Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Цагаан хоолны ашиг тус Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ. Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм. Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг. Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг. Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм. Эдгээр хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Нэг фунт (хагас кило шахуу) шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг. Амьд эсийг шингэн урокинез дотор хийхэд бодисын солилцоо нь алдагддаг байна. Махны зүйлд эслэг эд болон ширхэглэг бодис бага байдаг бөгөөд эслэг бодис дутагдвал өтгөн амархан хатах болно. Мэдээж өтгөн хатах нь шамбарам болон бүдүүн гэдэсний өмөнг үүсгэдэг. Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мөн адил болжээ. Өмөн үү бол үхэлд хүргэж буй шалтгаануудаас хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген /carcinogen/ агуулдаг нэг зүйлийн химийн бодис(метилхолантрен)-ыг үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Ихэнх хүмүүс мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтанд орсон гэж боддогоос махыг цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий үхэр, гахай, тахиа, нугас зэргийг алж худалдаж байгаа тул амьтан болгоныг хорт хавдартай эсэхийг нь нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Нэрт цагаан хоолтон доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчнөөр үхсэн бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул идэж уухыг маань таатай сайхан болгоно шүү!” гэж хэлжээ. Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл бас байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Ийм амьтны махыг идвэл энэ бодисууд нь хүний биед шингэдэг болохыг нийтэд мэдээлсэн байна. Маханд байгаа антибиотик нь хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн үйлчилгээг бууруулах магадлалтай байна. Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил эмнэлгийн ажил хийжээ. Тэр бүх ажилтан, өвчтөн цөмөөрөө цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр: “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтны нэг бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд хоёр хулганын өсөлт бойжилтын байдал адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна хоёр хулгана өвчин тусвал ургамал хоолтой хулгана нь түргэн эдгэрдэг байна” гэжээ. Мөн “орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хичнээн их сайжирсан ч гэсэн зөвхөн өвчнийг л эмнэж чадна. Харин хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна” гэж нэмж хэлж, Ургамлын гаралтай хүнсний зүйл нь махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм гэж заажээ. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бараг бүх өвчнийг тээж байдаг. Энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтай гэсэн үг юм.Тиймээс хүн шим тэжээлээ яагаад ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер эрүүл мэндээ сайн байлгая гэвэл, бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг, ногоо л хэрэгтэй гэжээ. Амьтны уураг ургамлын уургаас илүү гэж олон хүн үздэг. Учир нь амьтны уургийг нийлмэл уураг, ургамлын уураг нийлмэл бус уураг юм. Үнэндээ бол нийлмэл уураг зарим ургамалд байдаг, бас нийлмэл бус уурагтай хэд хэдэн ургамал нийлж нэгдээд нийлмэл уураг үүсгэдэг байна. 1988 оны гуравдугаар сард Америкийн Хоол Судлалын холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол нь эрүүл мэндэд ашигтай, шим тэжээлээр хангалттай гэж АХС-ын холбооны зүгээс үзэж байна” гэж зарлан тунхаглажээ. Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудаас хүч чадалтай байдаг гэсэн төөрөгдөл түгээмэл байдаг ч Яал их сургуулийн профессор Ирвинг Фишерийн 32 цагаан хоолтон, 15 махан идэштэн оролцсон туршилт хийхэд цагаан хоолтнууд нь илүү тэсвэр хатуужилтайг илрүүлжээ. Туршилтанд оролцсон хүмүүсийг гарыг нь аль болох удаан өргүүлж үзжээ. Туршилтын хариу нь тун илт тодорхой харагдав. Мах иддэг 15 хүний 2 нь л арван таваас гучин минут гараа өргөсөн бол, цагаан хоолтон 32 хүнээс 22 нь гараа арван таваас гучин минут, 15 нь хагас цаг, 9 нь нэг цагаас дээш, 4 нь хоёр цагаас дээш, нэг нь гурван цагаас дээш хугацаагаар өргөсөн байна. Холын зайн уралдаанд гүйдэг шилдэг тамирчид тэмцээний өмнөх үеүүдэд цагаан хоол иддэг байна. Цагаан хоолны эмчилгээний мэргэжилтэн эмч Барбара Моур зуун арван бээр (200-аад км) зайг 27 цаг 30 минутад туулсан байна. Тавин зургаан настай нэгэн эмэгтэй залуу эрчүүдийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр: “Би бүрэн цагаан хоолтон хүмүүс эрүүл чийрэг, ухаан саруул, цэвэр ариун амьдралтай байдгийг харуулах жишээ байхыг хүссэн юм” гэжээ. Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4,5 хувийг нь уургаас авч болно. Буудайд 17%, ногоон цэцэгт (байцаа) наргилд 45%, цагаан будаанд 8%-ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх тун хялбар юм. Зүрхний өвчин, өмөн үү зэрэг олон өвчин үүсгэдэг хэт их өөх тостой хоол хүнснээс ангижрах нэмэлт ашиг тустай байдаг болохоор цагаан хоол хэрэглэх ёс нь хамгийн дээд зэргийн сонголт гэдэг нь илэрхий юм. Зүрхний өвчин, хөх, шулуун гэдэсний өмөн, саа өвчнөөр өвчлөх нь ханасан өөх тос ихээр агуулдаг мах болон амьтны гаралтай хүнсний зүйлийг хэт их хэрэглэхтэй холбоотой нь батлагдаад байна. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих, өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг. Тамхи татахыг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3871584/896/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210466
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
20721 HI BUSGUICHUUDEE TAIBAN EBTEI BAYA L DAA [1] anchege 2010-11-12 798
20720 Hogjiltei bichleg [2] [6] hee 2010-11-12 7000
20719 elgemsuu duugui ongorch chadahguinee [2] bananas 2010-11-12 620
20718 tseverhen bair bna 2sayiin baritsaatai bananas 2010-11-12 580
20717 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү [2] ӨДРИЙН МЭНД 2010-11-12 468
20716 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД ***** "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-11-12 538
20715 Гал тогоог тохижуулах тухайд Маралгоо 2010-11-12 3874
20714 Хүүхэд ганцаараа тоглог Маралгоо 2010-11-12 712
20713 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс [1] sumowoman 2010-11-12 516
20712 Хүүхэд төрүүлэхэд тохиромжтой үе Маралгоо 2010-11-12 1733
20711 Таны асуултын хариулт өнөөдөрт байдаг Маралгоо 2010-11-12 635
20710 Жирэмсний хордлогоос хэрхэн сэргийлэх вэ? Маралгоо 2010-11-12 4523
20709 Өөдлөх зам өөртөө итгэх итгэлээс эхэлдэг ind 2010-11-12 907
20708 Залхуу эрийг хүмүүжүүлэх арга [1] ind 2010-11-12 582
» Цагаан хоолны ашиг тус (Эрүүл мэнд) ind 2010-11-12 689
20706 Бүсгүй та хэн бэ? (sonjoo) ind 2010-11-12 4311
20705 Америк зурхай [12] ind 2010-11-12 1898
20704 Эрчүүдийн хэзээ ч ойлгохгүй 11 зүйл ind 2010-11-12 588
20703 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-12 533
20702 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-11-12 511
20701 Турахыг хүсвэл сайн унт Маралгоо 2010-11-12 727
20700 LIRIKOS бvтээгдэхvvний талаар илvv мэдээлэл авахийг хvсвэл/таны гэрийн хаягаар сэмпил явуулж өгнө/ мөн захиалгаа өгөхийг хvсвэл манай оффис дээр ирэх болон утсаар холбогдоно уу?Утас 010-3387-9449 file chevon 2010-11-12 577
20699 낙지, 문어, 오징어, 주꾸미 neeree mgl xeleer yu gex ve? blgmjl 2010-11-12 724
20698 ИЙМ БҮСГҮЙЧҮҮДЭЭС БОЛГООМЖИЛ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 845
20697 МЭДЭЭЖ ЭР ХҮНД ИТГЭЛГҮЙ ЯАХАВ ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-12 775
20696 hi all [1] Sirus 2010-11-12 547
20695 СОЛОНГОСТ УНАХ БОЛОН МОНГОЛ РУУ АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ ҮЗЭМЖ САЙТАЙ МАШИНУУД ЗАРНА DEVSHILT-CAR 2010-11-12 530
20694 danod 김유진 2010-11-11 494
20693 ORHIDOS2 GARCHEE USEEREI АНТОЛКАА 2010-11-11 1580
20692 shud enkriimaa 2010-11-11 487
20691 Өнөөдрийн солонгос хэл kwon 2010-11-11 596
20690 uuniig medex uu? [1] shineleg buxen 2010-11-11 540
20689 hi bvsgvichvvdee asuuh zvil b.a bi 3 ni sart jiremsen ym aa [1] hi................ 2010-11-11 664
20688 jiremsenii ehnii 3 sar [2] jeonju-s 2010-11-11 7291
20687 БИ ОХИН ҮРДЭЭ САНАА ЗОВИНОХ БОЛЛОО..БҮСГҮЙЧҮҮДЭЭ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-11 1062
20686 БҮСГҮЙ МИНЬ БИТГИЙ МАЯГЛА БҮҮ ИЧ СЭКС ХИЙ ЭРҮҮЛЖ ЗАЛУУЖ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-11 3260
20685 АНХААР!! ӨМХИЙ СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛ ХҮНИЙГ ИНГЭЖ .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-11 1347
20684 БОЛОМЖ бүү алд ?? Multi FULL HD LED TV 42 inch 11-r sariin 17 xurtel 1.500.000w niiluulne 010-5810-5503 khukh 2010-11-11 483
20683 KEB bank 안산 хотод оршин суугчдад money$$$ 2010-11-11 481
20682 eejuudeeb busguichuudee.... [3] duck duck 2010-11-11 754
20681 *** ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *** орчуулга үнэгүй 010-3169-6932 ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-11 530
20680 ene haliungo gej buzar avgai bnaa te !!!!!!!!!!!!!! [12] nusnud 2010-11-11 2830
20679 Ингэж салад хийдэг гэнэ шүү хаха [4] Маралгоо 2010-11-11 1469
20678 5 sartai huuhdiin hool nemelt hool asuuya [2] Bi Eej 2010-11-11 3448
20677 Busguichuudee - turah [3] sssssssssss 2010-11-11 6287
배너신청
자생병원

배너신청