Бичлэгийн тоо 497

Delhii eh

Уншсан 10779 vote 0 2008.12.20 00:13:25
Алдар нь үл дуурсагдах даруухан нэгэн эмэгтэй үр ачаа тэжээсээр одоо өтөл буурай болжээ.Цагтаа цалгиж явсан цал буурал эмээ минь үр ачийнхаа цангинам инээд хөөрөнд уясан жаргадаг.

Тэртээ холоос нэгэн үр нь тэнгэрээс аврал эрэн гуйна. Тэрээр тэнгэрээс хурыг , будаа мэт арвин хоолыг, тэнхээрэл тэвчээрийг өлөн нүдээр бус үнэн сэтгэлийн угаас сүслэн залбирна.

Аяа ямархан хувь тавилангаар орчлонгийн олон амьтад эрээнтэй бараантай, өндөртэй намтай явнам бэ? Яалтай ч билээ дээ. Бүхнээс хатуу байж бүсээ чангалах гэхээр бүлээхэн сүү минь дусагнах гээд байх юм, ханаж цадталаа хагартлаа идчих гэхээр хаа нэгтээ үр минь өлсөж ядарч яваа.

Ядмагхан хэрнээ яг цагаа болохоор язартлаа баяжих боломж ирдэг яасан сонин орчлон бэ. Хэтэрхий олон үр хүүхдүүд минь хэн нэгнийгээ танихаа ч байж. яаж явснаа мартаад ямбатан дээдэстэн болчихсон байх юм.

Цаг хугацаа мөнх биш юм хойно цаг нь болохоор нисээд л одно. Харин би энэ бүхнийг хараад л халагдан хайрлаж суух юм даа.
Агуу том бүхний бүтэц нь алтан тоосноос бүтдэг юм. Алтан тоос нь харин амьсгалын тоогоор хийсэн одном.

Тоост энэ орчлонд тоостой тоглож чадахгүйгээс хойш тоос хөдөлгөж яваа үрс минь тонгойж нэг, өнгийж нэг орчлонг хараарай. Өглөө үүрийн гэгээ уулын цаанаас гарна гэдгийг мэдсээр байж үргэлж харанхуйд бүү нуугдаач.

Чи ийм тавиланг мөнхөд авч явж чадна гэж бодож байна уу. Үгүй нэг хоёр гурав гээд л тоолоод байхад нэлээд хугацаа нисэн одлоо. Хүлээлээ, харлаа. Чамд учир утгагүй мэт санагдаж буй бол түүнээсээ сал, өөрийн учир утгатай гэсэн тэр бүхнийгээ цогцлоо, босго.
Харж бахад, алдаа онооноосоо агуу их туршлага, мэдлэгийг олж авах гэж чи төрсөн юм болохоор гавъяатай гараа нуун бусдын ард халаглан суугаад юугаа хийх вэ.

Алив бос, авхаалжтай бай, өөртэй итгэл зүтгэл , илч хайрла.Өөрийгөө хурцал, өөрийгөө ирил. Чамаас өөр хэн ч чамайг ойлгохгүй, чамаас өөр хэн ч чамайг өрөвдөхгүй. Өрөвдмөөр амьдрах сайхан гэж үү. Өрөвдлөөс өр тасарч унана, өсөөтнөөс энгүй их гансрал гарна.

Үгүй чи ийм байх хэрэггүй ээ. Одоо болно. Өөртөө итгэ. Өөрийгөө чагна. Энэ орчлонд чи юу хийж байна. Энэ орчлонд чи яах гэж ирсэн юм. Тэр бүхнээ одоо ухаар, чиний хийж чадах, чиний сэтгэлийг догдлуулсан, чамд урам зориг, баяр баяслыг өгдөг тэр зүйл чинь хүлээж байна. Түүнийгээ ол.

Хаяж гээх зүйл байгаа бол түүнээсээ зоригтой хагац. Хагарсан өндөгний хальсыг хэдий болтол дэгдээхэй болох байсан юм шүү гэж харж суун ачтан нь би гэж тэнэглэн өөрийгөө хуурдагаа боль.

Болсоон болсон. Цаг нь болсон. Тэр цаг ирсэн. Чи чадна. Чиний хийж чадах, чи өөртөө бардам байж болох тэр зүйл байгаа. Итгэ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1016923/237/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
97 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
96 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
95 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
94 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11) Levi`s 2008-12-24 8597
93 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10) Levi`s 2008-12-24 8505
92 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9) Levi`s 2008-12-24 7719
91 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
90 БНМАУ-ын Маршалын од Boog_3399 2008-12-23 10121
» Delhii eh Ариунаа 2008-12-20 10779
88 Үр могой. Лхагвасүрэн baagii111 2008-12-19 9340
87 Шинэ хүү baagii111 2008-12-19 11511
86 Аавтай минь бүжиглээч baagii111 2008-12-19 9853
85 "ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3] HENZA 2008-12-18 22396
84 МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор) HENZA 2008-12-18 12515
83 ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ ТУНХАГЛАН БИЧНЭ БИ Boog_3399 2008-10-20 10403
82 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
81 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7) Levi`s 2008-10-08 8576
80 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
79 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
78 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
배너신청
자생병원

배너신청