Moderator: mgl_300
Сүү, сүүн бүтээгдэхүүн нь аминдэм D, кальциар шүд, ясыг бэхжүүлдэг.
Талх, хүүхдийн тэжээлийн хоол нь B аминдэмээр хангаж, Iron агуулж, цусны эргэлтийг сайжруулан, эрүүл буйлны үндэс болдог.
Жимс, хүнсний ногоо нь С аминдэм агуулж (бусад аминдэмээс илүү үр дүнтэй) эрүүл буйлтай болоход тусална.
Lean meat, загас, poultry beans нь – Iron, протеин агуулж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулж, мөн магнезм, цинкийг агуулж, эрүүл шүд, ясыг бий болгодог.
Хэрэв та өлсөөд чихэр, жигнэмэг идмээр санагдахад дэргэд чинь шүдний сойз байхгүй байгаа тохиолдолд шүд хорхойтно гэж айгаад өлсөөд байх уу? Мэдээж үгүй. Та зөвхөн хүнсний зөв бүтээгдэхүүнээ сонгоход л хангалттай /алим, celery, лууван/. Эдгээрийг crunchy foods гэж нэрлэдэг. Сойзгүй тохиолдолд эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь өнгөр цэвэрлэх үүрэгтэй.
Жимсэнд агуулагдаж буй натурал сахар нь бидний өдөр тутам хэрэглэж буй элсэн чихэрнээс хор уршиг багатай. Гэхдээ зөгийн бал, molasses, жимсний шүүс, түүхий сахар зэрэг натурал сахар нь шүдний хорхойтолтыг дэмжиж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Байгалийн гаралтай буюу натурал хоол хүнс нь хамгийн сайн бөгөөд үүнд үр, самар, жимс, ногоо багтана.
Наалдамхай, шаржигнуур, goocy хоол хүнс нь шүдэнд маш удаан хугацаагаар cling үүсгэдэг байна.
Raisins нь наалдамхай, чихэрлэг боловч phytochemicals агуулдаг тул хорхойтолт үүсгэгч бактерийн ургалтыг буруулдаг. Мөн hinder the bacteria from clingins to teeth.
Ус нь хоол хүнсний зүйл биш боловч шүдэнд нөлөөлдөг чанараараа маш өндөр үзүүлэлттэй. Чихэрлэг шингэнийг /гаазтай ундаа, сода, жүүс/ ууснаас илүү ус уух нь амыг зайлан цэвэршүүлж, цангааг тайлан, мөн усанд агуулагдаж буй фтор нь шүдний хорхойтолт үүсэхээс урьдчилан сэргийлдэг.
Төгсгөлд нь чихэрлэг зүйл идмээр бол үндсэн хоолны завсраар бус, харин хоолны үндсэн цэсэндээ хэрэглэж байх нь зөв. Хоол хүнсний зүйл хэрэглэж байх үед шүлс ихээр ялгарч, чихэрлэг зүйл идсэн ч амны хөндийн орчин солигддоггүй учир өнгөр, чулуу хуримтлалыг бууруулдаг байна.
Анхааруулж хэлэхэд, ямар ч хоол хүнсний зөв хэрэглээ нь шүдний зөв угаалт, амны хөндийн эрүүл ахуйн сахилтыг орлож чадахгүй билээ. Зөвхөн тодорхой хоол хүнс нь шүдний өнгөр, чулуу, хорхойтолтыг үүсгэхгүй байхад нөлөөлж, шүдэнд илүү ээлтэй байдаг. Үүнийг санаж байхад таны амны хөндий эрүүл байх болно.
Зөвлөгөөг: шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв
Шүд, эрүүний гажигаас урьдчилан сэргийлье
Шүд эрүүний гажгууд нь зажлах үйл ажилгаа, хүний нүүрний гоо сайхан, хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй шүд цоорох өвчин, буйлны үрэвсэлт өвчин улмаар тэдгээрийн хүндрэлийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Эрүү нүүрний гажиг үүсгэх олон шалтгаан байдаг ба эцэг эхчүүд дараахь зүйлсийг анхаарах нь зүйтэй
Үүнд: -Хүүхдийг угжаар хооллохдоо угжийг хэд хэдэн жижиг нүх гарган цоолох нь тохиромжтой. Хэрэв угжны нүх том бол хүүхэд угжийг хөхөхөд соролтын хүч шаардагдахгүй учир амны булчингуудын хөгжил сулардаг.
Хүүхдийн хоол тэжээлд хатуу зажлууртай хүнсний зүйлийг өргөн хэрэглэх нь зажлуурын булчингуудыг хөгжүүлээд зогсохгүй эрүү болон хоншоорын ясны хөгжилд сайнаар нөлөөлдөг.
Удаан хугацааны турш хуруугаа хөхөх, хөхөлт/соска / хөхөх нь шүдийг ургаш орсойлгох, эрүү болон хоншоорын ясанд өөрчлөлт оруулж улмаар хүүхдийн нүүрний гоо сайханд муугаар нөлөөлдөг.
Хэрэв таны 3-аас дээш насны хүүхдэд хуруу, хөхөлт хөхөх буруу зуршил ажиглагдвал эрүү нүүрний гажиг заслын эмчид яаралтай хандаарай. Хүүхэд тань шингэн юм залгихдаа хэлээ дээд доод үүдэн шүднүүдийн завсараар гаргах эсвэл доод үүдэн шүднүүийг хэлэн талаас нь түлхэж байвал залгих үйл ажиллагаа буруу явагдаж байгаа бөгөөд энэ нь эрүү шүдний гажиг үүсэх шалтгаан болно.
Хүүхэд амаараа байнга амьсгалах нь буйл үрэвсэх, шүд болон эрүү хоншоорын ясны хөгжилд гаж нөлөө үзүүлдэг. Иймд та хүүхдээ хамар хоолойн болон гажиг заслын эмчид үзүүлж зөвөлөгөө авах шаардлагатай.
Голын үүдэн 2 шүднүүдийн завсар үүдэн шүдний хэлбэрээс өөр илүү шүд ургасан байдаг. Энэ илүү шүд нь хүүхдийн амны хөндийд сүүн үүдэн шүднүүд унаж байнгын үүдэн шүд цухуйхаас өмнө ихэвчлэн ургадаг. Энэ шүдийг ургаж эхэлж байх үед эмчийн заалтаар зөв эмчилгээ хийвэл шүдний эгнээний гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж болно.
Хүүхдийн сүүн болон байнгын шүдийг эрт авахуулахаас зайлсхийх хэрэгтэй.
Таны хүүхэд зарим үг,үсгийг зөв дуудаж чадахгүй, мөн хэлээ тагнайдаа чөлөөтэй хүргэж чадахгүй байвал шүд эрүү нүүрний гажиг заслын эмчид хандаж зөвлөгөө аваарай.