Санхүү- Уйгагүй чармайлт, тэмүүлэл зөвхөн амжилт, аз хиймориор шагнагдана. Санаанд багтамгүй их баялгийг ч өгч болох юм. Гэхдээ энэ бүхэнд ухаанаа алдаж болохгүй гэдгийг бүү мартаарай. Бодит байдалдаа мэдрэмжтэй хандаж тэрхүү баялгийг зөв зохистой ажилд хөрөнгө оруулах бол амжилт таныг дагалдсан хэвээр байх болно. Оны сүүлийн саруудад боломжоо зөв тооцоолоогүйгээс санхүүгийн багагүй алдагдал хүлээж болзошгүй.
Хайр дурлал-Хайрлаж, хайрлуулна! Оны эхэн сэтгэл санаа тайван, нам гүмхэн байдалд өнгөрнө. Харин жилийн дунд үе буюу зургадугаар сард ганц бие хүмүүс хүчтэй, гал халуун хайртай учрах болно. Энэ харьцаандаа есдүгээр сар хүртэл ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй байхыг хичээгээрэй. Энэ бүх хугацааг амжилттай туулж чадваас оны сүүлч гэхэд гэр бүл, хамтын амьдралын харьцаанд шилжиж аз жаргалыг бэлэглэнэ.
Эрүүл мэнд- Жилийн эхний хагаст тогтвортой байна. Хаврын улирал аливаа хүмүүсийн хууч өвчнийг хөдөлгөдөг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс 4, 5 дугаар саруудад амралтын байдалд шилжих нь тохиромжтой. Оны хоёрдугаар хагаст автомашины ослоос болгоомжилж, аялал болон холын замд явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Өөрийн дуртай улиралд агаар, байгальд гарах нь таны энергийг цэнэглэх болно.

Хумх

Тэмцэлтэй, шалгуур ихтэй, эрч хүчтэй жил байх болно. Өөрөөр хэлбэл маш их хөдөлмөрлөхийн сацуу танилын тань хүрээ өргөжинө. Энэ бүхний үр дүнд таныг шинэ амжилтууд хүлээж байна.
Бизнес- Өөрийн байр суурийг хамгаалан, бататган, бусдыг байлдан дагуулахын тулд танд дайчин, шаргуу зан хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас болж зарим чухал түншүүдтэйгээ үл ойлголцож, бүр холбоогоо таслахад ч хүрч болзошгүйг анхаараарай. Ийм бэрхшээлүүд дөрөв, долоо, наймдугаар сард тохиох магадлал өндөр байна.
Санхүү- Эрч хүчтэй, шаргуу ажиллаж чадсанаар хөрөнгө, санхүү тань тогтвортой, мэдэгдэхүйц нэмэгдэх болно. Тиймээс та зоригтойгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авах, гэртээ засвар хийж болох юм.
Хайр дурлал- Сэтгэл зүрхний асуудалд хямралын хүнд үе байна. Гэр бүлд ялихгүй жижиг зүйлээс зөрчилдөөн үүсч, зарим нэг хосууд энэ байдлаас шантран салж ч мэднэ. Хараахан гэрлээгүй байгаа хосууд хайр дурлалаас илүүтэй гэр бүл, ахуйн амьдралынхаа талаар санаа тавихыг зөвлөе.
Эрүүл мэнд- Таны эрч хүч өмнөх жилээсээ харьцангуй буурчээ. Гэсэн ч таны хувьд идэвхтэй ажиллах жил болохоор амралт, ажлаа зөв зохицуулаарай.

Загас

Зорилготой, идэвхтэй жил болж өнгөрнө. 2010 онд хувийн амьдрал болон ажил мэргэжилд тань томоохон өөрчлөлтүүд хүлээж байна.
Хэрэв та амьдралдаа бүрэн дүүрэн итгэлтэй байж чадваас энэ бүхэн үр өгөөжөө өгөх болно.
Бизнес- Оны эхний хагаст ажил хэргийн аливаа үйл ажиллагаа тогтворгүй байна. Хамт олны зүгээс дайсагналцах байдлыг мэдэрч ажлаа солих тухай бодоход хүргэнэ. Энэ байдлыг сайн тийш нь өөрчилж, мэргэжлийн түвшингээ дээшлүүлэхэд 4, 11, 12 дугаар сар тохиромжтой. Шинэ ажилд очоод авьяас, чадвараа бүрэн харуулж чадахаас гадна өөрийгөө улам боловсруулах боломжууд нээгдэнэ.
Санхүү- Нэлээд хүндхэн жил байна. Санхүүгийн гачигдлыг маш хурцаар мэдэрч, энэхүү байдалд эргэн тойрны тань хүмүүс өөрсдийн үүрэг оролцоогоо харуулна. Гэхдээ 2011 он эхлэхэд эдгээр санхүүгийн хямралаас ямар ч ул мөр үлдэхгүй.
Хайр дурлал-Ганцаардал, бүтэлгүйтлийн үе байх бөгөөд энэ хугацаанд өөрийн хүсэл, хэрэгцээг тодорхойлж чадна. Ганц бие хүмүүсийн цаг зуурын учралаас үүдэх сэтгэлийн хөдлөл таны анзаараагүй хэрнээ хамгийн ойр байсан нандин хайрыг үгүй хийх вий. Хайр сэтгэлтэй хосуудыг энэ жилдээ багтан яарч гэрлэхгүй байхыг зөвлөе.
Эрүүл мэнд-Өнгөрсөн жилүүдийг бодвол биеийн байдал хэвийн байна. Гэхдээ зүрх, толгойн өвчинд анхаараарай.

Э.Оджаргал

Ээж минь

2010.05.29 15:30:41
*.199.206.193

End ger bul bolj bgaa hunii bichig barimt mgld bataluulj ugnu {01097409854}sotoi suuj bgaa bol

khokhoo

2010.06.05 13:51:37
*.113.91.91

admonaa chi chin yahaaraa urd onii zurhaig ene oniih geed tawchihdag  P-be

 

*-*enzo*-*

2010.07.14 13:09:16
*.46.120.50

hooyee   ali    ni   tgd   2010oniih   ym   bee? tolgoi  ergechihle  zoviig ni  olj  tabaichee  tgd  bhan  hoshigruulaad  haychihlaa  kiikik

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5253
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6424
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9139
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8773
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8095
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8765
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15439
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14313
» 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28596
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13334
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17234
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15615
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21378
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19494
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18322
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18320
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19287
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30712
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18246
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18409
배너신청
자생병원

배너신청