Бичлэгийн тоо 497

Delhii eh

Уншсан 10779 vote 0 2008.12.20 00:13:25
Алдар нь үл дуурсагдах даруухан нэгэн эмэгтэй үр ачаа тэжээсээр одоо өтөл буурай болжээ.Цагтаа цалгиж явсан цал буурал эмээ минь үр ачийнхаа цангинам инээд хөөрөнд уясан жаргадаг.

Тэртээ холоос нэгэн үр нь тэнгэрээс аврал эрэн гуйна. Тэрээр тэнгэрээс хурыг , будаа мэт арвин хоолыг, тэнхээрэл тэвчээрийг өлөн нүдээр бус үнэн сэтгэлийн угаас сүслэн залбирна.

Аяа ямархан хувь тавилангаар орчлонгийн олон амьтад эрээнтэй бараантай, өндөртэй намтай явнам бэ? Яалтай ч билээ дээ. Бүхнээс хатуу байж бүсээ чангалах гэхээр бүлээхэн сүү минь дусагнах гээд байх юм, ханаж цадталаа хагартлаа идчих гэхээр хаа нэгтээ үр минь өлсөж ядарч яваа.

Ядмагхан хэрнээ яг цагаа болохоор язартлаа баяжих боломж ирдэг яасан сонин орчлон бэ. Хэтэрхий олон үр хүүхдүүд минь хэн нэгнийгээ танихаа ч байж. яаж явснаа мартаад ямбатан дээдэстэн болчихсон байх юм.

Цаг хугацаа мөнх биш юм хойно цаг нь болохоор нисээд л одно. Харин би энэ бүхнийг хараад л халагдан хайрлаж суух юм даа.
Агуу том бүхний бүтэц нь алтан тоосноос бүтдэг юм. Алтан тоос нь харин амьсгалын тоогоор хийсэн одном.

Тоост энэ орчлонд тоостой тоглож чадахгүйгээс хойш тоос хөдөлгөж яваа үрс минь тонгойж нэг, өнгийж нэг орчлонг хараарай. Өглөө үүрийн гэгээ уулын цаанаас гарна гэдгийг мэдсээр байж үргэлж харанхуйд бүү нуугдаач.

Чи ийм тавиланг мөнхөд авч явж чадна гэж бодож байна уу. Үгүй нэг хоёр гурав гээд л тоолоод байхад нэлээд хугацаа нисэн одлоо. Хүлээлээ, харлаа. Чамд учир утгагүй мэт санагдаж буй бол түүнээсээ сал, өөрийн учир утгатай гэсэн тэр бүхнийгээ цогцлоо, босго.
Харж бахад, алдаа онооноосоо агуу их туршлага, мэдлэгийг олж авах гэж чи төрсөн юм болохоор гавъяатай гараа нуун бусдын ард халаглан суугаад юугаа хийх вэ.

Алив бос, авхаалжтай бай, өөртэй итгэл зүтгэл , илч хайрла.Өөрийгөө хурцал, өөрийгөө ирил. Чамаас өөр хэн ч чамайг ойлгохгүй, чамаас өөр хэн ч чамайг өрөвдөхгүй. Өрөвдмөөр амьдрах сайхан гэж үү. Өрөвдлөөс өр тасарч унана, өсөөтнөөс энгүй их гансрал гарна.

Үгүй чи ийм байх хэрэггүй ээ. Одоо болно. Өөртөө итгэ. Өөрийгөө чагна. Энэ орчлонд чи юу хийж байна. Энэ орчлонд чи яах гэж ирсэн юм. Тэр бүхнээ одоо ухаар, чиний хийж чадах, чиний сэтгэлийг догдлуулсан, чамд урам зориг, баяр баяслыг өгдөг тэр зүйл чинь хүлээж байна. Түүнийгээ ол.

Хаяж гээх зүйл байгаа бол түүнээсээ зоригтой хагац. Хагарсан өндөгний хальсыг хэдий болтол дэгдээхэй болох байсан юм шүү гэж харж суун ачтан нь би гэж тэнэглэн өөрийгөө хуурдагаа боль.

Болсоон болсон. Цаг нь болсон. Тэр цаг ирсэн. Чи чадна. Чиний хийж чадах, чи өөртөө бардам байж болох тэр зүйл байгаа. Итгэ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1016923/53a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청